Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хугацаат цэргийн албан хаагчид Заамарт алт ухах хэрэг үү

Хугацаат цэргийн албан хаагчид Заамарт алт ухах хэрэг үү

 

"БХЯ  Заамарын ордод цэрэгжүүлсэн хамгаалалт оруулах гэж байна, орд газартай болж олборлолт хийх  нь гэхчилэн  мэт янз бүрийн мэдээлэл тарах боллоо.  Үнэн бодит мэдээллийг өгнө үү?


-Ямар ч хариуцах эзэнгүй болчихсон энэ мэт уурхайг тийм байдлаар ашиглаж яагаад болохгүй гэдэг үүднээс ажлын хэсэг томилогдон  ажиллаж байна. Гэхдээ эхлээд аль  нэг орд  газар дээр  туршиж үзье. Хэрвээ үнэхээр боломжтой, зөв зүйтэй ажил байж чадвал цааш нь үргэлжлүүлье гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ Батлан хамгаалах яам төрийн байгууллага учраас шууд зөвшөөрөл  өгөх боломжгүй. Тийм хуулийн зохицуулалттай юм. Харин  БХЯ-ны дэргэдэх Төрийн өмчит үйлдвэрийн газар ч юм уу, аж ахуй нэгж байх аваас хариуцуулаад ажиллаж болох юм гэсэн хувилбарыг ярьж байна. 

-Төрийн өмчид компани хайгуулын юм уу, ашиглалтын үйл ажиллагаа явуулна гэсэн үг үү. Мөн олборлосон алтаа Батлан хамгаалах яам  юунд  зарцуулах талаараа албан хүсэлтдээ ирүүлж үү. Цэргийн албан хаагчдаа хооллох эсвэл зэвсэг худалдан авахад ашиглах юм болов уу. Та сонирхсон  л байлгүй?

-Мэдээж  олборлолт явуулна. Олборлосон алтаа  Монгол банкинд тушаах ёстой.

Тэр ойлгомжтой. Бид яагаад энэ хувилбарыг сонгоод байгаа нь бас учиртай. "Заамар”-ын уурхайг аль хэдийнэ эвдээд, сүйдэлчихсэн учраас хувь компани ажиллахад хэцүү. Харин цэрэгжүүлсэн байгууллагын харьяа газрууд   техник тоног төхөөрөмж, хүн хүчээ ашиглаад орд газрыг ашиглах боломжтой учраас  энэ хувилбарыг туршиж үзэх гээд байгаа хэрэг. Туршаад үзэхэд яагаад болохгүй гэж.  Тийм учраас хийгээд үзье гэж л яриад байна. Хоёр гурван газар ажиллаад үзье гэсэн хувилбар байгаа. Яг эцэслэн шийдээгүй учраас газрын нэрийг  энд дурьдаад яахав” энэ бол  Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах  газрын дарга   Б.Батхүүгийн  "Монголын мэдээ” сонины 2015 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн дугаарт  өгсөн ярилцлагын хэсэг.  Уг ярилцлагыг хэд хэдэн удаа уншлаа. Унших тусам инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг.  Дэлхий дахинд хугацаат цэргийн албан хаагчдаа алт олборлолтод дайчилсан  тохиолдол  ердөө ганц. Тэр нь  БНХАУ. Хятадын соёлын хувьсгалын эцэг Мао-гийн  үед Зэвсэгт хүчин нь өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ хэмээснээс үүдэн тус улсын Зэвсэгт хүчин эдийн засгийн бүхий л салбарт хөл  тавьсан төдийгүй  уул уурхай  тэр дундаа алтны салбарыг ч орхиогүй аж. 

Үүнийг олон улсын хүний эрхийн байгууллага эрс эсэргүүцэн  хугацаат цэргийн албан хаагчаар  албадан хөдөлмөр эрхлүүлэх нь   олон улсын гэрээ конвеци төдийгүй  хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн  хэрэг хэмээн  үзэж, үүнийгээ нэн даруй засч залруулахыг хүссэн албан шаардлагыг  Хятадын шинэ Ерөнхийлөгч  Си Зинь Пин  хүлээн авч улсынхаа Батлан хамгаалах салбарт " их цэвэрлэгээ” хийсэн гэнэ билээ.  Дэлхийд мөртэй том улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ийн биелүүлж байхад Монгол Улс эсрэгээрээ Батлан хамгаалах салбар  нь  төрийн өмчит компани байгуулан  түүгээрээ дамжуулан Зэвсэгт хүчнийхээ чадавхи,  хүний нөөц, техник тоног төхөөрөмжийг  ашиглан, маш бага зардлаар  алт олборлох тухай яриа өрнүүлж байгаа нь зөв шийдэл мөн үү.

Миний санах нь ээ, 1990-ээд оны дундуур нэгэн генерал  алт олборлогч хувийн компанид ажиллах хугацаандаа танил талаа ашиглан  БХЯ-тай  гэрээ байгуулан,инженерийн  техник тоног төхөөрөмжийг нь түрээслэн  мөнөөх Заамарт алт олборлосон юмдаг. Цэргийн техник тоног төхөөрөмж гэдэг уул уурхайн зориулалтынх  биш учраас хэдхэн өдөр ажиллаад  эвдэрч , ашиг олсноосоо  эс  бөөн төлбөр ялбарын асуудал яригдаж байсансан. Эл үйлдэл шилэн кабель тавигдах үед ч давтагдсан байдаг.  Тэгэхээр  цэргийн зориулалттай техник хэрэгсэл бол цэргийнх л байдаг байхгүй юу. Дээр нь нэмж хэлэхэд,  манай ашиглаж байгаа техникийг эдүгээ Орос үйлдвэрлэхээ больсон  тул уулын ажилд ашиглаад эвдэрсэн тохиолдолд сэлбэг хэрэгслийн эрэлд мордоод ч тусыг олохгүй л болов уу. Захиаллаа гэхэд шинэ техник авснаас илүү өртөг зардал гарах биз. 

Нөгөөтэйгүүр, би  эх хүн.  Эх орныхоо өмнө тангараг өргөн  торгон хилээ  манахаар явсан хүүгээ Заамарын алтны орд газарт  "нинжа” болох эс бөгөөс уулын ам сахисан хамгаалалтын ажилтан болгож,  алтны төлөө амиа тавих шуналт этгээдүүдийн гарт амийг нь өргүүлмээргүй байна. Энэ утгаараа цэргийн албан хаагчтай холбоотой хууль эргүүлж үзлээ.   Ямартай ч хуульд  "Монгол Улсын Зэвсэгт хүчин нь цомхон, чадварлаг, мэргэжлийн байна” гээд заачихаж.

Бас   "... Цэргийн эрдэмд шамдан суралцах” гэсэн байна лаа. Гэтэл хүү минь   цэргийн эрдэмд бус алтыг хэрхэн олборлох, угаах тухайд  мэргэжлийн болчихоод халагдах хэрэг үү.  Ийм байж болохгүй байх аа.  Энгийн иргэд үүнийг  "Монгол Улсын Засгийн газар цэргийн албан хаагчдаа тэжээж дийлэхгүйдээ  тулж, тэднээр алт олборлуулах хэмжээнд очоогүй байлтай. Хэрэвзээ эх орон  батлан хамгаалах зэвсэггүй болчихоод  хэдэн бор цэргээ шороотой хутгах хэмжээнд хүрчихээд байгаа юм уу” гээд ойлгочихвол яана. Тийм биш байгаасай гэж залбирая.  Үүнтэй холбогдуулж, өөрийн дуулсныг өгүүлье. ЗХУ тухайн үед Байгаль –Амарын төмөр замыг тавихдаа ч хугацаат цэргийн албан хаагчдаа дайчлаагүй юм билээ.  Энэхүү  бүтээн байгуулалтад  оюутан залуусын хөлс хүчээр бий болжээ. Тиймээс алт олборлож, Монгол банкинд тушаах тухай асуудал нь яавч цэргийн албан хаагчийн эх орныхоо өмнөх хүлээх үүрэгт багтах ёсгүй.  Хожмын хойшид ч цэргийн хууль дүрэмд нэмэлт, өөрчлөлтөөр ч орохгүй биз.  

Тэгээд ч саяхан   Монгол Улс  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болох эрхтэй болсон биш билүү.  Гэтэл нэг гараар хийснээ нөгөө гараараа устгахтай адил шинэ цагийн   Монгол Улс  хоёрын хоёр олон улсын  конвецид нэгдчихээд байхад  хугацаат цэргийн албан хаагчдаараа алт ухуулах гээд байгааг ер ойлгохгүй байна.  Барилга, төмөр замын   бүтээн байгуулалтын асуудал бол арай  өөр хэрэг. Цэргийн  мэргэшсэн анги нэгтгэлүүд  цэргийн зориулалтаар ашиглах бүтээн байгуулалтад гар бие оролцдог л юм билээ.  Гэхдээ бидэнд эргэж харах гашуун туршлага бий.  Эх орны бүтээн байгуулалтад оролцуулах 1000 цэргийн карантенийг байгуулах гэж хэрхэн тэвдэж байлаа даа. Эдүгээ эдийн засаг хямарчихаад байхад 24 тэрбум төгрөгийн төсөвтэй Батлан хамгаалах салбар  бүтээн байгуулалтад оролцож чадах нь юу л бол. Хугацаат цэргийн албан хаагчдын хувьсах зардал  дөрвөн сая гэхээр 6000 цэргийн асуудлыг шийдэх төсөв. Гэтэл барьж буй төмөр замаа дагаад нүүлээ гэхэд түүнийг дагаж гарах урсгал зардлаа даах тэнхээ  байхгүй шүү дээ. Бас мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Тэднийг сургах, дадлагажуулах зардлаа хаанаас олох юм. 

Барилга ч ялгаагүй.  Энэ мэтчилэн ахуй хэрэглээ, эмнэлэг үйлчилгээ гээд зөндөө зардал бий. Тиймээс  алт олборлож, Монгол банкинд тушаах асуудал  бол  Батлан хамгаалах салбарын хошуу дүрж, хөл тавих зүйл ердөө ч биш.  Хууль ч байхгүй. Ингэж хэлэхээр Б.Батхүү даргын хэлсэнчлэн "Батлан хамгаалах яам төрийн байгууллага учраас шууд зөвшөөрөл  өгөх боломжгүй. Тийм хуулийн зохицуулалттай юм. Харин  БХЯ-ны дэргэдэх Төрийн өмчит үйлдвэрийн газар ч юм уу, аж ахуй нэгж байх аваас хариуцуулаад ажиллаж болох юм гэсэн” гэх тайлбарыг өгөх л байх.  Тиймээс  энэ асуудалд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж  ямар байр суурьтай байгааг  манай сонинд өгсөн ярилцлагын хэсгээс дахин хүргэх нь зөв байх.  

"Монгол Улс саяхан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болох эрхтэй боллоо. Гэвч дотооддоо дээр таны хэлсэнчлэн жижиг шалтгаан дурьдсан асуудлаа зохицуулж чадаагүй байж гадаадад хүний эрхийн талаар ярина гэхээр өрөөсгөл сонсогдоод байгаа юм?

-Нэр төрийн хэрэг, том асуудал. Бид баярлах ёстой. Гэхдээ энэ бол гоёлын дээл биш шүү. Монгол Улс бахархах асуудал ч биш. Бид маш том хариуцлага хүлээж байна. Хүний эрхийн талаар гарсан олон улсын гэрээ конвенцийг үлгэр жишээ биелүүлдэг байх ёстой. Дотоодын хууль тогтоомжоо ягштал биелүүлж, хүний эрхийн талаар бүх байгууллага сэтгэл гаргаж, хөрөнгө мөнгө тавьж ажиллах учиртай. Засгийн газар, УИХ шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргах гэх мэт олон шалгуурыг шаардана. Тэгж байж л бид бусдын хүний эрхийн асуудлыг ярих эрхтэй болно. Өөрөө сайн байж бусдад үлгэр дууриал болдог шүү дээ. Энэ шаардлагыг монголчууд бүх нийтээрээ дагаж мөрдөх учиртай юм.

-Олон улсын гэрээ конвенц­ийг манайх хэр дагаж мөрддөг юм бэ. Хэрэгжүүлдэггүй улсын жагсаалтад орчихсон явдаг шүү дээ?

-Гэрээ конвенцид нэгдэн орох асуудал маш чухал. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст тодорхой үүрэг оногдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг гэрээ конвенцид нэгдэж ороход түлхэц болж нөлөөллийн арга хэмжээ авна гэж байдаг. Энэ талаар бол сайн. Би хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Гэрээнд нэгдэж орох нэг хэрэг, харин түүний заалтыг нэгбүрчлэн хэрэгжүүлэх өөр хэрэг. Олон улсын өмнө үүрэг хүлээх хэцүү. Ний нуугүй хэлэхэд, аливаа нэгэн гэрээ конвенцийн биелэлт гаргах, ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болоход хэдэн яам л харайж гарна. Гадаад хэрэг, Хуульзүйн яамдууд энд тэндээс материал цуглуулж эхэлдэг. Унтаж сэрж, унаж туссан юм шиг үйл ажиллагаа явуулдгаасаа гарах ёстой. Зарим нь танайд юу байна гээд л манайх руу бичих жишээний. Хүний эрхийн үндэсний комисс 14 илтгэл бичихдээ хүний эрхийн бүх асуудлыг хамарсан байдаг. Манай илтгэл англи хэл дээр олон улсад гарч, танигдсан.

-Гэхдээ хүний эрхийн байгууллагын эрх үүрэг, дуу хоолой жинтэй байх шаардлага байна.  Хүний эрхийн үндэсний комисс  10 мянган цэргийг бүтээн байгуулалтад дайчлах нь хүний эрх зөрчсөн явдал хэмээн  байр сууриа илэрхийлсэн ч эрх баригчид  үл тоосон нь үг, үйлдэл нь ямар ч үнэ цэнэгүй гэж харагдаад байгаа юм?

-Наад асуудлаас чинь болж зарим гишүүд намайг ажлаа хий гэж загнасан. Та нар олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, УИХ-д бичээч гэж загналаа. Бид илтгэл тавихаас өөр яах юм бэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Засгийн газарт шаардлага тавиад манайхаар судалгаа хийлгүүлсэн. Цэргээр болон хорих ангийн хүмүүжигч нараар албадан хөдөлмөр хийлгүүлж буй асуудлаар судалгаа хийсэн. Хорих ангийн хүмүүжигч нарын асуудлаар бүх шатанд ярьж байж  гэмээнэ  ойлголцсон. Цэргийн хувьд ямар ч яриа байхгүй гэж хэлдэг. Бямбадоржийн асуудал огт биш. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын асуудал. Нэгэнт илтгэлдээ онош тавиад, ийм эмчилгээ хийж болохгүй гээд хэлээд байхад эм өгөөд, албадан өөр эмчилгээ хийгээд байгаа юм. Олон улсын байгууллагууд энэ боломжийг өгөхгүй.

Албадан хөдөлмөрийг хориглох тухай хоёр конвенцид манайх нэгдчихсэн. Тэр заалтаа зөрчсөн. Э.Бат-Үүл дарга бизнес талаас нь чухал хэлсэн байна лээ. Юм гэдэг чинь учиртай. Цэргийн албан хаагчдаар батлан хамгаалах, цэргийн үүрэг гүйцэтгэхээс бусдаар ямар ч ажил гүйцэтгүүлж болохгүй. Манай байгууллага 1991 онд баталсан олон улсын хүний эрхийн стандартыг бүрэн хангасан. Гуравдах удаагаа А статусаар магадлан итгэмжлэгдсэн улс ховор шүү. Хамгийн их хэл ам дагуулж буй асуудал төсөв. Хамгийн бага төсвийг манай байгууллагад өгсөн. Өнгөрсөн жил үнэхээр зовж байж нэг жилийг барсан.

Тэгэхэд энэ жилийн төсвөөс дахиад 100 сая төгрөг хассан. Цалинг ч гэсэн 10 хувиар хасагдчихсан, яах юм бүү мэд. Хуулиуд нь байгаад байдаг. Гэтэл санхүүжилтээ хасчихаар яах юм бэ. Бидний нэр хүнд олон улсад сайн байгаа. Ази номхон далайн хүний эрхийн байгууллагыг даргалж байна. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооны товчооны гишүүний сонгуульт ажил хийж байна” хэмээснийг  төрийн түшээд хийгээд  Батлан хамгаалах салбарын удирдлагууд уншаагүй өнгөрөөгүй л байлтай. 
Эх сурвалж: www.mminfo.mn
Х.НОРЖИНСҮРЭН
Хугацаат цэргийн албан хаагчид Заамарт алт ухах хэрэг үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани