Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АЛДАХ ЭРХГҮЙ ТАВАНТОЛГОЙ

АЛДАХ ЭРХГҮЙ ТАВАНТОЛГОЙЯамгүй сайдын суудлыг хүртэл бий болгож, томоохон мега төслүүдээ урагшуулах "Монгол мөрөөдөл"-өөс бид ойрын хугацаанд их зүйлийг хүлээгээд хэрэггүй бололтой. Үүнийг ч УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлчихлээ. Тэр тусмаа гурван улсын хамтарсан консорциумтай гэрээ, хэлэлцээ хийж байгаа энэ үед хууль тогтоох засаглалын тэргүүн нь Тавантолгойгоос ойрын нэгээс хоёр жилд нааштай шийдвэр гарахгүй гэдгийг тодотгосон нь өөрөө анхаарал татах сэдэв байв. Сэдэв ч гэж муу мэдээ. Угтаа бол хөрөнгө оруулагч талтай хийх гэрээ, хэлэлцээг Сар шинийн өмнөхөн дуусгахаа М.Энхсайхан сайд тодотгож байсан ч түүний хэлснээр болоогүй. Сар шинэ ч дууслаа, саарал ордон ч ажин түжин байдалд шилжив. Хөрөнгө оруулагч талтай хийх гэрээ, хэлэлцээ ч тодорхойгүй хугацаагаар засварлалаа. Шалтгаан нь "алдарт" "Чалько"-той холбоотой нууц гэрээ ил болж, Тавантолгойн ажлын хэсгийнхнийг бас нэгэн хийх ажилтай болгочихлоо. Хэдийгээр хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээг түргэвчлэх үүднээс "Чалько"-той хийсэн гэрээг цуцалж болох ч Монголын Засгийн газар дахин Арбитрын шүүхэд дуудагдана.
 
"Хан ресурс"-ийн 100 сая ам.долларыг хэрхэхээ шийдээгүй байхад дахин Арбитрт дуудагдах нь хүсээд байх зүйл биш. Тиймээс нэгэнт суурийг нь цутгасан барилгаа буцааж нураахгүйн тулд ямар нэгэн арга замыг хайх, "Чалько"-г аль болох "аргадах" үүрэг нь М.Энхсайхан сайд болон түүний багийнханд хүссэн, хүсээгүй ногдож байна.
 
Харин Тавантолгойг тойрсон асуудал ийм ээдрээтэй төвшинд оччихсон байхад УИХ-ын дарга мөддөө юм гарахгүй гэж хэлсэн нь дарин дээр давс нэмснээс өөрцгүй зүйл боллоо. Нөгөөтэйгүүр, тэр бол УИХ-ын төдийгүй эрх барьж байгаа намын дарга. Тиймдээ ч түүний хэлсэн үг бүр УИХ-аас гадна эрх барьж байгаа АН-ын даргын байр сууриас олон нийтэд хүрч байгаа. Тэгээд ч олон жил тушаатай яваа томоохон мега төслүүдийг урагшлуулж, туйлдсан эдийн засгаа сэргээх гэж МАН-тай хамтарсан хүн нь УИХ-ын дарга өөрөө. Бас яамгүй сайдын албан тушаалыг баталж, чуулганы индэр   дээрээс алх цохисон хүн нь ч тэр. Олон нийт ч тэгэж харж, ойлгож байгаа. Ийм атал тэрээр Тавантолгойн төслийнталаар таагүй мэдээллийг яриад сууж байгаа нь зүйд хэр нийцэх бол. Юу хэлэх гээд байна гэхээр аливаа ажлыг эхлүүлчихээд араас нь чулуу шидэж суудаг буруу жишгээсээ бид салмаар байна. Тэр тусмаа шийдвэр гаргах төвшиндөө. Ингэж байж л ажил урагшилна. Угаасаа ингэх гэж М.Энхсайханыг сайд болгосон байх.
 
Үнэндээ бид Тавантолгой хэмээх сэдвийг дөрвөн ч Засгийн газар дамнан "мөлжиж" бас улстөржлөө. Үр дүнд нь бүрэн ашигласан зүйлгүй яваа нь нууц биш. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ ч унасаар л байна. Уг нь анх ярьж эхлэх үед нь ажил хэрэг болгоод оновчтой ашиглаад явсан бол өнөөдөр эдийн засагт жин дарахуйц хувийг бүрдүүлэх нэг хүчин зүйл нь Тавантолгой болох боломжтой байсныг үгүйсгэхгүй. Гагцхүү улс төрийн хий хоосон хийрхлээс үүдэлтэйгээр Тавантолгой тушаатай явсаар таван жилийг үдэж байх шиг.
 
Одоо бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт, ам.доллар шиг хэрэгтэй зүйл байхгүй гэдгийг дээр дооргүй ярьж байна. Арга ядахдаа Ашигт малтмалын тухай болон "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг битүүнд хуралдсан УИХ-ын чуулганаар баталсан. Ингэснээр 300 орчим ашиглалтын лиценз сэргэж, тэр хэмжээгээрээ хөрөнгө оруулалтыг татна гэдгийг хуулийн төслийг санаачлагчид онцолж байгаа. Гэхдээ энэ сэдвийг азнаад Тавантолгой руу оръё. Учир нь, одоо Тавантолгойд алдах учиргүй тийм нөхцөл байдал үүсчихээд байна. Нэгэнт хөрөнгөө оруулъя гээд бэлэн төсөл бариад ирж байгаа хөрөнгө оруулагчидтай хэл амаа хурдан ололцох хэрэгтэй. М.Энхсайхан сайд ч, ганцхан асуудлаас болж энэ төсөл уначихаж болно. Тиймээс төслийн хэлэлцээрт эцсийн дүндээ гарын үсэг зурж чадсан эсэхээр л амжилттай болсон үгүйг дүгнэнэ. Ажлын хэсгийнхэн хэчнээн гоё сайхан зүйлийг хөрөнгө оруулагчидтай тохирч, хөрөнгө оруулагчид ч сайхан зүйл бодоод сэтгэлээрээ ажиллаж байгаа ч нэг зүйл дээр гацвал бүгдээрээ гацна. Гэхдээ мэдээж төслөө унагахгүй байх чиглэлд анхаарч зөв шийдлийг олохын төлөө бид ажиллаж байна гэсэн байна лээ.
 
Төслийн хүрээнд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх тооцоо бий. Энэ хөрөнгөөс эхний байдлаар төмөр замд 1.1 тэрбум ам.доллар, үйлдвэр барихад 600 сая гаруй ам.доллар, тоног төхөөрөмж худалдан авахад 140 сая ам.доллар, уул уурхайн барилга барихад 710 сая ам.доллар зарцуулахаар тооцоод буй юм билээ. Магадгүй валютын урсгалыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа эрх баригчдын гарц нь энэ ч байж болох. Нөгөөтэйгүүр, Тавантолгой бол дан ганц УИХ-ын дарга, М.Энхсайхан сайд санаа зовж зүтгэх асуудал биш. Нийт гурван сая монголчуудын асуудал. Өөрөөр хэлбэл, Тавантолгой төслийн гэрээ хэлэлцээний үр дүнд нь хэсэг бүлэг хүн хожих бус нийтээрээ ашиг шимийг нь хүртэх учиртай. Гагцхүү энэхүү хөдөлгүүрийг зөв чиглүүлэх үүрэг нь М.Энхсайхан сайд, энэ УИХ-д буйгаараа бусдаасаа ялгаатай. Бас алдах эрхгүй. Тиймээс Тавантолгой гэрээ хэлэлцээг ямар нэгэн талцалгүй явмаар байна. Ядаж л улс төрийн оролцоо, хэн нэгний ашиг сонирхолгүйгээр Тавантолгойн гэрээ хэлэлцээг хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байна. Анхнаасаа ийм жишиг тогтоогоод явчихвал бусад ажлыг хийхэд ч асуудал үүсч, цаг алдахгүй шүү дээ.
 
 
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

АЛДАХ ЭРХГҮЙ ТАВАНТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани