Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙГ СӨХӨХҮЙ


 НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙГ СӨХӨХҮЙ

 

Монгол орон хөрсөн дороо газрын тостой. Газрын тос олборлож байсан урьд өмнийн түүх бий. Одоо ч Тамсаг, Матадын талаас хар алт уудалсаар байгаа. Тэр нэгэн цагг оросууд ашиглаж, одоо энэ үед хятадууд зөөсөөр байна. Харин баялгийн эзэн монголчууд яагаад байгаагаа өгчихөөд өөрсдөө хоосон суусаар байна вэ? Өөртөө газрын тостой хэрнээ бид шатахуун, тосныхоо хэрэгцээг 100 хувь гаднаас хангадаг. Ундныхаа усыг хэн нэгэнд өгчихөөд тэр хүнээсээ эргүүлж худалдаж авахын адил энэ урагшгүй байдал хэчнээн жил үргэлжлэх юм бол?

 

Газрын тосны үйлдвэр барина гэж олон жил мөрөөдсөн. Гадаадаас түүхий нефть авчраад нэрээд байх ухааны юм ярьж цөөнгүй оныг элээсэн. Газрын тосны өөрийн гэсэн үйлдвэртэй болох тэр цаг хэзээ вэ? Эдгээр асуултуудын хариуг хайж "Үндэсний шуудан” сонин "Байнгын булан” нээв. Энэ салбарын тулгамдсан асуудал, үүсээд буй нөхцөл байдал, ирээдүй хойчийн талаар Уншигч, судлаач, мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг хүлээн авахдаа бид баяртай байх болно.

 

Тусгаар тогтносон Монгол Улс бол аж үйлдвэржсэн орнуудын түүхий эдийн бааз. Хатуу боловч энэ үнэнг өнгөрсөнд үлдсэнтүүх, өнөөдрийн байдал илтгэнэ. Дотоодынхоо хэрэгцээг хангах хангалттай ноос ноолууртай мөртлөө хувцсаа Эрээнээс зөөдөг нь нарийн технологийн боловсруулах үйлдвэргүйгээс улбаатай. Дэлхийд тэргүүлэх зэсийн ордуудтай атлаа цахилгааны утсаа гадаадаас авдаг нь мөн л боловсруулах үйлдвэрийн гачигдлын асуудал. Тэгэхээр Монголын аль ч салбарт боловсруулах үйлдвэр ус агаар мэт дутагдаж байна. Ялангуяа ТЭЗҮ нь бэлэн, хөрөнгө оруулалт тодорхой, шавыг нь хүртэл тавьчихаад хаясан стратегийн ач холбогдолтой нефть боловсруулах үйлдвэр хүлээлт үүсгэсэн сэдэв хэвээр байна.

 

ЭНЭ ОНД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Хамгийн сүүлд Засгийн газар хоёр бүсэд байршилтайгаар газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барих чиглэл гаргасан. Ингэхдээ Зүүн бүсэд 300 мянган тонн бүтээгдэхүүн боловсруулах чадалтай үйлдвэрийг концессоор барихаар төлөвлөсөн. Говийн бүсэд барих боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ дуусаж байгаа. Энэ ажилд таван компани оролцсоноос Унгар улсын компани шалгарсан гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлсэн. Уг нь дээрх төслийн ТЭЗҮ боловсруулах төсвийг ирэх оны төсөвт суулгаад байсан. Гэвч УИХ төсвийн хэлэлцүүлгийн явцад цаас нэмж үйлдвэрлэх хэрэггүй гэж үзсэнээр төсвийг нь хассан билээ. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд ч "Хувийн хэвшлийн өмнөөс төр мөнгө гаргаад байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэр барихад төрөөс мөнгө гаргах шаардлагагүй, өөрөө хөрөнгө оруулж, барих чадалтай хувийн хэвшил гарч иртэл хүлээх болж таарлаа. Үр дүнд нь Монгол Улс сая тонн нефть олборлож, нэг ч дусал шатахуун үйлдвэрлэдэггүй зовлонгоосоо ойрын хугацаанд салахгүй бололтой. Тухайлбал, энэ оны эхний арван сард 975 мянган тонн газрын тос олборлосон. Үүнээс 902 мянгыг нь экспортолж, 328 сая ам.доллар олжээ. Харин 588 сая ам.долларын шатахуун импортолсон байна.

 

ӨНГӨРСӨН ОНД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 10 дахин өссөн. Тодруулбал, нэг сая тоннд хүрчээ. Улмаар Шинэчлэлийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр барихад хангалттай нөөц бололцоо бүрдсэн гэж үзсэн. Зөвхөн Тамсагийн орд гэхэд л нефть боловсруулах үйлдвэрийн 20 жил ашиглах түүхий эдийн шаардпагыг хангасан байна. Үүнтэй холбоотойгоор Дарханд ээлжит үйлдвэрийнхээ шавийг хүртэл тавьсан удаатай. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Уул уурхай яаманд Дорнод аймгийн Тамсаг-булагаас олборлосон газрын тосоо боловсруулан, хойд, урд аль ч хөршөөсөө түүхий газрын тос авч болох байршлыг сонгох шаардлага үүссэн аж. Энэ бодлогод тохирсон байршлаар Говьсүмбэр аймгийг хамгийн эхэнд нэрлэсэн. Тус аймаг Дархан-Уулын адил төмөр зам, эрчим хүч зэрэг бүх төрлийн дэд бүтэцтэйн зэрэгцээ ОХУ, БНХАУ-ыг холбосон "Улаанбаатар төмөр зам”-ын голд нь байрладаг. Иймээс аль ч хөршөөсөө түүхий тос импортлох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ. Үр дүнд нь ТЭЗҮ-ээ боловсруулсан Японы тал төслөө татаж авсан юм. Энэ төсөл хоёр улсын Засгийн газрын хамтарсан төсөл байсан бөгөөд жилд хоёр сая тонн нефть боловсруулах боломжтой байлаа. Энэ нь манай дотоодын шатахууны хэрэгцээг 100 хувь хангах хэмжээ. Мөн Оросын талаас түүхий нефть нийлүүлэх хэлэлцээр эцэслэсэн талаар "Дархан газрын тос боловсруулах үйлдвэр”
компанийн захирал Т.Намжим ярилцлагадаа дурджээ.

 

ҮҮНЭЭС өмнө
"Сод Монгол” групп 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн шавыг 2011 онд Сайншандад тавьсан. Тэд хөрш орнуудын зах зээлийн үнээс 20 хувиар хямд шатахуун зах зээлд нийлүүлнэ гэж байсан ч ажил хэрэг бололгүй өдий хүрлээ. Мөн онд "Монгол Секү” компани Дархан-Уул аймагт үйлдвэрийнхээ шавьп' тавьсан. Тус үйлдвэр жилдээ 200 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдюрлэх хүчин чадалтай байхаар тооцсон. Тэгюл гурав дахь үйлдвэр нь Дорноговь аймгийн Зүүнбаянд баригдах "Монгол эл хаз” компанийнх. Уг үйлдвэр жилдээ 300 мянган тонн газрын тос боловсруулахаар төлөвлөж байжээ. Компаниуд эдгээр үйлдюрээ энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. дотоодын нефть бүтээгдэхүүний 70-80 хувийг хангах боломж бүрдэнэ хэмээж байв. Харамсалтай нь цаасан дээрх түүх болон үлдэж.

 

Үүнээс гадна 10 орчим аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл эхлүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Сайншанд, Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл яригджээ. Зарим нь бүр цаасан дээр хэрэгжээд тамга тэмдэг зурагдсан түүхтэй. Тэдгээр нь төрийн дэмжлэг авч чадаагүй аж. Дорнод аймагт "Хэт” компани жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, тус бүс нутгийнхаа шатахууны хэрэгцээг хангая гэдэг саналыг Засгийн газарт тавьсан ч тусгай зөвшөөрөл олгоогүй аж. Мөн "Сүмбэр Ойл” компани бага оврын, 100 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр барих саналыг тавьсан ч бүтээгүй. Зүүнбаянд "МОГ’ 300 мянган тонны хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барих төсөл боловсруулсан ч тусгай зөвшөөрөл өгөөгүй гээд тооцвол олон жишээ бий.

 

Уг нь 80-90 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлууд байжээ. Хэрвээ энэ гурван төслийг хэрэгжүүлсэн бол манай улс жилдээ багаар бодоход 200 мянган тонн бензин, дизель түлш үйлдвэрлэх бололцоотой байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, улсын шатахууны нөөцөө дотоодын эх үүсвэрээр бий болгох боломж байсан гэсэн үг. 2012 онд Чойр болон Сайншандад бага оврын хүчин чадалтай хоёр үйлдвэр барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгосон ч өнөөдөр хэрэгжсэн юм алга. Энэ мэт манай улс сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай ярьсан. Одоо ч ярьж буй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго нь шатахууны импортын хараат байдлаас гарах. Гэтэл хараат байдал улам нэмэгдсээр байна. Нефтаэ урагшаа урсгачихаад, хойноос шатахуун зөөсөөр... Энэ байдал хэдийн болтол үргэлжлэх вэ. Стратегийн бүтээгдэхүүний харааг байдал үндэсний аюулгүй байдлын гол үзүүлэлтийг доош татаж байна.

 

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАРАА

Дорноговь аймгийн Зүүн-баянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж автобензин, дизелийн түлш гаргаж байсан нь Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийн суурь болсон гэж үздэг. Зүүнбаянд нефтийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор нь олборлосон нефтийнхээ 25 хувийг автобензин, 12.9 хувийг дизелийн түлш, 4.4 хувийг кокс, 48 хувийг мазут болгон гаргаж байжээ. Улмаар тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны харьяа Нефтийн үйлдвэрүүдийг удирдах газрыг байгуулсан юм. Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалггаалан нефть бсшовсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос ЗХУ-аас нефть импортлохоор болсон. Тухайлбал, 1957 онд 15 мянган тонныг импортолж байсан бсш энэ хэмжээ жилээс жилд өссөөр 1968 онд 52 мянга болж өсчээ. Манай нефтьтэй шинж чанараар ойролцоо  нефтийг Узбекстан Ферган үйлдвэрээс авч байсан талаар эх сурвалж дурдсан байна.

 

1970-аад оноос өөрийн нефтийн олборлолтын хэмжээ эрс буурсан болон боловсруулах үйлдвэрийн зардал ихэссэн байна. Тухайлбал: 1960 онд нэг тонн нефгийн өөрийн өртөг 211 төгрөг байсан бол 1968 онд 601 төгрөг болжээ. Гэтэл Зөвлөлтөөс импортоор авдаг нефтийн үнэ 226-264 төгрөг байсан. Энэ нь тухайн үеийн манай нефциэс 2-3 дахин хямд гэсэн үг. Нефтийн үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт муудаж, алдагдал ихсэж, нефть олборлолтын хэмжээ эрс буурч, нефть боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийн 15-18 хувийг хангах болжээ. Иймд Засгийн газар 1968 оноос Дорнодод байрлаж байсан цэргийн ангийг Зүүнбаянд шилжүүлсэн ба Зүүнбаянг цаашид хэрхэн ашигаах асуудлыг боловсруулах комиссыг байгуулсан байна.

 

Комиссоос тодорхой дүгнэлт гараагүй байхад буюу 1969 оны арваннэгдгээр 8-нд үйлдвэрлэлийн ослын улмаас тэсрэлт үүсзж, гал гарсан байна. Ийнхүү үйлдвэрт осол гарсны дараа үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.



Г Б.МЯГМАРДОРЖ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"

НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙГ СӨХӨХҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани