Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СЭМ УОЛШ: Бид Оюу толгой төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй

СЭМ УОЛШ: Бид Оюу толгой төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй

Дэлхийн уул уурхайн акул компанийн нэг "Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголд ирээд өчигдөр орой буцлаа. Энэ үеэр түүнтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгой төслийнх нь талаар ярилцлаа.

-Сэм, таныг Оюу толгойн сая дахь тонн баяжмалын баярыг хуваалцахаар ирсэн гэж дуулсан. Гэхдээ хэлэлцээртэй холбоотой ирсэн гэх таамаг хүчтэй байна. Монголд ирсэн нэг шалтгаан тань хэлэлцээр мөн үү?

-Юуны өмнө 2010 оноос хойш хоёр дахь удаагаа Монголд ирж байгаадаа баяртай байна. Би тэр үед төмрийн хүдрийн бүлгийн захирлын хувиар ирж байсан юм. Харин өнөөдөр ''Рио”-гийн захирлын хувьд ирж байна. Анх ирж байснаас минь хойш Монголд асар их бүтээн байгуулалт өрнөж, өөрчлөлт явагджээ. Танай улсын богино хугацааны эрчтэй хөгжлийг нүдээрээ харахад таатай санагдаж байна. Миний аяллын гол зорилгыг та сая асуултдаа дурдлаа. Ажиллагсадтайгаа уулзаж, нэг сая дахь тонн баяжмалыг амжилттайгаар экспортод гаргасан үйл явдалд баяр хүргэх нь миний аяллын гол зорилго. Өнөөдрийг хүртэл Оюу толгой төслийг ийм амжилтад хүргэсэн тэдэндээ талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Мэдээж Монголд ирсэн маань энэ төсөлд миний зүгээс хэр их сонирхолтой байгааг илэрхийлэх нэг хэмжүүр л дээ. "Рио тинто” группын зүгээс Оюу толгой төсөлд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж буй хэрэг. Үргэлжилж буй хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт шууд бус ч гэсэн дэмжлэг, итгэл найдвар үзүүлэх зорилго байгаа ч гэж ойлгож болно.

-Та Монголд байх хуга-цаандаа шийдвэр гаргах түвшнийхэнтэй уулзах уу, Оюу толгойн ТУЗ-д Монго-лыг төлөөлсөн хүмүүстэй санал бодлоо солилцох төлөвлөгөө бий юу?

-Аяллын маань зарим төлөвлөгөө батлагдаж дуусаагүй байна. Би өнөө еглөө (уржигдар) Оюу толгойн ТУЗ-ийн даргатай биечлэн уулзсан. ТУЗ-ийн дарга хэдэн долоо хоногийн өмнө надтай Лондонд очиж уулзсан юм. Г.Батсүх дарга урлагт хэр дур, сонирхолтойг минь мэдэх учраас енөе өглөө намайг монголчуудын очих дуртай газрын нэг Богд хааны өвлийн ордон музейг сонирхууллаа. Сэтгэл хөдөлгөм газар байна лээ.

-"Рио” бол Монголын хамгийн том хөрөнгө оруулагч. Хоронгө оруулалтын хууль эрх зүйн орчныг таатай болгох бодитой алхмууд сүүлийн үед эрчимтэй хийгдсэн. Төр засгийнхны зүгээс ч хөрөнгө оруулалтын орчинд анхаарна гэжудаа дараа мэдэгдэл хийж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдад хэр анхаарч байна гэж та харж байна. Жишээ нь Оюу толгой төсөлд?

-Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн дунд явж байгаа хэлэлцээрт маш идэвхтэй, эерэг байр суурь илэрхийлж ирснийг онцлон тэмдэглэж хэлмээр байна. Ер нь аль аль тал нь энэ төслийн амжилтын төлөө байгаа. Тийм учраас бид хүндрэлүүдийг даван туулж цаашаа алхаж чадна гэсэн итгэл дүүрэн байна.

-Хэлэлцээр сунжирч байна. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт ойлголцолд хүрч чадахгүй цаг авсан ямар асуудал байгаа вэ?

-Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр эхэлснээс хойшхи хугацаанаас яг оноодор бол их онцлогтой үе. Шийдэлд хүрэхэд хамгийн ойртсон цаг үе гэж хэлмээр байна. Хэлэлцэгдэж байгаа асуудлуудын суурь зарчмын хувьд ямар ч олон улсын компани Монголд ирээд төсөл хэрэгжүүлсэн ялгаагүй тавигдах тэр л шаардлагуудыг бид тавьж байгаа. Бидний тавьж байгаа шаардлагууд "Рио” ч юм уу, өөр ямар нэгэн компани байлаа гээд солигдохгүй. Аливаа олон улсын компани Монголд болон бусад улсуудад төсөл хэрэгжүүлэхэд тавигдах л шаардлага. Төслийн менежмент ч гэдэг юм уу, онолын үүднээс авч үзвэл байх л учиртай суурь зарчмууд. Дэлхийн эдийн засаг ямархуу байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Байгалийн хий, бусад түүхий эдийн үнэ ямар хэмжээний уналттай, хөдөлгөөнтэй байгаа билээ.

Дээр нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал бидэнд тодорхойгүй орчныг үүсгэж байгаа. Тэгэхээр Оюу толгой шиг ийм том, дор хаяж 50, түүнээс ч олон жил үргэлжпэх төслүүдийн хувьд баримтлах суурь нөхцөл бол тодорхой байдал. Бүх юм тодорхой тунгалаг байх ёстой. Тийм учраас бид аливаа зүйлийг сууриар нь харж, аль аль талуудын хүсэл сонирхолд нийцсэн байдлаар зөв шийдвэрлээд цааш алхах ёстой. Учир нь "Рио тинто” болон Монголын Засгийн газар олон жил цуг явна. Тийм учраас бид асуудлуудаа анхнаас нь зөв, тодорхой тохирч аваад цааш алхвал хэн хэнийх нь эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. "Рио” үүн дээр хүлээцтэй хандаж, асуудлыг зөвөөр шийдвэрлэхийг хүсч байгаа.

-Далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд зарцуулах мөнгийг төслийн санхүүжилтээр шийднэ гэж "Рио”-гийн зүгээс хэлж байгаа. Монголын Засгийн газрыг төлөөлж та бүхэнтэй хэлэлцээ хийж байгаа улсын хувьд "Хэрвээ төслийн санхүүжилтийг сонгож, олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авбал Оюу толгойн хувь нийлүүлэгч Засгийн газар зээлдэгч болж хариуцлага хүлээх гээд байна. Рио анх тохирсноороо бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг өөр замаар шийдэх ёстой” гэсэн утгатай тайлбар хэлдэг. Төслийн санхүүжилтээс өөр хувилбар бий юу?

 -Өмнө хэлсэнчлэн эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөл байдалд олон хүчин зүйлийг тооцоод үзэхэд томоохон компаниуд өөрийн санхүүгийн үзүүлэлтүүдийг маш тэнцвэртэй, тогтвортой авч явах шаардлагатай байдаг. Энэ үүднээс бол төслийн санхүүжилт хамгийн боломжит хувилбар гэж бид үзэж байгаа. Нэмж хэлэхэд Оюу толгойн хувь нийлүүлэт, эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, "Рио тинто", "ТГСО” компаниудын хувь нийлүүлэгчид. Тэгэхээр энэ хүмүүсийн нийтлэг ашиг сонирхлыг хангах гэдэг талаасаа төслийн санхүүжилт хамгийн бололцоотой хувилбар. "Рио тинто” компани энэ төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй.

-Ирээдүйд " Рио”-гийн талаас гарын үсэг зурах ямар нэг бичиг баримт Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс давж үйлчлэхгүй гэсэн итгэл Монголын талд байдаг. Цаашдаа "Рио”-гийн зүгээс гарын үсэг зурах ямар нэг гэрээ, санамж бичиг гучин жилийн хугацаанд үйлчлэх учиртай энэ хоёр гэрээг давж үйлчлэхгүй гэсэн баталгаа бий юу. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Оюу толгой төслийн хувьд мэдээж Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээ үндсэн суурь бичиг баримт. Тэр хэвээрээ л байна. Харин сүүлийн үед яригдаж байгаа санамж бичгийн тухайд хувь нийлүүлэгчдийн хооронд яригдсан асуудлыг базаж, нэгтгэж дүгнэсэн л баримт бичиг. Асуудлуудыг шийдвэрлэх зарчмуудаа л тодорхойлсон санамж бичиг. Дахин хэлэхэд ямар ч баримт бичиг хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг давж үйлчлэхгүй. Энэ хоёр гэрээ суурь баримт бичгүүд хэвээрээ байна.

-Гэрээ байгуулах эдийн засгийн суурь бол ТЭЗҮ. ТЭЗҮ-ээр Засгийн газар, "Рио” хоёрын үр өгөөжийн хуваарилалт 53:47 хувь гэж явдаг. Монголын талын хүртэх өгөөж гэхээр бэлэн мөнгөний урсгалыг л оруулж тооцоод байна, уг нь хоёр талын халаасанд орж байгаа бэлэн мөнгө, цэвэр ашиг л үр өгөөж гэсэн тайлбар бий. Монголын талын 53 хувийн өгөөж хангагдаж чадаж байгаа юу?

-Оюу толгой шиг урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд үр өгөөжийг маш нарийвчлалтай сайн тооцож үзэх нь чухал байдаг. Ямар ч том төсөлтэй харьцуулсан ялгаагүй л дээ. Аль аль талдаа үр өгөөжөө өгч чадаж байгаа гэдэгт итгэж байна.

-Тэгэхээр Монголын талын хүртэх учиртай өгөөж хангагдаад явчихна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно.

-Хэлэлцээр тун удахгүй шийдэгдэх байх гэсэн өөдрөг мэдээг та ярианыхаа эхэнд хэлсэн. Ер нь хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр төдийд л дуусах болов уу гэсэн багцаа хугацаа байна уу?

-Маш олон хүчир, зүйлээс хамаарах учраас яг нарийн, тодорхой хугацаа хэлэх боломжгүй.


www.DNN.MN


СЭМ УОЛШ: Бид Оюу толгой төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 08 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани