Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Америк захирал нь С.Баярыг зодсонтой "Саус говь сэндс"-ийн хэрэг холбоотой юу?

Америк захирал нь С.Баярыг зодсонтой "Саус говь сэндс"-ийн хэрэг холбоотой юу?-Татварын 35 тэрбум юу ч биш, үүнээс ноцтой хэргүүд ... бий -Э.Бат-Үүл яаран сандран ганцхудагт очиж Америкчуудыг эргэсний учир юу вэ?
 
-Өмгөөлөгч Г.Батбаяр: -Америкчууд та нарын яриад байдаг ардчилал, эрх чөлөө, хууль, шүүхийн шинэчлэлийг юу гэж ойлгох вэ гэж мэдэгдсэний учир юу вэ?
 Үнэхээрийн сүүлийн үеийн шуугиан гэвэл Америк Канад тодотголтой "Саус гоби сэндсийн гурван ажилтныг,

тухайлбал захирал

АНУ-ын иргэн Жастин Каплаг 5 жил 10 сарын чанга дэглэмтэй, Филиппин улсын иргэн Хиларионыг 5 жил, В.Кажукомыг 5 жил 6 сарын, Ж.Дэвидийг 5 жил 10 сарын хорих ялаар Монголын шүүх шийтгэж "Саус Гоби сэндс” компани олон тэрбумын татвар нуун дарагдуулсан гэж 35 тэрбум 250 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэр гарсан дуулиан дэгдээгээд зогсохгүй маш их асуудал-асуулт, асар их улс төржилт, дэлхий даяар бөөн улс төр болж байна. Гэтэл учрыг мэддэг хуулийн зарим ажилтнууд хэлэх нь 35 тэрбум юу ч бишээ, үүнээс ноцтой асуудал бий. Жижиг асуудлаар том хэргийг хааж өнгөрсөн гэж ярьцгааж байна.

 
Рио Тинтогийн дөрвөн захирал хятадад авилгын хэргээр Шанхайн шоронд сууж байгаа. Энэ хэрэг Оюутолгой болон Рио Тинтотой холбоотой юм. Шүүх хурлын дараахан уг шүүх хуралд оролцсон АНУ-ын элчин сайд, хатагтай хэлэхдээ, ойлгомжгүй шүүх хурал болж АНУ-ын иргэнийг шүүгээд зогссонгүй, шүүхээс чанга дэглэмтэй колонид хорих ял өглөө. Шүүх хурлын ажиллагаа ойлгомжгүй, орчуулга сайн биш байсан гэх мэтийн зүйлүүдийг ярьсны дараа Улаанбаатар дахь АНУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимийн суурин төлөөлөгч Монголын шүүхийн буруугаас Америкийн иргэн хоригдох боллоо. Ийм учраас АНУ Монголд үзүүлэх бүх зээл тусламжаа зогсоохыг шаардав.
 
Мөн хууль бусаар АНУ иргэнийг хорих болсон гэж бизнесийн зөвлөл гэгч байгууллага бас мэдэгдэл гаргалаа. Ийнхүү олон мэдэгдэл ар араасаа хөврөв. Уг мэдэгдэл дотор Монголын хууль хууль биш, Монголын шүүх шүүх биш, Монгол ер нь юу юм гэсэн утга санаа олонтаа орж байлаа. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Тэрээр Сангийн яамны сайд байхдаа өөрийн төрсөн дүү Сангажавын БаярбатыгТүлш эрчим хүчний яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилж маш том төслүүд дээр ажиллуулах болсны нэг нь Амгалангийн уурын зуухны асуудал юм.
 
Яаж ч загнасан 15 сая доллараар босох энэхүү уурын зуух 20 сая байснаа 50 сая болж одоо 70 сая долларын үнэ өртөгтэй зуух болж байна. Хууль бол чухал гэж АНУ 25 жил яриад зогсохгүй 25 жилийн турш асар их цаг цаас зарж хуулийн шинэчлэлийг хийсэн биздээ. Монголын шүүхийг шинэчлэн зохион байгуулсан биздээ.
 
Гэтэл Америкийн нэгэн иргэн Монголын хууль зөрчиж төр засгийг доромжилсоноос болж шийтгэл хүлээх үед нөгөө хууль шүүх нь юу ч биш болдог нь юусан билээ. Ёстой гайхал төрүүлмээр. Америкийн иргэний буруутай үйл ажиллагаанаас гэхийн оронд Монголын хууль, монголын шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж ярих нь сонин санагдлаа.
 
Энэ өдрүүдэд Америкийн конгресс Оросын холбооны улсыг сөрж зогсох тухай тусгай төсөл-төсөв баталсан. Мөн Украйнд зэр зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Хойд солонгосыг газрын хөрснөөс арчих тухай Америкийн албаны мэдэгдэл явсан.
 
Тэгвэл Монгол гэж юу юм гэсэн АНУ-ын элчингээс авахуулаад олон байгуулагууд мэдэгдэл хийж илт басамжилсан заналхийлэл хийж өөрийнхөө үнэн нүүр царайг илчлэв. Учир нь ЗХУ-д үнэнч зүтгэсэн шигээ АНУ-ыг холын мөртлөө өөрийн түнш гэж Монголын ард түмэн итгэсээр 25 жилийг улираасан. Маш их ардчилсан соёлч боловсорсон ертөнц гэж гүнээ хүндэтгэж олон мянган хүн Америк мөрөөдлийн үлгэр жишээнд биширч ирсэн. АНУ-аас их юм сурна гэж ойлгож байсан. Гэтэл юу болно вэ?
 
Олон жил хэл ам хэрүүл шуугиан дэгдээсэн Фридландын нэг охин компани нь Саус говь сэндс юм. Энэ нь монголын ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, ерөнхий сайд С.Баярын эрхэм хүн гэгдэх Батхуягийн лиценз зарж ихээхэн хэмжээний газар худалдаж авилгал авсан гэсэн асуудлын дараахан "Өдрийн сонинд” их хэмжээний мөнгө угаасан аймшигт хэргийн талаар бичээд зогсохгүй Сараа тэргүүтэй нөхдүүд баригдаж дэлхийн англи хэлтний холбоо АНУ, Англи, Канад, Япон зэрэг таван орны элчин сайд гадаад харилцааны сайд Лу.Батболдтой уулзаж Саусын хэргийг саармагжуулах асуудлыг улс төржүүлэн тавьсан. 
 
Удалгүй Сараа Монголоос явж асуудал түр намжсан билээ. Саяхан "Үнэн” сонинд бичснээр 6,1 их наяд төгрөгийн мөнгө угаасан аймшигт хэрэг дээр нь саяын шийтгэгддэг захирал нь ерөнхий сайд С.Баярыг нэгэн шөнө зодсон гэсэн яриа тэр үед гарч байсан. Хамгаалагч нар нь яаж ч чадаагүй гэдэг. Баяр ч гэж Баяр, бодвол өчнөөн төчнөөн мөнгө авч амалсанаа биелүүлсэнгүй гэж зодсон бололтой. Энэхүү зодооны асуудлыг маш нууцалсан бөгөөд удалгүй тэрээр огцорч гадаадад эмчүүлэхээр явсан юм.
 
Мөн энэхүү захирал УИХ-ын ажлын хэсгийг шалгалтаар очиход маш их даапаалсан, юм сонсохгүй дүр үзүүлж алиалж хачин эвгүй инээж дэргэд байгаа орчуулагч монгол хүүхнээ тэвэрч нялуурч монголчуудыг доромжилж байсан бичлэгийг тухайн үед тэнд очсон сэтгүүлчид хийж архивт үлдээж энэ бүх асуудал Монголын газрын баялагтай холбоотой юм. 2-3 жил Монголын хууль шүүхийн үйл ажиллагаанд асар их саад учруулж байцаалт явахад ямар ч зүйлд хариулдаггүй гэж байгаа... гэх мэтийн олон асуудлыг Монголчууд мэдэж байгаа ч Америкийн хуурамч ардчилал, хуурамч инээд, хуурамч жүжиглэлийн цаана ямар их дээрэнгүй түрэмгий зан чанар оршдогийг харуулсан сайхан сургамж боллоо.
 
Б.Баабар "Саус гоби" сэндсийг хамгаалж "Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу? өгүүлэл бичив. Б.Баабарын бичсэнээр бид эх орондоо байгаа болохоос биш дээрэмчдийн өлгий биш гэдгийг хэлмээр байна. Хамаг муу юм хойд бор овоохойгоос гэгчээр оросууд шүүх хурлыг зохион байгуулж Америк ноёдыг хэрэгт хийсэн юм шиг дүгнэлт хийжээ.
 
Саяхан нэгэн их сургууль архиваа хаясан байна. Уг хаясан архив дотор маш олон хуучин хэвлэл байв. I Ион Павелийн учир битүүлэг үхлийн нууцыг гаргаж тавьжээ. Дотроос нь хордуулж алсан байна. Гэвч коммунистууд Болгарын социалистууд алсан гэж тархи угаажээ. Ингэж тэр үед бүх аллагыг ЗХУ-д тохож байв.
 
"Саус гоби сэндсийн” нөхдүүд Оюутолгойд ажиллаж хамаг асуудлыг найруулж олон хуулийг засварлан гаргахад ил далд оролцжээ. Зарим нь Боро Гоулдад зөвлөхөөр ажиллаж байв. Энэ бол Монголыг гадаадынхан эзэгнэж гадаадынхан мэддэг болсоны нэгэн жишээ юм. Нарийндаа манай хууль хяналтынхан асуудалд эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн байдлаар хандсан бололтой. 
 
Татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн нь өнгөлөн далдалт юм. Хууран мэхлэлт юм. Оросууд гэхээсээ илүү Америкчүүд өөрсдөө зохион байгуулсан байж болох юм. Конго, Африкийн бусад оронд мөн л ийм шүүх хурлууд болж Рио Тинто-гийн зарим захирлууд шоронд суух болсон. Яагаад төлөөний хүмүүсээ шоронд суулгах болсон бэ? гэдэг нь нэг гайхмаар асуудал.
 
Ноён Б.Баабар америкчуудыг шийтгэсэн нь монголын шүүхийн бусармаг шийдвэр гэж үзсэн нь хэний өмнөөс дуугарна вэ? Монголын хууль зөвхөн Монголчуудыг шүүх зориулалттай юм уу? бас л гайхмаар асуудал...
 
Дуулиан үргэлжилсээр. Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл ганц худагт очиж америкуудыг эргэснээ монголын бизнесийн зөвлөл гэдэг байгууллага ГЕО гэдэг клубын захиалгаар очсон гэж ӨС-д ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Үүнийг нь буруушааж хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгч Г.Батбаяр "Үнэн” сонинд ярилцлага өгөхдөө Э.Бат-Үүлийг шалгах ёстой, хамгийн бага ял өгсөн америкийг дэмжиж, Монгол улсын аюулгүй байдалд заналхийлсэн бүх байгууллага, хувь хүнийг шалгах ёстой, хууль зөрчсөн америкийг шүүхийн шийдвэрт нөлөөлж чөлөөлөх юм бол америкууд та нарын яриад байдаг ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шүүхийн хараат байдал хаа байна гэж мэдэгдэв.
 
Үргэлжлэл бий 
 
Эх сурвалж: "Хөх толбо"
Америк захирал нь С.Баярыг зодсонтой "Саус говь сэндс"-ийн хэрэг холбоотой юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани