Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгой"-н стратегийн хөрөнгө оруулагчдын хэн нь хэн бэ?

Нөөц нь долоон тэрбумаар хэмжигддэг Таван толгойн орд гацаанаас гарах нь тодорхой болчихлоо. Засгийн газар оны босгон дээр Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийг зарлаад байна. Хятадын "Чайна Шинхуа энержи", Японы "Сумитомо", Монголын "Энержи ресурс"-ийн түншлэл коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагддаг аварга ордыг хөдөлгөнө. Өмчлөл нь төрд, менежмэнт нь тэдэнд гэсэн үг. Тэд Таван толгойн Баруун болон Зүүн Цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх үүрэг хүлээнэ. Шаардлагатай дэд бүтцийг байгуулах ажил ч тэдний өмнө бий. "Сhalсо"-ийн өрийн үлдэгдэл болох 100 гаруй сая ам.долларыг төлөх нөхцөл ч байгаа. Ордын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд ойролцоогоор хоёр тэрбум ам. доллар шаардлагатай гэсэн тооцоог албаныхан хэлдэг. Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчдын хэн нь хэн бэ гэдгийг тоймлон хүргэе.

"ЭНЕРЖИ РЕСУРС"
"Энержи ресурс" бол иМ-Си-Эс" групп, "Петровис" ХХК, "Шунхлай" групп зэрэг үндэсний том компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар 2005 онд байгуулагдсан уул уурхайн компани. Монгол нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа хувийн хэвшлийн хамгийн том компани. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордод ашиглалтын лиценз эзэмшдэг. Ухаа худагт ажлаа эхэлсэн үе гэвэл 2009 он. Нүүрсээ тээвэрлэх авто замаа барьчихсан. Нүүрсээ угааж баяжуулж гаргаж байгаа ганц компани. Нүүрс баяжуулах үйлдвэр барихдаа дэлхийд тэргүүлэгч, Австралийн "Сежмен" компанитай хамтарсан. Нүүрс баяжуулах үйлдвэрээс   гадна   18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжиин систем, орон сууцны хороолол гээд дажгүй бүтээн байгуулалтуудыг өмнийн говьд өрнүүлсэн. Нэг үе төмөр зам барих санаачилга хүртэл гаргаж байв.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож байв. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн гол
давуу тал нь бүх мэдээлэл нь олон нийтэд нээлттэй. Идэж, ууна, нууж хаана гэсэн ойлголт байхгүй. Олон улсад нэр хүндтэй, нэгэнттанигдсан ийм компани Таван толгойн менежмэнтийг хийнэ гэдэг том давуу тал. Таван толгойн  менежмэнтийг хийнэ гэсэн мэдээ хөрөнгийн зах зээл дээр эерэг дохио болж очно. Хувьцааных нь үнэ өсөх магадлал өндөрссөн. Тэр хэрээр "Энержи ресурс"-ийн
үнэлгээ сайжирна.
"Энержи ресурс"-ын давуу талыг үргэлжлүүлэн дурдвал судалгаа, маркетинг сайтай. Хүний нөөц ч давгүй. Уул уурхайн салбарын гайгүй гэсэн инженер техникийн ажилтнууд Ухаа худагт ажилладаг. Товчхондоо Таван толгойн нүүрсийг Хятадын нүүрсний зах зээлд үнэ хүргэж зарах хангалттай туршлагатай компани.

"ЧАЙНА ШИНХУА
Хятадын төрийн өмчит компани. "Шинхуа" бол Хятад гээд ойлгочихож болно. Нүүрсээ гаргах зах зээлтэйгээ хамтраад эхэлчихлээ гэсэн үг. Хойд хөрш нүүрсний том ордууддаа Хятадтай хамтардаг нь ийм учиртай. "Чайна Шинхуа энержи" нүүрсний зах зээлд Америкийн "Пийбоди"-гийн дараа жагсдаг аварга компани. Өчнөөн оронд хөрөнгө оруулалт хийсэн. Нүүрс, цахилгаан, эрчим хүчний салбарын бизнес эрхлэгч. Одоогоос дөрвөн жилийн өмнө төмөр замын бүтээн байгуулалтанд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Манай урд хилээс далайн боомт хүрсэн төмөр замтай. *Шинхуа*-тай хамтарна гэдэг далайд гарах гарц нээгдчихлээ гэсэн үг. Нүүрсний хувьд төмөр зам том асуудал байдаг. Ачаагаа жилийн өмнө захиалах бол наад захын асуудал. Товчхондоо компаниуд нүүрсээ тээвэрлэх гэж төмөр замд оочерлодог бол бидэнд тийм хүндрэл үүсэхгүй гээд ойлгочихож болно. Монгол нүүрс гуравдагч зах зээлд гарах гарц ч "Шинхуа"-гаар дамжин нээгдэнэ. Хятад нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч гүрэн. Дотооддоо хэрэглэхээс гадна гадагшаа зарах сонирхолтой. Тэр утгаараа Монголын нүүрс илүү үнэ хүрч борлогдох зах зээл рүү гарах "шанс"-тай. Оросын синдикатын 36 хувийг хянадаг, Peabody "Energy Согp of America"-ийн 24 хувийг эзэмшдэг гэж ирээд яривал "Шинхуа"-г дэлхийн компани гэдгийг тодотгосон баримт өчнөөн бий. Эзэмшилд нь байдаг нүүрсний ордуудын нөөцөөрөө дэлхийд хоёрт жагсдаг компани. Сүүлд гэхэд "Лутянь" компанийн хувьцааны 50 хувийг худалдаж авснаар Оросын Зашуланск нүүрсний орд газарт олборлолт явуулах эрхтэй болсон. Зашуланск ордын нөөц нь 250 сая тонн. "Чайна Шинхуа Энержи" энэ ордоос ил аргаар жилд зургаан сая тонн нүүрс олборлож, Транссибирийн төмөр замаар тээвэрлэн Манжуурын боомтоор экспортод гаргана гэж буй. Энэ төсөл нь 45 сая юань буюу 7.7 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа.

"СУМИТОМО" КОРПОРАЦИ
Японы Сумитомо корпораци 1919 онд байгуулагдсан. Анх 35 сая иений хөрөнгөтэйгөөр байгуулагдаж байж. 1945 он буюу дайны дараах жилүүдэд аж үйлдвэрийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулсан. 74 мянган ажилтантай. Орлого нь 32.16 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Худалдаа, үйлдвэрлэл, экспорт, импорт, олон улсын худалдаа,үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагааг төмөрлөг, гангийн үйдцвэрлэл, ашигт малтмал, бүх төрлийн машин механизм, электрон техник, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүч, өргөн хэрэглээний бүбтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа аж үйлчилгээ, санхүүгийн зах зээл болон тээврийн салбарт явуулдаг. Ашигт малтмал эрчим хүч, дэд бүтцийн салбарууд компанийн цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд онцгой байр суурь эзэлдэг. Тавантолгойн ордоос гарах коксжих нүүрсийг худалдах, худалдан авах асуудлаар хамтран ажиллах боломжтой гэсэн саналаа аль дээрээс илэрхийлж ирсэн энэ компани мснгол нүүрсийг үнэтэй хэрэглэх зах зээл дээр ажилладаг. Гурав дахь зах ззэл рүү гарах боломжийг нээж өгч чадах компани. Худалдааны гом компани гэдгээрээ олон улсын зах зээлд танигдсан. Таван толгой дээр худалдаа чигээр нь ажиллана.


Ц.БААСАНСҮРЭН
ӨДРИЙН ШУУДАН

"Тавантолгой"-н стратегийн хөрөнгө оруулагчдын хэн нь хэн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани