Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулаа аврах уу, алдах уу?

Ноён уулаа аврах уу, алдах уу?Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулын Сүжигт, Гацууртын аманд газар дээр нь очиж ажилласан сурвалжлагаа үргэлжлүүлэн хүргэж байна. Бидний эхлээд буусан газар бол Ноён уулын Сүжигтийн ам билээ. Энд Хүннүгийн үеийн язгууртны 212 булш бий. Харин одоо түүх, соёлын хосгүй үнэт дурсгал бүхий талбайд алтны компаниуд ашиглалтын 43 тусгай зөвшөөрөл авсан нь иргэд, эрдэмтдийн сэтгэлийг ихэд зовоож байгаа юм.

 

Уг нь ном ёс, хууль дүрэм яривал их зүйл бий. Наанадаж л уул уурхайн ажил эхлэхийн өмнө авран хамгаалах ажил хийх  ёстой ч манай улсад ийм жишиг үгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Уул уурхайн компаниуд тусгай зөвшөөрөл авангуутаа палентеологи, археологи, угсаатан зүйн судалгааг хийлгэдэггүй. Шууд талбайгаа аваад хайгуулаа эхэлж оруулдаг. Энд тэнд өрөмдөөд эхлэхээр нь хүмүүс гомдол гаргадаг тул энэ ажлыг хагас дутуу хийлгэсэн болдог. Эсвэл нөөцөө тогтоочихоод ашиглаж болно гэнгүүт хуулийнхаа дагуу явъя гээд зүтгэчихдэг. Өөрөөр хэлбэл, баахан газар өрөмдөж үзчихээд ингэж ярьдаг юм.


Албан ёсоор 50 мянган тонн, албан бусаар 75 мянган тонн алтны нєєцтэй Гацууртын ордод эртний булш, бунхан байхгїй тул олборлолт хийж болно хэмээн "Сентерра гоулд”-ынхан тайлбарлаж байлаа.

 

ИХ ХААДЫНХАА БУНХАНЫГ ЗОХИХ ЁСООР НЬ ИЛ ГАРГАХ ЦАГ ИРНЭ

 

Авран хамгаалах ажлыг уул уурхайн компаниудын ажлын төлөвлөгөөнд баригдаж хийдэг. "Энэ нь манай улсад хамгийн аюултай. Манай ажил болохоо болилоо. Та нар үүнийг нэг жилийн дотор хий гэж яаруулдаг. Ноён ууланд ингэж хандвал тонуулчидтай адилхан л ажиллана гэсэн үг. 10 институт зэрэгцээд орсон ч Ноён уулын булшийг аврах хэцүү. Тиймээс бид түүх соёлын өвөө устгуулмааргүй байна” гэдгийг эрдэмтэд  хэлж байна. Хуулиараа алтыг нь авах гэж байгаа газар авран хамгаалах зардлыг гаргах ёстой. Гэхдээ 212 булш аврах зардал өгөх үү, үгүй юу гэдэг ч асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм.

 

Нэг булшин дээр 100 орчим хүн ажилладаг юм байна. Тэдний хоол хүнс, цалинг хэн өгөх вэ. Зуны гурван сарын хэдэн өдөр нь бороотой билээ. Тэгээд ч Монголын зун богинохон. Гэтэл малтах талбай, дурсгал нь их. Энэ хэрээр зардал өсөх нь тодорхой. Малтлага хийгээд гаргаад ирлээ гэхэд олдворуудыг сэргээн засварлах хөрөнгө, хадгалах байр сав хэрэгтэй. Тэр нь хаана байна. Тиймээс малтахгүй байсан нь дээр гэдэг хувилбарыг эрдэмтэд сонгож байгаа юм. Тэд "Бид дандаа ийм ядуу байхгүй. Египет ядуу байж, хамаг юмаа алдсан. Гэтэл өнөөдөр тэд хүчтэй болж дурсгалуудаа буцааж авч байна. Пирамидаа судлуулж, үзүүлээд амьдарч болж байна шүү дээ. Бидэнд ч тийм цаг ирнэ шүү дээ. Аугаа их хаадынхаа булш бунханыг зохих ёсоор нь ил гаргаж, судлуулж, жуулчдад үзүүлээд мөнгө босгох боломжтой. Бид тэр цагийг үзэхгүй ч хойч үе маань бий шүү дээ. Бид 2220 гаруй жил угсаа залгаад ирсэн. Биднээс хойш хэдэн мянган жил хүн амьдрахыг хэлж мэдэхгүй шүү дээ” гэж учирлаж байгаа юм.

 

Археологич, доктор Д.Эрдэнэбаатар "Хоорондоо 10 метр хүрэхгүй зайтай орших олон булш Сүжигтийн аманд байгааг бид нүдээр үзлээ шүү дээ. Гэтэл энд "Гүнбилэгт” хэмээх компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байж байгаад ашиглалтынх болгожээ. Тэд булшнуудын хойгуур зааглан хашаа татсан байна. Өөрөөр хэлбэл, алт олборлох ашиглалтын талбайд Хүннүгийн үеийн дурсгал хадгалагдаж байгаа юм. Тухайлбал, П.К.Козловын илрүүлсэн зургадугаар ноёны булш доошоо таван давхар барилгатай эн тэнцэхүйц байгууламж байдаг” гэв.

 

НОЁН УУЛЫГ 1, 2 ГЭЖ ХУВААЖЭЭ 

 

Ноён ууланд Сүжигтийн амнаас Гацууртын ам хүртэл цувруулаад ашиглалтын талбайн 43 тусгай зөвшөөрөл авсан байх юм. Бид Богдхан уулыг маш сайн мэднэ. Газар зүйн нөхцөл, газрын гадаргын хувьд Богдхан уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрддэг. Нүдэн баримжаагаар Ноён уул үүнтэй ойролцоо бүтэцтэй юм.

Гэтэл үргэлжилсэн их нуруунаас тогтсон нэг уулыг Ноён уул 1, 2 гэж хуваан нэрлэжээ. Үүнд нь гайхсан хүмүүс "Энэ чинь нэг уул биз дээ” гэж асуухаар "Тийм” гэж хариулцгаана. "Тэгээд яагаад Ноён уул 1, 2 гээд нэрлэчихсэн юм бэ. Энэ нэрийг хэн өгөв” гэхээр хэн ч үл хариулна. Харин Гацууртын орд байгаа нь Ноён уул 1, тэнд булш бунхан байхгүй тул алтыг нь олборлож болно. Нутгийн иргэдийн тахиж шүтдэг, Хүннүгийн үеийн булш бунхантай Ноён уул 2 нь энэ Сүжигтийн ам байгаа уулыг хэлдэг гэж тайлбарлах нь инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй байлаа. Бид хэзээ ч Богдхан уул 1, 2 гэж ярьдаггүй сэн.

УУЯ-ны ХШҮДАГ-ын дарга Д.Жавхланболд "Агаарын шугамаар буюу газрын зураг дээр шулуун татахад хоёр Ноён уул хоорондоо ойролцоогоор 5.8 км. Гацууртын аманд булш бунхан байхгүй. Тэнд тэсэлгээ хийхэд нөгөө ууландаа нөлөөлөхгүй. Монгол Улсын хамгийн том уурхай "Эрдэнэт”-ээс Эрдэнэт хот агаарын шугам татахад ойролцоогоор нэг км гаруй зайтай оршдог. Гэтэл уурхайд хийсэн тэсэлгээний чичирхийлэл хотын төвд мэдрэгддэггүй. Уурхайд хүчтэй тэсэлгээ хийвэл  ашигт малтмалаа буцаагаад цацчихдаг. Тиймээс чичирхийллийг тэрүүхэн тэнд нь өгөхөөр хийдгээрээ уурхайн тэсэлгээ онцлогтой” гэж тайлбарлаж байлаа.

Ингээд бид Сүжигтийн амнаас албан мэдээгээр 50 мянган тонн, албан бусаар 75 мянган тонн алтны нөөцтэй Гацууртын амыг зорилоо. 

 

"СЕНТЕРРА ГОУЛД” 2300 ГА ТАЛБАЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

 

"Сентерра гоулд” компани 421, 372 гэдэг ашиглалтын талбайн тусгай зөвшөөрлийг "Гацуурт” компаниас шилжүүлэн авчээ. Тэд тусгай зөвшөөрлүүдээ шороон ордын хайгуул нь хийгдээд олборлолт дууссан тэр үед нь шилжүүлж авсан гэж тайлбарлаж байв. "Сентерра гоулд Монголиа” компанийн техникийн асуудал хариуцсан захирал Ж.Бүрэнтөгс "Сүжигтийн ам Гацууртын амнаас харагддаггүй. Шулуунаараа 7-8 км байгаа. Бороогийн ордыг ашиглаж байхад Дархан, Сэлэнгийн хар зам 500 метрийн алсад байсан. Тэгэхэд тэнд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Тиймээс хэдэн км-ийн алсад байгаа газарт манай тэсэлгээ нөлөөлнө гэж би хувьдаа бодохгүй байна. 5.8 км гэдэг бол ашиглалтын талбайн гадна талын өнцөг нь. Түүнээс дотогш бас хэдэн км байгаа” гэв. Тиймээс одоо УИХ-аар "урт” нэртэй хуулийг хэлэлцэж, "Сентерра гоулд”-ад алт ухах зөвшөөрөл өгвөл дээрх тусгай зөвшөөрөлтэй хоёр талбайдаа буюу нийт 303 га талбайд олборлолт хийх юм байна. Үүнээс одоогоор 146 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай болж хувирчээ. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн уулыг нурааж, усыг нь эргүүлээд орхичихсон байлаа. Үүнийг тэд өмнөх компанийн хийсэн ажил.  Бид шороон ордынхоо овоолгыг нөхөн сэргээнэ гэж тайлбарлав.

 

"Бороо гоулд” уурхайн дарга Д.Пүрэвраш "Газрын зураг дээр агаарын шугам татахад 10 орчим км боловч модтой уул даваад өгсч уруудаад явахад 20 орчим км зам туулдаг. Дээр нь Зурамтай, Сүжигтийн эх гээд өвөр тал нь Төв аймгийн Борнуур сумын нутагт харьяалагддаг. Яг манай хайгуулын талбай дээр ямар нэгэн археологийн олдвор байхгүй” хэмээн "гүрийсэн” юм. Харин эрдэмтэд "Одоо цас дарчихсан байгаа болохоор зарим зүйл тод харагдахгүй байгаа юм. Түүнээс биш Ноён уул бүхэлдээ хаад язгууртныг онголж тавьсан газар шүү дээ. Энэ шороон ордын овоолгыг хараад хэд хэчнээн хэмжээний чухам юу сүйдсэнийг одоо хэлэх боломжгүй. Монголчууд эрт дээр үедээ нар тусдаг уулын ээвэр газрыг ар, өвөр гэж ялгалгүй хүнээ тавьдаг байсан юм” хэмээн тайлбарлаж байлаа. Мөн Ноён уул, Сүжигтийн ам гэх мэтээр нэрлэсэн нь ч их учиртай аж. Тухайлбал, эртний түрэг хэлний тай нь уул. Сутай, Утай гэвэл төвдөөр су нь ус, у нь тав, тай нь уул. Үүнийг монголчилбол устай уул, таван уул гэсэн үг. Ингээд бүтэц тогтоцыг нь ажиглаад үзэхэд нээрээ л тойроод таван уул эсвэл уулаа тойроод ус гол элбэг байх жишээний байдаг.   

 

"Сентерра гоулд”-д бас 5082, 10810 гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл бий юм байна. Ингээд нийтдээ 2300 га талбайн тусгай зөвшөөрөлтэй нь тодорхой болов. Тэд зөвхөн 421, 372 гэсэн ашиглалтын 303 га талбайдаа олборлолт хийнэ гэж одоохондоо ярьж байна. Харин нөгөө хоёр тусгай зөвшөөрлөө яах гэж авсан болж таарах вэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ноён уулаа аврах уу, алдах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани