Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг шийтгэх ёстой

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг шийтгэх ёстойУИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишүүн цаг үеийн асуудлын талаар ээлжит мэдээллээ хийхдээ Оюутолгой тойрсон асуудлуудыг нэлээн хатуухан шүүмжлэв.

Мөн ирэх оны төсөв хугацаандаа багтаж батлагдах эсэх, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний талаар өөрсдийн байр сууриа тайлбарласан юм. Үүний дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй дараах ярилцлагыг хийв.

-Та бүхний мэдээллээс энэ долоо хоногт УИХ дахь бие даагчдын зөвлөл нэлээн шаргуу ажиллах төлөвлөгөөтэй юм байна гэж ойлголоо?

-Энэ долоо хоногт хэлэлцэх Галт зэвсгийн тухай хуульд бие даагчдын зөвлөл нэлээн хянуур, нямбай хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр өргөн уудам Монгол орны өнцөг булан бүрт хэдэн малынхаа араас явж байгаа малчдын дайсан нь малын хулгай, чоно хоёр болоод байгаа.

Уулын аманд ганц гэрээрээ буусан ганц айлд буу шиг хэрэгтэй зүйл байхгүй. Гэтэл тийм хэрэгтэй зүйлийг нь хураан авч, гарыг нь мухарлах хууль хэрхэвч баталж таарахгүй.

Би өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөлийн Төмөрбулаг, Түнэл, Их-Уул сумдаар явж малчин айлд хоноод ирлээ. Миний хоносон айлын хаяанд нь чоно улиад унтуулахгүй байсан.

Тэгэхээр Галт зэвсгийн тухай хуулийг амьдралд нийцсэн, малчдад хэрэгтэй хууль болгохын тулд бид их нухацтай хандах ёстой. Өнөөдөр монголчууд америк шиг сургууль руу буу үүрч очоод олон арван хүнийг шүршиж алаад байгаа юм байхгүй.

Мөн түүнчлэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан "Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариугаа ирэх тав дахь өдөр сонсоно.

Сүүлийн үед хоёр хөрш маань манайхаас мах авах талаар идэвхтэй ярьж эхэлсэн. Энэ ажилд саад болж байгаа гол асуудал нь дэлхийн стандартад нийцэж, эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядлах үйлдвэр болоод байгаа.

Уг нь нэг тийм үйлдвэр барихад зургаан сая ам.доллар шаардлагатай. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Чингис бонд”-ыг авснаараа Монгол Улс дааж давахгүй өрөнд орлоо гэж яриад байгаа.

Гэтэл өөрийнх нь компани тэр мөнгөнөөс 80 сая ам. доллар авчихсан л байх жишээтэй. Тэдний авсан мөнгөөр дэлхийн стандартад нийцсэн махны үйлдвэр 12-13-ыг байгуулж болох л байсан. Яг энэ асуудалд Засгийн газрыг нэлээн сайн шахах хэрэгтэй болоод байгаа юм.

-Та бүхэн сая Оюутолгойн талаар нэлээн шүүмжлэлтэй хандаж, олон тоо баримт дурьдлаа. Эдгээр тоо баримтаас үзвэл монголын говьд байгаа тэр их эрдэнэс баялгаа бид гадныханд сул шахуу алдчихсан юм биш үү?

-Шулуухан хэлэхэд Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баяр, одоо УИХ-д сууж байгаа нэр бүхий хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Одоогоор бидэнд олдож байгаагаар нь "Тurguoise Hill”-ын сайтад гарсан мэдээллүүдэд л дүн шинжилгээ хийгээд та бүхэнд мэдээлж байна.

Тэдний мэдээллээр 2014 оны есдүгээр сарын байдлаар 124 мянган тонн зэс борлуулж 821 сая 40 мянга, 8.6 тонн алт борлуулж 390 сая 544 мянга, 20 тонн мөнгө борлуулж 12 сая 868 мянга, нийтдээ нэг тэрбум 224 сая, 452 мянган ам. долларын борлуулалт хийсэн байна.

Гэтэл Монгол Улсад төлөх ёстой татварын 130-хан сая ам.долларыг 30 сая болгочихоод хэнэг ч үгүй хэл ам хийгээд сууцгааж байгаа.

Энэ булхайтай ажилд нь Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат, Батцэцэг нарын зэрэг эрх мэдэлтнүүд оролцсоныг сая манай Ганбаатар тодорхой тайлбарлалаа. Бид энэ хүмүүсийг АТГ-т шалгуулна.

-Оюутолгойн гэрээг батлах үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өнөөдөр ёс зүй яриад, УИХ-ын гишүүний халдашгүй хамгаалалтын дор ямар ч гэм зэмгүй явж байгаа нь шударга явдал мөн үү?

-Ямар ч гэсэн бид ард түмнээ мэдээллээр хангаж, байдал ямархуу байгааг дамжуулах үүргээ гүйцэтгээд л явж байна. Өнөөдөр манай УИХ-д Рио Тинтогийн хоолыг нийлүүлдэг, тогооч улстөрч өдөртөө 150 мянган ам. долларын борлуулалт хийчихээд хэнэг ч үгүй явж байгаа нь үнэн.

Нэг хүний хоолыг 58 ам. доллараар нийлүүлдэг гэхээр Оюутолгойн 3000 ажилтан өдөртөө л манай тогооч улстөрчийн халаасыг 150 мянган ам. доллараар түнтийлгэж байгаа юм л даа. Гэтэл өнөөдрийн байдлаар Оюутолгойгоос Монгол Улсад ирэх ногдол ашиг нь хасах 284 тэрбум төгрөг болчихоод явж байх жишээтэй.

Товчхондоо монголчууд 70 жил Оюутолгойгоос ногдол ашиг авахааргүй болчихоод байна. Энэ чинь одоо ер нь юу болж байна вэ. Ер нь Оюутолгойн гэрээний "9-ийн А-3”-ыг өөрчлөөгүй цагт бид борлуулалтын орлогоос орж ирж байгаа ашгийг үнэн зөвөөр нь тогтоож хэзээ ч чадахгүй.

Одоо монголчууд бүгдээрээ нийлж байгаад Оюутолгойг гадныханд найр тавьж зүгээр өгсөн луйварчдыг шийтгэж чадах юм бол дараагийн хулгайчид төрөх зориггүй болно.

Харин эднийг шийтгэж чадахгүй бол мянга, мянган хуйлгайч нар тэдний араас төрөн гарна. Одоо хэрвээ монголд АТГ гэж байгаа бол давын өмнө Оюутолгойн араас хөөцөлдөх цаг нь болчихоод байна.

-Ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Урьд нь царцаасан барилгууд маш олон байгаа. Эдгээрийг хэзээ санхүүжүүлж ашиглалтад оруулах юм бол. Ирэх оны төсөвт энэ талаар тусгагдаж байгаа болов уу?

-Баригдаж эхэлсэн ч төсөв, санхүүгийн улмаас цар­цаагдсан 400 гаруй обьект орон нутгуудад шийдлээ хүлээгээд байж байна. Төсөв нэлээн өсөлттэй байсан 2010-2013 оны хооронд ихээхэн хөрөнгө оруулалт төлөвлөөд тэдгээр барилгын ажлыг эхлүүлчихсэн.

Гэтэл энэ олон барилгын ажлыг эхлүүлсэн компаниуд банкнаас зээл авчихсан байдаг. Тэдгээр зээлийг нь банкны системийн найдваргүй зээлд хамруулаад одоо анх авснаасаа гурав дахин өсчихсөн.

Өмнө нь 90 тэрбум байсан бол одоо 200 гараад явчихсан байгаа. Түүний 100 гаруй тэрбум нь тухайн компаниуд "За төр дараа нь мөнгөө өгч л таарна” гээд авчихсан зээл байгаа шүү дээ. Энэ нь эргээд тэдгээр компаниудын үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа иргэдийг хохироогоод зогсохгүй банкны салбарт ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа.

Тэгэхээр үүнийг даруйхан зоригтой шийдэхгүй бол банкны салбар нь ч тэр нөгөө барилгын компаниуд нь ч сүйрлийн ирмэгт ирчихээд байна. Ийм учраас төр мөнгөө өгөх л ёстой.

Яг өнөөдөр нэг аймагт 20 гаруй дуусаагүй байшин байж л байгаа. Тэгэхээр баригдаж дуусаагүй байгаа 400 гаруй обьектийн төсөв, санхүүг даруйхан шийдэх л ёстой. Өөр арга байхгүй.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд яг одоо Зас­гийн газраар оролдож байгааг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?

-МАН-ын бүлэг энэ асуудлыг хөндлөө гэдгээсээ илүү Монгол Улсын банк санхүү, эдийн засгийн байдалд нэлээн ул суурьтай дүн шинжилгээ хийвэл энэ Засгийн газар үнэхээр хариуцлагагүй, алдаатай ажиллаж байгаа нь үнэн.

Ялангуяа төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналт, хийж байгаа ажлуудынх нь үр өгөөж гээд яривал алдаа их бий. Гэхдээ яг өнөөдөр 2015 оны улсын төсвийг хэлэлцэн батлах, өвлийг бэрхшээл багатай давах гээд тулгамдсан, цаг үеийн хойшлуулашгүй ажил их хүлээж байна.

Өнөөдөр Засгийн газарт хариуцлага тооцох талаар ярьж байгаа хүмүүс урьд нь ихэнх нь сайд, дарга байсан хүмүүс. Тэд өмнө нь юу хийж, ард түмнийхээ өмнө ямар гавьяа байгуулсан билээ гэдгээ бас бодоод үзэхэд буруудахгүй.

Заавал энэ засгийг унагаж, оронд нь өөрсдөө суух гэж зүтгээд байгаа бол би дэмжихгүй. Яг одоо засаг төрөөрөө оролдвол валютын ханш шууд л 2000 гараад явчихна. Би тэр талаас нь л харж байна.

Нөгөөтэйгүүр саяхан хоёр их хөршийнхөө тэргүүнүүдтэй тохиролцсон эдийн засгийн их нааштай гэрээ хэлцлүүд худлаа болно. Хэрвээ яг одоо засгаа сольчих юм бол тэд дахиж бидэнд итгэхгүй.

-Та Монголбанкны Ерөн­хийлөгч Н.Золжаргалд нэлээн шүүмжлэлтэй ханд­даг. Түүний ажил хангалт­гүй байгааг ямар үндэслэлүүдээр нотлох вэ?

-Наад захын олон үзүүлэлт бий. Валютын ханш, гадаад худалдааны тэнцэл, найдваргүй зээл, өр авлага, инфляци гээд л хөвөрч өгнө. Энэ бүхнийг аваад үзвэл өнөөдөр үндсэндээ Монголбанк дампуурчихаад байгаа.

Өнөөдрийн эдийн засгийн хямрал, санхүү­гийн доройтолд хамгийн гол буруутан нь яах арга­гүй Монголбанк, түү­нийг удирдаж байгаа нө­хөр Н.Золжаргалтай хол­боо­­той. Тийм учраас УИХ дахь бие даагчдын зөв­­лөл Монголбанкны Ерөн­хий­лөгчийн асуудлыг хуулийн хүрээнд хөндөж тавьсан юм. Харин З.Энх­болд дарга өнөөдрийг хүртэл хууль зөрчөөд л яваад байгаа.

УИХ-ын дарга бол нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг л оруулж ирэх үүрэгтэй шүү дээ. Огцруулахад ганцхан Ерөнхий нарийн бичгийн даргаа л оруулж ирнэ гэсэн хуулийн заалттай. Бусдыг нь УИХ-ын гишүүн оруулж ирэхээр хуульчлаад заачихсан юм.

Тэр заалтын дагуу бид Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулж ирсэн боловч хуулийн хугацаанд нь шийдэх боломж олгоогүй. Бие даагчдын зөвлөлөөс Үндсэн хуулийн цэцэд хандсан ч авч хэлэлцээгүй.

Яг үнэндээ өнөөдөр Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн манаач биш хоёр том намын дохио зангаагаар ажилладаг улстөрийн хүү­хэлдэй болчихоод байгаа. УИХ дээр Монгол Улсын хууль хэрэгжихгүй байхад жирийн иргэдэд хууль биелүүлэх талаар шахаж шаардаж байгаа нь үнэхээр монголын төр ард иргэдээ алаг үзэж, ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл юм.

-Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бод­лого бүхэлдээ буруу яваад байгаа хэрэг үү?

-Ямар ч байсан ойрын хоёр жилд л мөнгөний бодлогын хувьд маш их алдаатай бодлого явуулж байна. Одоо орж ирж байгаа мөнгөний бодлогыг бараг хараад ч хэрэггүй. Би өмнөх УИХ-д байхдаа ч валютын ханшны асуудлыг маш тодорхой тавих ёстой гэж хэлж байсан.

Манайх шиг ихэнх бараа материалаа гаднаас оруулж ирж амьдардаг улсад үндсэн валют нь их чанга байх ёстой юм. Товч­хондоо төгрөгийнхөө ханшийг чангаруулж, түү­нийгээ мөнгөнийхөө бодлогоор маш сайн дэмжих учиртай байсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч үүнийг зах зээл удирдах ёстой гээд яг эсрэгээр нь ажиллаад байгаа.

Тэгээд өнөөдөр албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаад л сууж байна. Хэрвээ би түүний оронд байсан бол аль эрт хариуцлагаа хүлээчихсэн байгаа. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр бол макро эдийн засгийнхаа тулгуур багана шүү дээ. Гэтэл нэг багана нь доголдоод ирэхээр л эдийн засаг яаж ч болохгүй уналтад орж байгаа юм.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг шийтгэх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани