Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Да.Ганболд: Оюутолгой хангалттай зовлон учраас Тавантолгойн талаар ярьмааргүй байна

Да.Ганболд: Оюутолгой хангалттай зовлон учраас Тавантолгойн талаар ярьмааргүй байна "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, "Оюутолгой”-н Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.

-"Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдсан гэж сонслоо. Ямар асуудал хэлэлцсэн бэ?
-"Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ жил бүр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэн хэлэлцдэг. Бид өнгөрсөн долоо хоногт 2014 оны ажлын тайлангаа хэлэлцэж, энэ оныхоо төсөв болон төлөвлөгөөгөө баталсан. Мөн төрийн зарим зохих байгууллагуудад танилцуулах ёстой тайлан материалаа нэгтгэж бэлтгэлээ.

Дэлхийн хэмжээний уурхай учраас өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг зарим асуудлаа ч энэ удаагийн хурлаар хэлэлцсэн. Хөрөнгө оруулагч талтай зөвшилцөөд далд уурхайн техник эдийн засгийн шинэчилсэн үндэслэл /ТЭЗҮ/-ийг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан. ТЭЗҮ-ийг нэмэлт судалгаан дээр түшиглэж илүү нарийвчилсан байгаа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт саатсан нь эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлүүлэх үү?
-Тийм гэж хэлэхэд хоёр талтай асуудал байна. Миний хувьд санал нийлэхгүй нь их. Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтад шаардлагатай байсан эхний ээлжийн хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн. Одоо нэмж хөрөнгө оруулалт хийх ямар ч шаардлага тэнд байхгүй. Ер нь бол далд уурхайн санхүүжилт саатсан нь дараагийн шатны асуудал. Шавар зуурч, тоосго өрөөд байшин барьдаг.

Түүнийг барихад л нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй болдог, бусад үед багахан хэмжээний урсгал зардал гардаг. Амьдралын өртөг нь маш бага байдаг шүү дээ. Үүнийг урьдын хөрөнгө оруулалттай харьцуулан жиших ямар ч боломжгүй. Оюутолгой ч байшин барихтай ижил. Ил уурхайн хөрөнгө оруулалт нэг удаагийнх байсан. Түүнээс хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд барьж байгуулсан байшингаа нурааж, дахиад хөрөнгө зардаггүй.

Уурхайг барьж байгуулахын тулд эхний 3-4 жилд томоохон хөрөнгө оруулалт орсон. Үүний үр дүн ч Монголын эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлж чадсан. Нэгэнт эхний шатны хөрөнгө оруулалт дууссан болохоор хэмжээ аажмаар багасах нь тодорхой байсан. Үүнийг Монгол даяар янз бүрээр тайлбарладаг хүмүүс хаа сайгүй л байна. Гүний уурхайтай холбоотой асуудал л хүлээлт үүсгэж байгаа.

-Далд уурхайн санхүүжилт хэдийд шийдэгдэх бол?
-Нэмэлт хөрөнгө оруулалтыг шинээр татан оруулж ирэх нь хоёр дахь шатны том түлхэц болно. Бидний хувьд гүний уурхайн санхүүжилт тун удахгүй шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байгаа. Гүний уурхай хуваарь ёсоор 2016 онд ашиглалтад орох учиртай. Далд уурхайгүйгээр Оюутолгой төсөл өөрөө эдийн засгийн хувьд ач холбогдол багатай. Тийм учраас далд уурхайн санхүүжилт орж ирэх нь цаг хугацааны асуудал.

-"Оюутолгой” компанийн хувьд 2014 он ямархуу жил байв?
-Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээс хойш тав хүрэхгүй жилийн хугацаанд анхны нэг сая тонн зэсийн баяжмалаа экспортод гаргана гэдэг өөрөө том үзүүлэлт. Нийт бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний хувьд Монгол Улсын хамгийн том аж ахуйн нэгж болтлоо богино хугацаанд өргөжиж тэллээ. Улсын хэмжээнд татвар төлөлтөөрөө хоёрдугаар байр эзлээд явж байна.

Ажлын чанарын үзүүлэлтээр ярих юм бол Монгол Улсдаа бас л хамгийн тэргүүн эгнээнд байна. Оюутолгойн нөөц баялгийнх нь хувьд аваад үзвэл багахан хэсгийг агуулж буй ил уурхайн хэсэг л ажилд орсноор ийм амжилт, үр дүн гарч ирж байна. Яриа хэлэлцээр, дараа дараагийн шатанд үр дүнд хүрч, цаашдын ажлыг зөв сайн зохион байгуулж чадах юм бол, гүний уурхайн нөөц баялаг эргэлтэд орох үед одоогийн гаргасан амжилт улам гүнзгийрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

"Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) жил бүр өнгөрсөн оныхоо ажлын тайланг дүгнэн хэлэлцдэг. Энэ жишгийнхээ дагуу өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2014 оны ажлын тайлангаа хэлэлцэж, энэ оныхоо төсөв болон ажлын төлөвлөгөөгөө баталсан. Мөн төрийн зарим зохих байгууллагуудад танилцуулах ёстой тайлан материалаа нэгтгэж бэлтгэлээ. Дэлхийн хэмжээний уурхай учраас өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг зарим асуудлаа ч энэ удаагийн хурлаар авч хэлэлцсэн. Хөрөнгө оруулагч талтай зөвшилцөөд далд уурхайн шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэл
(ТЭЗҮ)-ийг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа хүлээж аваад иргэдийн дунд хөгжлийн замаа сонгох талаар санал асуулга явуулсан. Та аль сонголтыг нь дэмжсэн бэ. Санал асуулгын эцсийн дүнг Та юу гэж хүлээж авав?
-Гар утсаар санал авна гэдэг тухайн үед хариулт өгөх боломжтой, гар утастай хүмүүсийн л дүгнэлт. Том төслүүдээ урагш нь явуулъя гэж байгаатай зөрөөд байх юм алга. Гэхдээ ямар ч том төсөл эдийн засгийн эргэлтэд орж, улсаараа урагшилсан ч хэрэггүй зардал гэж байх ёсгүй. Арвилан хэмнэлт ямар ч баян улсын өмнө байдаг зүйл. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хүндрэл, бэрхшээл хаа сайгүй байна.

Хамгийн том эдийн засагтай улсад хүртэл бидний зовлон бий. Тэд төсвөө танаж, хэрэггүй зардлуудаа хасаж эхэлсэн. Үр ашгаа нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа. Зөвхөн Монгол гэхээр байгалийн нөөц баялагтаа дулдуйдаж, том орд маань биднийг жаргаана гэсэн дохио гэж ерөөсөө үзэхгүй байна. Ямар ч байсан арвилан хэмнэж, үр ашиг, шаргуу эрчимтэй хөдөлмөр, үйлдвэрлэл чухал. Нөгөөтээгүүр бид олон жил үүцэлж байсан томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжлийнхөө хурдцыг нэмэгдүүлэх нь жам ёсны асуудал. Аль алийг нь бодоод л ажиллах хэрэгтэй.

-Эдийн засагт үүссэн одоогийн нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ?
-Бид одоо ажиллаж байгаагаасаа илүү сайн, үр дүнтэй, ажил хэрэгч, бүтээлч ажиллах хэрэгтэй байна. Хөдөлмөрлөх учиртай. Хүн болгон өөрийн ажлаа дор бүрнээ сайн гүйцэтгэж, хичээх л хэрэгтэй. Мөнгө төгрөг олох юм бол шинээр ажлын байр бий болгоё. Монголдоо хийж чаддаг зүйлээ нэмэгдүүлж, төдийлөн шаардлагатай бус, үр ашиг муутай зардлаа багасгая. Өөрсдийн одоогийн боловсролоо нэмэгдүүлье. Аль ч улс орон чулуун зэвсгийн үеэс хөгжихийн тулд юу хийдэг байсан түүнийг л хийдэг болъё. Өндөр зардлаар хийдэг зүйлээ бага зардлаар бүтээе. Эвдэж сүйтгэхээ ч багасгая. Эдийн засгийн хүндрэл нэг талаар бидэнд илүү их ажиллах шаардлагатайг хэлж байна.

-"Таван толгой”- төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээр зогсонги байдалд шилжсэн. Таван толгой нь Оюутолгойн араас орчих вий гэсэн болгоомжлол байна. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгой өөрөө хангалттай зовлон учраас өнөөдөр би Таван толгойн талаар нэг их зүйл ярьмааргүй байна.

-"Оюутолгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ саяхан тодрууллаа. Зургаа дахь удаагийн ёслолын арга хэмжээ танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-"Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн цагаас хойш үндсэндээ жил гаруйхны хугацаа өнгөрсөн байна. Хэдий ийм боловч том төслийн нөмөр нөөлөг эрс мэдэгдэж, цөөн төрлийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бус хэдэн арван мянгаар хэмжигдэх бараа бүтээгдэхүүн дотоодоос авч байгааг тэмдэглэе.

Энэ жилийн онцлог гэвэл Монгол Улсын дотооддоо хийж чаддаг болсон олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн шинээр гарч ирж байна. Том хэмжээний төсөл хэрэгжих тусам улс оронд орж ирж байгаа орлого нь тодорхой бүс нутагт, тодорхой үйлдвэр аж ахуйн нэгж, компани дээр төвлөрч үр өгөөжөө өгдөг юм байна гэдэг нь илэрхий харагдаж байна. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг урьд жилүүдэд 100 хувь гаднаас авдаг байсан бол өнөөдөр түүний 20 хувийг монгол компаниуд шинээр үйлдвэрлэн нийлүүлж эхэлж байна.

Зарим бүтээгдэхүүнийг монгол компаниуд 100 хувь нийлүүлж эхэлсэн байх жишээтэй. Он жил улирах тусам Монголд үлдэх орлого, ажлын байр, туршлага цар хүрээгээ тэлэх нь мэдээж байна. Хэдхэн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн "Оюутолгой”-гоос хамаарсан ханган нийлүүлэлтийн сүлжээ бий боллоо. Оюутолгой мэтийн том төслүүд цаашид амжилттай хэрэгжиж, тэд хоорондоо янз бүрийн дэд бүтцээр холбогдохын хэрээр, бидний туршлага, мэдлэг зузаарах тусам Монгол Улс өндөр хөгжилтэй улс орны тоонд орох он цаг улам ойртож байна.

Б.Баяртогтох

Да.Ганболд: Оюутолгой хангалттай зовлон учраас Тавантолгойн талаар ярьмааргүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани