Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх энэ жилийн ажлын талаар мэдээлэл өглөө

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх энэ жилийн ажлын  талаар мэдээлэл өглөөЭнэ жилийн утааны улиралд авах арга хэмжээнүүд, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагууд, нийслэлийн захиргааны байгууллагуудын удирдлагууд багтдаг. Өнөөдрийн нээлттэй мэдээллийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, санхүүжүүлэгч "Цэвэр агаарын сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Баасан, хэрэгжүүлэгч "Улаанбаатар Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд нар өгсөн юм.

 

Агаарын бохирдолтой тэмцэх ажил нэгдсэн удирдлагад оржээ

Нийслэлийн агаар дахь хорт бодис, угаар, тоосонцрыг гэр хорооллын 185 мянган өрх, дулааны 3 станц, нүүрс түлж усаар халаадаг нам даралтын 1200 гаруй зуух, 308 мянган автомашин ялгаруулдаг. Иймд чиглэл бүрээр олон салбарт ажил өрнүүлж байгаа юм. Яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллагууд тус тусын чиглэлээр хариуцан хэрэгжүүлж буй ажлуудыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нэгтгэн зангиддаг. "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдаж ажилласан 10 сарын хугацаанд агаарын бохирдолтой тэмцдэг байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орлоо. Лхагва гараг бүрт бид Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагнаж, үүрэг чиглэл авдаг болсноор салбар бүрт хийж буй үйл ажиллагаа шуурхай, хариуцлагатай явагдаж байна” гэж Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт хэллээ.

 

Агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад

40 хүртэл хувиар буурчээ

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барьж, улмаар цахилгаан болон хийн халаагуурын хэрэглээг өсгөх, утаа их гаргадаг уурын зуухуудыг халж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбох, гэр хорооллыг орон сууцжуулах, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх, боловсруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө, хугацаа шаардсан ажлууд эхнээсээ үр дүнд хүрч байна. Ирэх сард Амгалангийн дулааны станц ашиглалтад орж, ДЦС-уудад хийж буй өргөтгөл шинэчлэлт удахгүй дуусна. Нам даралтын усан халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбож, хуучирсан технологийг нь шинэчилж байна.Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан тээврийн хэрэгслүүд нэмж ашиглаж байна. Орон суужжуулалт, бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Бодлогын хувьд, эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлж, цахилгааны төлбөрийг шөнийн цагаар50 хувь хөнгөлж байна.

Зорьсон үр дүнд жинтэй нөлөөлөх дээрх томоохон ажлуудын гүйцэтгэлийг хүлээж суулгүй богино хугацаанд ахиц гаргахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар үе шаттай хангаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 157 мянган өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлсэн, энэ жил нэмж 16 мянган зуух борлуулна. Ингэснээр гэр хорооллын өрхийн 80 гаруй хувь нь утаа бага гаргадаг зуухтай болно. Сайжруулсан түлш нийлүүлэх хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлж, энэ жилийн тухайд агаарын бохирдлын гол бүс Баянгол дүүргийн айл өрхүүдэд ийм түлш нийлүүлнэ гэж Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурсан ч стандартад заасан хэмжээнээс их хэвээр байна.

 

Эрчим хүчний хэмнэлттэй зуухаар гэр хорооллыг үргэлжлүүлэн

хангах ажил маргааш эхэлнэ

 

Өнгөрсөн жилүүдэд 3 төрлийн зуух борлуулж байсан бол энэ жил үндэсний үйлдвэрлэлийн болон Туркаас импортолсон 8 төрлийн зуухаас иргэд сонголтоо хийнэ. Өнгөрсөн жил зуухны үнийн 93 хувийг төр хариуцаж байсан бол энэ жил дээрх татаасыг 66 хувь болгон бууруулснаар зуухны үнэ нэмэгдсэн ч дотоодын үйлдвэрүүдийн зуухыг 17-28 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Импортын зуухны хувьд, 220 мянга хүртэл төгрөг төлөөд худалдаж авна. Гэхдээ эдгээр нь чанар, үзүүлэлтийн хувьд ялгаагүй, аль аль нь стандарт шаардлага хангасан зуух болохыг "Улаанбаатар Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд тодотголоо.

Бүрэн шаталттай сайжруулсан зуухны борлуулалтыг маргааш эхлүүлнэ. Тусгаар тогтнолын талбайд зуух үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн холбогдох байгууллагууд иргэдийн бүртгэл хийж, хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авахад иргэдээ хөтчилнө.

 

Орчных нь агаар хэр бохирдолтой байгааг иргэд гэрээсээ, утаснаасаа, гудамжнаасаа авч болно

Утаатай агаараар зөвхөн гэр хорооллын 185 мянган өрхийн хүн ам амьсгалдаггүй, орон сууцны 200 мянган өрх ч утаанаас ангид амьдарч чадахгүй байна. Иймд нийслэлд амьдарч буй 1,3 сая иргэндээ агаарын бохирдлын цаг тутмын мэдээлэл, эрүүл мэндээ хамгаалах арга зөвлөмжүүд хүргэх "Агаарын чанарын ухаалаг хяналтын систем" нэвтрүүлээд байна. Хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгийн автобусны буудлуудад агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр мэдээлж, www.agaar.mn сайтад агаарын бохирдолтой холбоотой бүх мэдээллийг нэгтгэсэн, удахгүй ухаалаг утасны аппликэйшнээр мэдээлэл хүргэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд иргэд гэрээсээ, гар утаснаасаа, гудамжнаасаа агаарын бохирдлын бодит мэдээллийг авч, эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

 

Агаарын бохирдлыг бууруулах ажилд

энэ жил 20,2 тэрбум төгрөг зарцуулж байна

 

Байгаль орчны багц хуулийг шинэчилснээр экологийн аливаа бохирдолтой тэмцэх хөрөнгийг улсын төсвөөс биш бохирдуулагчдаас хураасан татвар, төлбөр хураамжаар бүрдүүлэх болсон. Бохирдуулагч нь төлбөр төлөгч байх энэ зарчмын дагуу түүхий нүүрс түлдэг станцууд, автотээврийн хэрэгсэл, органик уусгагч импортлогчдоос төлбөр авч, агаарын бохирдол бууруулах үйл ажиллагаанд буцаан зарцуулдаг болсон юм. Засгийн газрын энэ чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх нэгж нь Засгийн газрын тусгай сан "Цэвэр агаарын сан” юм.

"Цэвэр агаар” сангаас энэ онд 20,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд олгоод байна. Ажлын гүйцэтгэлээс хамааран хүлээгдэж буй санхүүжтилтийг энэ ондоо багтааж олгоно гэж "Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан танилцууллаа. Хөрөнгийн зарцуулалтыг тус сангийн www.tseveragaar.mn сайтад ил тод мэдээлжбайна.

 

 

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх энэ жилийн ажлын талаар мэдээлэл өглөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани