Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэм Уолш: Дэлхийн аль ч оронд тавьдаг саналыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн

Сэм Уолш: Дэлхийн аль ч оронд тавьдаг саналыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн "Оюу Толгой”-н менежментийг хариуцагч "RioTinto” группийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголд ирээд буцав. Өмнө нь Монголын хэвлэлд ярилцлага өгч байгаагүй түүнтэй өнгөрсөн Бямба гаригт уулзаж ярилцлаа.

-Монгол Улсад тавтай морил. Та ямар ажил амжуулахаар төлөвлөж Монголд ирсэн бэ. Төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах уу?
-Баярлалаа. Би 2010 оноос хойш хоёр дахь удаагаа Монголд ирж байна. Монгол Улс энэ хугацаанд эрчимтэй өөрчлөгдөн, хөгжиж байгааг харахад сэтгэл маш хангалуун байна. Олон шинэ барилга баригдаж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг өөрийн нүдээр харлаа. "Оюу Толгой”-н уурхайд очиж ажилчидтай уулзах, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтыг хамтдаа тэмдэглэж, тэдэнд баяр хүргэхээр ирсэн юм.

Энэ үеэр мөн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг тэдэнд сануулах болно. "Rio Tinto” группийн хувьд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй байдаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй "Оюу толгой” төсөлд "Rio Tinto” группийн зүгээс хэр их ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлэх нь мөн миний энд ирсэн нэг гол зорилго юм. Маш шахуу хөтөлбөртэй ч хэвлэл мэдээллийн зарим төлөөлөгчтэй уулзаж байна.

-"Rio Tinto” групп дэлхийн 43 оронд үйл ажиллагаа явуулдаг. "Оюу Толгой” төсөл "Rio Tinto”-гийн бизнест ер нь ямар байр суурь эзэлдэг юм бэ?
-Үйл ажиллагаа явуулж буй бүхий л улс орноо ач холбогдлын хувьд бид ижил төвшинд авч үзэж, ажилладаг. Зэсийн бүлгийн тухайд авч үзвэл өнөөдөр үйл ажиллагаа нь эхлээд, үйлдвэрлэл нь жигдэрчихсэн гурван төсөл бий. Мөн нэлээд ирээдүйтэй хоёр төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна. Зэсийн салбарт "Оюу Толгой” маш чухал байр суурь эзэлдэг.

-Ийм чухал төслийн асуудлаар хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ 20 cap үргэлжилж байна. Ингээд хүлээгээд байх уу. "Rio Tinto”-д одоо ямар төлөвлөгөө байгаа вэ?
-Хэлэлцээ хийж буй талууд асуудлуудаа ярилцаж, тохиролцох хугацаа удахгүй ирнэ гэж би найдаж байгаа. Асуудлууд нь өргөн цар хүрээтэй, олон чиглэлийг хамарсан, нэлээд ярвигтай учраас цаг хугацаа шаардах нь мэдээж. "Оюу Толгой” шиг төсөл сууриа анхнаасаа зөв тавиад, зөв ойлголцвол цаашид урт хугацаанд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Бид энэ төслийг үргэлжлүүлж, илүү хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Хувь нийлүүлэгчдийн дунд одоо яг хэдэн асуудал шийдэгдэлгүй үлдсэн юм бэ. Тэдгээрээс шийдвэрлэхэд хамгийн төвөгтэй нь юу вэ?
-Цөөн хэдэн асуудал шийдэгдэлгүй үлдсэн байгаа. Ерөнхийд нь тайлбар өгөхөд, бидний зүгээс дэлхийн аль ч улсад ийм хэмжээний төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тавих ерөнхий зарчмын шаардлагуудыг Монгол Улсын Засгийн газарт санал болгосон. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн байдлаар зөвхөн "Оюу Толгой”, эсвэл зөвхөн Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй.

Ямар ч төсөлд үйлчлэх зарчмын саналууд гэж ойлгож болно. Хувь нийлүүлэгч талууд асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна гэж би бодож байна. Энэ нь Монгол Улс, Монголчууд, мөн дотоодын аж ахуйн нэгжүүдэд үр шимээ өгөхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.

-Өнгөрсөн арван нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт "Rio Tinto”-гийн зүгээс яг ямар санал тавьснаа та тодруулаач. Монголын олон нийт албан ёсны бус, таамаг төдий мэдээлэлтэй байгаа.
-Тэр харилцан ойлголцлын санамж бичиг бол өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэлэлцээрийн агуулгыг багцалж, дүгнэсэн баримт бичиг гэж ойлгож болно. Нөгөө талаас тухайн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар "Rio Tinto”-гийн баримталж буй байр суурийг тусгасан баримт бичиг. Өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш энэ талаар ярьж, хэлэлцээ хийж буй талууд маш идэвхтэй уулзаж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хэлэлцээ Улаанбаатар хотод үргэлжилсэн гэдгийг хэлмээр байна. Мэдээж ойлголцолд хүрэхийн тулд аль аль талаас нь санаачилга гаргах зайлшгүй шаардлага тулгарч таарна. Манай талаас ийм санаачилга гаргаж, төсөлд итгэл найдвар тавьж байгаа гэдгийг миний энэ айлчлал нотлон харуулж байгаа юм.

-Төслийн эхний шатны бүтээн байгуулалт яагаад хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн юм бэ. "Оюу Толгой”-н ТУЗ одоо хүртэл энэ талаар дэлгэрэнгүй танилцаж, хэлэлцээгүй байгаа гэж үнэн үү. Зардал өссөн нь хувь нийлүүлэгчдийн хүртэх ашигт хэрхэн нөлөөлөх вэ?
-Аливаа төслийн үр ашигт нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Дэлхийн зах зээл байнга өөрчлөгдөж байдаг, мөн эрчим хүч болон бусад зардлаас хамаарч ногдол ашгийн хуваарилалт ч өөр өөр байдаг. Гэхдээ "Оюу Толгой” компанийн хамт олон төслийг амжилттай удирдан зохион байгуулах чиглэлээр маш үр дүнтэй ажиллаж байгаа гэдгийг цохон тэмдэглэе.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд "Оюу Толгой”-н хөрөнгө оруулагч "Rio Tinto”, "Turquoise Hill Resources” компани Монгол Улсын хууль, дүрмийг биелүүлэх учиртай. Гэтэл ингэх гэж төдийлөн хичээхгүй байгаа тал заримдаа ажиглагддаг. Үүнд та ямар тайлбар хийх вэ?    
-"Rio Tinto” компани дэлхийн хаана ч байсан тухайн улс орны хууль тогтоомж, дүрмийг бүрэн мөрдөж ажилладаг гэдгийг бататган хэлье. Уул уурхайн аюулгүй ажиллагаа, байгаль орчин гээд өргөн хүрээг хамарсан бүхий л чиглэлийн хууль тогтоомж, дүрмийг мөрдөж ажиллах, мөн дээрээс нь дэлхийн хамгийн шилдэг туршлагыг хэрэгжүүлж ажилладаг.

"Оюу Толгой” төслийн нийт ажиллагсдын 95 хувь нь Монголчууд учраас бид өөрсдийн эзэмшсэн дэлхийн тэргүүн туршлагыг тэдэнд зааж сургах, Монголд нутагшуулах чиглэлээр амжилт гаргаж чадна гэж итгэж байна. Оюу Толгойн уурхайд бид дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлсэн. Бидний цаашдын хүсэл зорилго нь үүнийгээ улам бүр бататгах, уурхайн "нас”-ыг уртасгах, өөрөөр хэлбэл, төслийн хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж, үүнийгээ үргэлжлүүлэх чин эрмэлзэлтэй байна. Асуух асуултын жагсаалт талдаа ч ороогүй хэдий ч шахуу цаг хугацаанд хавчигдан ярилцлагаа ийнхүү өндөрлөлөө.

"Rio Tinto’’-гийн Зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак түүнийг дагалдан Монголд ирсэн аж. Уул уурхайн сайд Р.Жигжид, "Rio Tinto" группийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэт Уолш нар өчигдөр Өмнөговь аймагт "Оюу Толгой” компанийн уурхайд зочилж, нэг сая тонн баяжмал экспортолсон амжилтыг ажилчидтайгаа тэмдэглэжээ. Хоёр жил хүрээгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмал экспортолно гэдэг нь уйл ажиллагаагаа эхлээд удаагүй "Оюу Толгой”-н хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм”хэмээн Сэм  Уолш хэлсэн үгэндээ тодотгосон байна.

Б.Цэцэгсүрэн

Сэм Уолш: Дэлхийн аль ч оронд тавьдаг саналыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани