Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Мөнхдөл: Оюутолгойн зардал нэмэгдэж, үнэлгээ буурсан байгаа

Б.Мөнхдөл: Оюутолгойн зардал нэмэгдэж, үнэлгээ буурсан байгаа Энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоосоо 61 хувиар буюу 844 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлвэл, энэ салбарт жилдээ 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт байсан юм. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Тиймээс хөрөнгө оруулалтыг даллах эцсийн найдлага оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх явдал гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс оюутолгойтой холбоотой зарим асуудлаар "Ковер Монголиа” Б.Мөнхдөлтэй ярилцсан юм.

-Оюутолгой төсөл хөрөнгө оруулагчдын хувьд зүг чиг заадаг луужин гэж ярих боллоо. Ер нь оюутолгойн төсөл хэр ахицтай байгаа, хөрөнгө оруулагчид манайд хэр итгэж байгааг тус ордын 66 хувийг эзэмшдэг "Туркойз хилл” компанийн хувьцааны ханш харуулдаг шүү дээ?
- Манай засгийн газар оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд хөрөнгө оруулагч талтай байгуулсан. Энэ гэрээг өөрчилнө гэсэн асуудлууд их гардаг. Хоёр жилийн өмнө эхлүүлсэн хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн маргаан одоо болтол эцэслээгүй байна. Энэ байдал биднийг гадаад зах зээлд муухайгаар харагдуулаад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихаад эргэж буцдаг юм байна гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж байна. Тиймээс л гадаад хөрөнгө оруулалт, уул уурхай, бизнесийн "луужин" нь яах аргагүй оюутолгой төсөл болчихоод байгаа юм. Оюутолгой төсөл ахицтай байх тусам хөрөнгө оруулагчид манайд итгэнэ. Ахицгүй байх тусам хөрөнгө оруулагчдын итгэл алдраад байгаа тал сүүлийн хэдэн жил харагдлаа. Дээр нь монголд хийгдсэн, цаашид хийгдэх хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалтын төсөл бол Оюутолгой. Эрдэнэтийг хэд дахин давсан өгөөж манай эдийн засагт үзүүлнэ.

- "Туркойз хилл” компанийн хувьцааны ханшийн тренд сүүлийн үед ямар байна?
- Манай татварын байгууллагаас оюутолгой компанид 130 орчим сая ам.долларын татварын акт тавьсныг оюутолгой компани хүлээн зөвшөөрөөгүй учраас гомдол гаргаж байсныг бүгд мэдэж байгаа байх. Татварын маргаан таслах зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд есдүгээр сарын 10-нд шийдвэрээ гаргасан юм билээ. Харин тэр орой оюутолгойн татварын маргаан бүрэн шийдэгдсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархсан шүү дээ. Энэ мэдээлэл гарсан даруй оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг "Туркойз хилл” компанийн хувьцааны ханш өссөн. Есдүгээр сарын 11-нд тус компанийн хувьцааны эрэлт 11 сая ширхэгт хүрч, ханш хэдэн өдөр дарааллан өсөхөд түлхэц үзүүлсэн гэж хэлж болно. Ер нь тус компанийн хувьцааны ханш дөрөв хоногийн дотор 20 орчим хувиар өссөн л дөө. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр эргэн унах хандлага ажиглагдаж байна.

- Шалтгааныг нь юу гэж харж байна?
- Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа есдүгээр сарын 15-нд нээгдэхэд, тус компанийн хувьцаа 4.11 ам.долларт хүрсэн... Гэвч энэ өдөр "Туркойз хилл” компаниас татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг "Оюутолгой” компани авлаа. Энэ шийдвэрийг орчуулна, нягтална гэж мэдэгдсэн нь хувьцааны ханш эргэн унахад нөлөөлсөн гэж ойлгож болно. "Туркойз хилл” компанийн хувьцааны дундаж арилжаа өдөрт 3.1 сая ширхэг байдаг судалгаа бий. Гэтэл тэр өдөр хувьцааны нийлүүлэлт 13 сая ширхэгт хүрсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгө оруулагчид илүү өөдрөг зүйл хүлээж байсан ч, хүссэн мэдээлэл нь гараагүй учраас их хэмжээний хувьцаа зарагдсан гэсэн үг. Ойлгомжгүй байдал үргэлжилж байгаа учраас хөрөнгө оруулагчид эрсдэлээс болгоомжилж, хүлээлтийн байдалд орсон гэсэн үг л дээ.

- "Туркойз хилл" компани маргаан таслах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар дахин шинэ мэдээлэл энэ долоо хоногт гаргасан. Энэ нь ханшид хэрхэн нөлөөлөв?
- Тийм. Өнгөрсөн даваа гаригт буюу есдүгээр сарын 22-нд татварын акттай холбоотой асуудлаар дахин шинэ мэдээ гаргасан. Ингэхдээ, татварын актыг 127 сая ам.доллараас 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тус компани татварын актын хэмжээ буурсаныг баталгаажуулсан ч, татварын албанаас дахин тодруулах зүйл бий гэж мэдэгдсэн байгаа. Үүний араас залгуулаад оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг "Оюутолгой” компанийн ТУЗ-д хүлээлгэн өгсөн тухайгаа зарласан. "Оюутолгойн” компанийн ТУЗ ирэх сарын 2-нд хуралдаж ТЭЗҮ-г хэлэлцэх тов гаргасан байна. Оюутолгой компанийн удирдлагууд ТЭЗҮ-г батлаад, үүнийг ТУЗ-аар хэлэлцээд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөд нэлээд хугацаа орж магадгүй гэж хөрөнгө оруулагчид харж байна. Энэ мэт тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа учраас хөрөнгө оруулагчид "Туркойз хилл”-ийн хувьцаагаа зарж байна.

- Далд уурхайд санхүүжилт олгох банк, санхүүгийн байгууллагын баталгаа дуусахаас өмнө ТЭЗҮ-г баталж амжихгүй нь тодорхой байна. Банкууд баталгааны хугацаагаа дахин сунгах болов уу?
-Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас 4 тэрбум ам.доллар зээлэх баталгаа есдүгээр сарын 30-нд дуусна. Үүнээс өмнө ТЭЗҮ-гээ баталж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгөхгүй бол банкууд зээл өгөхгүй юм шиг ойлгож болохгүй. Банкуудын хувьд зээлийн баталгааны хугацааг дахин сунгах боломжтой гэж ойлгож байгаа. Гэхдээ бид тайван суугаад байж болохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх тусам манай эдийн засагт хөрөнгө оруулалт орж, тэр хэрээр ажлын байр бий болно. Сүүлийн хоёр жил гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын  урсгал монголоос гадагшилсан таагүй үзүүлэлттэй байлаа. Тиймээс ч манай талаас есдүгээр сарын 30-ны дотор амжуулах гэж яарч байгаа байх. Харин төслийг удирдаж байгаа "Рио Тинто”-гийн хувьд яарахгүй байх  шиг санагддаг.

- Яагаад тэр вэ?
- Оюутолгой 94 жил үргэлжлэх том төсөл гэж далд уурхайн ТЭЗҮ-д тусгасан байсан. Тэгэхээр энэ хугацаанд оюутолгой төсөл тасралтгүй үргэлжлэх нь "Рио Тинто”-ийн хувьд чухал. УИХ-ын сонгууль хоёр жилйин дараа эхлэх гэж байна. Дараа дараагийн засгийн газрын үед оюутолгой төслийг зогсоочих эрсдэл гарч магадгүй. Энэ эрсдэлээс "Рио Тинто” болгоомжилж байж магадгүй юм. Тиймээс оюутолгой төслийн бүтээн байгуулалт хагас жил, нэг жил хойшлох  "Рио Тинто”-гийн хувьд бас асуудал биш. Оюутолгой төслийг 94 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахад  "Рио Тинто” гол анхаарлаа хандуулах байх. Ер нь "Рио Тинто” компани өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд нэлээд хэдэн зогссон байсан төслүүдээ хаялаа. Хамгийн сүүлийн жишээ бол, Мозанбек улсад 1 тэрбум ам.доллараар худалдаж авсан нүүрсний ордоо 93 сая ам.доллараар худалдлаа. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, эцэст нь аргаа бараад зарах эрсдэлээс болгоомжилж байх шиг... Засгийн газрын бодлого, шийдвэрийн  залгамж халаа байдаг бол ийм болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрөхгүй шүү дээ.

-Өмнө нь тус компани татварын маргааныг шийдвэрлэх хүртэл, ТЭЗҮ-гээ батлахгүй гэж байсан. Гэтэл саяхан 30 сая ам.долларын татварын актыг дахин нягтална гэж мэдэгдчихээд, араас нь ТЭЗҮ-гээ танилцууллаа. Эндээс оюутолгойн хувь нийлүүлэгчид ойлголцоход ойрхон байх шиг харагдлаа?
- "Туркойз хилл” компанийн зүгээс татварын маргаан шийдэж байж ТЭЗҮ-гээ батална. Харин манай талаас ТЭЗҮ-гээ баталчихаад төслийн санхүүжилтээ ярина гэсэн байр сууринаас хандаж байсан. Гэтэл саяхан татварын албатай дахин ажиллах асуудал байгаа гэж мэдэгдсэн ч, "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ өргөн барьсан нь нааштайгаар шийдэгдэж байгаагийн дохио өгч байна. Ер нь хэсэг ойлголцож чадахгүй байсан оюутолгойн хувь нийлүүлэгчид бие биерүүгээ ойртож, хэн хэндээ буулт хийж байна. Ойлголцолд хүрэхэд ойрхож байна гэж харж байна. Би түрүүн хэлсэн. ТЭЗҮ-г "Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлага батлаад, ТУЗ нь хуралдаад зөвшөөрвөл, дараа нь "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-д өргөн барих асуудал одоо үлдэж байна.

- Далд уурхайг ашиглалтанд оруулснаар оюутолгой төсөл 94 жил үргэлжилнэ гэж ойлгосон?
- Оюутолгойн далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг хоёр хувилбараар гаргасан байсан. Одоо байгаа бүтээн байгуулалтын ажил дээрээ үндэслээд ил уурхай болон далд уурхайн нэгдүгээр босоо амыг барьчихсан байгаа. Тэнд байгаа бололцоогоороо гэсэн олборлолтын нэг хувилбар гаргасан байсан. Нөгөө хувилбарын тухайд, ордынхоо хэмжээнд ашиглах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гаргасан. Эхнийх нь 41 жилийн хугацаанд олборлолт хийх хувилбар. Нөгөөх нь 94 жилийн хугацаанд олборлолт хийх тооцоолол юм. Энэ хоёрын үнэлгээ нь хоорондоо мэдээж өөр.  Ер нь одоогийн байдлаар далд уурхайн бүтээн байгуулалтын  ажилд 500 сая ам. доллар зарцуулаад байгаа юм билээ. Үүн дээр нэмээд 4.9 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцооллыг ТЭЗҮ-д тусгасан байсан.

- Өнгөрсөн жил гаргасан техникийн тайлантай харьцуулахад зардал бага зэрэг өсчээ?
-Тийм. Тус компани өнгөрсөн жилийн гуравдугаар сард оюутолгойн  техникийн тайланг гаргаж байсан. Энэ тайланд далд уурхайд 5.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тусгасан байсан. Тэгвэл саяхан олон нийтэд танилцуулсан, хараахан батлагдаагүй байгаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөөгүй байгаа ТЭЗҮ-д далд уурхайд нийтдээ 5.4 тэрбум ам.доллар зарцуулна гэж тусгасан байсан. Өнгөрсөн жилийн техникийн тайланд тусгасантай харьцуулахад далд уурхайн зардал 300 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Нийт далд уурхайд шаардагдах 5.4 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар нь өнгөрсөн хугацаанд зарцуулагдсан. Нэмж 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх гэж байгаа юм. "Туркойз хилл” компани энэ хэмжээний санхүүжилтийг босгох шаардлага үүсч байна гэсэн үг л дээ...

-Оюутолгойн ордод өнгөрсөн жилүүдэд хийсэн хайгуулын ажлын үр дүнг нэгтгээд, нөөцийн тайланг шинэчилсэн. Үүнийг удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Ашигт малтмалын газар бүртгэж авах байх. Магадгүй нөөц нэмэгдэхээр зардал дагаад өсч байгаа юм болов уу?
-Өнгөрсөн жилтэй  харьцуулахад нөхцөл байдал өөр болсон байх л даа. Гэхдээ техникийн тайлан бүрэн ТЭЗҮ биш байсан учраас, тэрнээс илүү зардал нэмэгдсэн байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл. Тоон дээр зууралдах хэрэгггүй. Бага зэрэг нэмэгдсэн нь байх асуудал. "Туркойз хилл” компани төсөөлөлтэй ерөнхийдөө ойролцоо тоо гарлаа гэж мэдэгдэлдээ дурдсан байсан. Нөөц нэмэгдэнэ гэдэг чинь нэмж олборлох шаардлагатай учраас зардалд өөрчлөлт орсон байх. Үүнээс гадна, нийт оюутолгойн үнэлгээ буюу мөнгөн дүнгээр тавьсан  үнэлгээг бууруулсан байсан. Бодит байдалд нийцүүлж бага зэрэг үнэлгээг нь бууруулсан байсан.

Б.Мөнхдөл: Оюутолгойн зардал нэмэгдэж, үнэлгээ буурсан байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани