Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тугалын бэлчээрээс холддоггүй АН-ын араншин

Тугалын бэлчээрээс холддоггүй АН-ын араншин"Юун наадам, цаана чинь засаг бужигнаж эхэллээ” гэдэг яриа хаа сайгүй сонсогдох. Уг нь монголчууд өдийд наадмаар л амьсгалж байдагсан. Гэтэл энэ өдрүүдэд олон нийтийн ярианы гол сэдэв нь АН, МАН хоёр өрх тусгаарлаж байгаа талаарх яриа болжээ. Арга ч үгүй биз. Төр засаг бужигнана гэдэг хүн бүрт хамаатай. "Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно” гэгчээр тогтворгүй төрөөс дорвитой шийдвэр гарахгүй нь ойлгомжтой. Харин энэ олиггүй үр дүн олны амьдралыг уруудуулах нь бүр ч гарцаагүй хэрэг. Магадгүй энэ нөхцөл байдлыг өнөөх хүчгүй төр хүнээ айлгана гэдгээр тайлбарлаж болох. Энэ өнцгөөс нь харвал төр, засаг бужигнаж эхэлсэн нь төр өөрөө хүчгүйдэж байгаагийн илрэл мөнөөс мөн. Ард түмэн зуны дэлгэр цагт наадам зугаалга ярихын оронд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа хаашаа эргэхийг л харж сууна. Гэхдээ энэ ярианы гол сэдэв нь МАН засагт хамтарч чадаагүй тухай огт биш. Харин ардчилал хөгжөөд 25 жилийнхээ босгон дээр ирж байхад АН нь төлөвшиж амжаагүйг л хэлэлцэж байна. Олны үг хэзээд ортой л байж ирсэн. Энэ ч утгаараа АН засаглаж чаддаггүй гэх яриа гарсан хэрэг. Үнэхээр ч өнгөрсөн болон одоогоос харвал АН үнэхээр л засаглаж чаддаггүй, үзэл бодол нь тогтоогүй ааштай авгайшиг аашилсаар ирсэн байх юм. Жишээ дурдъя.

 

1 . 2004-2006 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэр-гүүнээр ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн намынхаа лидерт зүй ёсоор тооцогддог эрхмүүд түүний тэргүүлсэн Засгийн газрыг унагаж байсан удаатай. Гэхдээ энэ бол засгаа унагадаг АН-ын увайгүй үйлдлийн эхнийх ч биш, бас сүүлчийнх ч биш. Түүх сөхвөл, 1997 оны аравдугаар сарын 16-нд М.Энхсайханы тэргүүлсэн, 1998 оны долдугаар сарын 21-нд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг үнэндээ АН-ынхан өөрсдөө л унагаж байсан түүхтэй. 2004 онд МАН /МАХН/, АН хоёр түүхэндээ анх удаа ойролцоо суудал авсан байдаг. Тодруулбал, 36:25-ын харь-цаатай байв. Үүнээс улбаалаад Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн "Эх орон-Ардчилал” эвсэл МАН-ынхантай /МАХН/ хамтарч, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулсан бөгөөд тэд хоёр, хоёр жилээр ээлжлэн засгаа барина гэж тохиролцоод Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгосон юм. Гэвч тухайн үедээ лидерүүдээр дүүрэн гэгдэж байсан энэ засгийг М.Энхсайхан, Р.Гончигдорж, Б.Эрдэнэбат нар унагааж байсан удаатай. Их эвслийн Засгийн газар 2006 оны нэгдүгээр сард задарсан юм. Өнөөдөр ч яригдаж байгаачлан одоогоос арваад жилийн өмнө ч АН дотооддоо зөрчилтэй байсан бөгөөд тухайн үед "Эх орон-Ардчилал” эвсэл задарч, М.Энхсайхан Ж.Наранцацралт, Л.Цог, Д.Батцогт нар ҮШН-ыг байгуулсан байдаг. Үүнээс улбаалаад Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болсонд тооцсон УИХ дахь МАН-ын /МАХН/ бүлэг Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулах хүсэлт гаргаснаар их эвслийн Засгийн газар 2006 оны нэгдүгээр сард задарсан.

 

2 . 2007 оны арванхоёрдугаар сард С.Баяр Ерөнхий сайд болов. Тэрбээр үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулсан юм. Ингэснээр Ми-8-ын ослын дараа Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаярыг огцруулж, Мэргэжлийн хяналтын газрын дарга нартай хариуцлага тооцох зэрэг олон зоримог үйлдлийг хийсэн сайдаар өнөө хэр яригддаг. Түүнчлэн Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байсан бизнесмэнүүдтэй тохиролцож, төрийн мэдэлд буцааж авсан нь түүний нэг гавьяа байсныг хэлэх хүн олон бий. Харин ийнхүү гал цогтой ажиллаж байсан тэрбээр Монголын түүхэнд анх удаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байв. Ингээд 2009 оны аравдугаар сард С.Баярын хүсэлтээр С.Батболд Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр С.Баярын багтай ажиллахаар шийдэж, халаа сэлгээ хийсэнгүй. Гэвч эвслийн Засгийн газрууд хоёр дахь жилээсээ ганхаж эхэлдэг жишиг энэ үед биеллээ олж, засаг ганхаж байх үед АН-ынхан гарахгүй хэмээж байсан ч нэг л өдөр хаалга саваад гарч одсон түүх замхраагүй хэвээр.

 

3 . Харин хамгийн сүүлийн жишээ бол энэ удаагийнх. Дангаараа засаглаж чадахгүйгээ замын дундаас ухаарч, хадаг яндар тавьж, хайрын захиа хүртэл илгээн байж МАН-тай хамтарсан АН ердөө долоохон сарын хугацаанд мөн л хуучин зангаа гаргаж, МАН-тай хамтарч ажиллаж чадахгүйгээ илэрхийлээд байна. Гэхдээ тэдний энэ удаагийн үйлдэл өмнөхөөсөө ялгаатай нь Засгийн газрын тэргүүнийхээ эзгүйд Гүйцэтгэх зөвлөл нь эцэг хуулийн дээр сандайлж байгаад шийдвэр гаргасанд байгаа юм. Өөрөөр хэлбэл, засаг толгойлж байгаа сайд нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүй гэхдээ гадаадаас хөрөнгө оруулалт татаж, гуйлга гуйж явах зуур намых нь Гүйцэтгэх зөвлөл засгийг нь бужигнуулчихаад сууж байх жишээний.

 

Үнэндээ дээр дурдсан энэ гурван жишээ бол АН-ынхан хэчнээн олон ааштай, бодлого шийдвэр нь тогтворжоогүй, үзэл бодол нь төлөвшөөгүйг харуулж байгаа хэрэг мөнөөс мөн. АН-ынхан "Ардчиллыг хөгжүүлээд 25 жил боллоо” гэж ярьдаг хэрнээ өнгөрсөн хугацаанд дандаа л ардчиллаас ухарч ирсэн байх юм. Ерөөсөө цаашдаа ч тэдний энэ тогтворгүй, барьцгүй зан төр засгийг самарсаар байх прогноз ойрын өдрүүдэд харагдаад байгаа юм. Үнэндээ АН ингэж олон удаа дотроо хагаралдаж, засгаа унагаж ирсэн нь олон жилийн тулхтай хүчин гэдэг тодорхойлолтоос холтгоод байгаа юм. Цаашилбал, ах нь дүүдээ сургаж, үлгэр дуурайл болдог сайхан чанарыг тэд эгээ л элэг буруу хүн шиг зөрчихийг нь яана. Төдийгөөс өдий хүртэл төр засгаараа тоглож ирсэн тэдний энэ үйлдэл үнэндээ шинэ тутам гарч ирж байгаа нам болон улстөрчдөд Засгаар яаж тоглож, улс орныг хэрхэн бужигнуулж болдгийг л тов тодорхой үлгэрлэж байна. Жишээлбэл, олон фракцитай нам албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтыг сайн хийж чадахгүй бол төрөөр яаж тоглож болдог юм бэ гэдгийг илтэд харуулж буй. Улс төрийн соёл гэж нэг юм уг нь бий. Гэвч харамсалтай нь, АН-д төрөө нурааж тоглохоос өөрийг мэддэггүй бололтой юм. Энэ ч утгаараа АН-д төлөвшсөн гишүүн гэж байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Өөрөө л сайдын суудалд сандайлж байвал улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөр хөдөлж, ард түмэнд үр өгөөжөө өгөх эсэх нь үнэндээ л хамаагүй бололтой загнаж байгааг хэн хүнгүй харж байгаа.

 

Эцсийн дүндээ сульдсан төр хуулиа биелүүлж чадахаа больдог жишээ энэ өдрүүдэд утгаараа хэрэгжиж эхлээд байна. Ердөө ганцхан жишээ. Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуульд заасан босгод хүрээгүй буюу 42 хувийн ирцтэй байсан ч тэд хуралдсаар дуусгасан. Бас шийдвэр гаргасан. АН гэж дангаараа засаглаж чаддаггүй, давхар болохоороо дотроо алалцаад хамтарсан намаа хөөгөөд эхэлдэг ийм үед төр үнэхээр сульдаж байна. Тэнд хууль хэрэгжих нөхцөл бололцоо өдөр ирэх бүр хумигдмал болж байна.

 

Бодит байдал дээр АН, МАН-ыг хөөх тухай ярьж эхэлснээс хойш ам.долларын ханш 100 шахуу төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ бол АН ард түмний халааснаас 100 төгрөг суйлж байгаатай агаар нэг хэрэг. Хоёр том гүрний дунд амьдардаг монголчууд зах зээлд эргэлдэж байгаа нийт бараа бүтээгдэхүүнийхээ 60-70 хувийг гадаадаас импортолдог ийм үед ам.долларын ханш өснө гэдэг инфляци өсөхийн нэр. Энэ мэтчилэн засаг ганхах сураг ард түмнийг айдаст автуулаад байна. Зуны дэлгэр цагт найр наадмаа яриад налайж суух учиртай ард түмэн нэг хэсэг хоёр аваргын хэн нь зүүний магнайг тэргүүлэх вэ хэмээн наадамдаа анхаарав уу гэтэл энэ сэдэв дорхноо хуучраатахлаа. Одоо зөвхөн засгийн хувь заяа хаашаа эргэхийг л харж сууна. Үнэндээ ирэх өдрүүдэд биднийг таагүй нөхцөл байдал хүлээж байна. Зуны сар шувтарч, наадам өнгөрөөд л намар болох гэж байхад нийт нутгаар гандуу. Тэр дундаа тариалангийн бүс нутагт хуурайшилт ихтэй, хөрсөн дээр 40-60 хэм хүрч халж байгаа нь ургац хураалтад таагүй байдлаар нөлөөлөх нь гарцаагүй. Цаашилбал, Монголд байтугай дэлхий нийтэд ургацын гаралт тааруу байна гэдгийг дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд баталчихсан. С.Баярын Засгийн газрын үед Атарын III аяныг эхлүүлснээр гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг байсан сайхан цаг алсран одохын дохио дуугарч эхлээд байна. Хэдийгээр муу амласан мэт боловч дэлхий нийтээрээ ургацын гаралт муу байна гэдэг нь хүссэн хүсээгүй гурилын хэрэгцээг хумигдмал байдалд оруулна гэсэн үг.

 

Хамгийн аймшигтай нь ургац ховордоод ирэхээр гурилын үнэ өсөх нь тодорхой. Энэ бол та бидний өдөр тутамдаа иддэг талхны үнэ нэмэгдэхийн нэр. Цаашлаад ирэх жил бичин жил гарна. Хэзээнээс бичин жилийн зуд алдартай байдаг. Өнөөдрийн байдлаар бэлчээрийн гаралт муу байгаа учраас өвөлжилт хүндэрч таарна. Зундаа тарга тэвээрэг аваагүй мал хүйтэн өвлийг өнтэй давна гэдэг бэрх. Ийнхүү хүндхэн өдрүүд та биднийг хүлээж байна. Ийм байхад хоёр том нам хамтраад явсан бол асуудлыг арай дүнгүүрээр шийдэж болох байлаа. Эцсийн дүндээ хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь төр засаг нь тогтворгүй болсон Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг үлгэр болно. Хөрөнгө оруулалтгүй болно гэдэг нь манай улсын хувьд тэг зогсолт хийхтэй адил хэрэг. Гэтэл олонхийг бүрдүүлж байгаа АН энэ бүхнийг тооцсонгүй, эсвэл тэдэнд энэ бүхнийг тооцох ухаан дутсан ч байж болох. Ямар ч байсан монгол түмний бэлгэдэлт их баяр наадмаар төр засгаа ганхуулах алхмыг хийлээ. АН-д өнөөдөртөө үнэндээ холын бодлого дутагдаж ойрын зорилгоо ямар ч үнээр хамаагүй гүйцэлдүүлэх гэсэн эрхмүүдээр дүүрчээ. Ийм байсан, ийм байсаар ч байх болно. Тугалын бэлчээрээс холддоггүй АН-ын овлиго гүй араншин хэзээ, хэрхэн дарагдахыг хэн мэдэх билээ.

 

М.Өнөржаргал

 
Тугалын бэлчээрээс холддоггүй АН-ын араншин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани