Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Мөнхбат:Чингис бондын эхний эргэн төлөлт улсын төсвөөс гарахгүй

Засгийн газраас  гаргасан 1.5 тэрбум ам. долларын Чингис бондын зарцуулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан олгож буй юм. Эл асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.

- Монгол Улсын хөгжилд хаягласан томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан.Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн эдийн засгийн өгөөжийн талаар яриагаа эхлэх үү?

- Эдийн засгийн өсөлтийг түргэтгэх зорилгоор Хөгжлийн банк  бодлогоо тодорхойлж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед бүрэн боломжид хүрч ажиллахын тулд санхүүгийн эх үүсвэрийг бий болгож олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал юм.Тэр утгаараа энэ үйл явцыг түргэтгэх нь манай банкны гол үүрэг. Уг бодлогын хүрээнд бид төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал Тавантолгойн цахилгаан станц гэхэд 2015 оны 10 дугаар сар гэхэд санхүүжилтээ бүрэн эргэн төлөх боломжтой гэдгээ илэрхийлээд байна. Уг төслийг  дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэвэл нэлээн хугацаа орох юм. Тиймээс Чингис бондын зарцуулалт эдийн засагт бодит өгөөжөө өгнө. Ингэснээр төслүүдийн эдийн засгийн үр ашиг тодорхой үечлэлээр гараад явна.  Одоогоор бондын санхүүжилт  эдийн засагт шингэх болоогүй байна. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.

 - Чингис бондын эргэн төлөлтөд төрийн тэргүүнээс эхлэн олон хүн санаа чилээж байгаа. Энэ мөнгийг замд зарцуулж байгааг иргэд буруушааж байна. Бондын эргэн төлөлтийн талаар  та юу хэлэх вэ?
- Бондын хөрөнгийг заавал эргэн төлөх ёстой. Тиймээс болгоомжлол байх нь дамжиггүй. Чингис бондыг эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд зарцуулна. Түүнээс биш бондын мөнгийг нийгмийн халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй  хэмээн УИХ-ын 52 дугаар тогтоолд тусгасан. Энэ утгаараа эдийн засгийн үр ашигтай төслүүдэд бондын мөнгийг зарцуулж байгаа. Манай улсад томоохон хэмжээний төслүүдийг хийхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай суурь дэд бүтцүүд дутуу байгаа. Үүнийг санхүүжүүлээд явж байна. Түүнчлэн  манай банк өөрийн санхүүжилтээр  эргэн төлөлтийг хангана. Чингис бондоос  1,1 их наяд төгрөгийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан. Үлдсэн хөрөнгийг төслийн орлогоос өөрийн эргэн төлөлтөө нөхөх боломжтой төслүүдэд оруулсан. 

Дэд бүтцийн салбарын хувьд урт хугацаанд эргэн төлөлтөө нөхдөг. Суурь дэд бүтэц  буюу зам мөнгөн орлого бий болгохгүй ч үүнд тулгуурлан шинэ үйлдвэр, эдийн засгийн нөхцлүүд бүрддэг. Тухайлбал бид зам барихгүйгээр аймгуудыг үйлдвэржүүлж чадахгүй шүү дээ. Дэд бүтцэд зарцуулсан нэг тэрбум ам.долларыг 2022 он гэхэд эргэн төлөх ёстой. Тиймээс энэ мөнгийг  улсын төсвөөс 2022 он гэхэд эргэн төлнө. Монгол улс 1.1 их наяд төгрөгийг төлж чадах уу гэдэгт хүмүүс эргэлзэж байгаа. Энэ талаар гаргасан судалгаагаар төлөх боломжтой гэсэн  төсөөлөл гарсан. Тухайлбал энэ онд улсын нэгдсэн төсвийн зөвхөн хөрөнгө оруулалтын  зардал гэхэд хоёр их наяд төгрөг байна. Хоёр их наяд төгрөг 2022 онд эдийн засгаа дагаад өснө. Маш нарийн тооцоо хийгээд үзэхэд дөрөв гаруй их наяд төгрөгийн  хөрөнгө оруулалтын зардлыг  улсын  төсөвт тусгавал бондын мөнгийг эргэн төлөх бүрэн боломжтой юм. 

- Мега төслүүдийн эргэн төлөлтийн хуваарийн талаар дэлгэрүүлбэл
- Бондын эргэн төлөлтийг 2017, 2018, 2022 онд хийнэ. Тодруулбал 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийнэ. Ойролцоогоор 520  тэрбум төгрөг улсын төсвөөс гарна. Үлдсэн хэсэг нь санхүүжилт хийсэн төслүүдээс эргэн төлнө. Тухайлбал ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Эрдэнэс тавантолгойд хийсэн хөрөнгө оруулалтууд юм. Харин 2018 онд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх ёстой.  500 сая ам.долларыг эргэн төлөхөд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Үүнийг  эргэн төлөлтөө өөрийн орлогоос хийх төслүүдэд зарцуулсан. Жишээлбэл "Байшин үйлдвэрлэх комбинат 1”-ийг нэрлэж болно. Энэ нь цэвэр өөрийн  борлуулалттай арилжааны төсөл учраас авсан санхүүжилтээ хугацаандаа төлнө. Тиймээс Чингис бондын эхний эргэн төлөлт  улсын төсвөөс гарахгүй гэдгийг хүмүүс ойлгох ёстой.

 - Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолоор Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд  улсын өрийг ДНБ-ийн 70 хувьд хүргэхээр тусгасан. Ингэснээр дахин бонд гаргах асуудлыг хөндөх болж байна. Энэ тухайд?
- Хөгжлийн банкнаас шинэ эх үүсвэр бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Өрийн удирдлагын асуудал манай банктай шууд хамааралтай биш юм.  Манай банк Засгийн газрын баталгаа дэмжлэггүйгээр Германы Коммерз банкнаас 13 сая еврогийн санхүүжилт татсан. Үүн шиг санхүүжилтүүдийг цаашид  татаад явна. Ингэснээр  Монгол Улсын өр нэмэгдэж байгаа хэрэг биш, цэвэр Хөгжлийн банкны өөрийн эрсдэл дээр авч буй санхүүжилт юм. Тиймээс манай гаднаас авч буй санхүүжилт өрийн удирдлагатай холбоогүй. 

- Хөгжлийн банк Чингис бондоос санхүүжсэн  шилдэг таван  төслийг шалгаруулсан. Ямар шалгуураар шилдгүүдийг тодруулсан бэ?

- Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондыг 2012 оны гуравдугаар сард босгосон. Харин Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 оны 12 дугаар сард гаргасан. Энэ мөнгө жил гаруйн хугацаанд эргэлтэнд орж байна. Гэтэл богино хугацаанд таван төсөл маань хэрэгжээд дуусч байна. Тиймээм  анхдагч сайн хэрэгжсэн  төслүүдээ шилдгээр шалгаруулсан.

Б.Заяа 

Н.Мөнхбат:Чингис бондын эхний эргэн төлөлт улсын төсвөөс гарахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани