Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюутолгой" одоо л олзны үүдээ нээх нь

 "Оюутолгой" одоо л олзны үүдээ нээх ньАвстралийн цахим хуудсуудаар "10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Оюутолгойн талаар урт хугацаанд үргэлжилж буй Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто” компанийн хэлэлцээ удахгүй дуусах нь” гэсэн мэдээлэл гарчээ.

Тэд мэдээлэлдээ Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууны "Бид урагшлахад бэлэн. Бидний талаас дахин хойшлуулах асуудал байхгүй” гэсэн яриаг онцолжээ.

Энэ нь мэдээж гадаад зах зээл дээр байгаа эерэг хүлээлтийн нэг юм. Цаашлаад эдгээрийн нөлөөгөөр гадаадын хөрөнгө оруулалт өсч, макро эдийн засаг тогтворжих богино хугацааны найдвар билээ.

Үүнээс гадна "Оюутолгой” төслийн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь импорт байж, 10 хувь нь Монголд үлдэх тухай эдийн засагчид өгүүлж буй. Гэвч энэ бүхний эсрэг талд бусад хөрөнгө оруулалт сэргэх магадлал маш өндөр байгааг ч зарим нь дуулгаж байгаа. Ойролцоогоор хоёр жилийн дараа экспорт сэргэх хандлага ч бий.

Түүнчлэн манай улсад 2017, 2018 онд багаар бодоход 1.3 тэрбум ам.доллар зайлшгүй шаардлагатай. Учир нь, манай улсын Засгийн газраас ард түмнээ барьцаанд тавьж авсан их өрүүдийн хүү, эргэн төлөлтийг дээрх онуудад хийх ёстой.

Тиймээс Оюутолгойн асуудал цэгцрэх нь манай улсын хувьд том боломж юм. Харин тус гэрээ муу, сайн болсон тухай хуучин цагийн маргаан зэрэг нь дэд асуудал хийгээд тэс өөр сэдэв юм.

Харин ойрын өдрүүдэд дотоодын хэвлэлээр "Оюутолгой”-н хоёр дахь шатны буюу далд уурхайн санхүүжилт дахин хойшлох болсон тухай мэдээлэл түгэв. Энэ талаар ч Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу "Санхүүжилт олгох хугацааг дахин сунгасан нь манай талаас шалтгаалсан зүйл биш” гэсэн тайлбар өгч байна. Энэ ч угаас тодорхой зүйл байв.

Учир нь эзэмших хувь хэмжээ, зардал хэтэрсэн шалтгаан, татварын акт зэргээс шалтгаалж манай улсын Засгийн газар "Рио Тинто”-гийн хэлэлцээрээс төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсоор байгаа билээ. Өнөөдөр болох Оюутолгойн ТУЗ-ийн хурлаар 4.9 тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайн ТЭЗҮ-ийг хэлэлцэх тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Шинэчилсэн ТЭЗҮ-ийг 2014 оны нөөцийн түвшинд, мөн уурхайг ашиглах хугацаанд гэсэн хоёр нөхцөлөөр тооцсон байна. Өдгөө "Оюутолгой” компанийн ТУЗ-д хүлээлгэн өгсөн шинэчилсэн ТЭЗҮ-ийгТУЗ баталсан тохиолдолд Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулах юм.

Мөн төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад дутуу төлсөн гэх 127 сая ам.долларыг ойролцоогоор 30 сая ам.доллар болгон бууруулсан тухай тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс "Оюутолгой” компанид хүргүүлээд байгаа. Үүнд ч тус компани таатай байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлэл манай улсын өдөр тутмын сонинуудад гарах болсон билээ.

Гэвч одоо болтол Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто” компани уурхайн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн асуудалд ямар нэгэн шийдвэр гаргасангүй. Үүнийг манай улсын Засгийн газар мухарлах ямар ч сонирхолгүй байгаа гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд тодорхой болоод байна.

Уг нь, төрийн эрх бүхий байгууллагын байцаагч нар бүхэл бүтэн есөн сарын турш ажиллаж байж баримтын шалгалт хийж "Оюутолгой” компанид 130 орчим сая ам.долларын татварын акт тавьсан юм. Гэтэл эцэстээ гурван улирал ажилласан татварын байцаагчдын буруу болж, 30 сая ам.доллар болгон бууруулав.

Зөвхөн энэ жишээн дээрээс харахад "Рио Тинто” компани манай улсад ямар том нөлөөтэйг харж болохоор байгаа юм. Мөн тэд манай улсын эдийн засаг дахь биеийн "халууныг” андахгүй мэддэг болсны ч нотолгоо юм. Хэтрүүлж хэлбэл мэдээж жил орчим ажиллаж байж гаргасан байцаагчдын дүгнэлт бодит байдлын хэмжүүр байх өндөр магадлалтай.

Үнэндээ энэ том компанийн өөдөөс цээж сөрөн зогсч, 130 орчим сая ам.долларын татварын акт тавьж "улс төр” хийх эр хар зоригтой байцаагч байна гэдэг итгэхэд бэрх өгөгдөл л даө. Үүнд ч цөөнгүй эдийн засагч санал нийлж буй. Магадгүй ийм бодолтой олон хүний буруу байж болох юм. Гэвч энэ бүхнийг эсрэг талаас нь харвал манай улсын Засгийн газар болоод холбогдох албан тушаалтнууд хариуцлага алдсан байцаагч нарт ямар ч хариуцлага тооцсонгүй.

Ядахад сарын цалингаас нь хувь хэмжээ хассан тухай ч мэдээлэл гарсангүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд "цагаан туг" өргөсөн гэдэг нь баталгаатай таамаг болж үлдлээ. Гэсэн хэдий ч шилэн байх уриатай шинэчлэлийн Засгийн газар өнөөг хүртэл Оюутолгойтой холбоотой бүхий л зүйл дээр хаалттай хэвээр байна.

Чухамдаа яг ямар тохиролцооны үндсэн дээр татварын хэмжээг 30 сая ам.доллар хүртэл бууруулсан гэдэг нь тодорхойгүй. Гэвч үнэндээ энэ байдал тийм ч дуулиантай үзэгдэл бас биш юм. Харин нэгдүгээр шатны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал хаана ямар данс руу орсон нь одоог хүртэл эзэн биегүй хэвээр байна.

Бүр сүүлдээ энэ талаар ярьдаг хүн ч байхгүй болтлоо мартагнажээ. Хэдий ийм байлаа ч Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхлэх нь нэгэнт тодорхой. Одоо л нэг юм олзны үүдээ нээх гэж байгаа Оюутолгойн ажлын эхлэх цаг нь хэзээ вэ гэдэгт хариулт өгөх хүн манай улсад алга. Мөн олон нийтийн хамгийн ихээр анхаарч буй сэдэв буюу энэ төсөлд хамаарах нийт зардал хэд хүрээд байгааг одоогоор эдийн засагчид ч хэлж мэдэхгүй байгаа юм.

Ямартай ч энэ оны байдлаар нийт хөрөнгө оруулалтын зардал 10 тэрбум ам.долларт хүрсэн байх тооцоолол бий ажээ. Үүн дээр одоо төлөвлөж байгаа далд уурхайн зургаан тэрбум ам.долларын зардлыг нэмбэл нийт зардал 16 тэрбум хүрэх боломжтой юм.

Д.Ганбаатар

Эх сурвалж: Монголын үнэн

"Оюутолгой" одоо л олзны үүдээ нээх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани