Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хутаг уулаа ух гэж Засаг дарга нь уриалжээ

Хутаг уулаа ух гэж Засаг дарга нь уриалжээДорноговь аймгийн Хөвсгөл сум дахь Хутаг уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор төдийгүй  хулан, аргаль угалз  гээд дэлхийд ховордсон ан амьтдын идээшсэн нутаг юм. Алдарт Эндрьюс судалгаа хийж явсан түүх, соёлын дурсгалт газар, говийн хутагтуудын төрсөн гэрийн бууриас өгсүүлээд булш бунхныг хадгалсан дагшин хоймор   гээд олон талтай. Харамсалтай нь  тэр бүхэн  "Галакси Майнинг” компанийн мэдэлд, ашигт малтмалын лиценз нэртэй  "цаазын тавцанд” очсон тухай "Хутаг уулын дурсгал хутганы ирэн дээр байна” гэсэн нийтлэлдээ бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаарх  иргэдийн захидал, өргөдөл, хүсэлтэд үндэслэн Өргөдлийн байнгын хорооноос  МХЕГ-т шалгуулахаар өгсний мөрөөр сураглахад хариу нь гараагүй байна.
 
Олон талт, эртний шүтлэгт Хутаг уулыг ухсан нүх, овоолсон шороо болговол уруудах шалтгаан олон байгааг нутгийн иргэд хэлж байна. Нэгд өвгөд  дээдсийн үеэс  тахиж ирсэн шүтээнээ хөндөхийг тэд  "Буяндаа бузар оруулахтай адил” хэмээн  цээрлэж байна. Мөн нэг талаас Чингис хаан, Говийн болон Халхын хутагтуудын буш бунханаар оролдох нь зохисгүй, нөгөөтэйгүүр түүх соёлын дурсгалаа авран хамгаалах учиртай гэв. Тэдгээрээс үл дутах чухал асуудал бол байгаль орчин, ан амьтан, өвс ургамлын аймаг, ус голууд  гээд   хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй үнэт зүйл, хэдэн үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөө бууц нь тэнд бий. Тиймээс Хутаг уулаа уул уурхайн компанид өгчихвөл  "Буруу  замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэгч болно гэцгээж байна.
 
Бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон он цагийг хөөвөл 2004 онд иргэн С.Цогтсайхан, 2005 онд иргэн Л.Ганбаяр,  2006 онд "Занаду Майнз Монголиа” ХХК, 2007 онд "Занаду металл Монголиа” ХХК, 2008 онд "Ханги Хүдэр” ХХК, 2012 оноос БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Галакси Майнинг Монголиа” ХХК  авч, улмаар 2014 оны арваннэгдүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон  өөрчлүүлжээ. Ийнхүү Хутаг уул хутганы ирэн дээр ирээд байгаа юм.
 
Хутаг уулын  ойр орчмыг хамгаалах асуудал хэзээнээс  хүчтэй тавигдаж байв гэвэл XIII зуун буюу   Чингис хааны  үеэс гэчихвэл түүхчдийн өмнө цэцэрхсэн болохгүй байх. Учир нь Хутаг уул орчмын газар усны нэрээс харахад  Хоёр загал, Хатны булаг, Гуа тээг гэхчлэн их хааны түүх, домогтой холбогддог нь монголчууд тэр  үеэс газар ус, байгалиа хамгаалах үүднээс ийм зан үйл үйлддэг байсан тухай судлаачид хэлж байгаа юм.  Ус нутгаа хамгаалах дараа үеийн шийдвэрүүдийг хөөж үзвэл БНМАУ-ын үеэс Хутаг уул, ойр орчмыг хамгаалах асуудал удаа дараа тавигдаж иржээ. Тухайлбал, 1988 онд аймгийн Ардын депутатуудын хурлын  гүйцэтгэх захиргааны дарга Б.Мижид, нарийн бичгийн дарга З.Цагаан нарын гарын үсэг бүхий ховор болон ховордсон ан амьтад бүхий байгалийн үзэсгэлэнт зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай захирамж гаргахдаа Хутаг уулыг оруулсан нь цагаан дээр хараар тэмдэглээстэй байна. Харин хамгийн харамсалтай нь өнөө цагийн бид хэрхэн хандаж байгааг хэлэхэд,  Хутаг уулын ойр орчмын газар нутаг нь 2014 онд судлаачдын тодорхойлсон тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгийн жагсаалтад оруулсан  байгаа  юм.Хамрын хийд, Энергийн төв, Равжаа хутагттай холбоотой дурсгалууд гээд хүмүүс олноороо зорьж очдог энэ газрыг тэр чигт нь аялал жуулчлалын цогцолбор болгохын оронд Дорноговь аймгийн үе үеийн Засаг  дарга ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл өгч, улмаар өөрсдийн биеэр Хөвсгөл суманд очиж "Хутаг уулаа ухуулвал амьдрал чинь сайжирна” хэмээн уриалж явсныг иргэд хэлж байна. Бас нэг чухал мэдээлэл бол Хутаг уул жилийн жилд өвс тэжээлийн гарц сайн байдаг учраас отрын нутаг юм.  Ган, зуд болоход нэн тэргүүнд  барааддаг тухайн нутагтаа   Хэнтийн Хэрлэнбаян-Улаан  нь ажээ. Энэ бүхнээс үзэхэд нутгийнхны хэлснээр үнэхээр  Хутаг уулыг  ухчихвал  уруудах шалтгаан тэнд олон байна. 
 
 
 
               Хэн юу хэлэв?
 
Л.Батмөнх: Төв Азид хуурай газар анх үүсэхэд бий болсон хайрхан
 
 
 
 
Хөвсгөл сумын уугуул, сумын анхны Засаг дарга нарын нэг, ахмад инженер Л.Батмөнх Хутаг уулын тухай ингэж ярьж байна.
 
-Хутаг уулыг нэг талаас ашиглах, нөгөө талаас хамгаалах саналууд эсрэгцэж байна. Нутгийн хүний хувьд та  ямар саналтай байна?
 
-Би нэг  түүх хэлье. Нутгийн залуус, хойч үе, уншигч олон мэдэж аваг.  Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Н.Ишжамц агсны судалж тодорхойлсноор бол Хутаг уул нэг тэрбум жилийн өмнө Хангайн нуруунаас бусад Монголын бүх газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц ууган гадаад далай болох Номхон далайтай залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроол байсан гэдэг. Ингээд 900 сая жилийн өмнө одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумдын зааг дахь Хутаг уул үүсч өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж хуурай газар болоход сүндэрлэн гарч ирсэн түүхтэй. Ер нь бол энэ бүс нутгийн Их дулаан уул зэрэг бусад уул толгод 350 гаруй сая жилийн өмнөөс удаа дараалан үүсч бий болсон. Хэрэв Хойд мөсөн далай Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая хүрэхгүй жилийн өмнө үүсч, тэнгэр баганадсан Гимлайн нуруу 30-аад сая жилийн өмнө бий болсныг анхаарвал, Хутаг уул тэргүүтэй говийн уул толгод Сүмбэр уулыг дов, Сүн далайг шалбааг ч болоогүй байхад үүссэн өнө эртний өвгөн буурал хайрхан юм. Тиймээс Хутаг уул хожмын үед эрхэм сүлд тахилга бүхий онгон дархан шүтээн сахиус болж тайгдан тахигдаж ирсэн. Нөгөө талаас Хутаг уул Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн нутгийн хамгийн өндөр цэг буюу 1436 метрт өргөгдсөн гол тахилгат шүтээн уул байгаа юм. Ухна, ашиглана гээд дайрвал ээж, аав руугаа  мэс далайж дайрсантай ялгаа юун. Би ийм л бодолтой байгаа.
 
Ч. Үл - Олдох
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Хутаг уулаа ух гэж Засаг дарга нь уриалжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани