Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАН ТОЛГОЙД САНААРХАЖ TABAH ТЭРБУМ АМ.ДОЛЛАР АМЛАВ

ТАВАН ТОЛГОЙД САНААРХАЖ TABAH ТЭРБУМ АМ.ДОЛЛАР АМЛАВТ.ЖАНЦАН
Манай эдийн засгийн хүндрэлийн шалтгаан нь гадаадаас орж ирэх валютын урсгал татарсантай холбоотой. Иймд мөнгөн урсгалаа нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, зээл авах шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Тэгвэл Англид бүртгэлтэй АНУ, Канад, Хонконгийн компаниудын нийлсэн "Ти Би Эф интернэшнл" группийн хөрөнгө оруулалтын сан манай улсад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Энэ мөнгийг ам.долларын өнөөгийн ханшаар тооцвол 9.5 их наяд төгрөг болох нь. Энэ нь манай улсын нэг жилийн төсвийг бараг хоёр нугалах юм.
Ингээд "Ти Би Эф интернэшнл" группийн тухай мэдээллийг хайж үзлээ. Өөрөө хэлбэл, ямар үнэлгээтэй, хаана хаана хэдий хэмжээний хөрөнгө оруулсан зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын олон нийтэд нээлттэй байдаг мэдээллийг сонирхсон юм. Гэвч тоймтой мэдээлэл олж чадсангүй. Тус компанийн өөрийн вэб сайтад тавьсан танилцуулга дээр хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн арван тэрбум ам.доллар гэхээсм өөр тоймтой, тодорхой мэдээлэл алга. Үүнээс гадна "Bloomberg news" сайтад өнгөрсөн сарын 14-нд "TBF International" компани Канадын "Prophecy Coal" компанийн 62 сая ширхэг хувьцааг гурван сая 596 мянган ам.доллараар худалдан авсан мэдээлэл байна. Дээрх хувьцааг авснаар тус компани "Prophecy Coal" компанийн 19 хувийг эзэмших болжээ. "Prophecy Coal" компани Канадын Торонтогын хөрөнгийн биржид бүртгэлтэй манайд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг компани. "Ти Би Эф интернэшнл" группийн гүйцэтгэх захирал Жейсон Су өчигдөр компанийхаа талаар мэдээлэл хийсэн юм.
 
"Ти Би Эф интернэшнл" групп хот төлөвлөлт, өндөр технологи, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж тодорхой төсөл хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, АНУ, Хятад, Канад, Пакистан зэрэг олон улсад хөрөнгө оруулж амжилттай ажиллаж байгаа гэжээ. Мөн олон улсын эдийн засгийн хөрөнгө оруулалтын сан тул тодорхой хэмжээний ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг гэсэн юм. "Ти Би Эф интернэшнл" группийн гүйцэтгэх захирал Жейсон Су "Бид 2002 оноос Монголын зах зээлийг судалж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт яагаад зогсов гэдэгт дүгнэлт хийхэд Монгол Улс асар уудам газар нутагтай, байгалийн нөөц баялагтай хэдий ч жижиг зах зээлтэй, дэд бүтэц сул хөгжсөн, бэлэн мөнгөний саад бэрхшээл байдаг. Монголд хөрөнгө оруулах болсон шалтгаан нь байгалийн нөөц баялагтай, яс үндэсний зөрчилдөөн, дайн дажингүй, зах зээл эдийн засгийн ардчилсан нийгэмтэй улс гэдэгт байгаа юм. Монголчууд элгэмсэг, найрсаг дотно байдаг. Зарим хөрөнгө оруулагч тухайн орон нутаг, байгаль орчныг хайрлаж хамгаалахгүй зөвхөн өөрийн ашиг орлогоо бодцог тул бизнес нь амжилт олохгүй байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтыг байгалийн нөөцөөр сольж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв болов уу гэж бодож байна. Бидний хөрөнгө оруулах санал бол байгаль орчин, тухайн орон нутгийн иргэдэд анхаарлаа төвлөрүүлсэн. Бидний саналд нааштай хариу өгнө хэмээн итгэн хүлээж байна. "Ти Би Эф интернэшнл" групп Шанхай хотод Монголын соёлын төв байгуулсан. Мөн АНУ-ын компани хөлсөлж Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө хийлээ. Бас үндэсний үйлдвэрлэлийн паркын техник эдийн засгийн үндэслэл гаргаад байна. Эдгээрээс гадна таван сая тоннын хүчин чадалтай хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үндэслэл хийсэн. Нүүрс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийсэн. Үүнийг Хятадын Нүүрсний институтээр гаргуулсан юм.
 
Одоо Баянхонгор аймгийн Баян-өндөр суманд 2020 мегаватт хүчин чадалтай цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл хийгээд эхэлсэн. Энэ ТЭЗҮ-ийг хийхэд "Петро чайна", "China power" гэсэн хоёр компани ажиллуулж байгаа. Үүний зэрэгцээ 500 хүн амьдрах цэ-цэрлэг, сургууль гээд шинэ сумын төв барих төлөвлөгөө бий.
 
Аливаа баялаг мөнгө, ажиллах хүч, хэрэглэгч гэсэн гурван зүйлээс бүтдэг. Үүнийг Засгийн газар анхаараасай гэж хүсч байна. Гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгалыг илүү чөлөөтэй болгож томоохон төсөл хэрэгжүүлэх эрх зүйн боломж олгох, эцсийн хэрэглэгчидийг хөнгөлөлтэй бодлогоор дэмжиж экспорт нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлээсэй гэж хүсч байгаа.
 
Шинэ хот бүтээн байгууллаа гэхэд тэнд орон сууц худалдан авахад Засгийн газраас дэмжлэг үзүүлж худалдан авагчдыг дэмжэзой гэж хүсч байна. Мөн үйлдвэрлэон бүтээгдэхүүнийг экспортлоход төрөөс дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна" хэмээн ярив.
 
Тус компанийн Монгол Улсад хөрөнгө оруулах саналыг сонирхвол гишүүн компаниуд нь Монгол Улсад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байгаа аж. Үүнээс хоёр тэрбум ам.долларыг Монгол Улсын Засгийн газартай харилцан санал солилцож зарцуулах эрхийг нь Засгийн газарт өгнө гэлээ. Үлдсэн гурван тэрбум ам.доллараар бүтээн байгуулалт болон томоохон төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэх боломжтой хэмээж буй юм. Энэ мөнгийг Таван толгойн ордоос 900 сая тонн нүүрс олборлох, худалдан авахад зарцуулах гэнэ. Тэд тавьж буй саналаа хэрэгжүүлэх нөхцөлийн хүрээнд "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцаа болон олборлолтын тодорхой эрхийг эзэмших, Таван толгойгоос улсын хил хүртэлх төмөр зам барих хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм. Хөрөнгө оруулах саналаа Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт тавьсан байна.
 
"Ардчилал"
ТАВАН ТОЛГОЙД САНААРХАЖ TABAH ТЭРБУМ АМ.ДОЛЛАР АМЛАВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани