Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбаатарчуудыг утаан дундаа амьдар гэв

Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг  хэлэлцэж байна. Өнөөдөртөө багтаад "бөөндчих” байх. Өмнө нь ч ийм  л байсан. Баахан улстөржүүлж байгаад хугацаанаас нь өмнө сүнгэнүүлнэ. УИХ-ын гишүүд энэ аргад бол гаршчихсан. Төсөв хэмнэж болно. Ард түмний татварын мөнгийг үр дүнтэй зарцуулахад ард түмэн дуртай байж таарна. Гэвч энэ  жилийн төсвийн "хэмнэлт” нэг л биш ээ. Ерөнхий боловсролын 38 сургууль, цэцэрлэгт 10 тэрбум төгрөг баталсан мөртлөө лам нарын хурал хурах Цогчэн дуганд 5.9 тэрбум төгрөг төсөвлөчих юм. Одоо Улаанбаатарын утааны улирал эхэллээ. Сөрөг хүчин МАН-ын бүлгээс санал оруулж  "Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар  төсөвт Засгийн газраас 30 тэрбум төгрөг төлөвлөсний тэн хагасыг нь хасаад 15 тэрбум төгрөг” үлдээв. Ингээд сэтгэл цадсангүй. Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Агаарын бохирдолтой тэмцэх Ажлын албыг татан буулгалаа.  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг томилогдохдоо  хажуудаа  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба байгуулсан. Хуулиараа Ерөнхийлөгч хариуцдаг байсныг нэмэлт өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлсэн нь энэ. Гэтэл татан буугдчихлаа. Төсөв хэлэлцэж буй үед нийслэлийн болон аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарын ”олон " "дэд дарга”, "зөвлөх”-ийн орон тоог бууруулах  шуурганд Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны Ажлын алба өртчихлөө гэж харагдав. Уг нь энэ ажлын алба агаарын бохирдолтой тэмцэх бодлогыг зангидан чиглүүлж, Ерөнхий сайд долоо хоног бүр хуралдуулан эрчимтэй ажиллаж байсан юм билээ. Тиймээс сүүлийн хоёр жилд агаарын бохирдол, хорт утаа, тоосонцорын хэмжээ, 20, 20 хувиар буурсан  нааштай үзүүлэлт гарчээ. Гэтэл ажил  зогсов. Орон тоог хасав, төсвийг нь танав. Улаанбаатарчуудыг утаатайгаа, агаарын бохирдолтойгоо амьдар гэлээ. Лам нарт төсөвлөдөг мөнгөө Улаанбаатарчуудынхаа эрүүл  мэнд, багачуудынх нь ирээдүйн төлөө зориулж болоогүй юм байх даа.

 

Шинэ Ерөнхий сайдад хаягласан үг

 

"Цэвэр агаар сан”-гийн төсвийг хоёр  жил дараалан бууруулжээ. Шинэчлэлийн Засгийн газар  2011 оны түвшинд буюу 30 тэрбум  төгрөгт хүргэх санал оруулсан боловч 50 хувь  танасан. Гэр хорооллын  200 гаруй мянган  өрхийн  бүрэн шаталтат зуухны татаас, сайжруулсан түлш,  нам даралтын зуухуудыг төвлөрсөн халаалтад холбох ,  нар салхи, бусад сэргээгдэх эрчим хүч, цахилгаан, хийн  эх үүсвэрээр нүүрсний хэрэглээг орлуулах гээд маш олон ажил хийхээр төлөвлөж байжээ.  БОНХ-ийн сайд С.Оюун” 15 тэрбум төгрөг их мөнгө шиг санагдах байх. Эдгээр ажлыг хийхэд бага мөнгө хүрэлцэхгүй, үр дүнгээ өгдөггүй. 2011 онд буюу түрүүчийн Засгийн газар хоёрдугаар цахилгаан станцын  дэргэд Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулахад одоо агаарын бохирдлыг бууруулах бүх ажлын дунд төсөвлөгдөөд байгаа 15  тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл 15 тэрбумаар байгуулсан үйлдвэр нь өнөөдөр ажиллахаа болиод зогчихсон байгаа шүү дээ. Ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй төсөлд  төсвөөс тусад нь хөрөнгө суулгаснаас өнөөдөр ажиллахаа больчихсон байгаа.  Мөн тухайн үед "Цэвэр агаар сан”-д 30 тэрбум, цахилгаан хангамж сайжруулах гээд нийлээд 100-гаад тэрбум  төгрөг зарцуулж байсан. Үүнтэй харьцуулахад асар бага мөнгийг төсөвлөж байгаа хэрнээ  авлигад идэгдсэн гэх нэрийдлээр 50 хувиар  хасч байгаа нь утгагүй. Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнийг Ерөнхий сайдын дэргэд тусгай сан бүрдүүлж, ажлын хэсэг гарч байж шийднэ. Гал команд, түргэн тусламж гэдэгтэй адил. Жишээ нь, мал, амьтны гоц халдварт өвчин гарахад  хариу үйлдэл хийхгүй бол  сүйтгэл учруулна. Үүнээс сэргийлэхийн тулд хөл хорио тогтооно. Өвчний голомтыг тусгаарладаг. "Цэвэр агаар” сан бол үүнтэй адил асуудлыг тусгаарлан авч үзэж байна. Шинэ Ерөнхий сайд зовлонг нь ойлгох байх” гэжээ.

Ажлын алба ч үгүй, төсөв нь  тал хагас. Хүйтэрч Улаанбаатарын утаа хоног хоногоор нэмэгдсээр. Агаарын бохирдол 20 хувиар буурсан бол эргээд нэмэгдэж,  ажил саарч удааширч эхлэх нь. Хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Үүрэгт ажил албан тушаалаасаа огцорсон Н.Алтанхуягт тохох уу, төсвийг тануулсан МАН-ын бүлэг хариуцах уу. Улаанбаатарчуудыг  утаанаас  бага боловч ангижруулахгүй байх сонирхол хэнийх вэ.  Утаан дундаа амьдар даа гэснээс ялгаагүй сонсогдоод байна шүү дээ.

www.times.mn

Улаанбаатарчуудыг утаан дундаа амьдар гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани