Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нинжа нарын ”эзэмшил”-д шилжсэн Гацуурт

Шөнийн 01.00 цагт аглаг хөвчийн нам жимийг эвдэн, амьтан адгуусыг ч үргээсэн моторын дуу хадаж, машин тэрэг сүлжилдэн, уулын оройд жим даган гэрэл тусч, энд тэнд галын оч гялс гялс хийн, хүмүүс хоорондоо чанга дуугаар ярилцах нь сонсогдоно. Уулын бэлээр бартаат автозамын уралдаанд оролцож байна гэж андуурмаар тоос, шаварт дарагдсан улсын дугааргүй хөнгөн тэрэг, портероос эхлээд 570, 200 гээд том том жип машинууд зөрөлдөн сүлжилдэнэ. 

 

Харанхуйн хаа нэгтээгээс гэнэт л хэсэг бүлэг хүмүүс гарч ирэн, уул руу явахад, тэдэнтэй зөрөлдөн уулнаас шуудайтай шороо нуруундаа үүрсэн хүмүүс бууцгаана. Толгой дээрээ гэрэл  тавьсан энэ хүмүүсийг харахаар ажлын хувцсаар жигдрээгүй болохоос биш шөнийн ээлжиндээ гарч байгаа уурхайчдыг санагдуулна. Гацууртын ордын шөнийн дүр зураг биднийг ийн угтав.

 

Манай сурвалжлах баг Гацууртын өнөөгийн байдлыг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд тийш зорьсон нь энэ. Сэлэнгэ аймгийн нутагт орших Гацууртын орд руу сайжруулсан шороон замаар давхисаар хүрнэ. Гацууртын орд Ноён уулаас баруун тийш, 9 км-ийн зайд оршдог ажээ.  Энэ шороон замыг "Бороо гоулд”-ынхан зассан гэнэ. "Бороо гоулд” зөвхөн өөрсдийн кемпдээ л хамгаалалт гаргаж, бусдыг нь татан буулгажээ. Тиймээс Гацууртыг "Бүрэн цэнгэл” хамгаалалтын алба гэрээгээр хамгаалж байна.

 

500 нинжаг таван хамгаалагч хөөж гүйцэх үү?

 

 

Биднийг очиход хамгаалалтын албаныхан хүч нэмэгдүүлэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэлээ. Хамгаалалтын албаныхны байрлах гэрийг тойрон улсын дугааргүй машинууд ярайн зогсчээ. Нинжа нар ч урдуур хойгуур нь сүлжилдэн явцгаана.

 

Тэдэнтэй ярилцах гэсэн боловч дөлж зугтан, зарим нь "Хүний зовлонд юунд нь дурлаад байгаа п... вэ” гэж хараалын үг урсган зөрөх нь шөнийн харанхуйд сүрдмээр бас хүйтэн. Хамгаалалтын албаны ахлагч Н.Доржоос  зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Энэ ууланд хичнээн хүн байна вэ?

 

-Одоо ууланд 500 орчим нинжа байна. Бид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Шөнийн цагаар уул руу гарч хөөж туугаад хүчрэхгүй. Өөдөөс чулуу шидэлдэг. Тиймээс бид тэдэнд архи ууж, хоорондоо зодолдохгүй байхыг л захидаг. Үнэндээ 500 орчим хүний өөдөөс 5-6 хамгаалагч хөөж тууж дийлэхгүй. Шөнө болохоор улсын дугааргүй машинууд хамгаалалтын хашлагыг сэтлэн энд тэндээс орж ирдэг. Машинууд бүгд улсын дугааргүй. Улсын дугаартай явааг нь дугаарыг нь хураан авдаг. Нэг удаа орон нутгийн цагдаагийнхантай хамтран уулнаас нинжа нарыг буулгасан. Гэвч цагдаа нар энд байнгын хамгаалалтад байхгүй болохоор тэднийг явангуут буцаад гараад ирцгээсэн. Та бүхэн уулын бэлээр гарч байгаа гэрлийг харж байна. Бүхэл бүтэн тосгоны дайтай гэрэл байгаа биз. Малгай дээрээ уурхайн зориулалтын гэрэл тавиад л ажилладаг.

 

-Хамгаалалттай хэрнээ машинууд чөлөөтэй сүлжилдэж байна. Хаагуур орж ирээд байна вэ?

 

-Энэ Гацууртын ордын ашиглалтын талбай. Өмнө нь олборлолт явуулж байсан. Зассан зам ихтэй. Тиймээс нэг амыг хаагаад нэмэргүй. Ар, өвөр талаасаа орж ирээд байна. Эд манай үйл ажиллагаанд саад учруулж, хүндрэлтэй байдаг. Энд байгаа машинаас гадна уулын оройд 40-50 машин байгаа. Нэг машинд дор хаяж 5-7 хүн сууж ирдэг. Бид хоёр сар гаруй хамгаалалтад ажиллаж байна. Биднийг ирэхэд 100 орчим хүн байсан. Хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Уулын бэлд нуугдсан машин зөндөө байгаа. Дайраад л ороод ирдэг. Араас нь хөөгөөд нэмэргүй, зугтчихна.

 

-Та бүхэн энэ хүмүүсийг одоо тарааж болохгүй юу?

 

-Шөнө очиж хэлээд нэмэргүй. Өөдөөс чулуу шиднэ. Өдөр нь очоод хүмүүсийг хоорондоо зодолдохгүй, архи уухыг байхыг анхааруулан, гуйж, аргадах маягаар л хэлж байна.  

 

-Та бүхэн ямар шаардлага тавьдаг вэ?

 

-Бид эдэнтэй маргалдаад байх шаардлагагүй. "Хориотой бүс рүү орлоо. Гар” гэдэг. Бидний өөдөөс "Монголын ард түмэн бид байгалийн хишгээ хүртэж байна” гэдэг. Өдрийн цагаар бол гараад явдаг. Шөнө нь маш хүндрэлтэй.

 

-Ямар багаж ашигладаг вэ?

 

-Мотор, молдок л ашиглаж байгаа.

Та нар одоо уул руу гарвал тэд өөдөөс чинь чулуу шил гээд янз бүрийн зүйл шиднэ.  Аюултай шүү хэмээв гэлээ.

Ийнхүү Гацууртын ордын урд аманд өдөр шөнийн аль ч цагт моторын дуу, нинжа нарын хөдөлгөөн тасардаггүй ажээ.

Өглөө үүр цайж, нар мандах үед уулнаа хүмүүсийн дуу багахан намжих хэдий ч моторын дуу үргэлжилнэ.

 

Бид хууль зөрчөөгүй, байгалийн хишгээ л хүртэж байгаа

 

Модны шаргал навч, мөнх ногоон гацуур хяруунд цохигдон гялтагнаж, хөл дор цас цавцайх нь нүд гялбуулах байгалийн баян бүрд өглөөний нарны туяанд нүд баясгаж, сэтгэл сэргээнэ. Ууланд өнөөх нинжа нарын дуу татарсан ч, моторын дуу тасралтгүй үргэлжилсээр. Нинжа нар өдөр уулын дээш зугтан бүгээд шөнөдөө орж ирдэг байна. Хамгаалалтын албаныхантай уул руу гарч, нинжа нарын ажлыг сонирхлоо.  


Энд тэнд ус, пиво, архины шил, элдэв хог хөглөрөн харагдах нь байгалийг бохирдуулж сүйтгэж байна даа гэх бодлыг эрхгүй төрүүлнэ. Нинжа нар ажлаа үргэлжлүүлсээр, мотор түжигнэнэ. Нүхний доор байгаа хэсэг нэг нь шуудай, шар савтай шороогоо дүүргэж, дээр байгаа хэсэг нь дамнуургатай олсоор дээш татна. Хүмүүсийн зарим нь нуруугаа наранд ээн амсхийх аж. Энд тэнд гал түлж, өрдсөн харагдана. Ихэнх нь эрчүүд хэдий ч цөөн бус эмэгтэй хүн ч байна. Шөнийн сүртэй, цохиод авахад ч бэлэн байхаар хүйтэн харц арай зөөлөрсөн юм уу, эсвэл "босс"-ууд нь явчихсан юм уу, нинжа нар биднийг ажин, дөлсхийн нүүр буруулан ажиллацгаах аж. Тэд нэг төлөөллөөрөө яриа өгүүлэхээр хэлэлцсэн бололтой. Баруунхараагаас ирсэн хэмээн өөрийгөө танилцуулж, нэрээ хэлэхийг хүсээгүй эрхэм бидэнтэй ярилцав.

 

-Энд хаанаас ирсэн хүмүүс байна вэ?

 

-Зүүнхараа, Түнхэл, Баруунхараа, Дархан-Уул гээд энд тэндээс л ирсэн хүмүүс байгаа. Бид хийх ажил байхгүй. Байгалийн хишгээ түүн амьжиргаагаа  залгуулж байна.  Нинжа нар Ноён уулыг бүслээд сүйтгэлээ гэж хэвлэлээр яриад байна лээ. Ноён уул чинь эндээс тээр хол. /зүүн тийш заав/. Бид худлаа яриагүй, хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй, байгалийнхаа хишгийг л хүртэж байна.

 

-Энд ирээд хэд хонож байна?

 

-Урд шөнө л ирлээ. Ашиггүй бол энд ирэхгүй. Ашигтай, талхны мөнгө олох гэж ирж байна. Зарим нь багажаа хураалгаад, 700 мянгаас нэг сая төгрөгийн хооронд шатаж байна.

 

-Энд хичнээн хэмжээний газар хамарч  байна вэ? Алтны гарц нь хэр байдаг бол. Хэр гүн бэ?

 

-Нэг шуудайнаас 20-30 грамм алт гардаг. Нийтдээ 30 метр газар. Биднийг цагдаа, хамгаалалтынхан хөөхөд зугтахаас өөр аргагүй. Энд эрсдэл гээд байхгүй. Нийт 6-8 метр гүн. Хүн үхэж үрэгдээгүй.

 

Цагдаа нар ирээд мотор хурааж машин журамлана. Зүүнхараад аваачаад бичиг баримтын зөрчилгүй машиныг 48 мянган төгрөгөөр торгоно. Дээр нь ядаж байхад бензин тосоор шатааж байна. Монголын амьдрал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ гэв.

 

Зүүнхараагаас ирсэн гэх бууралтай хэдэн үг солилоо. "Эмээ нь энд ирээд удаж байна. Нүх рүү ороод, шороо ухна гэж юу байх вэ. Энэ хүүхдүүдээс л ганц нэг чулуу гуйдаг юм. Амьдрал хүнд, хэцүү байгааг төр засгийнхан ойлгохгүй байна. Бид хэдэн бор төгрөг олохын төлөө л халуун, хүйтнийг ажрахгүй явж байна. Одоо ч сэрүү орж, ууланд хүйтэн байна. Гэтэл цагдаа нар ирээд л хөөж тууна. Хууль зөрчиж, байгалиа сүйтгэсэн зүйлгүй шүү дээ, бид. Байгалийнхаа хишгээс л хүртэх гэж амьдрахын эрхэнд зүтгэж байна. Иргэдэд ажил олдохгүй, амьдрахад хүнд байна. Социализмын үед хүн бүр ажилтай байлаа. Ингэж уул хадаар явж, бор хоногоо өнгөрөөх завтай хүн ч байгаагүй. Гэтэл одоо хийх ажилгүй, хэдэн биенээ хараад л сууж байна. Гадаадынхан биднээс илүү уул хадыг нурааж, байгалийг сүйтгэж байгаа шүү дээ. Бид ажлаа хийх гэж хөөгдөж, туугдан сандарч байна. Биднийг хөөж тууж, тэвдэж сандаргахгүйгээр ажиллуулах хэрэгтэй. Бид олсон алтаа Монголдоо тушааж байгаа шүү хэмээн учирлав.

 

Тэнд байгаа хүмүүсээс хамгийн залуу нь бололтой нэгэн рүү дөхөж очин, мэнд мэдээд хэдэн үг солихыг хичээв. Угийн үг дуу цөөтэй ч юм уу, эсвэл бэргээд байгаагаас уу   асуултад амандаа бувтнан хариулна. "Өөрөө хаанаас ирсэн бэ? Хөтөлөөс..., Энд байгаа хүмүүсээс хамгийн залуу нь юм аа даа? Би биш энэ... /хажууд сууж байсан нэгнийгээ ёвров/,  Ирээд хэд хонож байна, ашиг олж байна уу? Удаагүй ээ, гайгүй...”  Ийн  ганц нэг үг солилцох зуур хажууд байсан ч юм уу, эсвэл хаа нэгтэйгээс ажаад ирсэн үү, бүдүүн боргил дуутай хүн гэнэт "Юу гэж хүүхдээс элдэв юм шалгаагаад байгаа юм” гэж цочтол дуугарснаар  бидний яриа өндөрлөв.

 

Сарын өмнө 10 орчим алтны нүх байсан бол эдүгээ 20 давжээ. 4-5 метр ухахад алтны судал таардаг аж. Хоёр сар гаруйн хугацаанд Гацууртад алт олборлогчдын тоо ч өссөөр хагас мянгад хүрсэн байна.

 

Нөгөөтэйгүүр нинжа гэхээр амь зуулга залгуулах гэж байгаа амьжиргааны түвшин доогуур хэсэг бүлэг иргэд байдаг гэсэн ойлголт тэртээ 2000 онтой хамт ард хоцорч. Уулын том том машин хөлөглөн давхилдаж, Гацууртад нинжа нар машиныхаа маркаар бэл бэнчингээ харуулцгааж байна. Энд тэндээс 5-8 хүн нийлэн бүлэг болж ирцгээдэг бололтой. Нинжа нар шуудай чулуугаа Зүүнхараа явж тээрэмдүүлдэг байна. 50 кг-ын шуудай чулууг тээрэмдүүлэхэд 15 мянган төгрөг гэнэ.

 

Гацууртын урд амны хойд энгэрт моторын дуу тасралтгүй хадааж, түүдэг ноцоож, иргэд алт ухах ажлаа үргэлжлүүлсээр.

 

Хэдийгээр тэд "Бид хууль бус үйлдэл хийж, байгалиа сүйтгээгүй, хишиг хүртэх гэж байна” хэмээн цээжээ дэлдэж байгаа ч алт хайгсад шороонд даруулж, амь насаа эндээх, задгай галын улмаас түймэр дэгдээх зэрэг болзошгүй, Гацууртад хүн, байгаль аль аль нь  "аюултай бүс"-эд байна.

 

Нинжа нарыг хөөж, хаалт хийхээр модоор дамжин орж ирдэг

 


 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Мөнхтүвшин "Бид 10-аад хүний бүрэлдэхүүнтэй, хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй байх зорилготой ажиллаж байгаа. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагатай хамтраад 20-оод удаагийн ажил зохион байгуулсан. Нийтдээ 2000-3000 орчим хүн, 600-700 машин техникийг  уулнаас албадан буулгасан. 20 гаруй мотор, молдокийг хэсэг хугацаанд хурааж авсан байдалтай байна. Сүүлийн үед бусад орон нутгаас хүмүүс ихээр орж ирж алт олборлож байна. Алт олборлогчид өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Алт ухагчдын 50 орчим хувь нь гадны хүмүүс. Хамгийн сүүлд бид "Бороо гоулд”-ын техник, төхөөрөмжийг дайчилж, 10 гаруй цэгт нүх ухаж хаалт хийсэн. Хөөж, буулгасан хүмүүүсээ дахин  Гацууртын орд руу оруулахгүй байх үүднээс машин, хүн орох боломжгүй хаалт хийсэн. Гэвч бидний хаасан хэсгийг тойрч, зулзаган модыг унагааж, модоор дамжин орж ирэх зөрчил гарсаар байна. Онцгой байдлын албан хаагчдаа ухсан нүхнүүдийг булуулсан. Гэтэл маргааш, нөгөөдрөөс нь буцаж модоор дамжин орж ирээд, булсан нүхийг дахин ухаж байна. Өнөөдрийн байдлаар Гацууртад байгаа хүний тоо 500-гаас дээш гарсан гэх  мэдээлэлтэй байна. Тиймээс бид "Бороо гоулд” компанийг эзэмшлийн газраа бидэнтэй хамтарч хамгаалж, харуул хамгаалалтыг нэмэгдүүлье гэсэн саналыг "Бороо гоулд” компанид тавьж байгаа. Эдгээр хүмүүс өдөрт нь шаардлага биелүүлээд буучихдаг ч шөнөдөө буцаад ирдэг. Байдал ийм байна” гэлээ.

 

Эндхийн байгаль орчны хэлтсийнхэн нинжа нарыг хөөж, тууж яваад машин техникээ эвдсэн байна. Мөн өөрдсийнхөө биед ч гэмтэл авчээ. Уул орой руу хүн хөөж яваад хөлөө мултлах зэрэг нь энүүхэнд гэнэ. "Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн саяхан Дэлхийн бөө мөргөлийн холбооныхонтой ирээд явжээ. Тэд Ноён уулын орчим арга хэмжээ зохион мөргөл хийж байгаад буцсан байна. Ингэхдээ Гацууртын орд руу очоогүй аж. Харин тэд "Ноён уулд нинжа алга гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Нинжа нар Ноён уулд биш Гацууртад байгаа. Ноён уул, Гацуурт хоёр хоорондоо 6-9 км зайтай оршдог. Хоёр өөр газар” хэмээн улсын байцаагч н.Онон ярилаа.

 

Гацууртын алт чанар сайтай. "Хоёр шуудай чулуу "ланд 570” машины үнэ хүрч байна. Ченжүүд нэг шуудай сайн чанарын чулуу газар дээрээс нь 10 сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Нэг шуудай чулуу 30 сая төгрөг хүрдэг. Алтны олдоц маш сайн гарч байна” гэх аман яриа нутгийн иргэдийн ам дамжин яригддаг байна. Энэ бүхэн нинжа нар гэлтгүй олны шуналыг хөдөлгөж, Гацууртыг зорих хүслийг өдөөдөг биз.

 

Гацууртын ордыг төр хувь эзэмших үү, гадаадын хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлээд ашиг хүртэх үү гэж төр, засгийнхныг хавар, намрын парламентаар маргалдаж, төслийг хэдэнтээ буцаасан. Энэ хооронд Гацуурт нинжа нарын гарт, тэдний "эзэмшил”-д очин, хүрээлэл нь ч улам нэмэгдсээр байгаа аж.  Тиймээс алттай Гацууртыг "хүн сүрэг” бүрэн талхлахаас өмнө нэг шийд гаргах цаг нь болжээ.

 

Н.Энхбат

 

Эх сурвалж: Shuud.mn

 


 


 



 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 

Нинжа нарын ”эзэмшил”-д шилжсэн Гацуурт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани