Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монголыг монголчууд л босгоно”

Ийм уриаг эрхэм зорилгоо болгосон үндэсний бүтээн байгуулагч гурван компани нэгдэж 102 км автозамын ажлыг өөрсдөө хийхээр болсон сайхан мэдээг уншигч таньтай хуваалцахдаа таатай байна.

Тодруулбал, Үндэсний баялаг бүтээгчид болох Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК, "Кью Эс Си” ХХК, "Пик Девелопмент” ХХК гэсэн гурван компани хамгийн анх удаа аль нэг гадны компанийн тусламжгүйгээр өөрсдийн дотоод нөөц бололцоо, машин техник, хүн хүчээ ашиглан 102 км зам барихаар болжээ. Тэд өнгөрөгч Ням гарагт шаваа тавилаа. Сэлэнгэ аймгийн Дулаанхаан өртөөнөөс Хүдэр сум хүртэл тавигдах энэхүү авто замын ажилд нэг ч хятад, солонгос, англи, америк хүн оролцохгүй. 

Зам ангид ажиллах залуус, инженер, том машины жолооч гээд бүх ажилчид нь монгол. Тэр тусмаа орон нутагт 600 ажлын байр бий болгоно гэдгээрээ энэ бүтээн байгуулалт сэлэнгэчүүдийн хувьд хүсч хүлээж байсан томоохон бүтээн байгуулалт болох нь ээ. Замын ажилд шаардагдах хөрөнгийг "Кью Эс Си” компани гаргахаар болж Аж үйлдвэрийн яамтай концессийн гэрээ байгуулсан байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК, "Пик Девелопмент” ХХК энэхүү хамтын бүтээн байгуулалтад техник тоног төхөөрөмж, ажилчдынхаа ажлын байрыг нь хадгалж үлдэх байдлаар хамтарч байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой замыг барина гэсэн үг. Сэлэнгэ аймгийн энэхүү бүс нутаг нь Жавхлант, Ерөө, Хүдэр сумын нийт 10 гаруй мянга орчим хүн амтай, газар тариалан хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийн томоохон бүс нутаг бөгөөд Хүдэр сумын байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүс нутаг, Ерөөгийн халуун рашааныг түшиглэн аялал жуулчлал хөгжих боломжтой юм. Сэлэнгэ аймаг руугаа явах гэж гурван цаг шороон замаар манаргаж байсан 10 мянган иргэний аж амьдралд зам хөгжил дагуулж ирэх нь дамжиггүй.

Тиймээс энэ том бүтээн байгуулалтын ажлыг үндэсний гурван компани 24 сарын хугацаанд барьж улсад хүлээлгэн өгөх амлалт өгсөн юм. Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд концессийн асуудал багтдаг. Хувийн хэвшлийн нөөц бололцоог ашиглаж зам гүүр, барилга байшин барих том ажлыг хариуцаж буй хүний хувьд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат шав тавих ёслолд оролцлоо.

Хамгийн анх удаа үндэсний компаниуд нэгдэж зам тавих гэж байгаа учраас ач холбогдол өгч заавал өөрийн биеэр ирэхийг хүссэн гэдгээ хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр, шав тавих ёслолыг нээхдээ "Засгийн газар, Аж үйлдвэрийн яам Сэлэнгэ аймгийн төмөрлөгийн уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний энэ чухал бүс нутагт зам тавих шийдвэрийг саяхан Концессийн гэрээгээр шийдлээ. 

Шийдвэрийг их огцом гаргасан. Энэ зам тавигдсанаар ганцхан Хүдэр, Ерөөгийн ард иргэдийн ч биш Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тулхтай, түлхэц өгөх чухал зам юм. Энэ бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд хийх гэж байгаа нь чухал юм. Монголчууд өөрсдөө 100 км зам тавьж байгаа хамгийн анхны бүтээн байгуулалт болох нь.

Эдийн засгийн байдал хэцүү байгаа гэдэг ч хүндийг хүнд гэхгүй, бэрхийг бэрх гэхгүй салбарынхаа ирээдүйн хөгжлийн төлөө уул уурхайн салбарынхан чармайж явна. Дэд бүтцээ шийдэхгүйгээр бид аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай яриад хэрэггүй юм” гэв. 

1990 оны үед нийгэм өөрчлөгдсөнөөс хойш Ерөө, Хүдэр зэрэг сумдын газар нутгийг дайрах орон нутгийн замд хөрөнгө оруулалт маш бага хийгдэж байсантай холбоотой замын эвдрэл угаагдал ихээр бий болжээ. Энэ хүндэрлийг үндэсний бүтээн байгуулалтын хүрээнд шийдэж, Хүдэрчүүдийн хүсч хүлээж байсан том бүтээн байгуулалт төр хувийн хэвшлийн хамтын оролцоотой хийгдэж байгаад Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат баяртай байна хэмээгээд Сэлэнгэ нутгаас УИХ-д сууж буй гурван гишүүндээ талархал илэрхийлсэн юм.

Тэрбээр, "Өнөөдөр бол сэлэнгэчүүдийн хувьд тун чухал үйл явдал болж байна. Сүүлийн олон удаагийн уулзалтаас хамгийн сэтгэл зовоосон, нутгийн иргэдтэй уулзах бүрт шаарддаг байсан зүйл бол энэ замын ажил. 400 гаруй хүний захидал хүртэл ирж байсан. Тэр захиаг Аж үйлдвэрийн яам, тойргоос сонгогдсон гишүүддээ явуулсан. Үнэхээр хурдан хугацаанд шийдвэр гаргасан хүмүүстэй баярлалаа.

Тэр тусмаа сэлэнгэ нутгийн хүү Д.Эрдэнэбат сайд, тойргоос сонгогдсон хоёр гишүүндээ баярлалаа. 2012 оноос хойш манай аймаг олон том бүтээн байгуулалтыг хүлээж авч байна. Хушаатын төмөр бетон гүүр, Сүхбаатар хотод хийгдэж буй инженерийн байгууламж, тун удахгүй концессийн гэрээгээр баригдах Түшиг сум хүртэлх засмал замын ажил зэрэг дурьдаад байвал олон бүтээн байгуулалт хийгдэх гэж байна. Сэлэнгэчүүдийн бүтээлч сэтгэлийг дэмжиж буй та бүхэндээ баярлалаа” гэсэн юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр Ерөө хүртэл тавигдсан төмөр замыг мөн өөрсдөө бүтээж босгосон бөгөөд тун удахгүй монголчуудын өөрсдийнх нь тавьсан төмөр замаар хүнд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломж бүрдэх нь ээ.

Сэлэнгэ аймгийг таван бүс гэж үзвэл, жижиг дунд үйлдвэрлэл төгс утгаар хөгжих Ерөөгийн бүсэд төмөр зам, засмал зам яах аргагүй хэрэгтэй байгааг нутгийн иргэд талархан хүлээж авсан юм. Зовлон жаргал бүхэнд маань энэ зам тусаа өгнө. Бид өвчтөн аваад л гурван цаг давхиж байж аймагтаа очдог байсан. Одоо бол 40 минут л явах нь. Энэ сайхан бүтээн байгуулалтыг эхлүүлсэн хүмүүсийн аян зам нь өлзийтэй байж.

Сүүн зам тосон зам байг гэсэн сайхан ерөөлийг танай сониноор дамжуулан хэлмээр байна хэмээн Ерөө сумын Дамжуулах сүлжээ компанийн шуурхай үйлчилгээний монитор П.Базардарь сэтгэгдлээ хуваалцлаа. Зам тавих компаниуд 24 сарын хугацааг хангалттай гэж үзэж байгаа бөгөөд өвөл цас орох хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж замын далангаа тавиад хавар дөнгөж эхэлмэгц хучилтын ажилдаа орно гэв. Үндэсний бүтээн байгуулагчдын эхлүүлж буй замын ажлын  талаар зочдын сэтгэгдлийг сонслоо.

 

Б.Өнөртогтох

 

 

 

 

 

 

 

 

“Монголыг монголчууд л босгоно”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани