Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Цагаан суварга”-ын ордын асуудлаар завсарлага авлаа

“Цагаан суварга”-ын ордын асуудлаар завсарлага авлааУИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслөөр "бөхийн далай аварга” цолыг хасах саналыг тусгасан байсан. Хууль санаачлагч Р.Гончигдорж "Харцага, гарьд цолыг зургаа, наймын даваанд өгөөд, Ерөнхийлөгч зарлигаар олгодог болсон. Тэр дунд "далай аварга” цол бий болгосон. Өнөөдөр үндэсний бөхийн өрсөлдөөн чанга болсон. Тав дараалан түрүүлнэ гэдэг бол чанга заалт. 1991 оноос хойш "дархан аварга” төрөөгүй байна.” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Энэ танхимд бөх мэддэг хүн цөөхөн.

 

Тэд сонирхлын зөрчилтэй гээд хуралдаанд оролцсонгүй. Гэхдээ анхны хэлэлцүүлгээр батлах нь зөв үү. Хэрвээ анхны хэлэлцүүлгээр нь баталчихвал хэдхэн хүний эрх ашигт нийцсэн хууль болчих вий” гэсэн саналыг хэлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд "Баяр наадам дөхөж байна. Энэ удаад Үндэсний баяр наадмын хуулийг өөрчлөхөд цаг хугацаа бага байна. Цаашдаа бөх, сур, морины цолыг хороодод нь хариуцуулах хэрэгтэй” гэв. Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал хураалт явуулахад 87 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, "далай аварга” цол хасагдлаа. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хөтөлбөр батлагдсанаар олон улсын хөтөлбөрийн хүрээнд байгалиа хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, салбар бүрт ногоон хөгж­лийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тог­тоолын төслөөр санал ху­раа­хад гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнээр батлагдсан юм. Мөн Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг гишүүдийн олонхи дэмжин баталлаа. Мөн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. "МАК” ХХК нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж гүйцэтгэжээ. Ашигт малтмалын тухай хуулиар "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиг­лах гэрээгээр тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031.2 сая ам.долларын 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Мөн тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёр­дугаар улиралд Зас­гийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ. Мөн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Ажлын хэсэг уг хуулийн төслийг судалж үзээд төр 34 хувийг эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг байнгын хороо дэмжсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Та нар стратегийн орд газарт хамаарагдах нөхцөл бололцоог хангаагүй ордыг гаргах гээд байна. "Оюутолгой”-г сайжруулна гэж хэлээд төрийн оролцооны 34 хувь, Эрдэнэтийн 51 хувийг байхгүй болгохоор хэлэлцэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эдийн засгийн хямрал нэрээр үндэсний эрх ашгаа бодохгүй батлах гээд байгаа. Ашигт малтмалын хууль батлагдахгүй байгаа учир оруулж ирлээ гэж байна. Эхлээд Ашигт малтмалын тухай хуулиа батлах хэрэг­тэй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Энэ хуулийнхаа дагуу явж байгаа юм. "МАК”-ийн ажил өнөө маргаашгүй эхлэх болсон. Гэтэл хуулийн хүрээнд асуудал нь шийдэгдэхгүй байгаа. Хэрвээ бид Цагаан суваргад хөрөнгө оруулбал 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж 34 хувийг эзэмших болоод байна. Тийм болохоор асуудлыг яаралтай оруулж, шийдвэрлүүлэх болоод байна. Д.Ганхуяг сайд ажлаа хуулийн дагуу хийж байгаа.

Уул уурхайн сайд Д.Ган­хуяг: -Цагаан суваргын зэсийн ордын бүтээн байгуулалтын ажил нэлээд идэвхжсэн. Тус компани төслийн санхүү­жилтийн зээл авах гэж байгаа учир төр хувь эзэмших, эсэхийг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Төр хувь эзэмшинэ гэдэг хамтарсан компани байгуулах ёстой болно.

УИХ-ын гишүүн Ж.Энх­баяр: -Зарим уурхай нь стра­тегийн орд газарт орох гээд, эсвэл нэг хэсэг нь болих гээд хөөцөлдөөд эхэллээ. Уул уурхайн яам яагаад ийм эсрэг, тэсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Эрдэнэс Тавантолгой 850 тэрбум төгрөгийн өртэй байна. Одоо Цагаан суваргад 350 сая доллар хэрэгтэй гэнэ. Ийм хөрөнгө оруулалт хийх мөнгө байгаа юу. Улсад юмаа зарах гэсэн сонирхол нэлээд байна. Ийм үнээр хувь эзэмшлээ гэхэд улсад ямар ашигтай вэ. Төр ингээд авчихвал гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Улстай өрсөлддөг хувийн компани гэж байхгүй шүү дээ гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Цагаан суваргын орд газарт төр хувь эзэмших шаардлагагүй гэж Эдийн засгийн байнгын хорооны хурлаар шийдсэн. Учир нь хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ойрын арван жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй тооцоо гарч байгаа”-г сануулав. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Төрийн өмчийн оролцоотой компаниудыг асар их байгуулж байна. Энэ бол буруу. Татвар төлөгчдийн мөнгийг төр эрсдэлд оруулж болохгүй. Уул уурхай гэдэг эрсдэлтэй салбар” гэв. Ийнхүү ги­шүүд асуулт тавьж дуусахад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Ма­най бүлэг Цагаан суваргын ордод төрийн оролцоог дэмжих­гүй байгаа. Тиймээс энэ асуудлаар зав­сар­лага авч байна” гэлээ. Ийнхүү Цагаан суваргын ордын асуудлаар "Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тиймээс УИХ-ын чуул­ганы нэгдсэн хурал­даа­наар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын ту­хай хуулийн төслийг үргэлж­лүүлэн хэлэлцэхээр болсон ч дараагийн долоо хоног хүртэл хойшлууллаа.

Монгол хэлний тухай хуулийн төслийг энэ өдрийн чуулганы сүүлд хэлэлцэв. Хууль санаачлагчийн болон байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт "Энэ хуулийг яг одоо хэлэлцэхэд эрт байна. Хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд дараагийн шатны хэлэлцүүлэг хийхийг хүлээж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулж байж энэ хууль бүтэн болно.

 

Одоо хуулийн төслийг баталбал иргэдийн дунд кирилл бичигтэй дээр нь үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ гээд шинээр сурах болон дахин сурах хүмүүст ойрын хэдэн жилд үүсэх хүндрэлүүд харагдаж байна. Дээрээс нь латин үсгийг галиглаад хэрэглэх ёстой. Амьдрал дээр бүх хүн латин үсгийг хэрэглэн сошиал ертөнцтэй харьцаж байна. Иймээс бид босоо бичиг рүү шилжих үү үгүй юу гэдгээ хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй. гэсэн бол Л.Энх-Амгалан ги­шүүн "Монгол бичгийн талаар сүүлийн хорь гаруй жил яри­лаа. Төрийн албан ёсны хэл­ний тухай хуулийг гаргасан. Төр өөрөө санаачилга гаргаад монгол бичгээ хэрэглээ бол­гох хугацаа болсон уу гэвэл болсон. Тэгэхдээ бусад гишүүдтэй санал нэг байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд үндэсний зөвшилцөл зайлш­гүй байх шаардлагатай” гэсэн санал хэлэв. Ийнхүү гишүүд өөрсдийн байр суу­рийг илэрхийлсний дараа гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлт­гүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.

“Цагаан суварга”-ын ордын асуудлаар завсарлага авлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани