Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын дарга “нэг” нь зөв сонголт гэв

 УИХ-ын дарга “нэг” нь зөв сонголт гэв Шийдлийн гэж нэрлэгдээд байгаа Засгийн газрын тэргүүн шийдвэрлэх алхам хийхийн тулд Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгох олон нийтийн санал асуулга явуулж байна. Нөгөөдөр гэхэд монголчууд урагшлах замаа өөрсдөө сонгосон байх болно.

Урагшлах замд нь саад болох популистуудаас ингэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол урьд, урьдны Засгийн газруудын адил хөлд нь хөндөлсөөд, чөдөр шиг тушаад явуулахгүй байх магадлалтай. Тиймээс Ерөнхий сайд "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэгчээр ард нийтээс асуухаар шийдсэн хэрэг. Салаа замын уулзварт хоёр саналынхаа төлөвлөгөөг халаасандаа хийчихээд зогсож байгаа гэнэ. Угаасаа ч Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт МүОНТ-ээр өгсөн ярилцлагадаа "Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр бол 100 хувь алга ташуулах нь их ховор доо.” гэдгийг хэлсэн.

Тиймээс ардчиллын алтан зарчим олонхыг хүндэтгэх үүднээс сонголт хийх замыг тодорхойлчихоод хүлээж байгаа нь энэ.

Мэдээж олон нийтээс асууж байхад нь нүдээ аниад аль нэг тоог нь дугуйлаад өнгөрөх бус ирээдүйдээ хэрэгтэйг сонгох нь чухал гэдгийг санах хэрэгтэй. үнэндээ бол бид эхнийх буюу "Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” хувилбарыг сонгох нь хэд, хэдэн талын ач холбогдолтой. Хамгийн энгийнээр бодоход дээрх төслүүдийг хөдөлгөөд эхэлсэн цагт "тэнгэрт гарчихаад” бууж ирэхгүй байгаа ноён долларыг угз татан унагах боломж гарч ирэх юм. Тэгэхээр зарим хүн "Оюутолгойн гэрээ гэж шал буруу эд” гээд гоочилж эхлэх биз.

Гэхдээ энэ талаар, бидэнд бүхий л боломж нь байгаа гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд маш тодорхой хэлээд өгсөн. Тэрбээр "Монгол Улс нэгэнт өрөнд орсон нь үнэн. Одоо энэ өрнөөсөө цэвэрхэн л гарах хэрэгтэй. үүсээд байгаа гацааны тухайд 34 хувьдаа биш, "Рио Тинто” компанидаа асуудал байгаа юм. "Рио Тинто” компани Монголын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Монголын Засгийн газар бол гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн. Одоо "Рио Тино” ажлаа л хийх ёстой. Яах вэ, сонгуулийн дараа 34 хувь бага байна, нэмэгдүүлнэ гэж шинэ Засгийн газар гэрээ өөрчлөх санал явуулсан. Тэд "үгүй” гэсэн. Одоо бидний зүгээс тавьж байгаа тээг байхгүй.

Харин "Рио Тинто”-гийн зүгээс "бид энэ гэрээг байгуулахдаа алдсан байнаа, Монголд ашигтай гэрээ болчихсон учраас ингэж ингэж өөрчилье” гээд баахан санал тавьчихаад байгаа юм. Тэрийг нь Н.Алтанхуягийн ч, Ч.Сайханбилэгийн ч Засгийн газар зөвшөөрөөгүй. Гэрээ бол гэрээ, та нар ажлаа хий, далд уурхайн санхүүжилт бидэнд хамаагүй, бидэнд баялаг байна, та нарт мөнгө технологи байна гэсэн, одоо гэрээгээр хүлээсэн ажлаа л хий гэж байгаа. Хэрвээ тэд ажлаа хийхгүй бол Монголын Засгийн газар олон улсын арбитрт хандаж "Рио Тинто” гэрээгээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол гаргах эрх үүсэх боломжтой. Товчхон хэлэхэд асуудал бидэнд биш, тэдэнд байгаа юм.” гээд тайлбарлаад өглөө.

Энэ бол зөвхөн Оюутолгойн талаар ярихад ийм. Өөрөөр хэлбэл одоо бид "юмны эзэн сумны занги” шиг зангарагатай байх хэрэгтэй.

Харин хоёрдахь замыг буюу "Зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн замыг сонгоно гэвэл үнэндээ итгэл үнэмшил төрөхгүй байна шүү. Хэзээнээсээ тарган, цатгалан амьдралд умбаж ирсэн монголчууд "нэрэлхээд нэрээ идэх биш” гээд хамаг байдгаа барсаар ирсэн. Тиймээс хоёрдахь замыг сонголоо гэхэд тансаг хэрэглээ тэгээд цаашилбал халамжийн бодлоготоо ч анхаарлаа хандуулах шаардлага тулгарна. Тэгээд ирэхийн цагт олон нийт өгсөн саналынхаа хойноос амаа барина. Буруу сонголт хийснээ ухаарна. Хэмнээд, хэмнээд валютын ханшийг тогоон барьсан ч хаанаасаа нэмж оруулж ирэх вэ дээ. Харин ч импортын бараа голлодог болохоор хэмнэснийгээ буцаагаад гадагш нь цацна гэсэн үг.

Тиймээс "НЭГ” нь нэрэлхүү монголчуудад хамгийн зөв шийдэл болох биз. Ерөнхий сайдын халаасыг тэмтэрсэн ч төлөвлөгөөг нь гаргаж, уншиж, танилцаагүй болохоор хар ухаанаар бодоход л хамгийн зөв нь "НЭГ” болж таарах нь. Тиймээс сонголтоо хийгээд салаа зам дээр зогсох Ерөнхий сайдад визийг нь олгоод кабинеттай нь хурдны замд нь оруулах л үлдээд байна.

Эх сурвалж:

УИХ-ын дарга “нэг” нь зөв сонголт гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани