Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2015 онд зэс, нүүрсний үнэ хэвэндээ байж, алтны үнэ өсөх магадлалтай

-"Сансрын” төсөөллөөс болж төсөв тасрах нь ойлгомжтой боллоо-
2015 онд зэс, нүүрсний үнэ хэвэндээ байж, алтны үнэ өсөх магадлалтай
УИХ дахь намын бүлгүүд "Хугацаандаа амжиж баталлаа” хэмээн гавьяа байгуулсан аятай зарлаад байсан 2015 оны төсөв "шал түүхий” байжээ. Ц.Нямдорж гишүүний "Бид сууж байж арай гайгүй болгосон” гэж магтаж байсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан.

/Хуулийн төсөлтэй хамт Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэх хуулийн төсөл мөн өргөн баригдсан мэдээлэл байна/. Хуулийн хугацаандаа амжих гэж "халтуурдсанаа” засах гэж байгаа нь энэ. Одоо УИХ төсвийг жинхэнээсээ хэлэлцэнэ.

Сангийн яамнаас хэвлэлийн хурал зарлан байж олон нийтэд тараасан "Бодитой” төсөв болсон” гэсэн сурталчилгаа худлаа. Харин ч орлогоо нэг их наяд төгрөгөөр илүү тооцож алдаа гаргажээ. Тиймээс энэ хэмжээний орлого, зарлагыг хасч зохицуулах хэрэг гараад байна. Өөрөөр хэлбэл, төсөв батлах үед яригдаж байсан цалин тэтгэврийг нэмэх, нийгмийн халамжийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлууд яаж ч магадгүй байдалд буцаж ирээд байгаа юм.

Орлого тасрах болсон үндсэн шалтгааны нэг нь экспортын гол бүтээгдэхүүн буюу Монгол Улсын орлогын үндсэн эх үүсвэр болсон нүүрс, зэс, алтны үнийг өнгөрсөн оны тавдугаар сард баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд бичсэнээс хавьгүй өндөр тооцсон явдал гэсэн дүгнэлтийг олонх эдийн засагч хэлж буй. Төсвийн хүрээний мэдэгдэлд "Тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2015 онд 1 тонн нь 6080.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 1 тонн нь 71.7 ам.доллар, коксжих нүүрсний хувьд 1 тонн нь 60.9 ам.доллар байхаар тус тус тооцлоо.

Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ 1 тонн нь 2015 онд 6.533.3 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 77.4 ам.доллар байх хандлагатай байна” гэж бичсэн байсан. Үүнээс хойш улсын төсвийн орлогын 3-аас дээш хувийг бүрдүүлдэг буюу "гол нэр төрлийн эрдэс баялаг” гэсэн тодорхойлолтод албан ёсоор орсон нүүрс, зэс дээр дэлхийн зах зээл дээр дээрх үнэ өсөх хандлага огт гараагүй. Харин гол нэрийн эрдэс баялаг гэж тооцогдоогүй алтны хувьд харьцангуй өөдрөг төсөөлөлтэй байна.

Нүүрсний дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлдог орнуудын нэг нь Австрали. Тиймээс Австралийн биржүүд, тэндхийн шинжээчдийн таамаглал харьцангуй бодитой байдаг. Австралийн BREE 2015 онд коксжих нүүрсний дундаж үнэ 123 ам.доллар байна хэмээн таамаглажээ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адилхан, өсөлт байхгүй гэсэн үг юм. Ингэж таамаглах болсон шалтгаанаа БНХАУ, Канад, ОХУ, АНУ, Австрали улсууд олборлолтоо нэмэгдүүлж байгаатай холбон тайлбарласан байна.

Австрали гэхэд л өнгөрсөн жил 181 сая тонн коксжих нүүрс экспортолж байсан бол энэ онд 185 сая тонныг экспортлох зорилго тавьсныг жишээ болгож болох юм. Гэхдээ олборлолт нэмэгдсэн ч орлого ашиг нэмэгдэнэ гэсэн үг биш. Австралид энэ онд олон уурхай үүдээ барьж, ажилчдаа цомхотголд оруулсан бөгөөд энэ жил ч гэсэн хэд, хэдэн уурхай хаагдаж магадгүй байгаа юм.

Зэсийн хувьд ч шинжээчид өөдрөг төсөөлөл хэлэхгүй байна. Тэдний хувьд зэсийн үнэ ирэх жил 6500 орчим ам.доллар байна гэж үзэж байгаа /Төсөвт 6900 ам.доллар байхаар тооцсон/. Goldman Sachs өнгөрсөн мягмар гарагт буюу хамгийн сүүлд гаргасан таамаглалдаа зэсийн үнэ хэмгийн дээд тал нь 6800 ам.доллар байна хэмээн таамагласан нь төсвийн төсөөлөлтэй дүйцэж байгаа ч нийлүүлэлт маш өндөр байгаа явдал зэсийн үнийг цаашид унагах хүчин зүйл болно хэмээн цохон тэмдэглэжээ.

Харин 2015 оны дундаж ханшийг 6600 ам.доллар байна хэмээн таамагласан байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын биржид нэг тонн зэс 6305 ам.долларын ханштай байсан юм. Цаашид ханган нийлүүлэгчид нэмэгдэх хандлагатай /Оюутолгой тэдний нэг нь/ 2016 оноос зэсийн ханш улам ч унана гэсэн чихэнд чимэггүй үгсийг шинжээч нар хэлж байна.

Манай улсын орлогын эх үүсвэр болсон ашигт малтмалаас энэ жил хамгийн өөдрөг төсөөлөлтэй байгаа нь алт. Одоогоор 1185 ам.долларын ханштай байгаа унци алтны үнэ 2000, цаашлаад 2200-2500 ам.долларт ч хүрч мэдэхээр байна гэсэн таамаглалыг эдийн засгийн шинжээчид хийж байгаа юм. Алтны ханш угаасаа нэг дрршилж, нэг дээшилж байдаг жамтай. 2013 оноос бууж эхэлсэн алтны ханш энэ жилээс өсч эхэлнэ гэдэг дээр тэд санал нэгдэж байна. 

Шар металл ингэж өсөх болсон бас нэг шалтгаан нь Украинтай холбоотойгоор дэлхийн газрын зурагт өөрчлөлт орох, бүс нутгийн шинжтэй үймээн самуун дэгдэх, цаашлаад Европын холбооны тогтвортой байдалд нөлөөлөх магадлал өндөр байгаагаас болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэд еврогоо илүү найдвартай алт болгож байгаа гэсэн үг юм.

Алт бол хамгийн тогтвортой үнэ цэнээ алддаггүй гэсэн тодотголтой ч хэд, дахин буурч, өсдөг хачин ханштай, ханш нь цаг цөвүүн болоход өгсч,  тайван цагт унадаг сонин зүй тогтолтой. Эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын хандлага гэд алтны ханшийг тодорхойлоход оролцдог хүчин зүйлүүд олон ч ерөнхийдөө үнээ барьдаг. ЗХУ Афганистанд цэрэг оруулж, АНУ капиталист орнууд Москвагийн олимпийг бойкотлосон 1980 онд алтны ханш хамгийн анх 850 ам.долларт хүрсэн.

Гэвч ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж цагийн байдал зөөлрөх шинж илэрсний дараа ханш нь тогтмол уруудсаар ирсэн. 2012 онд алтны ханш огцом өсч 2000 ам.долларт хүрсэн бол 2013 оноос тогтмол бууж, харин энэ жилээс өгсөх ээлж нь иржээ. Өгсөх өгсөхдөө 2500 ам.доллар болж түүхийн дээд амжилтаа тогтоож магадгүй аж. Харамсалтай нь алтны үнэ өслөө гээд байдаг алтаа зарчихаж бас болдоггүй. Яагаад гэвэл, алт бол улс орны эдийн засгийн хүчин чадлын гол баталгаа болдог.

Дээрх төсөөллөөс харахад, 2015 оны төсөвт орохгүй байх өндөр магадлалтай нэг их наяд төгрөгийн ихэнх нь гол нэрийн эрдэс баялгийн ханшийн зөрүүнээс үүдэн төвлөрөхгүй байж мэдэхээр байна. Дээр нь, 324 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын маргаан эцэслээгүй байгааг санах хэрэгтэй.

Засгийн газраараа тоглох гэж хэтэрхий улстөржин "төсөв”-өө мартсаны гавьяа 2015 онд ингэж гарч байна. 2014 онд нэг юм аргалаад өнгөрөөсөн ч одоо сайтар нягтлахгүй бол болохгүй. Хэт улстөржиж, сандал суудлын тэмцэл хийгээгүй бол УИХ өдийд төсвийн тодотгол биш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэх мэт улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудлуудаа хэлэлцээд сууж байж болох л байлаа.    
Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Батсайхан
2015 онд зэс, нүүрсний үнэ хэвэндээ байж, алтны үнэ өсөх магадлалтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани