Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн "хаягдлаар" шахмал түлш үйлдвэрлэж, хотын утааг бууруулах боломж байна

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн "хаягдлаар" шахмал түлш үйлдвэрлэж, хотын утааг бууруулах боломж байнаШУА-ийн Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Г.БАДАМХАТАН
Манай улс сүүлийн хэдэн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдол Гамшгийн хэмжээнд хүрсэн" тухай дээр доргүй их ярьцгааж, их ч хөрөнгө зардал гаргаж байгаа боловч одоогоор дорвитой үр дүнд хүрээгүй л байна. Үүний учрыг янз бүрээр ярьж тайлбарладаг бөгөөд үүнд ямар нэг шалтаг шалтгаан байгаа нь ойлгомжтой юм. Товчоор дүгнэж хэлбэл авч хэрэгжүүлж байгаа ажлууд нь агаарын бохирдлыг бууруулах хэмжээнд хүрэхгүй байгаа асуудал юм.Миний бодлоор хотын утааг багйсгахын тулд маш тодорхой тооцоо, судалгаан дээр үндэслэсэн тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.
 
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын бүсүүдэд гэр, байшин бүхий 160 мянган айл төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоогүй учир 160 мянгаас багагүй тооны зуух яндан хэрэглэж нийт дүнгээрээ 800 мянган тонн түүхий нүүрсийг өвлийн улиралд шатааж хотын агаарын бохирдол "гамшгийн "хэмжээнд хүрсэн нь бодит үнэн. Нөгөө талаас Улаанбэатар хотын түүхээ сөхөн үзвэл "Азийн цагаан дагина" нэртэй цэвэр агаартай экологийн цэвэр хот байсан үе ч мөн бодит үнэн. Үүнээс ургуулан дүгнэлт хийж харьцуулан үзвэл: Дөрвөн уулаар хүрээлэгдсэн Туул голын хөндий дагасан хотын маань агаарын бассейн тодорхой даацтай болох нь энгийн хар ухаанаар бодсон ч ойлгомжтой байна. Иймд энэ "зүйлийг" үндэслэл болгон хотын утааг бууруулах Хөтөлбөрөө боловсруулах шаардлагатай юм. Миний санаж байгаагаар Улаанбаатар хотын гэр хороолол 60-70 мянган айл өрхтэй, мөн тодорхой тооны жижиг халаалтын уурын зуухтай байсан 1970-1975 оны үед хотын агаарын бохирдол асуудал гаргадаггүй / хэвийн / байсан ба харин тэр үед айл бүр уурын зуух бүрээс нунтаг нүүрс хог болон гардаг "проблем" байсан юм. Энэ үед шатааж байсан нүүрсийг тоймлон тооцож үзвэл / нэг айл 5 тонн, нэг уурын зуух 1000 тонн нүүрс авдаг байсан ба хотод ойролцоогоор 100 гаруй зуухтай байв. /гэр хороололд 300-350 мянган тонн, уурын зууханд 100 мянган тонн нийтдээ 400-500 мянган тонн нүүрс түллдэг байжээ гэсэн баримжаа дүн гарч байна.
 
Би дээр айл өрх, уурын зуухны гадаа нунтаг нүүрс хаягддаг тухай дурьдсан энэ тоог хотын хэмжээнд 10%-иар тооцвол бодит шатааж байсан нүүрс 400 мянга гаруй тонн байжээ. Үүнээс ургуулан бодвол УлааНбаатар хотын агаарын бйссейн ерөнхийдөө 400 мягган тонн нүүрс шатаахад шингээх чадвартай байнаа гэж ойлгож болно.Гэтэл одоо 800 мянган тонн нүүрс шатаагаад 2 дахин нэмэгдэхэд хотын утаа гамшгийн хэмжээнд хүрэх нь ойлгомжтой байна.
 
Улаанбаатарын утааг бууруулахад гадаад орнуудын хэрэглэж ирсэн үр дүнтэй туршлагуудаас суралцах хэрэгтэй. Утааг бууруулах олон арга хэрэгсэл байдаг. Аль болох нүүрс түлэхгүй байх ба бага түлэхэд чиглэгдсэн аргууд юм. Тухайлбал:
1.Гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн халаалттай орчин үеийн орон сууцанд аль болохоор нь хамруулах
2.3арим айл өрхийг цахилгаан болон хийн түлшээр ажилладаг зуухаар хангаж нүүрс түлэхээс татгалзуулах
З.Айл өрхийн ердийн зуухыг бүрэн шаталттай зуухаар сольж нүүрсний зарцуулалтыг бууруулах
4.Айл өрхөд хэрэглэж байгаа түүхий нүүрсийг төрөл бүрийн шахмал түлш, утаа багатай түлшээр сольж нүүрсний зарцуулалтыг бууруулах
б.Айл өрх гэрийн дулааны алдагдлыг бууруулах төрөл бүрийн аргуудыг хэрэглэх
б.Улаанбаатар хотод жилд хичнээн аил өрх гэр хороололд шинээр нэмэгдэх судалгаа гаргах, эцэст нь эдгээр болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж чадсанаар Улаанбаатар хотод гэр хороололд шатааж байгаа 800-900 мянган тонн нүүрсийг эрс бууруулж, 2 дахин багасгаж чадвал хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнд очих боломжтой болно.
 
Одоо манай Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүрэн шаталттай зуух, шахмал түлшийг хоеуланг нь зэрэг хэрэглэж /160 мянган айл өрхөд/ чадвал     одоо түлж байгаа 800-900 тонн  нүүрс 2 дахин багасаж /400-450 мянган тонн / агаарын бохирдол 1975-1980 оны түвшинд хүрэх боломжтой. Учир нь бүрэн шаталттай зууханд шахмал түлш түлэхэд түлшний зарцуулалт 2-2,25 дахин буурдаг болох нь практик дээр нэгэнт нотлогдсон байна. Тооцооноос үзэхэд 400-450 мянган тонн түүхий нүүрсээр шахмал түлш хийгээд нэг айл өрхөд 2,5 тонн шахмал түлш өгөхөд 160-180 мянган айл өрхийн буюу одоогийн Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айлын хэрэгцээг бүрэн хангах түлш болж байна. Энэ тооцооноос авч үзэхэд Улаанбаатарт нэг жилд түлж байгаа 800-900 мянган тонн түүхий нүүрсийг 2 дахин багасгах нөөц боломж байгаа нь харагдаж байна. Тэхээр мэдээж хэрэг хотын бүх айлыг бүрэн шаталттай зуух, шахмал түлшээр 100% хангана гэж туйлшрах хэрэггүй.
 
Эхний ээлжинд одоогоор айл өрхүүдэд тараагаад байгаа 100 мянга гаруй "Өлзий зуух", Туркийн болон бусад бүрэн шаталттай зуухтай айлуудаа утаа багатай шахмал түлшээр хангах бодлого зорилт тавьж ажиллах хэрэгтэй. Учир нь манайд ийм боломж байна. Улаанбаатар хотын ТЭЦ-2-ын дэргэд жилд 210 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай технологийн 2 шугамтай үйлдвэр баригдаад бараг 2 жил шахам түүхий эд байхгүй гээд сул зогсож байна. Өөр нэг давуу тал нь энэ үйлдвэрт хэрэглэгдэх холбогч материал шингэн шил бэлтгэх цех хажууд нь бэлэн байна. Гагцхүү энэ үйлдвэрт шахмал түлш хийхэд тохирсон сайн чанарын түүхий эд хэрэгтэй байгаа юм. Айлаас эрхээр, авдраа уудал гэдэг сайхан зүйр үг байдаг. Тэгвэл Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч байгаа угаагдсан коксжих нүүрсний /0,5 мм-ээс доош ширхэглэлтэй/ хаягдал цагт 729 тонн, хоногт 17500 тонн, сард 337500 тонн жилд 4 сая тонн орчим гарч байна. Энэ хаягдал нүүрс угаан баяжигдсан тул ердийн түүхий нүүрстэй харьцуулахад олон давуу тал байна.
 
Энэ хаягдал нүүрсийг манай хүрээлэн дээр авчирч шахмал түлш үйлдвэрлэх, иж бүрэн туршилт судалгааг хийлээ.
1.Шахмал түлш хийх түүхий эд талаас нь судлаж үзэхэд дараах давуу талууд байна. Үүнд:
-Хаягдал учраас хоёрдогч түүхий эд бөгөөд үнэ өртөг хямд төсөр байна.
-Үйлдвэр ажиллаж байгаа цагт байнга нөхөн сэргээгдэх арвин нөөцтэй /жилд 4 сая тонн/
-Угаагдаад гарч байгаа тул шороо, шавар.тоосгүй, илч өндөр, дэгдэмхий бодис багатай ба Налайх, Шарынгол Багануур, Алагтогоо зэрэг ордын нүүрстэй харьцуулахад чанарын хувьд илүү байна.
2.Ухаа худагийн НБҮ-ийн хаягдлаар шахмал түлш үйлдвэрлэхэд дараах үр дүнгарлаа
.-Үйлдвэрлэсэн шахмал түлш нь одоо Монгол улсад мөрдөж байгаа шахмал түлшний стандартын техникийн нөхцөл үзүүлэлтүүдийг бүх талаараа хангаж байна.
-Шахмал түлшний гол түүхий эд эх нүүрс нь анхнаасаа бэлэн нунтаг байгаа тул түүнийг бутлах нунтаглах, шигших зардал хасагдаж байгаа тул шахмал түлшний өөрийн өртөг хямд гарах боломжтой байна.
 З.Энэхүү шахмал түлшийг айл өрхийн ердийн зуух, бүрэн шаталттай зууханд түлж туршихад:
-Шахалт сайн сайн, илч өндөр 4 кг шахмал 7-8 цаг орчим шатаж 1 хоног тасралтгүй галлахад 12-14 кг шахмал зарцуулагдаж байв.
-Шахмал түлшийг шатаасан утааны хийн найрлагыг зохих стандартын үзүүлэлтээр шинжилэхэд зуухны яндангаар гарах утаан дахь нийт хатуу тоосонцорын хэмжээ МУ-ын стандартад заасан үзүүлэлтээс 27,7 дахин бага, утаан дахь угаарын хий / Со/ 4 дахин бага байгаа нь энэхүү шахмал түлш нь утаа багатай шахмал түлш болохыг баталж байна
Ийнхүү манай хүрээлэн дээр хийсэн судалгаа туршилтын ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж үзвэл:
 
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн "хаягдлаар"утаа багатай шахмал түлш үйлдвэрлэж Улаанбаатар хотын утааг бууруулах боломж байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Өмнөговь аймгийн Ухаа худагийн НБҮ-ээс Улаанбаатар хот 540 км зайтай. Ухаа худагаас-Чойр хүртэл 450 км сайжруулсан шороон замтай Чойроос-УБ хүртэл 247 км төмөр замтай ба нэг вагон нүүрс 383 мянган төгрөг. Ухаахудгаас Улаанбаатарын утааг багасгах зорилгоор жилдээ 200-250 мянган тонн нүүрс тээвэрлэхэд 1 тонн нүүрсэнд 20 мянган төгрөг л гарна. Энэ бол үндсэндээ 1 тонн нүүрсний үнэ л гэсэн үг. Гэтэл хамгийн хямд гээд байга Багануурын шуудайлсан түүхий нүүрс 1 тонн нь өнгөрсөн жил 80 мянган төгрөг байсан. Иймд утаа багатай шахмал түлш хийх , маш хямд үнэтэй сайн чанарын нүүрсний арвин нөөц байна.
 
Жилд 210 мян.тонн шахмал түлш хийх үйлдвэр, тус бүр нь жилд 4-5 мян.тонн шахмал түлш үйлдвэрлэх 10 гаруй хувийн хэвшлийн жижиг үйлдввэр байна. Энэ бүгдийг зөв зохион байгуулж төр засгаас зохих дэмжлэг туслалцаа үзүүлбэл утааны асуудал дээр доривтой амжилт гаргах нөхцөл байна. Манай хүрээлэн утаа багатай шахмал түлш хийх технологийг гаргачихлаа үүнийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай ба бид хамтран ажиллахад бэлэн байна.
 
 
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн "хаягдлаар" шахмал түлш үйлдвэрлэж, хотын утааг бууруулах боломж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани