Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Уянга: Хоёр нүд нь зоос болчихсон нөхдүүд олонхи болчихоод Ноён уулыг ухах гээд байна

 Г.Уянга: Хоёр нүд нь зоос болчихсон нөхдүүд олонхи болчихоод Ноён уулыг ухах гээд байна УИХ-ын гишүүн Г. Уянгатай ярилцлаа.
 
-"Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний өлсгөлөнг албадан буулгалаа. Та энэ үйл явдалд ямар байр суурьтай байна вэ?
 
-Энэ бол шинэ зүйл биш. Сүүлийн арав гаруй жил жагсаал цуглааныг ингэж хүч хэрэглэн тарааж байсан түүхтэй. Би л гэхэд 4-5 удаа ийм байдалтай нүүр тулж явсан хүн. Би санаж байна, арав гаруй жилийн өмнө Бат-Үүл дарга Сүхбаатарын талбай дээр тракторчдын жагсаалыг зохион байгуулсан. Тэр жагсаалыг тухайн үеийн эрх баригчид хүч хэрэглэн тараасан.
 
Үүнийг олон улсын болоод хүний эрхийн байгууллагууд руу хэлж, монголд хүчирхийлэл газар авлаа, дарангуйлал бий боллоо хэмээн түгшүүр зарлаж байсан хүмүүс өөрсдөө ийм үйлдэл хийж байгаа нь гайхмаар. Ер нь өлсөх гэдэг тэмцлийн хэлбэрийг сонгох нь өөрөө хүний эрхийн асуудал. Энэ нь ардчилал, хүний эрхтэй нягт холбоотой.
 
Өлсгөлөн гэдэг дэлхий нийтээр байдаг л тэмцлийн нэг арга хэлбэр. Харин энэ арга хэлбэрийг хүчээр зогсооно гэдэг бол хүний эрхэнд халдаж байгаа хэрэг. Тэмцлийн янз бүрийн арга хэлбэрүүдээс өлсгөлөн гэдгийг. сонгож тухайн хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Гэтэл үүнийг нь хүчээр таслан зогсооно гэдэг бол байж боломгүйгээр хүний эрхийг зөрчиж байгаа юм.
 
Нөгөө талаас энэ асуудлын агуулга руу харах юм бол эх орон, газар шороогоо хамгаалах гээд тэмцэж байгаа залуусын өлсгөлөнг албадан таслан зогсоосноороо Ноён уулыг ухуулахгүй байх тэмцэл зогсоно гэж байхгүй. Ер нь бол Ноён уулыг ухуулахгүй байх талаар маш олон хүн байр сууриа хэлж, дэмжихээ илэрхийлж байгаа. Одоо энэ асуудалд их олон хүн дотроо нэг юм бодож байгаа нь над руу ирж байгаа олон санал, сэтгэгдлээс харж болохоор байна.
 
Би ч гэсэн зүгээр байгаагүй. Ингэж хүч хэрэглэн эцэг өвгөдийнхөө булш, бунхан руу хүртэл дайрч байгаа энэ бүхэн бол ерөөсөө монголын энэ төр болохоо больсон байна гэдгийг тод харуулж байга нэг том нотолгоо. Үүнийг үндэс сууриар нь яаж цэгцлэх ёстой вэ гэдэг дээр би байнга хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцож байна.
 
-Тэмцэл хийсэн залуусын талаар ч янз бүрийн мэдээлэл явж байна. Мөнгөөр жагслаа гээд байх юм. Үнэхээр тийм зүйл байдаг юм уу?
 
-Би бол тийм зүйлд хэзээ ч итгэдэггүй. Яагаад гэвэл арав гаруй жилийн турш жагсаал цуглаан хийж байхад байнга дагадаг гүтгэлэг бол "эд нар мөнгө аваад жагслаа, хүний гар хөл болж байна,,тэр, энэ ард нь байна” гэж харддаг. Ёс суртахууны хувьд хэзээ ч жагсч байгаа хүмүүсийг мөнгөөр ийм зүйл хийж байна гэж би хувьдаа хардахгүй. Энэ хүмүүс уул усныхаа төлөө явж байгаа. Харин улстөрийн зорилгоор хийж байгаа жагсаал бол илүү мөнгөжүү, ойлгомжтой байдаг.
 
"Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн бол үнэндээ тийм хүмүүс биш гэж надад харагдаж байна. Би Цэрэннадмид эгчээс бусадтай нь хэдийгээр нүүр тулж уулзаагүй ч гэсэн мөнгө аваад өлсөөд байна гэж бодохгүй байна. Энэ хүмүүсийн хэлж байгаагаар "бидний ард захиалагч байгаа гээд хардаад байгаа бол тэр Ерөнхийлөгч” гэж хэлээд байгаа.
 
Учир нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин байхдаа манай одоогийн Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн иргэдтэй уулзах үеэрээ иргэд Ноён уулын болоод нутгийнхаа байгаль орчны асуудалд санаа зовж байгаагаа хэлсэн байдаг юм билээ.
 
Энэ асуудалд Ерөнхийлөгч хариу хэлэхдээ "Би аливаа зүйлд иргэдийн саналыг ав гэж дандаа ярьдаг. Тэгэхээр та нар ухуулахгүй гэвэл ухах ёсгүй. Та нар дороосоо сайн тэмцээд өгөх хэрэгтэй. Би дээрээс нь дэмжээд өгье. Энэ Хүннүгийн алдартай олдвор, булш, бунхан, тахилгатай шүтээн болсон сайхан уул” гэдгийг өөрөө хэлсэн.
 
Одоо Ерөнхийлөгчийнхөө үгийг л бодит ажил хэрэг болгох шаардлага бидэнд үлдсэн. УИХ дээр Ноён уулыг ухуулах шаардлагагүй гэдэг дээр үнэхээр хүч дутаад Гацууртын ордыг ашиглуулахаар болсон. Нэгэнт УИХ дээр шийдэгдсэн асуудал дээр хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид байгаа. Хориг тавих Энэ эрхээ эдэлж болно.
 
Одоо бол Ерөнхийлөгчид бүх эрх шилжсэн. Нэг ёсондоо төрийн тахилгатай уул болгох уу, төрийн хамгаалалтад авах ийм эрх нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үлдсэн. Тэгэхээр Ерөнхийлөгчид маш том бололцоо байгаа тэгээд өөрийнх нь нутгийнханд амласан бичлэг нь байж байна. Одоо Ерөнхийлөгчийн хэлсэн үг, байр сууринд л найдаж бид хүлээх л үлдлээ.
 
-Урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Энэ дэмжлэгээс харахад магадгүй компанийн нөлөөлөл байсан юм болов уу гэж харагдаад байна. Үүнийг та хэрхэн харж байна?
 
-Би хувьдаа орсон гэж бодож байна. Яагаад гэвэл Гацууртын орд бол Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу монгол орны маш сайхан ойтой газарт бий. Улаан цайм ойг сүйтгээд тэр Ноён, Хатан уулын дундах бүс рүү шууд олборлолт хийхээр орж байгаа. Тэр бол ойн бүстэй ойролцоо ч биш яг ойн бүсэд шууд олборлолт явуулах юм.
 
Гацууртын ордыг стратегийн ордод оруулаад Урт нэртэй хуульд хамаарахгүй болгож өөрчлөн ухуулах эрхийг нь өгч байна. Энэ бол бүгд бодлоготойгоор, холбогдох хууль тогтоомжийг системтэйгээр судалсны үндсэн дээр орж ирсэн хэрэг. Бидний кноп бол үнэхээр цөөдөж байна.
 
Одоо энэ асуудал биднээс их хальсан асуудал болсон учраас УИХ-ын 20-иод гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан "Ноён” уулыг төрийн тахилгатай болгож өгөөч гэсэн хүсэлтээ явуулсан. Одоо Ерөнхийлөгчийн шийдвэрт л бүх найдвар үлдсэн.
 
-Олон нийтийн дунд нэг буруу мэдээлэл байна. Энэ нь Гацууртын ордод байх төрийн хувь хэмжээний тухай асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод буцаасан болохоос орд ашиглах асуудлыг хэвээр нь буюу олонхиороо баталсан шүү дээ?
 
-Тийм. Энэ олон мэдээлэл дунд төөрөөд ард түмний тархи нь угаагддаг ийм үед хүнд л дээ. Ард түмэн аль зөв яриад байгааг сүүлдээ ойлгохоо байчихдаг. Ер нь бол Гацууртын ордыг стратегийн ордод хамруулснаараа Урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргаж, энэ алтны ордыг ашиглах эрхийг өгчихсөн юм.
 
Гэхдээ энэ ордыг Сентерра гоулд компани ашиглана, харин төр хэдэн хувь эзэмших вэ гэдэг дээр л хуулийн төслийг буцаасан. Энэ нь төрийн эзэмжих хувь бага байна, 20 байхдаа яадаг юм бэ гэж буцаагаагүй. Ерөнхийдөө төрийн эзэмших хувийг байхгүй болгож нөгөө нөөц ашигласны төлбөрөөр орлох гэсэн Ашигт малтмалын хуулиар дамжуулж орж ирсэн тэр заалтад хамруулах гэсэн арга залийнх нь нэг хэсэг байсан.
 
Түүнээс бол төрийн эзэмших хувийг голж буцаасан зүйл бол байхгүй, тэд нарт. Ийм л нэг ард иргэд нь мэдээлэл муу зовлонтой юм байна. Өөрсдийнхөө хүссэнээр иргэдийн тархийг угаадаг.
 
-Заавал яагаад Сентерра гоулд компанид энэ ордыг өгөх ёстой гэж. Өмнө нь Бороо гоулд дээр яасан билээ дээ. Олон улсын нээлттэй тендер зарлаад илүү боломжит хувилбар байж болоогүй юм уу?
 
-Ер нь бол Гацууртын алтны ордыг заавал Сентерра гоулд ч юм уу эсвэл гадны компаниар олборлуулах ямар ч шаардлага байхгүй. Энэ ордын алтыг бол маш хялбар олборлох тенхологитой монголын ямар ч компани хийчихэж болно. Энд заавал гадаадын хөрөнгө оруулалт шаардлага байхгүй.
 
Харин Оюутолгой шиг хэдэн мянган метрийн доор байгаа гүний уурхай дээр асуудал арай өөр байх. Алт, нүүрсэн дээр гадны хөрөнгө оруулалт бараг шаардлагагүй л дээ. Тэгэхээр энд мөнгөний хуйвалдаан, ашиг сонирхол, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх гэсэн явцуу сонирхол байгаа гэж би харж байгаа.
 
-Үнэхээр энэ ордыг ашиглаад манай эдийн засаг босоод ирэх үү. Сентерра гоулдынхны яриагаар бол тийм их ашиг байхгүй гээд байгаа биз дээ?
 
-Энэ алтны ордыг ашиглах 10 жилийн хугацаандаа нийтдээ ердөө л 200 сая ам.долларын ашиг олно гэдэг ийм ТЭЗҮ хийсэн. Тэрийг нь манай их мундаг шинжээчдийн баг томилоод баталгаажуулсан гэсэн. 200 сая ам.долларын ашиг тэгээд тэнд нь төр хувьцаа эзэмшихгүй юм бол үнэндээ энэ ордыг ухах шаардлага байхгүй гэж үзэж байгаа.
 
Саяхан ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхний өгсөн мэдээлэл надад байна. Тэд нар бол булш, бунхан байгаа газрын гүний ил өнгөн хөрсөн дээр байгааг нь л харж энд алт байна гэж мэдэхээс биш газрын гүнд байгааг нь бол мэдэх боломжгүй гэж хэлсэн. Энэ судалгааг бол Сөнтерра гоулд огт хийлгээгүй байгаа юм.
 
Юманд бас халдаж болдог, болдоггүй гэж байдаг. Хүүхэд хэдий аавдаа эрхлэх боловч толгой дээр нь гарч сууж болдоггүйтэй адил хэдэн зуун жилийн түүхийн үнэт олдвор бүхий булш, бунхан руугаа ингэж увайгүйгээр дайрч болохгүй гэж бодож байна. Тэр алт нь булш бунханаас хэдэн километрт байгаа нь огт хамаагүй Ноён уул өөрөө монголын ойн бүс нутгийн гол хэсэг.
 
Түүнээс гадна эрт дээр үеэсээ Ноён, Хатан уул гээд энэ оргилуудаа шүтээд ирсэн түүхтэй. Энэ бүгдийг харж байхад зүгээр ч нэг тахиагүй энэ олон хаад ноёдын булш, бунхан байдаг, нэр нь хүртэл нандин зүйлийг агуулсан ийм зүйл руу орж болохгүй л дээ.
 
Ядаж бид ийм ариун дагшин уул, ус, үүх түүхээ үлдээх сэтгэл зүй байх ёстой л доо. Хоёр нүд нь зоос болчихсон хүмүүс олонхи болчихоод ийм юмыг хийж байгаа нь харамсалтай.
 
-Та газар дээр очиж ажилласан. Үнэхээр тэр булш бунханд нь хүрэхгүйгээр алтыг олборлох боломж байгаа юм уу. Ер нь Сентерра гоулдынхон болоод хуулийг барьж орж ирсэн нөхдүүдийн хэлээд байгаа шиг олдворуудад хүрэхгүй гэх баталгаа байгаа болов уу?
 
-Тийм зүйл огт байхгүй ээ. Бид Сентерра гоулд өмнө Бороод яаж ажилласныг мэднэ. Тийм.учраас бид энэ зүйлд нь хууртана гэж байхгүй. Ямар хүүхэд чихрээр хуурч байгаа биш. Одоо ерөөсөө л Ерөнхийлөгчид найдлага байна. Бүх хүн түүний шийдвэрийг л харж байна даа.
 
 
О.Жаргал 
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Г.Уянга: Хоёр нүд нь зоос болчихсон нөхдүүд олонхи болчихоод Ноён уулыг ухах гээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани