Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Сүхтулга: Хүрз нүүрс ч олборлоогүй манай компанийг хүн амины хэрэгт холбогдуулж бичиж байгаа нь улс төртэй л холбоотой байх

Д.Сүхтулга: Хүрз нүүрс ч олборлоогүй манай компанийг хүн амины хэрэгт холбогдуулж бичиж байгаа нь улс төртэй л холбоотой байх

 

"Сауд гоби коэл транс” компанийн менежер, геологич Д.Сүхтулгатай ярилцлаа. Тус компани нь Тост, Тосон бумбын нурууны урд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. 

-Ирвэс хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэ-рэлийг мэддэг байсан уу. Зарим сайтад түүний үхлийн шалтгааны сэжигтнээр танай компанийг нэрлээд байна. Бодит тайлбар өгөхгүй юу?
-Үнэнээ л хэлье, манай компанийн зүгээс Т.Лхагвасүмбэрэл гэдэг хүнийг огт мэдэхгүй. Харин тэр хүнийг өнгөрсний дараа интернэтээс л олж үзсэн. Хөвсгөлд амиа алджээ гэсэн мэдээллийг бусдын адил мэдээд харамсч суусан. Харин эдгээр мэдээллийн урсгал нь гэнэт эргээд манай компанийг хүний амь захиалгаар хөнөөлгөсөн болж хувирсан учраас тантай ярилцаад сууж байна. Би геологич хүн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь ордыг "Сауд гоби коэл транс” компаниас дагнан хариуцан ажилладаг хүн нь би. Тэгэхээр талийгаачийн үхлийн шалтгааныг манай компанитай холбож байгаа талаар төслийн менежер хүний хувиар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсч байна.  Манай компанийг хүн амины хэрэгтэн мэтээр мэдээлж буй тэр сайтуудад үнэхээр гомдолтой байна. 
-Энэ компани чинь УИХ-ын гишүүн Б.Чой-жилсүрэнгийнх биз дээ?
-Тийм, тэгж ойлгож болно. Гэхдээ Б.Чойжилсүрэн гишүүнийг энэ ордтой холбосон хүн нь би. Яагаад гэхээр Японд судалгааны ажил хийж байгаад 2010 онд иртэл энэ лицензийг эзэмшиж байсан компани нь хайгуулын ажлын хөрөнгө оруулалт нь дутагдаад, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх чадамжтай компанид зарах гэж байгаа тухай мэдээллийг тухайн үед хайгуул хийж байсан хүмүүсээс нь мэдсэн. Тэгээд хайгуул хийж байсан залуустай нь уулзаад хөрөнгө оруулагч олъё гэж шийдээд олон компанид хандаж үзсэн. Ингээд "Хурд” компанийнхантай очиж уулзаад хамтарч ажиллаач гэсэн хүсэлт тавьж, зөвшөөрүүлсэн юм. Тэгж л "Хурд” компани 50 хувийг эзэмших болсон.  Ингээд "Хурд” компаниас хөрөнгө оруулалт хийж, "Хурд” компанийн батлан даалтаар нэмж банкнаас зээл авч хайгуулын ажлыг үргэлжлүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш би энэ компанийн геологи хариуцсан менежерээр ажиллаж байгаа юм. "Хурд”-ын үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдгийг хүн бүр мэдэх байх. 
-Танай компанийн эзэмшдэг талбай чинь Тост, Тосон бумбын нуруунд байрладаг юм уу. Орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан газар, ирвэсийн нүүдлийн замд байрладаг учраас ихээхэн маргаан дагуулдаг гэж ойлгосон. 
-Нэгд, манай талбай Тост, Тосон бумбын нуруунаас маш хол зайтай. Зарим хэсгээрээ 9 км, ихэнх хэсгээрээ 12 км-ын зайд оршдог. Яг уул уурхайн үйл ажиллагаа буюу олборлолт явуулах хэсэг нь бүр 20 орчим км-ын зайтай байдаг юм. Уг нь тэнд очоод харвал нуруунаасаа маш хол зайтай. Зүйрлэвэл Тост, Тосон бумбын нуруу нь Зайсан толгой гэвэл манай талбай Хандгайтын эцэст байдаг гэсэн үг. Хоёрт, орон нутаг манай талбайг тусгай хамгаалалтад авч байсан нь үнээн. Сум болон аймгийн ИТХ-аас хэд хэдэн удаа тусгай хамгаалалтад авч байсан юм. Тэр тусгай хамгаалалтын хил дотор нь хаа байсан хол манай лицензтэй талбайгаас оруулсан байсан. Тиймээс бид шүүхэд хандсан, нуугаад яахав. Аль 2005 оноос төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу хайгуул хийж байхад нь нэмж хөрөнгөө оруулсан, өчнөөн ажлаа хийгээд яг дуусахад нь наад талбайг чинь авна гэж болохгүй биз дээ. Хуультай улсад бол ийм дээрэм байж таарахгүй. Жишээ нь, төр барилга барь, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд өөрсдөө захиалга өгөөд "Буянт Ухаа 2” хорооллыг бариулчихлаа. Тэгснээ наадах чинь тусгай хамгаалалттай Богд уултай ойрхон юм байна, одоо больё, буцаагаад наад барилгуудаа нураа гэж болохгүй биз дээ. Яг үүн шиг юм болсон учраас шүүх ч бас асуудлыг үнэн зөвөөр нь, хууль журмынх нь дагуу шийдсэн. Өөрөөр хэлбэл, хаа байсан 20 гаруй км-ын зайтай талбайг орон нутгийн ИТХ тусгай хамгаалалт нэрийн дор авсан нь хууль бус байна гэж үзсэн. Тэгж л манай лицензтэй талбайг тэр хамгаалалтын бүсээс нь гаргахаар шийдвэрлэсэн. Нэг ёсондоо Тост, Тосон бумбын нуруу Орон нутгийн тусгай хамгаалалтанд хэвээрээ үлдэж, 20 км-ын зайд орших манай талбай ч хүчинтэй хэвээр үлдсэн юм. Ийм байхад бидэнд хэнтэй ч маргалдах шалтгаан байхгүй шүү дээ. 

-Шүүх шийдвэрээ эцэслэж гаргаагүй юм биш үү. Тийм мэдээлэл сайтуудаар явж байна лээ?
-2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад эцэслэн шийдэгдсэн зүйл. Шүүхийн шатанд яваа ямар ч маргаан одоо байхгүй. Ер нь юу болсныг илүү ойлгомжтой тайлбарлаж өгье. Манайх хайгуулын лицензийг урьд эзэмшиж байсан компаниас шилжүүлж авсны дараа маш их ажил хийсэн юм. 2011 онд банкнаас зээл авч байгаад хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үедээ бид энэ талбайг тусгай хамгаалалтад авч байгаа гэдгийг огт мэдээгүй байсан. 2011, 2012 онд хайгуулын үйл ажиллагаа талбай дээр явуулж, 2014 онд хайгуулын ажлаа бүрэн дуусгаж ашиглалтын лиценз авах гэтэл Ашигт малтмалын газраас "Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Тиймээс лиценз олгох ажил удааширч байна” гэсэн бичиг ирсэн. Иймээс л бид шүүхэд хандсан. Шүүхэд хандсан эхний шалтгаан бол хэрэв тухайн лицензэт талбайг орон нутаг тусгай хэрэгцээндээ авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй бол тухайн компанийн оруулсан хөрөнгийг нөхөж өгөх ёстой юм. Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалтаар бол манай компанийн оруулсан хөрөнгийн нөхөн төлбөрийг сум, орон нутаг гаргаж өгөх ёстой. Ийм боломж орон нутагт байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тиймээс бид гаргасан тогтоол шийдвэрийг нь судалж үзээд хуулийн зөрчил байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай лицензтэй талбайн давхцаж байгаа хэсгийг тэр бүсээсээ гаргаж өгөөч ээ гэсэн. Манай хэсгийг гаргачихвал хамгаалалтад авсан хэсэг нь хамгаалалтдаа үлдэж, манайх ашиглалтаа явуулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, аль аль талын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулах талаар шүүхэд хандсан. Шүүх ч хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэсэн. Манайд ч Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр бол манай компани аймаг, сумын төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай ямар ч зөрчил байхгүй. Харин ч Гурвантэс сумын иргэдтэй уулзаж, энэ ордыг ашигласнаар ямар өгөөж орон нутагт үлдэх вэ гэж танилцуулга хийхэд бүгд талархалтай хүлээн авч байсан. 
-Танай ордын хэмжээ, үнэлгээ нь хэр юм бэ. Тост, Тосон бумбын нурууны ойролцоохь бусад ордоосоо 4-5 дахин том талбайтай учраас хэрэв улсын тусгай хамгаалалтад авбал танай компани хамгийн их хохирол амсах байсан гэсэн мэдээлэл харсан юм байна. 
-Бид ордоо Баянтэсийн орд гэж нэрлэсэн. Нүүрсний зах зээл уначихсан учраас манай ордын үнэ цэнэ ч буурсан. Одоо нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд маш эрсдэлтэй байгаа. Үндсэндээ чулуун нүүрсний орд. Ихэнх хувийг нь эрчим хүчний чиглэлээр ашиглах л нүүрс эзэлдэг. Яахав, талбайн хувьд хэмжээгээрээ манайх зэргэлдээ талбайнуудаасаа бол том. Энэ үнэн. Тиймээс ч хүмүүс том талбайтай, том орд гэж хараад байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр ордын үнэлгээг талбайн хэмжээгээр нь биш нөөцөөр нь тооцдог. Баянтэсийн ордын нөөц бол зэргэлдээх ордуудынхаасаа хавьгүй бага. Өөрөөр хэлбэл, талбайн хувьд хамгийн том нь байж болох ч нөөцийн хувьд хамгийн жижиг орд нь л доо. 
-Бодит байдал ийм байхад талийгаачийн үхэлд яагаад танай компанийг буруутгаж, сэжиглэж байгаа юм бол оо. Ямар шалтгаантай гэж харж байна вэ?
-Би хувьдаа улс төртэй л холбож харж байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр хүндийг унагах гэж л тийм мэдээлэл зориудаар тарааж байгаа болов уу. Ингэж хардах бодитой үндэслэлүүдийг би дээр хэллээ шүү дээ. Нэмээд хэлэхэд, тэр хавьд манай ордтой айлсаад үйл ажиллагаа явуулж байгаа олон уурхай бий. "МАК”, "Эс Жи Эс”, "Өсөх зоос”, "Чинхуа МАК”-ийн ордууд бий. Яг зэргэлдээ, үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын олон уурхай байхад ганц ч хувин нүүрс олборлоогүй манайхыг онцолж бичиж байгаа нь улс төртэй л холбоотой байх гэсэн хувийн бодол надад байна. 
-Арай нэг улстөрчийн нэр хүндийг унагах гэж нэг компанийг хүн амины хэрэгт буруутгахгүй байлгүй дээ. Та бүхэн тэр хавийн байгаль хамгаалагч нартай сөргөлдөж байсан тохиолдол бий юү?
-Тэр талбай дээр үйл ажиллагаа явуулж байх хугацаанд би байнга байдаг байсан. 2011 оноос хойш гэсэн үг л дээ. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдөө сум, орон нутгийн удирдлагуудтай очиж уулзаж байсан. Байгаль орчны төлөвлөгөө батлуулах гэж, орон нутгийн байгаль орчны байцаагч болон байгаль хамгаалагчтай уулзах гэж очиж байсан. Бүх ажлаа хуулийн дагуу л явуулж ирсэн. Үнэндээ 2011 оноос хойших өнгөрсөн бүх хугацаанд төрийн бус байгууллага байтугай төрийн байгууллагаас ч ямар нэгэн дарамт ирж байгаагүй. Харин ганц л удаа буюу тухайн орон нутгийн "Гурван тэс эх нутаг” төрийн бус байгууллагын Шинэхүү тэргүүтэй залуус 2014 онд хайгуулын үйл ажиллагаа явуулж байхад ирж уулзсан. Нөхөн сэргээлтээ сайн хийхийг сануулж ирсэн юм.  Тэдэнтэй ярилцаад санал хүсэлтийг нь бичгээр авч, холбогдох мэдээллээ ч бид бичгээр өгсөн. Өөрөөр бол бидэнтэй ирж уулзсан төрийн бус байгууллага 2011 оноос хойш өөр нэг ч байхгүй. Өөр санал, шаардлага ч ирээгүй. Иймээс ямар нэгэн төрийн бус байгууллагатай маргалдах, муудалцах нэг ч шалтгаан бидэнд байхгүй. Онцолж хэлэхэд, Ирвэс хамгаалах байгууллагаас бидэнтэй ирж уулзсан хүн битгий хэл холбогдох өчүүхэн сэжим ч байхгүй.
-Тэгвэл худал мэдээлэл тарааж байгаа сайтуудыг яая гэж бодож байна вэ. Энэ талаар танд бодсон зүйл байна уу. Цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Ер нь бол хэрэг гарсны дараа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн намайг дуудан уулзаад энэ гараад байгаа мэдээлэлтэй холбоотой хууль хяналтын байгууллагад шаардлагатай мэдээллийг өгөөрэй гэж даалгасан. Мөн  тэр хавьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас хууль хяналтын байгууллагынхан тайлбар, мэдүүлэг авсан. Иймээс би шаардлагатай гэсэн бүх мэдээллийг нь гаргаж өгсөн. Харин одоо компанийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандъя гэсэн бодолтой байгаа. Бусад компанийн зүгээс бас мэдээлэл өгөх байх гэж найдаж байна. Яагаад гэхээр болоогүй юмыг болсон мэтээр, болсон юмыг болоогүй мэтээр бичиж байгаа хэвлэл, мэдээллийн зарим байгууллагад үнэхээр харамсч байна. Талийгаачийн үхэлд манай компанийг хардаж, сэжиглэж бичиж байгаа нь нэг талдаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, цаашилбал манай компанийг гүжирдэж байгаа хэлбэр. Иймээс компанийн зүгээс энэ худал, хуурмаг мэдээллээ залруулахгүй бол, улс төрийн зорилгоор ч юмуу өөр ямар нэгэн зорилгоор дахин дахин тараагаад байвал холбогдох хууль хяналтын байгууллагад нь хандах болно. Хууль хяналтын байгууллагууд энэ бүх гүтгэлэгийг няцааж, үнэн мөнийг нь олж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Тэгж нэр төрөө сэргээлгэнэ. Яагаад гэвэл, худал бичсэн нэг мэдээллийн ард хүний амьдрал цаашлаад компанийн бизнесийн ирээдүй яваа гэдгийг тэр хүмүүс ойлгомоор юм. Сэтгүүлчдийн дунд "Үзэгний чинь үзүүрт хүний амьдрал яваа. Ижийгээ бодож бичээрэй” гэж нэг үг байдаг гэж сонссон. Нягтлалгүйгээр, худал хуурмагт итгэж, захиалгаар бичсэн нэг үг, нэг өгүүлбэрийн чинь ард дандаа хүний нэр төр, аж амьдрал, ирээдүй хамт явж байдаг гэдгийг л санаж яваарай гэж хүсье. 
-Таны хувьд ийм байж. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ямар бодолтой байгаа бол?
-Би хүний өмнөөс тааж хариулж мэдэхгүй юм. Гэхдээ миний мэдэж байгаа нэг зүйл бол Б.Чойжилсүрэн гишүүн үнэхээр залхсан байна лээ. Түүнтэй уулзахад нөхөн төлбөрөө өгөөд төр нь буцаагаад авдаг бол бушуухан өгье гэж байсан. Аргагүй ш дээ. Ийм их гүтгэлэг дор яваа хүн тэгж бодохоос өөр яахав. Ер нь бол энэ төсөл л зогсчихвол манай компанийг хохирчих гээд, байдгаа алдчих гээд байгаа юм шиг бичсэн байна лээ. Гэтэл бодит байдал дээр бол Тост, Тосон бумбын нурууг улс тусгай хамгаалалтад аваад, тэгж авахдаа манай талбайг тэрэндээ оруулсан ч түрүүнд хэлсэнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөрөө бид авах хуультай. Нүүрсний зах зээл уначихсан, улам уруудах магадлалтай байгаа энэ үед төр хамгаалалтдаа аваад нөхөн төлбөрөө өгвөл харин ч бидэнд хамгийн амар байхаар л санагдаж байна. Гэвч асуудал ингэж шийдэгдлээ ч энэ гүтгэлэг зогсохгүй биз. Бас л "УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн эрх мэдлээ ашиглан нөхөн олговор авчихлаа” гэсэн хэл ам гарах байх. Яагаад гэвэл, энэ гүтгэлэг эхнээсээ л хувь компани гэхээс илүүтэй улстөрч рүү нь хандсан байсан шүү дээ. Нөгөөтэйгүүр, жирийн бизнес хийж байгаа залуугийн хувьд нэг зүйлд их харамсч байгаагаа хэлмээр байна. Б.Чойжилсүрэн гишүүний хувьд яахав энэ гүтгэлэг нэг тийшээ шийдэгдээд, лицензээ буцаагаад өгч болно. Харин цаашдаа яах вэ. Улстөрч эзэнтэй гээд худал, хуурмаг мэдээллээр дайрсаар байгаад лицензийг нь булаагаад авчихаж болдог юм гэхэд улстөрч эзэнгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бусад компанид ийм явдал битгий давтагдаасай билээ. Ажил хийж байгаа нэгнээ татаж унагадаг муухай монгол зангаас болж өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байдалтай болсон билээ. Үүнийг хаа хаанаа бодох л ёстой юм шиг ээ. 
Ер нь бол ингээд улс нөхөн олговроо өгөөд талбайг хамгаалалтад авбал түүн шиг сайн зүйл манайд байхгүй болж байх шиг байна. Ийм хэл амтай төсөлд бидэнтэй хамтарч ажиллах гадна, дотнын ямар нэгэн компани одоо бараг олдохгүй биз дээ. Ер нь бол бизнес итгэл, нэр хүнд, туршлага, мэдээлэл гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаардаг. Энэ янзаараа худал мэдээллийг гаргасан хүний зорилго бараг биелж байх шиг байна. Төслөө анхнаас нь эхлүүлээд хөгжүүлэхээр зүтгэж явсан залуу хүний хувьд шал худал мэдээллээс болж төсөл бүтэлгүйтэх вий гэхээс үнэхээр харамсалтай байна. Цаашид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх ажил хийх зоригтой хүн л ховордох байх даа. Үнэхээр харамсалтай.

Эх сурвалж: Ардын эрх Г.ХҮРЛЭЭ

Д.Сүхтулга: Хүрз нүүрс ч олборлоогүй манай компанийг хүн амины хэрэгт холбогдуулж бичиж байгаа нь улс төртэй л холбоотой байх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани