Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай, Эдийн засгийн "Муу мэдээ"

Уул уурхай, Эдийн засгийн "Муу мэдээ"www.builder.mn уул уурхай эдийн засгийн тойм мэдээг хүргэж байна. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ дэлхийн зах зээлд энэ оны эхний найман сар дараалан буураад байгаа билээ. Тэгвэл бодитой таамаглал дэвшүүлдгээрээ алдартай "Goldman Sachs Group Inc.”-ийн шинжээчид бүр ч муу буюу ирэх жилийн эцэс гэхэд зэсийн үнэ 4500 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг гаргажээ.
 
Тодруулбал, ирэх жил зэсийн үнэ тус агентлагаас өмнө нь гаргаад байсан  2021 он хүртэлх урт хугацааны үнийн таамаглалаас даруй 44 хувиар буурна гэсэн үг. Энэ бол алсдаа бидний анхаарлаас гадуур өнгөрч болохгүй чухал мэдээлэл юм. Зэсийн үнэ он гарснаас хойш сар дараалан буурсаар эдүгээ 5000 ам.доллар буюу 2010 оноос хойших хамгийн бага төвшиндээ хүрээд байна. Байдал энэ янзаараа үргэлжилвэл улсын төсвийн орлого дахиад ч тасрах аюул нүүрлэнэ гэсэн үг.
 
2014 онд баталсан 2015 оны төсөв нэг их наяд гаруй төгрөгөөр зөрж, улс орон хэмнэлтийн байдалд шилжсэн гэдгийг уншигч авхай мэдэж байгаа. Орлого тасрах болсон шалтгаан нь экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн үнийг 2014 оны тавдугаар сард баталсан "Төсвийн хүрээний мэдэгдэл”-д бичсэнээс хэт өсгөж тооцсон явдал байсан. Өөрөөр хэлбэл, 2014 оны тавдугаар сард 6080 ам.доллараар тооцоолоод оруулчихсан зэсийн үнийг 6900 ам.доллар хэмээн орлогоо хэт их нэмж оруулснаас болж төсөвт урьд хожид байгаагүй том засвар хийхэд хүрсэн билээ. Ингэснээр цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, нийгмийн шинжтэй өөр олон ажил орхигдоход хүрсэн. Тэгвэл зэсийн үнийн уналт үргэлжилж, "засварласан төсөв”-т тооцсон ханшаас ч доогуур орсон учир төсвийн тасалдал улам ихэссээр байна.

Дэлхийн голлох банкууд, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг шинжээчдийн таамаглалаас үзэхэд, бидний хувьд хамгийн чухал буюу улсын төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг "гол нэр төрлийн эрдэс баялаг” гэсэн тодорхойлолтод албан ёсоор орсон нүүрс, зэс дээр голчлон таагүй зүйлс бичжээ. Гол нэрийн эрдэс баялаг гэж тооцогдоогүй боловч валютын нөөц нэмэгдүүлэх гол хэрэгсэл болдог алтны хувьд ч энэ жил олигтой өсөлт ажиглагдсангүй. Харин ч буурсаар 2009 оноос хойших хамгийн доод төвшиндээ очих тийшээ ханджээ.

Төмрийн хүдрийн үнэ ч яваандаа буурна хэмээн олон эдийн засагч таамаглаж байгаа нь манай улсын хувьд бас нэг муу мэдээ байх учиртай. Дэлхийн банкнаас гаргасан тайлбараар бол зэс, алт, төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурсан нь гол худалдан авагч Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлтэй хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой аж. Тэгвэл "Голдман сакс”банкнаас өнгөрсөн сард гаргасан мэдээлэлд, "БНХАУ-ын эдийн засаг ирэх 2-3 жил үргэлжлэн унана, түүнээс хойш 20 жилийн турш жил бүр маш бага өсөлттэй байна” гэсэн нь түүхий эдийн эрэлт цаашид ч айхтар өсөхгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын эрх баригчдын одоо хэрэгжүүлэх гэж буй экспортоо нэмэгдүүлэхийн тулд юанийн ханшаа сулруулж байгаа бодлого нь цаашдын өсөлтийг хангаж чадахгүй гэсэн санаа юм. Энэ нь манай улсын хувьд мөн л таагүй мэдээ.

Төсвийн талаарх сэдэвтээ эргээд оръё. Эрдэс баялгийн үнийн уналт 2016 оны төсөвт хүндээр тусах нь энэ оны эхнээс л ойлгомжтой болж эхэллээ. Үүнд зэсийн ханш төсөөлснөөс дэндүү доош ортол унасан, улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт төсөөлөгдөөгүй илүү зардал гаргасан зэргийг дурьдаж болно.

Зэсийн үнийн уналтаас хүлээх алдагдлыг экспортоо нэмэгдүүлэх замаар нөхөхийг оролдож байгаа ч гэсэн үнэ үргэлжлүүлэн буурсаар байх аваас байдал хэцүүднэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Одоохондоо бид "Эрдэнэт” үйлдвэрээ "улайстал” ажиллуулж байгаадаа л тэсч байна. Нийт экспортод эзлэх зэсийн баяжмалын хувь хэмжээ өнгөрсөн жил 40 хувь байсан бол энэ жил бараг талыг нь буюу 48 хувийг нь дангаараа бүрдүүлжээ. Төмрийн хүдэр, нүүрсний олборлолт үүнд нөлөөлсөн нь мэдээж ч гэсэн зэсийн олборлолт байнга нэмэгдсээр байгаа юм.
 
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурна гэдэг манай хувьд хамгийн муу мэдээ. Экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсаар байхад цаашид ч буурна гэж мэддэг чаддаг эрдэмтэн мэргэд зөгнөж байгаа нь бас л муу мэдээ. 
 
Б.БАТ
builder.mn
Уул уурхай, Эдийн засгийн "Муу мэдээ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани