Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн алуурчид “хувийн хуулиа” батлах гэж байна

Монголын эдийн засгийг хэн "алав”. Эдийн засаг нь тэгээд "үхсэн” үү? Энэ бүхний хариулт өнөөдрийн өр юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 19.2 тэрбум ам.долларт хүрлээ гээд байсан өр өнөөдөр хэд хүрсэн бол. Яагаад энэ талаар дуугарах гишүүд цөөрч, статистик тоон үзүүлэлтүүд зөрөх болов. Нэг центийн зөрүү ч санхүүгийнхэнд ноцтой зөрүү алдаа болдог тэр зарчмыг хэзээ мөрдөж байж энэ зарчмаар ажиллагсадтай гар барьж, тэдний энтэй амьдрах гэж зүтгээд байгаа билээ.

Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрснээс хойш зээлсэн их хэмжээний доллар хэчнээн буянтай сайхан үйл, "их бүтээн байгуулалт гуайд” зарцуулагдсан ч өрийн цаадах хариуцлага гэж бий. Өнөөдрийн байдлаар Засгийн газар нь гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэсэн ч хариуцлага хүлээх эзэнгүй харагдана. Энэ юу вэ гэвэл эдийн засаг "үхжиж” байгаагийн шинж. Үүнийг мэдэх улстөрч олон. Мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьдаг нь бүр ч олон байна. Хамгийн аймшигтай нь тэд өрийг дарж барагдуулдаггүй, зүгээр л "хуулийн аргаар нуучихаж” болно гэж үзсэндээ Эдийн засгаа аврагч болж жүжиглэн санхүү, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд, татварын дийлэнх хэсгийг бүрдүүлж яваа аж ахуйн нэгжүүдийн амыг таглах гэсэндээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг санаачилсан.

Энэ хуульд "Үгэн дотор үг, үхэр дотор гиваа” гэдэг шиг эвгүй факт олон бий. Наад зах нь оффшор дансанд мөнгөө хадгалсан хэдэн олигархиа хамгаалах, татвараас бултагсдын гэмт хэргийг нэг удаа өршөөж "0” цэгээс цэвэрхэн эхлүүлэх нь тодорхой.

Засгийн газарт дээрх хуулийг дэмжигчдийг түлхүү багтаахаар АН-ынхан эрмэлзэж байна. Ингэснээр өрийн хөрөнгөөр зам барьж, тендер "залгигчид” дураараа туйлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувь руу оруулах үүргийг өөрчилж ч мэдэхээр байна.

Сүүлийн үед  энэ их өрийн цаана "Вексель гаргах” гэгч гоё ажлын талаар их ярих боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг ч хэдийнэ үүсчихээд байгааг Н.Сэрээнэндорж тэргүүтний хэргээс харж болно.

Улсаа өрөнд  унагачихаад алга ташин олж ирсэн 1.5 тэрбум ам.доллараар Шинэчлэлийн Засгийн газар юу хийсэн бэ. Тун тааруу дүн тавиад Шийдлийн Засгийн газар гарч ирсэн ч өрийг маш сайн зузаатгаж өгсөн. Төрийн тэргүүний хэлж байсанчлан 1 төгрөг зараад 2 төгрөг олох төсөлд зарцуулах мэдлэг чадвар байсан ч сэтгэл байгаагүй учрааас өнөөдөр "бүсээ чангал” гэж иргэддээ ичилгүй хэлж чадаж байна.

Өмнөх Засгийн газрын сайд Н.Батбаярын ярьж байсан "Гудамж төсөл” гэдэг үлгэрээр бол өнөөдөр түгжрэл саарчихсан байх ёстой. Тааралдсан иргэнээс асуугаад үзээрэй, түгжрэлгүй болчихсон уу. Энэ бол гэмт хэрэг шүү.

Энэ бүх гэмт хэргээ нуух гэсэндээ Эдийн засгийн ил тод байдлын тухай гэх гоё нэртэй муу үр дагавартай хуулийг "эдийн засгийн алуурчид” батлах гэж байна. Тэр "алуурчид” Засгийн газрын гишүүн болж эдийн засгийг аврах юм гэнэ.

Сайдуудыг чөлөөлөх, томилох гоё л доо. Гэхдээ төсөв арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлагдахад яаж бажигддаг билээ. "Шинэчлэлийн” болон "Шийдлийн-1” Засгийн газарт ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох уу. Урсгал санхүүжилт 12-р сарын 31нээр дуусдаг. Хөрөнгө оруулалтын санхүүжилт 3 сарын 31-хүртэл үргэлжилдэг. Үүнээс болоод хоёр оны хооронд санхүүжилтийн үйл ажиллагаа хоорондоо холилддог эерэг сөрөг үр дагаврыг тооцож үзсэн үү. Ингэж байтал санхүүгийн жил 12-р сарын 31 гэхэд дуусгавар болж сонгууль эхэлнэ. Тэгэхээр өмнөх бүх алдаа дутагдлыг мартана гэж тооцоолсон уу. Ард түмэн тэнэг биш шүү. Бүхнийг харж байна. Ардчиллынхан юу амласныг ч мартаагүй, арван жилд үзсэн томъёогоо ч мартаагүй. Өчигдөр тавьсан өр өнөөдөр хэд болж өсчихөөд ямар аюул нүүрлээд түүнийг нь эдийн засгийн "алуурчид” хэрхэн нуудгийг ч мартаагүй шүү.

Эцэст нь  "The Wall Street Journal” ба "Heritage Foundation”-aac гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний тайланд эдийн засгийн эрх чөлөөгөөрөө Монгол Улс 2014 онд дэлхийн 118 орноос 97 дугаарт орсон бөгөөд өмнөх оноосоо 2.8 пунктээр ухарсан. Үүний төлөө Монголын төрд баяр хүргэе.  Монгол Улс авлигын түвшнээр 116 дугаар байр эзэлж буйд бас дахин баяр хүргэе. Энэ хоёр жагсаалт л Ардчилсан намынхны амлалтад дүн тавьж байгаа наад захын жишээ.

Биднийг "Улс шиг хөгжүүлж хүн шиг амьдруулъя” гэчихээд "Грек шиг өрөнд оруулж, бүсээ чангал” гээд сууж байгаа Ардчилсан намынхандаа баярлалаа.

С.Лантуу















 





Эдийн засгийн алуурчид “хувийн хуулиа” батлах гэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани