Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: Хэн нь "хямдхан улстөр" хийгээд байгааг манай иргэд ялгаж, салгах цаг болсон

С.Ганбаатар: Хэн нь "хямдхан улстөр" хийгээд байгааг манай иргэд ялгаж, салгах цаг болсонУИХ-ын бие даагчдын зөвлөл даваа гарагийнхаа ээлжит "Монгол хvний төлөө” мэдээллээ хийв. Энэ удаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасvрэн, гишvvн С.Ганбаатар хоёр энэ долоо хоногт хэлэлцэгдэх зарим хуулийн төсөлд бие даагчдын зөвлөлийн баримтлах байр суурь, мөн байнга шvvмжлэлтэй ханддаг Оюутолгойн эргэн тойрны шинэ нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. Тэр vеэр УИХ-ын гишvvн С.Ганбаатараас дараах тодруулгыг авав.

-Та сая Оюутолгойн эрх ашигт vйлчилдэг тодорхой улстөрчид тун удахгvй бидний эсрэг дайралт хийхдээ "хямдхан улстөр хийгч, популист” хэмээн цоллож, олон нийтийн санаа бодлыг төөрvvлэх нь тодорхой гэлээ. Яагаад тун удахгvй та бvхэн рvv дайрч эхэлнэ гэж тооцоолж байгаа юм бэ?

-Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюутолгойг Рио Тинтод зvгээр л бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчид УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишvvний эсрэг бохир довтолгоон хийх нөхцөл тун удахгvй бvрдэх болов уу.

Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл эрх баригчид Оюутолгойн Монголын талд ногдох 34 хувийг зарж борлуулахаар тун удахгvй ажиллаж эхлэх нь тодорхой болоод байгаагаар тайлбарлагдана. Учир нь Рио Тинтогоос тодорхой хvмvvс Улаанбаатарт ирж манай эрх баригчидтай уулзалт, яриа хийгээд эхэлсэн.

УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гурван гишvvн Оюутолгойн асуудлаар Vндэсний аюулгvй байдлын зөвлөлд асуулга явуулсан. Тэр ч байтугай миний бие Монгол Улсын Их хурлын гишvvний хувиар Рио Тинтогийн ерөнхий захирал Сэм Уолшид захидал явуулсан.

-Та тэр захидалдаа голчлон ямар асуудлыг хөндсөн бэ. Зах зухаас нь тайлбарлаж болох уу?

-Болно, болно. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан өдөр буюу 2009 оны 10 дугаар сарын зургааны өдөр Оюутолгой ХХК-ны Хувь нийлvvлэгч талууд болох Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой/БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд БиВи нар Хувь нийлvvлэгчдийн гэрээг байгуулсан байгаа юм.

Харин энэхvv гэрээнд 2011 оны зургаадугаар сарын наймны өдөр нэмэлт өөрчлөлт хийж, дахин тодотгосноор анхны тохиролцоонд өөрчлөлт орж, одоо vргэлжлээд явж байна. Энэхvv гэрээгээр "Хувь нийлvvлэгчдийн зээл”, "Өрийн санхvvжилт”, "Санхvvжvvлэх хувьцаа” зэрэг нэр нь өөр боловч утга нь ижил өрийн санхvvжилт vргэлжилж, өрийн дvн нь хуримтлагдсан хvvгийн хамт Рио Тинтогийн "хөрөнгө оруулалт”-ын хэмжээ болж, тэд энэvv луйврын мөнгөн дvнг дэлхийн бvх том мэдээллийн хэрэгслээр зарласаар байгаа. Монголын ард тvмэн зээл зуучлагчийг биш хөрөнгө оруулагчийг хvссэн.

Гэтэл Рио Тинто санхvvгийн асар их луйвар хийж Оюу толгойг биднээс санхvvгийн нарийн луйврын аргаар дээрэмдэн авах тохиролцоо хийгдэж эхэллээ. Дээрх гэрээний vр дvнд Оюутолгой компанийн өр зээлийн хэмжээ хэмжээлшгvй ихээр өсч байгаа ба бvх зардлын зургаан хувийг менежментийн төлбөрт авч байгаа нь ажлын vр дvнг орлого, vр дvнгээс биш зардлаас тооцож байгаагаараа дэлхий дээрх анхны тохиодол болж байна. Гэтэл энэ бvхэнд тэдний зvгээс өнөөдрийг хvртэл хариу ирvvлэхгvй байгаа.

-Та сая Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсvх хариу ирvvлсэн гэсэн нь ямар учиртай юм бэ. Ер нь Оюутолгойд монголчуудын эрх ашгийг хамгаалдаг субьект байна уу vгvй юу?

-Уг нь чиг vvргээрээ бол энэ Г.Батсvх гэдэг хvн Оюутолгойд бидний эрх ашгийг хамгаалах учиртай. Гэтэл ТУЗ-ийн дарга ажилтай энэ хvн улайм цайм Рио Тинтогийн эрх ашгийг хамгаалдаг л ажилтай болсон. Жишээ нь тэр нөхрөөс ирvvлсэн хариунд НӨОДТХНГ гэсэн товчлол явж байгаа юм.

Энэ товчлолыг ойлгох Монгол хvн бараг л байхгvй. Эд нар ийм л илбэ vзvvлээд сууцгааж байна. Гэтэл энэ сvрхий товчлол нь "Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлvvлэгчдийн гэрээ” гэсэн vг юм гэнэ. Товчхондоо нөгөө Оюутолгойн гэрээ чинь ийм гоё илбэдсэн нэртэй болчихсон байгаа юм.

Энэ дотор монголыг хэрхэн яаж луйвардах вэ гэсэн арга, ажиллагаа нь их нарийн орсон юм байна. Харин бидний асуултад юу ч хариулаагvй байна лээ. Гэхдээ тэр Г.Батсvх гэдэг нөхөр уулзаж ярилцах хvсэлт ирvvлсэн байсан. Бид ордонд уулзах хvсэлт тавьсан, одоохондоо хариу ирээгvй байна. Монголын ард тvмний өмчийн тухай ярьж байгаа учир бидний уулзалт нээлттэй болох ёстой.

-Сvvлийн vеийн мэдээллээр Оюутолгой компани дандаа л алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлдэг болж. Vнэхээр алдагдалтай ажиллаад байгаа юм уу. Энд манай талаас хяналт тавьдаг механизм бий юу?

-Байнга алдагдалтай ажиллаж байгаа мэтээр мэдээлсээр байгаа нь цаанаа маш том санхvvгийн луйвраа нууж байгаа хулгайн vйл ажиллагаа юм. 2014 оны зөвхөн нэгдvгээр улиралд 280 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж байгаа юм. Яагаад Оюутолгой компани ийм их зардал гарган асар их алдагдалтай ажилласаар байхад ТУЗ-ийн гишvvд юу ч хийхгvй суугаад байгаа юм бэ.

Ялангуяа Монголын талын гурван гишvvн өнөөдрийг хvртэл юу ч хийхгvй байгаа. Бид Vндэсний аюулгvй байдлын зөвлөл болон УИХ-ын 73 гишvvнд асуулга явуулсан ч өнөөдрийг хvртэл ямар ч хариу аваагvй.

Өнөөдөр Оюутолгойд нэн яаралтай Хянан шалгах зөвлөлийг байгуулах ёстой. Хувь нийлvvлэгчдийн гэрээний тавын 10 дугаар зvйлд заасан заалтыг өнөөдрийг хvртэл биелvvлсэнгvй. Өнөөдөр Оюутолгойн удирдлагад ажиллаж байгаа шиг асар өндөр зардалтай менежментийн баг энэ дэлхийн өөр хаана ч байхгvй.

Рио Тинтогийн энэ менежментийн багийг хэний тушаал, заавар, нөхцлөөр шалгаруулан ажиллуулж байгааг мэдэх ямар ч боломжгvй байна. Бидэнд энэ талаарх мэдээллийг "нууц” гээд өнөөдрийг хvртэл ирvvлээгvй.

Менежментийн энэ өндөр зардлаа Рио Тинто, Туркойс Хилл хоёр 50:50 хувиар хувааж авдаг. Харин Монголын талд юу ч ногддоггvй. Гэхдээ бид бvх процессыг мэдэж байгаа. Гэтэл манай Тагнуул, Эрдэнэс Оюутолгой компани, ТУЗ-ийн гурван гишvvн vнэхээр юу ч хийхгvй байгаа.

-Оюутолгой хэрвээ vнэхээр л тийм их алдагдалтай ажиллаж байгаа юм бол хөрөнгө оруулагчидтай нь тохиролцож асуудлаа шийдтэл vйлдвэрлэлийг нь зогсоочихож болдоггvй юм уу?

-Оюу­тол­­гой алдагдал­­тай ажилласан зvйл ерөөсөө байхгvй. Их Британид бvртгэлтэй Rio Tinto South East Asia компанийн ТУЗ-ийн болон санхvvгийн тайланд гарсан мэдээллээр бол 2012 оны цэвэр ашиг нь 141 сая ам доллар байсан бол 2013 оных нь цэвэр ашиг 7.1 тэрбум ам. доллар болсон байгаа юм.

Оюутолгой өнөөдөр ч хэвийн ажиллаж байгаа. Энэ оны эхний гурван улирлын байдлаар 612 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гаргачихаад байгаа. Тэгвэл 2015 оны төлөвлөгөөгөөр 15 тонн алт, 34 тонн мөнгө, 820 мянган тонн зэс гаргахаар байгаа.

Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюутолгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздvvд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна.

-Монголчууд өнөөдрийг хvртэл Оюутолгойн гэрээний талаар наад захын ойлголтгvй сууцгааж байгаа. Танд энэхvv луйврын шинжтэй алдагдалтай гэрээний талаар ард тvмэндээ мэдээлэх тодорхой баримт, тайлбар байгаа юу?

-Юуны өмнө Монголын говьд булаатай байгаа энэхvv асар их баялгийн эзэн Монголчууд Оюутол­­гойд өчvvхэн хувь эзэмшихийг тухайн vеийн засгийн эрх баригчид буюу Оюутолгойн луйврын гэрээнд гарын vсэг зурсан этгээдvvдийн балгаар аргагvй эрхэнд хvлээн зөвшөөрсөн гэдгийг дурдах нь зvйтэй.

Ингэж хувь эзэмшихдээ өөрийн эзэмшлийн хувийг асар өндөр хvvтэй өр зээлээр худалдан авч байгаагаа мэдээгvй. Баялгийн 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн Роялтийн татвар авах юм байна гэж шал буруу ойлгосон. Ингэж ташаа ойлгох шалтгаан нь огт мэдээлэлгvй байснаас болсон.

Учир нь Хувь нийлvvлэгчдийн гэрээ хэмээх аймшигтай луйвраа биднээс тас нууцалсан. Бvр тодруулбал дээрх гэрээг бид Нидерланд улсад бvртгэлтэй 18-хан мянган еврогоор vнэлэгдэх ОТN, Британийн Виржинийн аралд бvртгэлтэй гурав­­хан ам. доллар­­ын vнэл­­гээтэй IVN,BVI гэгч­­тэй байг­­уулж, "Хувь нийлvvлэг­­­чийн зээл”, "Санхvvжvvлэх хувьцаа”, "Өрийн санхvvжилт” зэрэг асар өндөр хvvтэй, улирал тутам нийлмэл хvv бодох, хязгааргvй өсөн нэмэгдэх өрийг Оюутолгой ХХК-д vvрvvлчихсэн гэдгийг бид саяхнаас л мэдэцгээсэн. Өөрсдийгөө "Хөрөнгө оруулагч” хэмээн зарлаж буй зээл зуучлагч Рио Тинто даруй есөн тэрбум ам. долларыг Оюутолгой компаниас авахаар дайрч байгаа.

Тvvнээс гадна Клинкор гэдэг компани Рио Тинтог өөртөө нэгтгэх хоёр дахь хэлэлцvvлэг ид хийгдэж байгаа. Дөрөвдvгээр сар гэхэд энэ хэлцлийг дуусгахаар яарцгааж байна. Тэдний төлөөлөгчид яг энэ ажлаар Улаанбаатарт ирчихээд Оюутолгойн гэрээнд гарын vсэг зурсан улстөрчдийг лоббидоод явж байна. Оюутолгойн ирэх жилийн борлуулалтын орлого Монгол Улсын төсвийн 60 хувьтай тэнцэнэ. Гэтэл ийм их баялагаас бид юу ч олж авч чадахгvй л сууцгааж байгаа.

Энэ бvх vнэнийг дэлгэн тавьсан биднийг "хямдхан улстөр хийж байна” гэцгээн дайрч эхэллээ. Хэн нь жинхэнэ хямдхан улстөр хийгээд байгааг манай иргэд ялгаж салгах, сайтар эргэцvvлэн бодох цаг болсон.

Эх сурвалж:
С.Ганбаатар: Хэн нь "хямдхан улстөр" хийгээд байгааг манай иргэд ялгаж, салгах цаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани