Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өрийн тааз 70 хувь хүрвэл...

Өрийн хязгаар 70 хувь SOS зарлаж байна

Д.ОЮУНЧИМЭГ

Сүүлийн үед өрийн удирдлагын таазын талаар ярих боллоо. Хүмүүсийн ойлгож буйгаар тааз биш босго гэмээр. Гэтэл энэ нь манай улс ДНБ-ийнхээ хэдэн хувь хүртэл зээл авах боломжийг хэлж буй. Монгол Улс өрийн удирдлагагүй, бодлогогүй, үр ашиггүй, хяналтгүй байгаа нь Үндэсний аюул­гүй байдалд заналхийлж байгааг ухаарах хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг. Харин энэхүү өрийн удирдлагыг Төсвийн тогт­вор­той байдлын тухай хуулийг баталж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Гэтэл энэ заал­­тыг 70 хувь хүртэл нэ­мэх тухай ярьж байгаа юм.

Өдгөө өрийн удирд­лагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ. АН-ын зүгээс энэ хуулийг шинэч­лэн өрийн таазыг 70 хувьд хүргэх санал оруулж буй. Харин энэхүү саналыг МАН эсэргүүцэж байгаа билээ.

Энэ хуулийг шинэч­лэн батлах зайлшгүй шаардлага тулгарч бай­гааг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэл­сэн юм. Тэрээр "Өрийн удирдлагын таа­зыг 70 хувьд хүргэх хэ­рэг­тэй. Яагаад гэвэл улс хөгжихийн хэрээр хө­рөнгө хэрэгтэй болно. Тиймээс заавал 40 хувьтай байх ёстой гээд боогоод байж болохгүй. Эргэн төлөлтийн тухайд бүгдийг хяналттай зарцуулж эрсд­лээс хамгаалах ёстой” гэв.

 

НЭРЛЭСЭН ҮНЭ, ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНИЙН ЯЛГАА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарчим нь Монгол Улсад зээлийн цонх нээх гарц олгодог. Цонх буюу зээ­лийн шугамыг 70 хувь хүр­тэл тэлж өгөх эрх зүйн орчныг Өрийн удирд­лагын хуулийн хү­рээнд нарийвчилсан зохи­цуу­лалтаар оруулах гэж байгаа аж. Харин дээрх хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн юм. Өмнөх хуульд ДНБ-ий 40 хувь хүртэл өр тавьж болох тухай заалт орсон байдаг. 40 хувь гэдэг нь өнөөгийн үнэ цэнээр тооцох дүн юм. Тодруулбал, нэрлэсэн үнэ гэдэг нь тухайн нэг иргэний нэг сард авах цалин 350 мянган төгрөг. Харин тэрхүү мөнгөнөөс үнийн өсөлт болон инф­ляцийн хувийг хассан дүнг өнөөгийн үнэ цэнэ гэдэг.

 

УЛСЫН ӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Мөн улсын өр гэж юуг хэлэх вэ гэвэл 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д "Улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, тө­рийн болон орон нут­гийн өмчит болон тэд­гээр өмч давамгайлсан хуу­лийн этгээдийн ирээ­дүйд эргэн төлөх үүрэг хү­­лээ­сэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүр­гийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийл­бэрийг хэлнэ хэмээн заажээ.

 

МАНАЙ УЛСЫН ӨР 80 ХУВЬД ХҮРСЭН ГЭВ ҮҮ

Тэгвэл эдийн засагч­дийн хэлж буйгаар энэ тодорхойлолтод багтсан ойлголтоор одоогийн байд­лаар манай улсын нийт өр ДНБ-ий 80 ор­чим хувьд хүрсэн аж. Энэ нь хууль зөрчсөнийг илтгэж буй. Түүнчлэн үүнийг халхлахын тулд "Улсын өр” гэдэг хэсгээс Засгийн газрын баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит УҮГ-ын өр гэсэн заалтыг хасчээ. Ингэснээр өрийн хязгаар хуульд заасан 40 хувьд хүрч байгааг ч зарим эх сурвалж хэлсэн юм.

Өмнө нь энэ хуульд зээлийн цонхыг гурван жилийн хугацаатай 40, 50, 60, 50, 40 гэсэн шугамаар нээсэн боловч хугацаа дуусах тэр үед Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Засгийн газрын баталгаатайгаар 1.5 тэрбумын бонд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2.1 тэрбум ам.долларыг татвар тө­лөгч болгон төлөлцөх үүрэгтэй.

 

АРСЛАНГ МУУРЫН ЗУЛЗАГАТАЙ ЗҮЙРЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Эдийн засагч Б.Бат­жар­гал "Сүүлийн үед өрийн хэмжээ Америк, Япон, Англи зэрэг улсууд 100 хувьтай байдаг. Ма­найх 40 хувьтай байгаа нь бага тоо гэх болжээ. Гэтэл тэдгээр улсын санхүүгийн актив нь манай улстай харьцуулашгүй өндөр бө­гөөд олон зуун жилийн тур­шид өрийн хэмжээ нь нэмэгдсээр 100 хувьд хүр­сэн. Гэтэл бид 2-3 жил тутамд  30-40 хувиар нэ­мэг­дүүлэх гээд байна” гэлээ.

Эндээс харвал арсланг, муурын зулзагатай зүйр­лүүлээд байх шиг. Мон­гол Улсын ирээдүйн хөг­жилд шаардлагатай хө­рөнгө оруулалтын сан­хүүжилтийн шинэ эх үүсвэрийг татан төв­лөрүүлэхдээ бодит болом­жийг үндэслэлтэй тооцох хэрэгтэй юм. Бондын хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заачихсан байдаг. Тухайлбал, цахилгаан станц, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжих үйлд­вэрт зарцуулна гэжээ. Эд­гээрийг босгож чадвал ма­най улсын хөрөнгө шингээх чадвар нэмэгдэж хэч­нээн ч хэмжээний мөн­гө гаднаас орж ирсэн инф­ляц болж шатахгүй болно гэдгийг эдийн засагч Б.Батжаргал хэлсэн юм.

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг батлахдаа нухацтай хандах ёстой гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн. Учир нь Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байхад өрийг нэм­вэл 2016 онд зургаан  саяд хүрнэ гэж тэд үзжээ. Өн­гөр­сөн хугацаанд авсан зээлээр бүтээн байгуулалт хийж чадаагүй байж дахин зээл авах гэж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм.

 

УЛСЫН ӨР 40 ХУВИАС ДАВАХГҮЙ

Улсын төсвийн орлого он гарсаар 300 гаруй тэр­бум төгрөгөөр тасраад бай­гаа. Эдийн засаг таагүй энэ үед энэ оны төсвийн то­дот­голыг УИХ-аар нэг мөр баталъя гэх саналыг  сөрөг хүчний гишүүд гаргасан ч "жинхэнэ” тодотголыг долдугаар сард оруулж ирнэ хэмээн Засгийн газ­раас мэдэгджээ. Харин энэ удаа төсөвт түүхэндээ анх удаа "0” дүнтэй баталсан 243 обьектод санхүүжилт өгөх эсэхийг шийдэхээр УИХ-аар батлуулахаар төсвийн тодотголын тог­тоо­лын төслийг оруулж ирсэн юм. 

Монгол Улсын нэгд­сэн төсвийн нийт тэнц­вэржүүлсэн орлого 19 сая 960 мянга 800 төгрөгөөр, нийт зарлага 18 сая 543 мянга 700 төгрөгөөр өөрч­лөгдөж, төсвийн тэнц­вэржүүлсэн тэнцэл нэг сая 417 мянга 100 төг­рөгөөр сайжирсан бай­на. Улсын төсвийн нийт тэнц­вэржүүлсэн орлого зургаан тэрбум 903 сая 800 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7, нэгдсэн төсвийн нийт зарлага долоон тэрбум 312 сая 400 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 408.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.99 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байгаа гэнэ. Төс­вийн байн­гын хороогоор уг хуу­лийн төслийн анхны хэлэл­цүүлгийг хийх үед 2014, 2015, 2016 онд Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувьтай тэнцэнэ гэснийг 40 хувьтай тэнцүүлнэ хэмээн ажлын хэсгээс оруулж ирсэн са­нал дэмжигдсэнийг чуул­ганы хуралдаанд оролц­сон гишүүд дэмжжээ.

Улсын өрийн тааз 70 хувьд хүрлээ гэхэд тэрхүү зээ­лийг эргүүлэн төлөх ба­талгаа байгаа эсэхэд дор­­витой хариулт олд­сон­гүй. Эрсдэл байх бо­ловч хяналттай зарцуу­лалт түүний аврагч хэ­мээн тайлбарлаж байлаа. Зар­цуулалтыг хэрхэн хийх төлөвлөгөө одоогоор байх­гүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

Өрийн тааз 70 хувь хүрвэл...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани