Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын нутаг дэвсгэрийн 40%-ийг геологийн зураглалд оруулна

"Монголын геологи, хайгуул -2014” чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг

Монгол Улсын геологийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын геологи, хайгуул ” чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Уул уурхайн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Өнгөрсөн чуулга уулзалтаас хойшхи хугацаанд эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”, "Хөрөнгө оруулалтын тухай” хууль, "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт”, "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Алтны ил тод байдлын тухай/ хуулиудыг УИХ-аар батлууллаа.
Цаашид "Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, "Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслүүдийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд "Монгол төмөр”. "Монгол зэс”, Алт, Жонш, Нүүрс, Холимог металл, Газрын ховор элемент зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг салбарын мэргэжлийн холбоодтой хамтран боловсруулж байна.
Эрдэс баялгийн салбарын эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад энэ салбартай ажил мэргэжлээ холбосон эрдэмтэд, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, геологчид та бүхэн санал бодлоо илэрхийлж "долоо хэмжиж нэг огтол, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгээр тал бүрээс нь нухацтай хэлэлцэж хариуцлагатай оролцсонд та бүхэнд талархал илэрхийлье.
Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод төр хувийн хэвшлийн түншлэл, хууль эрх зүйн тогтвортой байдал, байгаль орчны хамгаалал, орон нутгийн иргэдтэй харьцах харилцаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, Монголын Геологийн албыг байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг зохицуулахаар тусгаж, түүнчлэн энэ салбарт хөрөнгө оруулалт татах, урт хугацаанд тогтвортой хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр хүндийг дээшлүүлэх зорилтуудыг багтаасан түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг болсон. Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох талаар бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу УИХ-д өргөн барих Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээрх асуудлуудыг тусгаад байна.
Дашрамд дурдахад, Уул уурхайн яам удахгүй Засгийн газраар хэлэлцүүлэх "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газарт олгох, геологи хайгуулын ажил, ашигт малтмалын ордын нөөц, баялгийн үнэлгээг зөвхөн мэргэжлийн байгууллага, мэргэшсэн, дадлага туршлага бүхий салбарын мэргэжилтнүүд гүйцэтгэдэг байх зэрэг эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгаад байна.
Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт геологи хайгуулын ажилд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2016 онд Монгол улсын нутаг дэвсгэрийн 40%-ийг 1: 50,000 геологийн зураглалын ажлаар бүрхэх зорилтын хүрээнд 2013 онд 7,3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол 2014 онд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байна.
Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэхийн хэрээр судалгааны олон шинэ төслүүдийг хэрэгжүүлж ажлын цар хүрээ тэлж байна. Монгол улсын хэмжээнд хувийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хайгуулын ажлын үр дүнд ашигт малтмалын ордууд нээгдэж, эрдэс баялгийн санг нэмэгдүүлж, зарим төрлийн ашигт малтмалын нөөц, баялгаар Монгол улс дэлхийд дээгүүр жагсах болсон нь геологич, хайгуулчин та бүхний бүтээлч хөдөлмөрийн үр дүн билээ.
Мөн түүнчлэн 2014 онд багтаан ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах систем, ангилалыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд олон улсын CRIRSCO байгуулагын гишүүнээр албан ёсоор элсэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна.
Төрөөс дэвшүүлсэн бодлого, хөтөлбөр, зорилтын хүрээнд Та бүхэн илүү хариуцлагатай, үр дүнтэй ажиллах цаг үе угтаж байгааг ухамсарлан Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран ажиллаж тодорхой амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний амьдрал тань аз жаргалаар дүүрэн байж ажил үйлс тань өргөжин хөгжихийн ерөөлийг дэвшүүлье. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголын нутаг дэвсгэрийн 40%-ийг геологийн зураглалд оруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани