Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М:Энхсайхан: Хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой

М:Энхсайхан: Хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтойЗасгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалт зарлаж, Хятадын "Шинхуа Энержи”, Японы "Сүмитомо” болон Монголын "Энержи Ресурс” компанийн хамтарсан консерциумыг тодорхой журам, шалгуурын дагуу тодруулсан билээ. Тэгвэл Монгол, Япон болон Хятадын хамтарсан компанийн төлөөлөгчид өчигдөр хоёрдахь удаагаа хуралдсан юм. Энэ үеэр Монгол Улсын сайд М.Энхсайханаас дараах асуултад хариулт авлаа

-Хэлэлцээрийн хүрээнд ямар гэрээ хийхээр тохиролцсон бэ?

-Тавантолгой төслийн гэрээний хамрах хүрээ нэлээд том. Хөрөнгө оруулагч талууд Засгийн газартай хийх гэрээний асуудлаа шийдсэн. Энэ нь нэлээд том алхам гэж хэлж болно. Гэрээний дагуу зохицуулах асуудалд өнөөдрийн /өчигдөр/ хоёрдахь том хэлэлцээр шийдэл гаргах чухал ач холбогдолтой. Зөвхөн уул уурхайг ашиглах, олборлох төсөл биш. Нэлээд өргөн цар хүрээтэй нэмүү өртөг шингээх, төмөр зам дээр хэрэгжиж буй бусад төсөл, концессийн, хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байна.

Эдгээр үндсэн гэрээ нь хуулийн бодлогод нийцүүлэх, хөрөнгө оруулагчдын тавьж буй шаардлагыг хэрхэн хангах, нөгөөтэйгүүр олон улсын төвшинд хүрсэн гэрээ байгуулах зэрэг олон шалгуурыг хангасан байх ёстой. Дээрх үндсэн гэрээний дагуу 80 асуудлыг хэлэлцэж байна. Одоохондоо энэ 80 гаруй асуудлаас төдийг нь шийдлээ гэхэд эрт байна.

-Хөрөнгө оруулалт, концессийн гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан гэсэн. Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар шаардлага тавьж байна вэ?

-Хөрөнгө оруулагчдын зүгээс нэлээд олон шаардлага тавьсан. Гол нь энэ төсөл тогтвортой, амжилттай хэрэгжүүлэхэд нийцсэн байх нь хамгийн чухал гэсэн шаардлага тавьж байна. Нөгөө талаас дээрх гэрээнүүд салбар олон жижиг гэрээг бий болгоно. Эдгээр нь хоорондоо шууд холбогдсон байх хэрэгтэй. Түүнээс хугацаа бол чухал биш. Бие биенээсээ харилцан хамааралтай байгаа асуудлыг харгалзан үзэх нь чухал.

Дараагийн нэг чухал тавьж буй шаардлага бол банкны барьцааны шаардлага хангасан бичиг баримт. Яагаад гэвэл олон улсын төвшинд ярьж буй том төсөл учраас олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжинэ. Тийм учраас банкны шаардлагыг хангасан баримт бичгийг хөрөнгө оруулагчид дундаасаа гаргах шаардлагатай. Энэ нь бидний хамтын зорилго. Хөрөнгө оруулагч болон Засгийн газар өөр өөрсдийнхөө байр суурь, эрх ашгийг тэнцвэржүүлж хамгаалсан бичиг баримт гаргах ёстой.

Бид анхнаасаа харилцан ашигтай байх зарчим баримталж тохиролцсон. Мөн харилцан ашигтай ажиллах стратеги баримталж ажиллана. Энэ нь эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй, санаа зовсон бүх асуудлаа ярьдаг, бүтээлч хандах, нээлттэй ажиллах зарчмуудыг дотроо агуулсан. Тийм болохоор энэ хэлбэрээр бид ажиллаж байна. Цаашид ч ажиллах болно.

-Гэрээ байгуулснаар эдийн засгийн хувь ямар ач холбогдолтой вэ?

-Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын намын бүлгүүддэд энэ гэрээ, хэлэлцээрийн талаар мэдээлэл хийсэн. Үүнд эдийн засгийн ач холбогдпыг нэлээд тусгаж өгсөн. 30 жилийн хугацаатай уг төсөл амжилттай болбол хамгийн багаар тооцоход Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, зардал, хөрөнгө мөнгөний үзүүлэлтээс хамааран хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Үүнээс үзэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл. Хамгийн гол нь хэлэлцээр дээр маш олон эмзэг асуудал бий. Энэ тал дээр тохиролцоход дараа дараагийн хэлэлцээр онцгой үүрэгтэй.

 -Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа ямар хэлбэрээр оруулж ирэх вэ. Тухайлбал, үйл ажиллагааны менежмент эсвэл орлогоо барьцаалах уу?

-Төсөлд оролцож буй компаниуд хөрөнгө оруулалтын 30 хувиа өөрийн хөрөнгөөр үлдсэн 70 хувийг банк санхуүгийн байгууллагаас зээл босгох замаар олно. Энэ дотор хөрөнгө оруулалт гэж ярьдаг опекс буюу үйл ажиллагааны зардал тал дээр "Сүмитомо” нэлээд ихээхэн хэмжээний мөнгө босгохоор болсон. Яагаад гэвэл гол борлуулалтаа хариуцаж байгаа учраас. Магадгүй энэ төслийн 20-30 хувийг "Сүмитомо” худалдаж авах байдал үүсэх байх. Гэрээ амжилттай хэрэгжиж гарын үсэг зурах дээрээ тулбал консерциум дотроо гэрээ байгуулах нөхцөл үүснэ. Ингэснээр цаг хугацааны нэгдмэл байдал бий болно.

-Хөрөнгө оруулалтын 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас босгоно гэнэ. Гэтэл Оюутолгой дэлхийн арав гаруй банкинд "хавх” тавьсан. Зарим эдийн засагчид Оюутолгой явахгүйгээр Тавантолгой хөдлөхгүй гэж ярьж байна. Энэ тал дээр хэрхэн зохицуулалт хийх вэ?

-Тавантолгой төсөлд анхнаасаа хөрөнгө оруулалтынхаа 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас босгоно гэж төлөвлөсөн. Тийм учраас бидний хийх бичиг баримт банкны шаарлага хангасан байх ёстой. Өөр бусад төсөлтэй хольж, хутгах шаардлага байхгүй. Банкууд хаана ашигтай, зөв төсөл байна түүнийг санхүүжүүлэхэд бэлэн байдаг.

-"Шинхуа Энержи” компани ямар ямар томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж байсан вэ. Мөн "Сүмитомо”-г хэлэлцээрт оруулахгүй байна гэсэн яриа гарах болсон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Дээрх хоёр компани Засгийн газраас зарласан уралдаант шалгуураас шалгарсан хөрөнгө оруулагчид. Энэ тал дээр тууштай хэлэлцээр хийж үр дүнг нь үзнэ. "Шинхуа Энержи", ‘Сүмитомо" хоёр хэлэлцээрийн бүх шатанд оролцож байгаа. Харин "Сүмитомо”-гийн үүрэг борлуулалт дээр илүү байгааг үгүйсгэхгүй. Учир нь хөрөнгө оруулалт тал дээр банк санхүүгийн байгууллагатай хамтран хөрөнгө босгоход ихээхэн үүрэгтэй оролцож байна.

-Хэлэлцээрийн үйл явц хэдэн хувьтай явж байна вэ?

-Хэлэлцээрийн хүндрэл, бэрхшээлтэй нь тоолоод 100 хувь гэж үзье. Тэвэл хэлэлцээрийн үйл явц 50 хувьтай байна.

Д.Нэргүй
Эх сурвалж:

М:Энхсайхан: Хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани