Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүнд аж үйлдвэрийн “талх” болсон төмөрлөгийн үйлдвэрийн хүдрийг баяжуулж эхлэв

Хүнд аж үйлдвэрийн “талх” болсон төмөрлөгийн үйлдвэрийн хүдрийг баяжуулж эхлэв

-Төмөртэйн ордод баяжуулах үйлдвэр нээлээ -

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах том үйлдвэр нээлээ.

Хуурай соронзон аргаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг АНУ-ын TRIO компаниас авч, угсран, ашиглалтад оруулж буй нь энэ.

Цагт 750 тонн, жилд 3-4 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай энэ үйлдвэр 55- аас дээш хувийн агуулгатай төмрийн хүдрийн баяжмал гаргана. Уг бүтээн байгуулалтад 8.4 сая ам.доллар зарцуулжээ.

Стратегийн ач холбогдол бүхий 229 сая тоннын нөөцтэй Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компани 2008 оноос эзэмшиж, 2011 онд төмрийн хүдрийн ил уурхайг шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм, ажилчдын сууц, дэд бүтэцтэй нь байгуулжээ.

Энэ хугацаанд уурхайгаас төмрийн хүдэр олборлож байсан ч борлуулаагүй, зөвхөн нөөцөлж байв. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэсний дараа борлуулахаар төлөвлөсөн байна. Ордын нөөцийг зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Зүүн хэсгийг зүүн, баруун гэж дахин хоёр хуваажээ.

Уурхайн үйл ажиллагааг эхэлсэн 2011 оноос Зүүн Төмөртэйн баруун хэсэгт 3.6 сая шоо метр хөрс хуулан, 2.7 сая тонн гаруй хүдэр овоолон, нөөцөлсөн байна. Баруун Төмөртэй 90 сая тонн, Зүүн Төмөртэйн зүүн хэсэг 130 сая орчим тонн хүдрийн нөөцтэй аж. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн менежментийг концессын гэрээгээр "Кью Эс Си” компани хариуцаж буй.

Дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани уг үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэхэд нэлээд хөрөнгө зарж, тэр хэмжээгээр бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн гэж төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд ярив.

Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгийн бүс нутгийн төмрийн орд газруудад түшиглэн, "Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн техник технологийг шинэчлэхээр болсон. Үүний дагуу тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмж, 2010-2015 онд Металлургийн цогцолбор байгуулна. Энэ ажлын хүрээнд Төмөртэйн уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулахаас гадна үйлдвэртээ төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж, гангийн үйлдвэрийг өргөтгөхөөр төлөвлөжээ.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлан "Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулахын төлөө бид ажиллаж  байна. Үндэсний хөрөнгө оруулалт, оновчтой зохион байгуулалт нь компанид төдийгүй орон нутаг, улсын төсөвт дэм болно. 2011 оны есдүгээр сарын 21-нд энд анхны тэсэлгээ хийснээс хойш олон зүйл өөрчлөгджээ. Бид Монгол Улсыг ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болгохын төлөө зүтгэнэ. Энэ бүтээн байгуулалтыг эхлэхэд гол үүрэг гүйцэтгэгч нь хөрөнгө оруулагч компани. Эхний ээлжийн ажлуудад 100 орчим сая ам.доллар зарцуулсан. Төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгахад бидэнд 700 сая ам.доллар хэрэгтэй. Үүнийг гаргах үүргийг концессын гэрээний дагуу хүлээсэн” гэлээ.

Концессын гэрээ байгуулсан 2014 оны дөрөвдүгээр сараас өнөөг хүртэл үйлдвэр болон уурхайд цөөнгүй ажил хийжээ. Уурхайг цахилгаанаар хангахаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дэд станцыг өргөтгөж, уурхай руу 110 кВтын цахилгаан дамжуулах агаарын 50 км шугам татжээ. Мөн 16 мВтын дэд станц барьж, өнгөрсөн сарын 7-нд ашиглалтад оруулсан байна. Үүний дүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө, Хүдэр сум, Бугант тосгонд үйлдвэр, үйлчилгээ, газар тариалан хөгжүүлэхэд шаардлагатай цахилгааны эх үүсвэр бий болсон аж.

Мөн "Болд төмөр Ерөө гол” компанийн төмөр замаас Төмөртэйн уурхай хүртэл 34.5 км төмөр зам тавихаар өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс ажлыг нь эхлүүлжээ. Төмөртэйн уурхайд уул уурхайн машин механизмын засвар, үйлчилгээний төв болон оффисын барилга барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Төмөрлөгийн үйлдвэрийг хүнд аж үйлдвэрийн "талх” гэдэг. Монгол Улс үндэсний гангийн үйлдвэртэй болсноор эдийн засаг эрчимжиж, олон тэрбум долларын урсгалыг зогсоож, эх орондоо авч үлдэх юм.

Харилцаа, холбоо, мэдээллийг сайжруулах зорилгоор өнгөрсөн тавдугаар сараас шилэн кабель нэвтрүүлсэн аж. Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй 10 сурагчийг шалгаруулж, Монгол, Германы Ашигт малтмал, технологийн их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах хөтөлбөр зарласан байна. Ингэж үйлдвэртээ шинэ залуу мэргэжилтэн бэлтгэхээр зорьж байгаа аж. Үйлдвэрийн нээлтийн үеэр тус компанийн удирдлага энэ сарын 1-нээс ажилчдын цалинг 15-38 хувиар нэмснээ зарласан юм.

Тус компани өнгөрсөн сард уурхайн ээлжийн ажилчдын ажил, амралтын хуваарийг өөрчилж, 15 хоног ажиллаж, 15 хоног амардаг байсныг 20 хоног ажиллаж, 10 хоног амардаг болгосон байна. Энэ нь ажилчдын цалинг нэмэх, уурхайн зардлыг багасгах зорилготой гэнэ. Зүүн Төмөртэйн зүүн хэсгийг ирэх есдүгээр сараас ашиглахаар төлөвлөн, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж эхэлсэн байна. Энэ хэсгийг ашиглахад шаардлагатай техникийг уурхай руу татаж, ОХУ-ын "Юнайтед Белаз” компаниас 130 тоннын даацтай, "Белаз-75136” маркийн хоёр автосамосвал авчран, эх орондоо угсраад бараг дуусаж байгаа аж.

Мөн САТ брэндийн D10T маркийн гинжит бульдозер, 988Н автоачигч, 16М автогрейдер, карьерын дөрвөн гэрэлтүүлэг, БНХАУ-ын LG-620 маркийн 30 тоннын замын индүү авчирчээ.

Энэ талаар тус компанийн уул уурхай хариуцсан дэд захирал О.Болор-Эрдэнэ "Анх лиценз нэртэй цаас байхаас нь эхлээд энэ уурхайг босгохын төлөө сүүлийн таван жил зүтгэсний дүнд үйлдвэр байгууллаа. Энэ ондоо багтаан Зүүн Төмөртэйн зүүн хэсгийн нөөцийг ашиглаж эхэлнэ. Удахгүй нойтон аргаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр нээнэ” гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Энхсайхан "Монгол Улс мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан 2021 он хүртэлх үндэсний хөгжлийн цогц бодлогодоо ашигт малтмалын ордуудыг ашиглан, уул уурхайн салбарыг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурь тавих, дэд бүтцээ хөгжүүлэх замаар нарийн техник, технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлж, эрчимжүүлэхээр зорьж буй. Энэ уурхай хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажиллаж, улсын хөгжлийг хурдасгах, манай аймгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэлээ.

Төмөрлөгийн үйлдвэрийг хүнд аж үйлдвэрийн "талх” гэдэг. Монгол Улс үндэсний гангийн үйлдвэртэй болсноор эдийн засаг эрчимжиж, олон тэрбум долларын урсгалыг зогсоож, эх орондоо авч үлдэх юм.

Хүнд аж үйлдвэрийн "талх” болсон төмөрлөгийн үйлдвэрийн хүдрийг монголчууд баяжуулж эхэллээ. Ингэснээр байгалийн баялгаа гадагш нь зөөх бус, эх орондоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг болох юм.

Ч.Мөнхзул

Хүнд аж үйлдвэрийн “талх” болсон төмөрлөгийн үйлдвэрийн хүдрийг баяжуулж эхлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани