Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бие даагчдын амыг, амийг барьчихаагvй цагт тэмцсээр байх болно

Бие даагчдын амыг, амийг барьчихаагvй цагт тэмцсээр байх болноУИХ-ын бие даагчдын зөвлөл даваа гараг бvрт хийдэг "Монгол хvний төлөө” мэдээллээ хийв. "Оюутолгойн гурав” гэгдэх болтлоо дэлхийд дээгvvрт орох асар их баялагтай уурхайгаа Рио-Тинтод тавиад туучихсан өнөөдрийн эрх баригчидтай чадлаараа тэмцэж байгаа гурав энэ удаа Дубайд болсон Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн талаар ноцтой мэдээлэл хийсэн юм. Энэ vеэр Х.Болорчулуун гишvvнээс дараах тайлбар, ярилцлагыг авлаа. 
 
-"Оюутолгойн гурав” энэ удаа ямар шинэ ноцтой, мэдээлэлтэй ирэв?
 
-Өнгөрсөн тавдугаар сард Бие даагчдын зөвлөлийн гурав, дээр нь Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нарын гишvvд Дубайд vзэглэсэн "Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн төлөвлөгөө” нэртэй маш ноцтой нууц гэрээнийх нь талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьсныг манай иргэд мэдэж байгаа. Энэ асуулгынхаа хариуг бvтэн дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн тав дахь өдөр албан ёсоор авлаа. Vнэхээр тэр нууц гэрээг нь vзээд маш их харамслаа.
 
Монгол Улсын Ерөнхий сайд хvн албатаа дагуулчихаад тийм зvйл дээр гарын vсэг зураад ч явж байх гэж. Яагаад гэвэл Монгол Улс Оюутолгойн гэрээнээс 30 жил ямар ч цэвэр ашиг хvртэх боломжгvй болчихсон байна. Уг нь 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс Оюутолгойгоос 2021-2023 оноос цэвэр ашгаа хvртэж эхлэх боломжтой байсан юм. Гэтэл Оюутолгойн далд уурхайн 1.5 тэрбум ам. долларыг дөрөв дахин ихэсгээд 6.2 тэрбум ам. доллар болгочихлоо.
 
Анхны гэрээнд тусгагдсан 1.5 тэрбум ам. долларыг манай судлаач эрдэмтэд "Хэтэрхий их байна” гэдэг байсан чинь өнөөдөр Ч.Сайханбилэг тэр мөнгийг дөрөв дахин ихэсгэчихээд ирсэн байна. Хөрөнгө оруулалтын зардал нэртэйгээр Оюутолгойн зардлыг хvний санаанд оромгvйгээр өсгөчихлөө. Зөвхөн энэ балагтай гэрээнээс болж Монгол Улс 2037 оноос нааш Оюутолгойгоос цэвэр ашиг хvртэх боломжгvй болсон. Vнэхээр туйлын харамсалтай байна. Монгол Улс гэрээний vргэлжлэх 30 жилд ямар ч цэвэр ашиг авч чадахгvй. 
 
-Одоо ч Оюутолгойн орлого, зарлага ойролцоогоор тодорхой болоогvй гэлцэх юм? 
 
-Орлогыг нь хянах, ойролцоогоор тогтоох боломжгvй. Оюутолгойн нийт борлуулалтыг цаасан дээр 10 хувь гээд биччихдэг боловч өр зээл, хvvгийн хvvгээ төлж, суутгал тооцуулаад Монголчууд ердөө тавхан хувийг хvртэж байгаа. Товчхондоо энэ байдлаараа 2037 он хvртэл явахаар болчихлоо. Ер нь ямар эрх баригчид ийм ажил хийж, ингэж Монгол Улсын нийт ард тvмний баялгаар гараа угааж болдгийг ойлгохгvй байна. Харсаар суугаад алт, зэс, мөнгө гээд дэлхийд тэргvvлэх хэмжээний энэ их баялгаа Рио-Тинтод сул алдчихаад байхад эрх баригч АН-ын гишvvд яагаад эсэргvvцэл vзvvлэхгvй, таг дуугvй сууцгаагаад байна вэ. 
 
-УИХ дахь "Шударга ёс” эвслийнхэн Оюутолгойн 51 хувийг Монголчуудад эзэмшvvлнэ гэж итгэлтэй ярьцгааж байсансан. Тэр ч сураггvй болсон уу?
 
-За яах вэ, 51 хувь болгох нь ч яах вэ. Монголын говьд булаатай байгаа энэ их баялгаа ингээд сул алдаж байгааг бид хэрхэвч зөвшөөрөхгvй. "Шударга ёс” эвслийн бvлгээс Г.Уянга, Ч. Улаан, Д.Тэрбишдагва гурав л Оюутолгойн талаар хатуухан шударга vг хэлдэг. Аргагvй бидний хvч мөхөсдөж, цөөдөж байна. Нөгөө сvрхий ард тvмэнтэйгээ хамт гээд байсан МАН бол сонгуулийнхаа шоуг хийгээд юу яасан Оюутолгойтой манатай байгаа. Баахан зардал гаргаад аймгууд руу явж шоу зохион байгуулж байхаар Монголчуудыг хэдэн арван жилээр нь өлхөн тэжээчих Оюутолгойн талаар vгээ хэлээч, дуугараач ээ. 
 
-Хаврын чуулганы хаалтаар МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт Оюутолгойн талаар дvгнэлт гаргаж байгаа гэж байсансан? 
 
-Уг нь тэгж дуугарч л байсан. Гэтэл тэд их завгvй байгаа юм байлгvй, одоо хvртэл дvгнэлтээ гаргасангvй. Ерөөсөө АН, МАН, бусад намд байгаа хvмvvс албан тушаал, хөрөнгө мөнгөнд хvлэгдэж дууссан байна. Аль нэг яамдын сайд, Төрийн нарийн бичгийн даргад барьцаалагдаж, хэтэрхий ард тvмнээсээ тасарч болохгvй шvv дээ. УИХ дахь нам эвслvvд ойрын vед Оюутолгойн талаар vгээ хэлж, vзэл бодлоо илэрхийлэх ёстой гэж бодож байна. 
 
-Оюутолгойг улстөржvvлснээр ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдсан гэдэг. Энэ талаар та нар өөр бодолтой юмаа даа? 
 
-Оюутолгойг битгий улстөржvvлээд бай, цаг хугацаа алдаад байна гэж дайрч, давшлаад байдаг хvмvvс одоо vгээ хэлээч ээ. Тэгж ярьвал эрх баригчид өөрсдөө Монгол Улсын Татварын байцаагчдын Монгол Улсад төлөх ёстой гэж тогтоосон 130 сая төгрөгийн актыг хөрөнгө оруулагчдын өмнө буун өгөх байдлаар 30 сая болгож л байсан. Тэр ч байтугай өнгөрсөн гуравдугаар сард Улсын дээд шvvхийн хяналтын шатны захиргааны хэргийн шvvх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээхээр болж, Оюутолгой компани татварын байцаагч нарын актын дагуу 345 тэрбум төгрөг дахин төлөхөөр болсон. Одоо тэр торгуулийг бас дахиад битгий бууруулчихгvй л байгаасай. 
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та хэдэд хандаж "Бөөсний vлгэр битгий яриад бай” гэсэн. Энэ ер нь юу гэсэн vг вэ? 
 
-Тэр хvн Оюутолгойг бөөсний онигоотой жишиж байгаа хэрэг л дээ. Оюутолгой бол Монголчуудын хувьд бөөсний vлгэр байтугай дэлхийд хvлээн зөвшөөрөгдсөн асар их баялагтай орд. Энэ том ордоосоо хууль ёсны баялгаа хvртэж чадахгvй, улам л шулуулж, мөлжvvлсээр байгаа нь vнэхээр харамсалтай. Бие даагч бид гурав Оюутолгойн төлөө vгээ зоригтой хэлсээр байна. Бидний амыг, амийг барьчихаагvй цагт тэмцлээ зогсоохгvй. 
 
-Хэвлэл мэдээлийн зvгээс та бvхний мэдээллийг цаг тухайд нь ард тvмэнд хvргэдэг. Бидний хамтын ажиллагаанд та гурав ямар сэтгэгдэлтэй явдаг бол? 
 
-Улс орон, ард тvмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бид улам сайн хамтарч ажиллах ёстой. Гэтэл эрх баригчид та бvхний амыг барьж, vзэгний vзvvрийг мохоож байгаа. Та нарын ард байдаг хэвлэл мэдээллийн vзэдтэй "Хаалтын гэрээ” байгуулж, та нарын гарыг мухарлаж байгааг сайн мэднэ. Монголчуудын бидний ард Оюутолгой, Тавантолгой гэсэн том эрх ашиг зогсож байгаа. Бид том эрх ашгаа ор тас орхиж ийм өчvvхэн, увайгvй байж болохгvй. Сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн чуулганы хуралдаан дээр ямар зан авир гаргаж байгааг харуулах гэхэд зарим телевиз шуудхан "Хэрэггvй” гэж байна. Хэвлэл мэдээлэл бол маш хvчтэй салбар.
 
Гэтэл улс орныхоо язгуур эрх ашгаас урваж, эрх баригчдын халаасанд битгий гvйж ороод байгаач ээ гэж л хэлмээр байна. Бид ийм өчvvхэн, зориг зvрхгvй байж сайхан амьдрал мөрөөдөөд яах вэ дээ. Бидэнд байгаа мэдээллээр гол гол хэвлэл мэдээллийн байгууллагуудтай "Хаалтын гэрээ” байгуулж бие даагчдын мэдээллийг огтхон ч гаргаж болохгvй гэсэн л юм билээ. Сэтгvvлчид та бvхэн л бидэнтэй хамт байж, биднийг дэмжихгvй бол бид гурав төрийн энэ хvчирхэг араа шvдийг яагаад ч дийлэхгvй шvv дээ. Гадны хөрөнгө оруулалт нэрийн цаана Монголын баялгийг хэдхэн жилийн дотор зөөж барах, гадна дотныхон нийлсэн маш хvчирхэг олигархиудын хуйвалдаан яваад байна. Хэзээ нэгэн өдөр эд нартай хариуцлага тооцох сонгууль өгнө шvv дээ. Ийм хvмvvсийг сонгож гаргаад байдаг нь бид бvхний буруу. 
 
-Өнөөдөр ер нь Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад хэдэн тэрбум ам. долларын өртэй болсон бол? 
 
-Энэ бол vнэхээр сэтгэл эмзэглvvлсэн асуудал. Өнөөдөр Монгол Улс 21 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байгаа. Цалин тэтгэвэр нэмэх нь битгий хэл хасах тухай ярилцаж эхлээд байна. Ард тvмэн 40 их наяд төгрөгийн өртэй. Гэтэл 2009 онд Оюутолгойн анхны гэрээг байгуулж байхад бид өргvй байсан. 
 
-Сvvлийн vед Ц.Даваасvрэн гишvvн та хоёрыг МАН-д элсэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулаад өөрсдөө сайд болох гэж байгаа гэсэн яриа яваад байна. Энэ талаар та хэлэх вэ? 
 
-Энэ ор vндэсгvй цуурхал ч юмуу марзагнал маягийн зvйлээ тарааж байгаа хvмvvсээс нь очиж асуусан нь дээр. Огт тийм зvйл байхгvй. Vvнийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Бие даагчдын амыг, амийг барьчихаагvй цагт тэмцсээр байх болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани