Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Саусгоби Сэндс” ба Монгол Улсын шүүхийн санаа зовмоор нэр хүнд

"Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппиний иргэн Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт буруу байсан гэдгийг ямар ч байсан шүүх баталлаа. Тэдэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн гурав хоногийн турш хэлэлцэн баасан гаригт шийдвэрлэсэн. Гэвч тэдэнд хуулийн дагуу давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжих эрх нь бий. Мэдээж хуулиар оноосон энэ эрхэнд халдах гэвэл өөрөө хууль зөрчсөн хэрэг болох нь ойлгомжтой. Гэвч "Саусгоби сэндс” компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэргийн шинжтэй нэг ч үйлдэл хийгээгүй гэсэн байр суурьтай байгаа. Зөвхөн энэ эсрэг тэсрэг байр сууринаас л өнөөдрийн хамаг зүйл эхэлсэн. Тодруулбал шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө "Саусгоби сэндс” компанийн эрх бүхий албан тушаалтнууд хэвлэлээр төлбөртэй мэдэгдэл гаргаж "…холбогдох эрх бүхий байгуул- лага, албан тушаалтнууд хуулийн хү рээнд асуудлыг шударгаар шийд вэрлэнэ гэдэгт найдаж бай- на” гэсэн үг дайв. Дайх ч юу байх вэ үнэндээ төлбөртэй мэдээлэл хэвлэ лүүдээр тарааж, зориудаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролд лого удаа дараа хийсэн билээ. Үүнээс гадна манай улсын хуулийн байгууллага болоод шүүгчдийг мөнгөтэй хүний "Халаасанд багтсан” тухай мэдэгдэл гаргаж, эсэргүүцлээ илэрхийлж байв. Хэдий ийм байсан ч тусгаар тогтносон улсын хууль, шүүхийн байгууллага тэдэнд буулт хийсэнгүй. Нөлөөлөх гэж оролдсон боловч нүдээ анин нотлох баримтаа барин дайрав. "Баярлалаа” гэж хэлэх цаг үе манай улсын хууль шүүхийн байгууллагад хол байгаа боловч энэ удаад ямартай ч талархаж болохоор байна. Үнэнийг хэлэхэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн шийдвэрт итгэлгүй байв. Харин ч эсэргээрээ шүүгчид нь авлига аваад, улстөрчид нь захидал бичилцээд өнгөрөх төсөөллийг эрт харчихаад жагсаал цуглаан зохион байгуулах сэдэвтэй боллоо хэмээн баярлаж байсан биз. Гэвч "хөшиг” нэг мөсөн хаагдаагүй учир тохирсон ял мөн эсэхийг, толгойг нь илбэсэн зүйл байсан эсэх нь хойшид улам тодорхой болох биз. ...Шинэ цагийн түүх бол маш товчхондоо энэ. Гэвч одоо хүртэл Монголын Улсын шүүхийн шийдвэрийг буруутгасан тэдний үзэл яг хэвээрээ. Харин тэдний энэ байдлыг хуульчид "Элдэв мэдэгдэл гаргасан нь шүүх, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нө лөөлөх гэсэн оролдлого” болохыг сануул- саар байна. Тухайлбал "Хүсэл зо рилгоо нэгтгэе” хөдөлгөөний зохицуулагч хуульч, судлаач Х.Бат-Ялалт "Шүүхийн хараат бус, тэгш үйл ажиллагаа алдагдсан гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Мэдээж энэ бол шүүхийн хараат бус байдалд халдаж буй хэрэг. Яагаад ийм байдал үүссэн гэхээр манай улсын шүүхийн шийдвэр өөрөө итгэлгүй байгаа юм” хэмээсэн. Ийнхүү дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй энэ байдалд Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага хэний ч нөлөөнд оролгүй, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Мэдээж зөвхөн тус компани болоод өмнө нь хүчин зүтгэж байсан гурван ажилтантай нь тооцсон хариуцлага мэт боловч энэ байдал гадаад болон дотоодын "том” эрх мэдэлтэй компаниудад "Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн хуучин боловч утга нь хэвээрээ байгаа монгол үгийг санууллаа. 
 

Эрт цагийн түүх
 

 2012 оноос хойш гурван жилийн хугацаанд "Саусгоби сэндс” компанийн ажилтан асан гурван иргэнийг мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх хэргүүдэд холбогдуулан хилээр гарах хориг тавив. Ажил олгогчийн хувьд "Саусгоби сэндс” компанийг иргэний хариуцагчаар татан шалгасан. Дээрх гурван иргэнийг Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх орчим буюу 6.1 их наяд төгрөгийг "угаасан” байж болзошгүй тухай нягталсан юм. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Сенатын хоёр гишүүн манай хуулийн байгууллагынханд хандаж захидал бичсэн, НҮБ- аас тайлбар шаардсан билээ. Энэ бол мэдээж хууль бие даасан тусгаар улсын хуулийн байгууллагад зориудаар нөлөөлөх тус компанийн ээлжит оролдлого. Тэр ч бүү хэл Элчин сайд нь хүртэл мэдэгдэл гаргаж байв. Мөн АНУ-ын бизнесмен Жастин Капла НҮБ-д "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ыг Монгол Улс зөрчиж байна” хэмээн зарга мэдүүлсэн. Түүний өргөдлийг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газар бүртгэж гэдэг. Тэрбээр өргөдөлдөө "...Аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэрийн дотор чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж заасан байдаг. Үүнийг Монгол Улс зөрчиж байна” гэдгийг дурдсан болохыг онцлох нь зүйтэй. Ийнхүү гадаад хүчин зүйл, хөрөнгө оруулагч талаас нь харвал таагүй байж болох мэдээ хэдий ч хууль зөрчсөн л бол зохих хариуцлагаа хүлээх нь хүн төрөлхтөний зарчим гэдэг хэнд ч ойлгомжтой. Эрт цагийн түүхийг хураангуйлбал ердөө л энэ.
 

 

Нотлох баримтууд тэдэнд ийм цээрлэл зохино гэж үзэв 
 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Жастин Капла, Хиларион Кажуком, Дэвид Кристобал нарыг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуун дарагдуулсан гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч Жастин Капла, Кристобэл Дэвид нараас нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил 10 сар, Хиларион Кажукомоос нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо. Харин иргэний хариуцагч "Саусгоби Сэндс” ХХК-аас 35.2 тэрбум төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Гэвч бүх зүйл ингээд дуусахгүй болохыг компанийн зүгээс хэлж байгаа. Тэгээд ч хуулийн байгууллага хэнд ч тэгш эрхтэй үйлчлэх зарчимтай. Тиймээс тус компанийн зүгээс давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжих эрхээ эдлэх нь ойлгомжтой. Энэ талаар өмгөөлөгч нь "Шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Тиймээс тогтоолоо гардаж аваад давж заалдах өргөдөл гаргана” гэдгээ хэлсэн. 
 

 

Шүүхийн нэр хүндэд хэн санаа тавих вэ 
 

Бид энэ маргаанаас Монгол Улсын шүүх нэр хүндээ гадаадад ч дотоодод ч алдсан болохыг хангалттай олж хар лаа. "Шинэчлэлийн” хийгээд "Шийдлийн” Засгийн газар хуулийн бай- гуул лагыг шинэчилж, "Шударга шүүх тэй болгоно” гэсэн. Гэвч одоог хүртэл хавтаст хэрэгт бай- гаа нотлох баримтуудад тулгуурлан зохих ялыг нь өгч болдоггүй, эсвэл гэмт хэрэгт нь дүйцүүлж ял ногдуулах сэтгэлгүй шүүгчтэй байсаар л байна. Энэ хэрэг дээр л гэхэд тус компанийн зүгээс "Татвараас зайлсхийсэн гэх хэрэгтэй холбогдуулан томилогдсон бие даасан бус, ашиг сонирхлын зөрчилтэй шинжээчид нь нийт дөрвөн удаа дүгнэлт гаргасан” хэмээн мэдэгдэлдээ онцолсон бол МҮЭХ-ны зүгээс "Тус компани удаа дараа ноцтой зөрчил гаргаж, ажилчдаа хохироож байсан. Энэхүү үйлдлээ нуун дарагдуулдаг, хууль хяналтын байгууллагуудад авлига өгдөг зэрэг нь баримтаар нотлогдож байгаа” хэмээсэн нь бий. Зөвхөн энэ байдлаас харахад хоёр тал Монгол Улсын шүүхийг халаасаар хэмжиж байна. Тодруулбал хуулийн байгууллагын эрх мэдэлтэн, албан тушаалтнуудыг хэн хэн нь нөлөөлөлд автаж, мөнгө авсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ байдлыг хуульчид дүгнэхдээ манай улсын хууль эрх зүйн бодлого богино хугацаанд өөрчлөгддөг, Засгийн газрын тэргүүн болоод салбарын сайдууд сандал суудлаа солих бүртээ өөр бодлого ярьдагтай холбож байгаа. Үүнээс гадна салбар бүрт төрийн дарамт байсаар байгааг ч тэд онцолж буй. Ийнхүү шүүхийн нэр хүнд, шүүгчийн ёс зүй рүү дуртай цагтаа дайрдаг цаг үед бизнесийн ирээдүй хойшид яах билээ. Хамгийн наад зах нь татвар төлдөггүй, хууль биелүүлдэггүй "том” удирдлагатай "Саусгоби сэндс” шиг компаниудад дарамтлуулж, гадаадын хөрөнгө оруулагчдаа өс санасан тэдний буруу үгээр айлгасаар байх нь хэр зүйтэй вэ гэдгийг бодох л ёстой. 
 

 

Д.ГАНБААТАР


“Саусгоби Сэндс” ба Монгол Улсын шүүхийн санаа зовмоор нэр хүнд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани