Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол төрийн хуульд гаднынхны оролцоо, нөлөөлөл цадиг, замбараагаа үнэхээр алдлаа

 Монгол төрийн хуульд гаднынхны оролцоо, нөлөөлөл цадиг, замбараагаа үнэхээр алдлааӨчигдөр төрийн ордонд "Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт болов. УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Хөдөлмөрийн яам, МүЭХ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид оролцсон энэ уулзалтын завсарлагаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж ярилцсан юм.


-УИХ-д суудалтай намууд 2015 оны төсвийн тодотголд Монгол Улсын нийт өрийн нэрлэсэн үнэ 15 их наяд 980 тэрбум төгрөг болсныг харилцан тохиролцож, өрийн таазыг ДНБ-ний 58.3 хүргэх хуулийн төслийг баталлаа. үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хариуцлага тооцох тухай асуудлыг зарим гишүүний зүгээс хүчтэй тавьж байгаа. Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явгийн хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би байнгын хороон дээр энэ асуудлыг сөхөж тавьсан. МАНАН арай дэндэж байна. үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг огцорсон хүн ямар хамаатай юм гэсэн байдлаар хандаж болохгүй. Тухайн үед миний бие Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үйлдвэрлэл рүүгээ мөнгөө оруулаач ээ гэж шүүмжилж байсан.

Гэхдээ өнөөдөр энэ хүнийг арай ингэж хамаагүй гүтгэж болохгүй. Тэр хүн 58 хувийн өртэй болгочихоод зугатаагаад явчихлаа гэж МАНАН-гийнхан дуу нэгтэй орилцгоож байгаа нь үнэхээр хүн чанаргүй үйлдэл юм. Эцсийн эцэст бид өрийн таазаа нэмэхээс өөр арга үлдээгүй. МАН-ынхан саяхан л өрийн таазыг нэмбэл Монгол Улс сүйрнэ гэж хашхиралдаж байсан бол өнөөдөр энэ асуудалд хамтран гар өргөөд шийдэж байна. Одоо Монгол Улс бүр тааз, дээвэргүй болж нэгмөсөн санаа амарлаа. Н.Алтанхуяг өр тавиад тавиад 52 хувиас хэтрүүлээгүй.

Эд нар өрийг 58.3 хувь болгож аваад энэ хоорондох зургаан хувийг одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2015 онд авах гэж байна. Энэ зургаан хувийн өрөө Н.Алтанхуяг аль эрт татчихсан юм шиг ярьж байгаа нь нэгдүгээрт ёс зүйгүй, хоёрдугаарт Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Хамгийн гол нь шинэ өрийг юунд зориулах гэж байгаагаа тодорхой ярих ёстой.

-Та Оюутолгойн 34 хувийн талаар бас л нэлээн ноцтой юм яриад яваа?

-Оюутолгойн 34 хувийг Рио Тинтогоос өр тавьж авсан. Тэр нь хоёр тэрбум гаруй ам.доллар шүү дээ. Оюутолгойн энэ хоёр тэрбумыг Монгол Улсын нийт өр рүү оруулбал өрийн тааз аль эрт 70-80 хувьд хүрчихсэн байгаа. Монголын хүүхдүүд Оюутолгойн 34 хувийн өрийг төлнө. Одоо хүүгээ төлөөд эхэлчихсэн байгаа. Бид баялагаа сул тавьж өгөөд дээр нь хоёр тэрбум ам.долларын өрөнд ороод, одоо өдөр болгон таван цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний таван тэрбум төгрөгийг хүү болгон төлж байгаа. Өдөр болгон таван тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд нь төлж байгаа юм шүү. Энэ бол гамшиг шүү дээ.

-Энэ гам­­шгийг ший­дэх ямар ч боломжгүй болчихсон хэрэг үү?

-Рио Тинто Оюутолгойд Монгол Улсын хууль үйл­­чилдэггүй, тусдаа хуультай болчихсон. Монгол Улсын Татварын хуулиар 130 сая ам.доллар төлүүлэх гээд чадаагүй. Уг нь анхнаасаа 650 сая ам.долларын татвар авах байсан ч багасгасаар байгаад 130 сая болсон. Тэгвэл өнөөдөр шүүх дээр 130-аа ч өгөхгүй гээд заргалдаад явж байна. Бид энэ асуудлыг АТГ-т өгсөн. Хэд хоног хүлээгээд болохгүй бол Цагаан сарын дараа Рио Тинтогийн энэ даварсан үйлдлийн талаар нийт ард түмэндээ нэлээн хатуухан мэдээлэл цацах болно.

-Таны хувьд Хөдөмөр­ийн хуульд өөрчлөлт орж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Яг ямар үндэслэлүүдээр шүүмжилж байгаа вэ?

-Ер нь ганцхан Хөдөл­­мөрийн хууль ч биш. Монгол төрийн хуульд гаднын­­­­хны орол­­цоо, нөлөөлөл цадиг зам­­бараагаа үнэхээр алдлаа. Монгол төр гэж юм ер нь байна уу, үгүй юу. Би ард түмнээсээ сонгогдсон Монгол төрийн түшээ мөн л юм бол үүний эсрэг дуугарах, тэмцэх ёстой. Бүгд лоббины хууль болж хувирлаа. Тэр Хяналтын тухай хуулийг хар.

Үнд­­сэндээ өөрч­­лөлт оруулж байгаа хуулиудыг урдаа барьж Монгол төр­­ийг хүч­­гүйдүүлж, яваан­­даа эзэн суух маш хорлонтой бодлого яваад байна. Төр нь хүчгүй газар иргэд нь хүчгүй болдог. Иргэд нь хүчгүй орон бусдын идэш болдог жишээ дэлхийгээр дүүрэн байна. Тун удахгүй үндэстэн дамнасан корпорациуд Монголын уул уурхайн баялаг дээр ямар ч хараа хяналтгүй, санаа зовохгүй найрлах бэлтгэл хангагдчихлаа.

Саяын хурал дээр Олон улсын байгууллагууд Рио Тинто, Оюутолгойг илэрхий лоббидсон зүйл заалт Хөдөлмөрийн хуульд оруулахаар шахалт хийж байгааг би эсэргүүцэж санаа бодлоо илэрхийллээ. Хөдөлмөрийн хуульд байдаг жилийн болон урт хугацааны гэрээг үгүй хийх гэж улайрч байгаа нь жирийн ажилчин хүнийг гадаадын хөрөнгө оруулагчид дуртай цагтаа хөөж явуулах, нэг ёсондоо Монголд боолын хөдөлмөр эрхлүүлэх нөхцөл боломжийг хангуулахаар дайрч байгаа хэрэг юм. Монгол төр иргэдээ гадны хөрөнгө оруулагч нэртэй боловсон дээрэмчдээс хамгаалах ёстой. Төрийн зохицуулалт байхгүй бол тун удахгүй зэрлэг капитализм бий болно.

Цагийн ажил хийх боломжоор хангана гэж байгаа нь маргаашнаас эхлээд үндэстэн дамнасан корпорациуд бүх ажилчдаа хөөж явуулан цагийн ажилчин авах гэж байгаа юм. Цагийн ажилчин авсан тохиолдолд хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. Хамтын гэрээ хийгээгүй тохиолдолд тэр хүний эрх ашиг хаана ч хамгаалагдахгүй болж, дуртай цагтаа хөөж явуулах эрхтэй болдог. Нэг ёсондоо хөрөнгө оруулагчдын ХХI зууны боол л болж байгаа юм. Саяын хурал нэртэй Олон улсын байгуул­­лагуудаас оруулж ирж байгаа шантaажны цугларалтад Монголын хөдөлмөр, нийг­­мийн хамгааллын чиглэлийн хэдэн эрдэмтэд нь бүгд худалдагдаад ирчихсэн сууж байна.

-Гацууртын ордыг эзэм­­шигч "Сентерра гоулд”-ынхан манай олборлолтын талбай Хүннүгийн үеийн булшыг хадгалсан Ноён уулын Сүжигтийн амнаас найман км зайтай хэмээн тайлбарлаж, олборлолт явуулахад түүх дурсгалын зүйл огтхон ч сүйдэхгүй гээд байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Энэ бол шал худлаа яриа. Бие даагчдын зөвлөлийн Х.Болорчулуун гишүүн Ноён уулын байдалтай газар дээр нь очиж танилцаад ирсэн. үнэхээр түүхийн хосгүй дурсгал хадгалсан тэр газар сэтгэл шимширмээр болж байгаа. Нутгийн ардууд бүтэн зургаан жил тэр хайрхан уул руугаа очиж үзэж чадаагүй. Сая УИХ-ын гишүүдтэй хамт очиж үзээд хэлэх үгээ олохгүй зарим нь багтраад уйлж байсан гэсэн. Хэлэх үг олдохгүй байна. Бид Африкийн араас орчихлоо.

-Гацууртын орд "Сен­­терра гоулд-ын шахалтаар стратегийн орд болж, "Бороо гоулд”-ын араас ямар ч татваргүй 50 тонн алтаа алдах нь тодорхой болж байх шиг байна. Одоо яавал зохилтой вэ?

-МАНАН Монголын ард түмнийг мартаж, дэндүү эрээ цээргүй биеэ үнэлж байна. Одоохондоо миний хийж чадах зүйл нь дахиж МАНАН-д ганц ч санал битгий өгөөрэй гэж Монголын ард түмнээс толгой гудайлган гуйх л байна даа. Энэ байдлаараа бол тун удахгүй энэ МАНАН Монгол Улсыг бүрэн дампууруулна шүү.

-Энэ бүхэнд дүгнэлт хийвэл Монголын улстөрд зайлшгүй шинэ хүч, зоригтой давалгаа хэрэгтэй болоод байх шиг. Та бүхний ярьж байсан шинэ нам юу болсон бэ?

-Санхүүгийн салбарын эрдэмтэд, их сургуулийн багш нар, хүч­ний байгуул­­лагын ажилт­­нууд, гадаад дотоодод төгс­­сөн шижиг­­нэсэн залуучууд гээд маш олон хүн бидэнтэй уулзаж, зүүний чиглэлийн "Хөдөлмөрийн нам” байгуулъя гэж ярилцаж байна. Би ард түмнийхээ төлөө зүтгээд 11 дэх жилдээ явж байна. Надад ямар нэгэн МАНАН-гийн дэмжлэг байхгүй, зөвхөн ард түмнийхээ хайр хүндлэлээр л явж байгаа. Би дан шижигнэсэн боловсролтой залуучуудаас бүрдсэн цоо шинэ нам байгуулж, ард түмнийхээ төлөө зоригтой ажиллах болно. Би тэдний гүүр нь болж эх орон ард түмнийхээ төлөө зүтгэнэ.

-Өнөөдрийн Монголын улстөрийг ажиглавал арай шийдэмгий, эх орныхоо төлөө илүү зоригтой ажиллах улстөрийн хүчин үгүйлэгдээд байх шиг санагддаг л даа?

-Би өөрөө үйлдвэрчний буюу зүүн төвийн хүн. Энэ үзэл бодлоо яагаад ч өөрчлөхгүй. Өнөөдөр Монголд жинхэнэ зүүний үзэл хэрэгтэй байгаа юм. Карл Маркс "Жирийн ажилчин хүнд зориулсан капитализмыг социализм гэнэ” гэсэн юм. Энэ бол хамгийн зөв тодорхойлолт. Өнөөдөр Оюутолгойд бараа бүтээг­­дэхүүнээ шах­даг хэдэн олигархи өөрсдийгөө зүүнтэн гээд явж байна. үнэн чанартаа тэд хамгийн экстрим баруунтнууд шүү дээ. Өнөөдөр Монголын улстөрийн намууд бүгд зүүнтэн ч биш, баруунтан ч биш. Хоёулаа мөнгөний төлөө МАНАН-ттал нийлсэн мөнгөний намууд.

Ард түмэндээ эднээс өөр сонголт бий шүү гэдгийг мэдрүүлэхээр боловсролтой, мэдлэгтэй шилдэг залуучууд нэгдэж байгаа. Тэр хүмүүст хүчээ өгөх нь миний дараагийн тэмцэл байх болно. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг өнөөдөртөө МАНАН гэрэлтэж л байг. Гэхдээ тэдний цаг дуусч байгааг өөрсдөө ч мэдэрч эхэлж байгаа.

Эх сурвалж:

Монгол төрийн хуульд гаднынхны оролцоо, нөлөөлөл цадиг, замбараагаа үнэхээр алдлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани