Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тохироо нь бүрдлээ, тосоо хурдан үйлдвэрлэе

Тохироо нь бүрдлээ, тосоо хурдан үйлдвэрлэе Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Монгол Улс 2020 он гэхэд нефть боловсруулах үйлдвэртэй болсон байна” хэмээн мэдэгдэв. Үүний үр дүнд ам.долларын ханш мянган төгрөгөөс дээш гарахгүй гэсэн мэдээллийг Засгийн газрын "Сайдын цаг” уулзалтаараа сэтгүүлчдэд өгчээ.

Монгол Улс түлш шатахууны хувьд зуун хувь гаднаас хараат. Дотооддоо түүхий нефтийн нөөцтэй атлаа түүнийгээ боловсруулах үйлдвэргүй цор ганц улс нь Монгол бололтой. Энэ нь улс орны эдийн засаг төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч мууг улиг болтол ярьсан учир энэ удаа давтах илүүц биз. Харин салбар хариуцсан сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан зарим нэг тооцоог хийе.

Монгол Улс өнгөрсөн онд нийт 5.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг импортоор авсан байдаг. Үүний 9.8 хувь буюу 512 сая ам.доллар нь нефть химийн бүтээгдэхүүн бол, шатахууны эзлэх хувь нийт импортын барааны 28 хувь байгаа юм. Харин үүнд ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Түүний өмнөх жил мөн л төдий хэмжээний ам.долларыг шатахуун импортлоход зориулсан байна. Ердөө сүүлийн хоёр жилийн үзүүлэлтийг харахад шатахууныхаа хэрэгцээгээ хангахын тулд Монгол Улсаас бараг гурван тэрбум ам.доллар гадагшилсан байх нь.

Хамгийн түрүүнд газрын тос олборлож байгаа бүс нутгаасаа зугтаж, Тамсаг, Зүүнбаянгийн монгол газрын тосыг ашиглахгүй гэсэн нь гайхмаар хачин шийдвэр.

Гэтэл жилд 1.7 сая тонн шатахуун нэрэх хүчин чадалтай (өдгөө Монгол Улсын шатахууны хэрэглээ жилд 1.4 сая тонн) газрын тосны үйлдвэрийг 600 сая ам.доллараар барих ТЭЗҮ-г япончууд хийж байсан. Бараг гурван ч боловсруулах үйлдвэр барьчих хэмжээний мөнгөөр бид хоёр жилийн хугацаанд айлаас гал залгуулсан болж таарч байна.

Газрын тосны үйлдвэр барихад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл бий. Мэдээж хамгийн эхнийх нь түүхий эдийн нөөц. Харин энэ тал дээр Монгол Улс айлтгүй. Монгол Улс шатахуунаа импортоор авдаг ч түүхий тос экспортлогч орон болоод даруй таван жил болсон. Манайд нийт 16 компани газрын тосны хайгуул хийж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр Сүхбаатар аймагт газрын тосны 9000 метр зузаан судал илрүүлсэн. Мөн баруун хязгаарт 11 цооногт өрөм тавихад бүгдээс нь тос гарсан байна. Эдгээр нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа юм. Гэхдээ тэд бол шинэ илэрцүүд.

Газрын тосны газрын ахлах мэргэжилтэн Л.Алтангэрэл "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, "Ашигт малтмалын нэгдсэн сан”-д газрын тосны 332 гаруй сая.тн баталгаат зэрэглэлийн нөөц бүртгэгдсэн” хэмээн хэлжээ. Цаашид газрын тосны нөөц нэмэгдэх, эсэх нь одоо хийгдэж буй болон цаашид хийх хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдоно. Тэгэхээр жилдээ хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэрээр жишээ авахад л Монгол Улс түүхий эдээ дотоодоосоо хангах бүрэн бололцоотой гэсэн үг.

ОЛБОРЛОХ БҮСЭЭСЭЭ ЗУГТСАН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙЖ ТААРАХГҮЙ

Дээрх шийдвэртэй холбогдуулаад нефтийн үйлдвэр барихаар эхлүүлсэн өмнөх ажлуудаа гацаачихаад, дахиад л мянгуужингийн үлгэр ярилаа гэж хэлэх байх. Өөнтөгч нүдээр харвал тийм. Сүүлийн жишээ гэхэд л Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр байна. Энэ онд ашиглалтад орох ёстой байсан тус үйлдвэрээс одоог хүртэл сураг чимээ алга байгаа нь дараах учиртай. Ер нь Дорнод, Дорноговьд газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын бодлого анхнаасаа байсан. Гэвч тэс өөр зүг буюу Дархан-Уул аймагт япончуудтай хамтарч шатахуун нэрэхээр шав тавьсан нь оновчтой сонголт байгаагүй юм.

Хамгийн түрүүнд газрын тос олборлож байгаа бүс нутгаасаа зугтаж, Тамсаг, Зүүнбаянгийн монгол газрын тосыг ашиглахгүй гэсэн нь гайхмаар хачин шийдвэр. Дотоодынхоо тосыг гадагш нь гаргачхаад, Оросоос түүхий нефть авч шатахуун нэрнэ гэдэг эрүүл менежмент лав биш. Дээр нь ганц салаа төмөр зам ачааллаа дийлэхгүй шахам байхад Дарханы боловсруулах үйлдвэр лүү түүхий эд ачсан 3000 вагон сар бүр авчирч, төмөр замыг "түгжих” гэдэг юу л бол.

БУЦААД "САЙДЫН ЦАГ”

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дотоодын түүхий эд дээрээ түшиглээд Дорнодын Тамсаг, Дорноговийн Сайншанд, Зүүнбаянгийн хэсэгт газрын тосны үйлдвэр барихаар болсныг дуулгасан. Тус яамнаас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг УИХ-аар батлуулахаар өргөн бариад буй аж. Бодлогоо батлуулсны дараа дагалдуулан улс орныг үйлдвэржүүлэх стратегийн төлөвлөлт болон аж үйлдвэрийн бүсийн зураглалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар төлөвлөжээ. Тэгэхээр судалгаа шинжилгээнд тулгуурлаж гаргасан тодорхой бүсүүдэд стратегийн төлөвлөлтийн дагуу үйлдвэр барина гэсэн үг. Харин газрын тосны үйлдвэр барихаар сонгосон дээрх хоёр газрын хувьд хэд хэдэн хүчин зүйл бий. Угаас боловсруулах үйлдвэрийг барих хүчин зүйл нь эхлээд нөөцөө түшиглэдэг бол удаах нь дэд бүтцээсээ хамаардаг.

Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаянгийн хэсэг манай орны хамгийн нам дор газар. Хаанаас ч шугам хоолой татсан түүхий эд нь саадгүй урсаад ирэх боломжтой гэж харжээ. Харин Дорнодын Матад бол түүхий эдийн хамгийн баталгаат нөөц тэнд бий. Өөрөөр хэлбэл, боловсруулах үйлдвэр барих тохироо нь одоо л бүрдлээ.

Тэгэхээр үе үеийн Засгийн газарт бүртгэлтэй нефть үйлдвэрлэх нийт 15 төслийг нэг мөр хааж байна гэсэн үг. Харин дээрх хоёр газар дээрээ 2020 он хүртэл үйлдвэр босгох л үлдлээ. Нефтийн үйлдвэр барьснаар 1.8 тэрбумын импортыг хэмнэж, нэг тэрбум хүрээд байгаа химийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэлийн хэрэгцээгээ хангаж чадах аж. Экспорт, импортын харьцааг нь зохистой төвшинд барих боломжтой болно.

Нефтийн үйлдвэр барих Засгийн газрын тогтоол нэгэнт гарсан, энэ хоёр байршилд урьдчилсан ТЭЗҮ, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийх эрхийг ч өгсөн. Харин ирэх намар сонгон шалгаруулалт явуулж, төсөл хэрэгжүүлэгчдийг тодруулах л үлдлээ.
Монгол Улс шатахууны хараат байдлаас гарах шаардлага нэн тэргүүнд бий. Бас бид түүхий эдийн нөөцтэйн дээр түүнийгээ боловсруулах үйлдвэртэй болох улс төр, эдийн засгийн хүсэл эрмэлзлэл бүрдчихээд байгаа нь үнэн.

Харин одоо салбарын сайдын хэлсэнчлэн 2020 он гэхэд Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болсон байх нь чухал. Хэрэв энэ удаагийн Засгийн газар эхлэлийг тавьж чадахгүй бол 2020 он гэхэд Монгол Улс валютын савлагаанд өртөхгүй, импортын хараат байдалтай хэвээр л байх болно.

Засгийн газрын мэдээ

Тохироо нь бүрдлээ, тосоо хурдан үйлдвэрлэе
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани