Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өрийн хавхнаас өндийх боломж

Өрийн хавхнаас өндийх боломж Уул уурхайн мөчлөг өсөх үед алсын хараатай улс орнууд хөрөнгө мөнгө хуримтлуулж нөөцөлдөг. Орос, Казахстан жишээ нь тэгж чадсан учир мөчлөг унах цагт тохиодог эдийн засгийн хямралыг өлхөн давж байлаа. Манайх болохоор өсөх үед нь хуримтлуулах байтугай өрөнд баригдаж орхив. Уул уурхайгаасаа маш их орлого орохтой уралдаад маш их өр тавиад байсан нь Монгол төрийн удирдлагын бас нэг "гайхамшиг”. Орлого нь улстөрчдөд, өр нь иргэдэд ногдов.

Монголын төр, засгийн удирдлага эдийн засгийн бялуугаа том болгохын оронд өөрийн зүсмээ томруулахыг хичээснээр сав л хийвэл төр засгаа сольж, эрх мэдэл булаацалдсаар дахин нэг зуныг барав. Эдийн засаг энэ онд гурван хувь өсөхөөр байгаа ч гадаад өрийн хүүгээс бараг хоёр дахин хоцорч, улс орон өрийн хавханд орчихоод байгаа тухай би өмнөх нийтлэлдээ бичсэн.

Монголын Засгийн газар эдүгээ эх эцгийнхээ зээлийн картыг дур зоргоороо зарцуулж найр хийж, үнэтэй хөрөнгө зээлэн авч дураараа дургиж байгаа эрх танхил хүүхэд шиг болжээ.

Өнөөдөр Монгол Улсын гадаад өр Төв банкны Хятадтай байгуулсан солилцоо /SWOP/, Хөгжлийн банкны өмчит компаниудын өрийг хамруулан тооцвол, төр засгийнхны хэлээд буй шиг эдийн засгийнхаа 55 хувь биш, бүр 90 хувьтай тэнцэх юм аа, Уул уурхайн хямрал хальсаар барилга, үндсэн хөрөнгийн салбарыг хамарч, барьсан барилгууд нь борлогдохгүй, зарсан сууцны зээлийн эргэн төлөлт муудан, чанаргүй зээл нь өссөн банкны салбарыг ч сулруулах боллоо.

Монголын төр засаг өрийг өрөөр төлөх болж, дотоодын зах зээл дээрээс ч хамгийн өндөр хүүтэй хөрөнгө босгож байгаа нь засгийн газрын санхүүгийн эрсдэлийг хөөргөдөж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулан, Засгийн газрын бондыг зарах хүслийг нь дэврээж байна.

Монголын Засгийн газар эдүгээ эх эцгийнхээ зээлийн картыг дур зоргоороо зарцуулж найр хийж, үнэтэй хөрөнгө зээлэн авч дураараа дургиж байгаа эрх танхил хүүхэд шиг болжээ.

Монгол Улс гадаад өрийн хавхнаас гарахад хэцүү, гарахгүй удвал улам хэцүү болоод байна. Улс орон маань яавал энэ хавхнаас гарах вэ?

АНХНЫ АЛХАМ

Байхгүй мөнгөөр баахан юм худалдаж аваад, эх эцгээ зээлийн өрөнд оруулаад байгаа энэ хүүхдээс хамгийн түрүүнд кредит картаа салгаж авах ёстой. Нэмж зээл авахаа зогсоохыг эрүүл саруул бодолтой иргэд Монголын Засгийн газрыг шаардаж байна.

Ер нь Засгийн газрын гадаад өрийн удирдлагыг ил тод болгож, зарцуулалтыг хянахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өрийн хөрөнгийг улстөрчидтэй холбоотой компианиудад олгохыг тас хорих, тухай бүр нь нягтлах цаг болжээ.

ДАРААГИЙН AЛXAM

Энэ оны төсөвт яаралтай, дахин тодотгол хийж урсгал зардлаа хэвээр байлгах, нийгмийн зөвхөн эмзэг хэсэгт төвлөрч, төрийн үйлчилгээний ажилчдын цалинг хамгийн түрүүнд олгож байх горимд шилжих журам тогтоож төсвийн алдагдлыг ДНБ-ийхээ хоёр хувиас хэтрүүлэхгүй байлгах хуулийг сэргээх шаардлагатай байна.

Төсвийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж, өгөөж нь урт хугацаатай хөрөнгө оруулалтыг багасгахаас өөр сонголт алга болжээ. Ирэх оны төсвийг батлахдаа ч энэ чиглэлийг барьж, төр засаг өөртөө шинээр үндсэн хөрөнгө авахаа зогсоож, гадаад айлчлалын зардлаа эрс багасгах цаг болжээ.

Хэрэв СВОП-ын өрийг тооцвол, Төв банканд валютын нөөц үлдсэнгүй.

ГУДГААР АЛХАМ

Монголбанкны хараат бус байдлыг сэргээж, орон сууцны зээлийн болон үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тэнцлийг байх ёстой, Засгийн газрын тэнцэл яаралтай шилжүүлэх ажил оройтож байна. Монголбанк Засгийн газрын шахалтаар төсвийн алдагдлаас үүсэлтэй алдагдлыг нөхөх бодлогыг хэтрүүлэн хичээж, улмаар ханшийн уналтыг хазаарлахын тулд валютын нөөцөө шавхаад байна.

Хэрэв СВОП-ын өрийг тооцвол, Төв банканд валютын нөөц үлдсэнгүй. Монголбанк өөрөө зээл өгч буй хууль бус үйлдлийг зогсоож, цөөхөн хэдэн компанид олгосон зээлийг нь бас Засгийн газрын тэнцэлд авч эргэн төлөлтийг Сангийн яам хянах ёстой.

ДӨРӨВДҮГЭЭР AЛXAM

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сарын өмнө УИХ-аар батлуулсан макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрөө шуурхай хэрэгжүүлэх, түүний дотор том төслүүдээ хөдөлгөх, юуны өмнө талцуулсан Таван Толгойн ажлыг урагшлуулахын тулд "Эрдэнэс Таван Толгой”, "Энержи ресурс” компаниудын хамтарсан консорциум болгох, стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулж, гэрээ байгуулан, дэд бүтэц, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх шаардлагатай байна.

ТАВДУГААР AЛXAM

Авилгачдыг өршөөх гэхээсээ илүү нийтийн хөрөнгөнд учруулсан хохирлыг нь төлүүлж, ажилчдын цалинг тавих, нийгмийн зайлшгүй зардлаа нөхөх нь шударга ёсонд нийцнэ. Төлбөрөө хийсэн авилгачдыг төрд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасчихаад "өршөөхгүй” бол эргэж буцан "зөвлөгөө” өгчих гээд амьтан хүний толгой эргүүлж, цаг, хөрөнгө алдуулаад салахгүй шүү дээ.

Мөн төрийн өмч нэртэй намын өмчийн үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон Хөрөнгийн биржээр дамжуулан худалдах замаар үргүй зардал, татаасыг арилгаж, авлигын томоохон үүрийг цэгцлэх цаг болоогүй гэж үү.

Монгол Улсыг өрийн хавхнаас өндийх, цаашдаа эдийн засгаа уул уурхайн мөчлөгийн хамаарлаас хамгаалахын тулд төр засаг наад зах нь эдгээр таван алхмыг хэрэгжүүлэхийг цаг хугацаа шаардаж байна.

Тэгээд эхэлбэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, эдийн засагт ихээхэн шаардлагатай байгаа хөрөнгө босгоход Монголын арилжааны банкууд, санхүү бизнесийн байгууллагуудад хямдхан болох юм.

 

Эдийн засагч Д.Жаргалсайхан

Өрийн хавхнаас өндийх боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани