Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Rio Tinto”, Монголын Засгийн газар хоорондын асуудлаас суралцах хэдэн зүйлс

“Rio Tinto”, Монголын Засгийн газар хоорондын асуудлаас суралцах хэдэн зүйлс -Үндэстэн дамнасан уул уурхайн компани Засгийн газартай хэрхэн ойлголцох хэрэгтэй вэ?-

"Lessons from Rio’s Mongolian adventure” нэртэй нийтлэл "Financial Times” сонины саяхны дугаарт нийтлэгдсэн бөгөөд "Rio Tinto”-гийн тусгай зөвлөх Хэнри Стийл, Миланы "Bocconi” их сургуулийн Стефано Гатти нар Монголын Засгийн газар болон "Rio Tinto”-гийн хооронд үүссэн маргаан болоод шийдлийг тойрсон судалгааны нийтлэл бичсэн дээр үндэслэсэн аж. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

"Rio Tinto”-гийн 12.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэх алт, зэсийн нөөцтэй Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин эхэлбэл өмнөхөөс юугаараа өөр байх вэ?

Энэ асуулт эрдэс баялгийн салбарт бизнес эрхлэгч томоохон группууд гадаадын ордод хөрөнгө оруулах үед ямар арга барил ашиглах хэрэгтэй вэ гэдэгтэй шууд холбогдоно. Зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай "Оюутолгой” одоо бөгөөд ойрын арван жилдээ зэсийн үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том ордын нэг байх нь дамжиггүй. Гэвч ордын далд уурхай буюу хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлын зардал өссөнөөс үүдсэн маргаан "Rio Tinto”, Монголын Засгийн газар хоёрын хооронд үргэлжлээд удсан бөгөөд одоог хүртэл шийдлийг олоогүй байна. Одоо өрнөж буй үйл явцаар бол, "Rio Tinto”-гийн зүгээс бүтээн байгуулалтын зардлын болон татварын маргаан шийдэгдэх хүртэл ордын хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээс татгалзсан. Мөн Монголын Засгийн газар өөрийн мэдлийн 34 хувиа багасгаж, рояалтигаас илүү их ашиг олох сонирхолтой байгаа.

"Rio Tinto”-гийн хувьд Оюутолгойн далд уурхайн ашиглалтад орох нь компанийн зэсийн бизнесийг өргөжүүлж, дан ганц төмрийн хүдрийн бизнесээс хараат байдлыг нь бууруулах эерэг нөлөөтэй. Харин Монголын хувьд Оюутолгой цааш явах нь хөрөнгө оруулалт татаж, нэн яаралтай хэрэгтэй байгаа валютын орох урсгалыг нээхэд чухал нөлөөлнө. Тэгэхээр аль алинд Оюутолгой цааш явах ашигтай болж таарч байна. Тэгвэл яагаад хоёр талд хоёуланд нь ашигтай энэ төсөл цааш явахгүй байна вэ?

"Rio Tinto”-гийн тусгай зөвлөх Хэнри Стийл, Миланы "Bocconi” их сургуулийн Стефано Гатти нар Монголын Засгийн газар болон "Rio Tinto”-гийн хооронд үүссэн асуудал болон шийдлийн талаар судалгааны ажил хийсэн нь анхаарал татаж байна. Хоёр талын байгуулсан гэрээний дагуу Монголын Засгийн газар урьдчилгаа төлбөрөө барагдуулахаас нааш Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхгүй. Тэгэхээр, Хэнри, Стийл, Стефано Гатти нарын тооцоогоор Монгол ойрын 20 жилдээ ногдол ашиг хүртэхгүй нь. "Энэ нь хэрүүлийн гол алим болж буй бөгөөд хоёр талын адил хүслийг биелэх хугацааг хойшлуулж буй бул чулуу болчхоод байна” хэмээн тэд судалгааны нийтлэлдээ бичжээ.

Наанадаж 20 жилийн дараагаас ногдол ашиг хүртэж эхлэхээр байгаа энэ нөхцөл байдал Монголын Засгийн газрын Оюутолгой дахь 34 хувийг үнэ цэнэгүй болгож байгаа гол зүйл. Тийм ч учраас тэд энэ хувиа бууруулж, "Rio Tinto”-д зарах талаар санал гаргаж эхэлсэн. Улмаар "Rio Tinto” энэ саналыг яагаад хүлээж авахгүй байгаа нь ч дээр дурдсантай шууд холбоотой.

"Энэ бол хувь судлаачдын хийсэн, бие даасан тайлан. Тиймээс энэ нь албан ёсны материал болж чадахгүй. Тийм учраас"Rio Tinto”-гийн байр суурийг илэрхийлж, бас төлөөлж чадахгүй бөгөөд бид ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” хэмээн "Rio Tinto” компанийн хэвлэлийн төлөөлөгч "Financial Times”-д ярьжээ.

Уг тайланд хоёр талын эрх ашигт нийцэж болохуйц хэд хэдэн шинэ санаа дэвшүүлсэн байгаагийн дотор Монголын Засгийн газар Оюутолгой дахь 34 хувиа заралгүй, "Rio Tinto” буюу төслийн толгой компанийн хувьцаагаар солих санал багтжээ. Тэдний үзэж буйгаар хэрэв ийм зүйл болбол, Монголын Засгийн газар "Rio Tinto”-гийн хувьцааны маш бага хувийг авна. Ингэснээр төсөлд үзүүлэх нөлөө, эрх мэдэл багасах ч зэрэгцээд үүрэх эрсдэл нь бас буурна гэж "Эрсдэл ихтэй улс оронд үйл ажиллагаа явуулж буй олон улсын хэмжээний корпорацуудын эрсдэлийн менежмент” нэртэй судалгааны тайланд бичжээ.

"Rio Tinto”-гийн хувьцааг эзэмших нь Монголын Засгийн газар илүү их төрөлжсөн (тус компани олон салбарт үйл ажиллагаа явуулдаг) хөрөнгө эзэмших боломжийг нээх бөгөөд энэ нь Засгийн газарт төсвөө илүү тогтвортой, бас найдвартай төлөвлөхөд хэрэгтэй” хэмээн тус тайланд бичжээ. Гэхдээ, хэрэв Монголын Засгийн газар Оюутолгой дахь хувьцаагаа "Rio Tinto”-гийн хувьцаагаар соливол өмнөх гэрээг өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ энэ төсөл хэрэв цуцлагдвал "Rio Tinto”-д эзэмших хувиа ч бас буцаах нөхцөлтэйгөөр байгуулах болж таарна. Энэ бол ондоо асуудал болж хувирна.

Засгийн газар олон улс дамнасан уул уурхайн компанийн хувьцааг авах боломжтой бөгөөд ийм тохиолдолд хөрөнгийн зах зээлийн савалгаатай байдгийг хүлээн зөвшөөрч, үүнд дасан зохицож, бэлтгэлтэй байхаас гадна ногдол ашигт нөлөөлөх боломжгүй болохыг ойлгох хэрэгтэй. Үүний нэг адилаар уул уурхайн компаниуд Засгийн газарт хувьцааныхаа нэг хэсгийг өгөхдөө хэдий хугацаагаар эзэмшүүлэх дээр няхуур хандахгүй бол болохгүй.

Эцэст нь, энэхүү үйл явдал буюу Монголын Засгийн газар, "Rio Tinto”-гийн хооронд үүссэн маргаан хоёр зүйлийг ил болгож байна. Нэгд, энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг хөдлөшгүйгээр, няхуур байгуулах нь маш чухал бөгөөд Засгийн газарт ногдол ашгийг нь аль болох хурдан өгөхгүй бол болохгүй. Үүнээс үүдсэн маргаан төслийг юу ч биш болтол үнэ цэнийг нь унагаж болдог гэдгийг нотоллоо. Улмаар энэ нь "баялгийн үндсэрхэг үзэл”-ийг сэргээдэг бөгөөд эсэргүүцлийн жагсаал, маргаан, үл ойлголцол нь хөрөнгийн зах зээл дэх хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж чадна. Тэрчлэн хөрөнгө оруулалтыг ч хаах аюултайг энэ маргаан харуулж байна.

 Т.Жигүүр

Засгийн газрын мэдээ

“Rio Tinto”, Монголын Засгийн газар хоорондын асуудлаас суралцах хэдэн зүйлс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани