Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэрүүл тэмцэл Төрийн ордноос хальж бөхийн наадмын ногоон дэвжээг нөмрөв

Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар буцааж татлаа


УИХ-ын чуулганд өргөн бариснаар хойш Ажлын хэсгийнхэнд баахан нухлуулсан Тавантолгойн гэрээг Засгийн газар сайжруулан засахаар буцаан татаж авсан юм. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчийн хэлж буйгаар Тавантолгойн гэрээ англи хувилбараасаа 10 гаруй хуудсаар зөрсөн, гэрээтэй холбоотой бичиг баримтыг гуйлгуулан байж цувуулж өгснөөр өнөөдрийг хүртэл дүгнэлт гацсан, компаний хоорондын гэрээг өгөөгүй, оросын талын эрх ашигт нийцээгүй, төмөр үамйын асуудлыг шийдээгүй зэрэг томоохон асуудлаас болж дүгнэлт гарах боломжгүй. Тиймээс ойрын гурван сардаа Тавантолгойн гэрээг хэлэлцэх шаардлагагүй гэсэн юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт компани хоорондын гэрээг аж ахуйн нэгжүүдээс нь авах ёстой. Засгийн газрын асуудал биш хэмээн мээгдэж байсан. Ийнхүү ажлын хэсэг, Засгийн газрын хооронд бичиг цаасны хэрүүл болж нааш цааш толхилцож 3 саруй хугацаа өнгөрсний эцэст чуулганаар хэлэлцэх хугацаа өгсөнгүй. Аргагүйн эрхэнд Засгийн газар гэрээгээ буцаан татаж сайжруулахаар болсон.

Хамтарсан Засгийн газрын гэрээг эргэж харна


Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээний биелэлтийг эргэж харах шаардлагатай. Хамтарсан хэдий ч сандал ширээний хуваарилалтаас бусад нь биелээгүй. Улстөр, эдимйн засаг, нийгмийн асуудлыг гацаасан МАН-тай байгуулсан гэрээг эргэж харж засгаас гарах шаардлагатай хэмээн АН-ын гишүүд шаардах болсон. Тэгвэл МАН-ын бүлгийн зүгээс хамтарлаа гээд бурууг нь дэмжих гэж хамтраагүй. АН-ынхан өөрсдөө төрийн ажлыг гацааж байна хэмээн хэдэрлэв. Гүйцэтгэх засаглалд томоохон байр суурь эзэлж байгаа АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээ цуцлагдах дээрээ тулж байгаа нь улстөрийн тогтворгүй байдлыг үүсгэх магадлалтай болоод байна. Учир нь МАН-ын сайдын зургаан суудлыг хэдийнэ бусад нам улстөрийн бүлэглэлд хуваарилж эхэлсэн тухай аман тохироо явж байна.

Улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахаар болж хамтарсан намууд эсрэгээрээ улстөрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэж байна. УИХ-ын чуулганаар Гацуурдын ордын хувь эзэмшил, Тавантолгойн гэрээг хэлэлцэхгүйгээр буцаасан. Энэ бүгдээс харахад эдийн засгийн хүндрэлийг хамтраад туулах боломжгүй болсон нь харагдаж байна гэж АН-ынхан үзэж байгаа юм.

Төрийн албыг төрлийн бус болгох уу?


Төрийн албаны болон улстөрийн намуудын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр зургаан жилийн мөнөөс ярилцсан ч өнөөдрийг хүртэл олигтой санал санаачлага гараагүй. Энэ хугацаанд төрийн албан төрийн бус төрлийн албан болж хувирсан. Засаг солигдох бүрт төрийн албан хаагчдийн халаа сэлгээ давалгаалж амраг садан, аймаг сумаараа ялгарч яам, агентлаг, газрыг хувааж иддэг байдал гаарсан. Т иймээс энэ байдлыг засаг зорилгоор Ерөнхийлөгч Улстөрийн амуудын тухай хуулийг өөрдөө татаж боловсруулсан байна.

Төрийн албаны хуульд сайдыг дагаж дэвшдэг бус төрийн албыг шат ахих замаар дэвшүүлдэг. Тухайлбал,төрийн албанд 20 жил ажилласан хүн төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар томилдог болох. Хууль зөрчсөн бол төрд учирсан хохирлыг өөрөөр нь төлүүлдэг болох. Сонгууль болохоос нэг жилийн өмнө Төрийн албаны тухай хуулийг өөрчлөхийг хориглосон байна.

Тэгвэл Улстөрийн намуудын тухай хуульд намуудыг Дээд шүүх бус Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж татан буулгах эрхтэй болох. Зургаан жил сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй намын шууд татан буулгах болсон байна. Ерөнхийлөгчийн оруулж буй өөрчлөлтийг МАН, АН-ын удирдлагууд хэрэхэн хүлээж авах бол гэдэг анхаарлын төвд байлаа. АН-ын дарга З.Энхболд "Иргэдийн төрд итгэх итгэл буурч байгаа. Тиймээс улстөрийн шинэчлэл хэрэгтэй. Сонгуульд ажилласан хүмүүсээ ажилтай болгох гэснээр төрийн албаны хууль зөрчигддөг. Өнөөдөр ч үүнийг хориглосон хуультай. Ер нь эмч цэгцтэй болохгүй бол болохгүй болсон. Энэ бүгдийг цэгцлэх ийм хуультай болвол дэмижх нь зүйтэй” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд "Улстөрийн намууд төрийн албыг авч явъя, төрийн ажлыг урагшлуулая гэж сонгуульд оролцож байгаа учраас намынхаа боловсон хүчний бэлтгэхэд анхаарах ёстой. Тиймээс зарим асуудал дээр санал нэг байгаа. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж батлах болохоор тухайн үед нь хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно” гэлээ.

Эзгүй үлдэх хүүхдүүдэд зарцуулах 60 тэрбум төгрөг байхгүй


Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл УИХ-ын түвшинд багагүй маргаан өрнүүлээд авсан. Энэхүү хуулийг баталлаа гэхэд хүүхдийн эрх хэрхэн хангагдах, улсын төсвийн зардал нэмэгдэх гээд олон асуудал яригдсан. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 56 мянган хүүхдийг харах эзэнтэй байлгах зорилгоор 60 гаруй тэрбум төгрөгийн зардал гарах юм. Энэ мөнгийгтөсвөөс гаргаж чадахгүй хэмээн маргаан ширүүссэн.

Хуулийг санаачлагч, эмэгтэй гишүүдийн хувьд хүүхдүүдэд зориулж 60 тэрбум төгрөг гаргаж чадахгүй төр гэж байгаад яах юм. Хэрэв цэцэрлэгт хамрагдаж чадахгйү байгаа хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгох чадалгүй байгаа үед энэ хууль чухал. Намар болохоор цэцэрлэг сургуулийн хүртээмж толгойны өвчин болдог. Үүнээс өмнө асуудлаа хуульчлах хэрэгтэй гэж байв. Хэдийгээр засгийн газар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг дэмжсэн ч төсвийн санхүүжилт байхгүй гэж байгаа.

Наадмын бөхийн зүүний магнай хэн вэ?


Баяр наадмаар бөхийн болон хурдан морины маргаангүй өнгөрүүлнэ гэж үгүй. Тэгвэл энэ жилийн баяр наадмын маргаан наадмаас өмнө эхэллээ. Баяр наадмын бөхийн барилдааны зүүний магнайд хэн байж ам авах гэдэг асуудал болоод байна. Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадмаар зодоглох болсон нь энэхүү маргааны эхлэлийг тавилаа. Ингэснээр зүүний магнайд дархан аварга А.Сүхбат уу, Г.Өсөхбаяр уу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан ч шийдэж чадахгүй санал хуваагдаад байна.

Үндэсний бөхийн холбоо: "Хууль дүрмээрээ Г.Өсөхбаяр магнайлна”

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Ерөнхийлөгчийн зарлигаар дархан аварга цол олгосон үнэмлэхний дугаараар А.Сүхбат зүүнийг магнайлна. А.Сүхбат 08, Г.Өсөхбаяр 09 дугаартай үнэмлэхтэй.

Баяр наадмын комисс: Хоёр аваргын эрэмбийг бөхийн холбоо өөрсдөө шийд гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

А.Сүхбат: Ноднин би зүүнийг магнайлсан. Энэ шийдвэр зөв бөгөөд хүчтэй.

Г.Өсөхбаяр: Өнгөрсөн жил цаг тулаад би буулт хийсэн. Энэ жил би бууж өгч чадахгүй гэсэн байна. Эцэст нь энэ маргааныг хэн шийдэх вэ. Хөндлөнгөөс харахад Бөхийн холбоо гэж байгаа цагт энэ асуулыг шийдэх ёстой мэт. Гэтэл Бөхийн холбоо энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн бичгийг Баяр наадмын комисст хүргүүлсэн байна.



ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

Хэрүүл тэмцэл Төрийн ордноос хальж бөхийн наадмын ногоон дэвжээг нөмрөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани