Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тосон бумбын нуруунд ашиглалтын лицензтэй нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани юм байна

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажилладаг байсан "Ирвэс хамгаалах нийгэмлэг”-ийн судлаач залуу Улаанбаатар хот дахь гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд зургаа хоногийн дараа Хөвсгөл нууранд орж амиа алдсан байдалтай олдсон хэрэг энэ сарын 11-нд гарсан. Талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь нас бархааасаа өмнө гурван ч удаа халдлагад өртөж, хэд хэдэн удаа хутгалуулж, зодуулж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн байгаа.

Талийгаачийн ар гэрийнхэн болон ажлын хамт олон нь түүнийг гадны нөлөөтэй нас барсан бөгөөд, Өмнөговь аймгийн Тосон бумбын нуруунд лицензтэй компаниудын дарамтаас болж, бусдын гарт амиа алдсан хэмээн сэжиглэж байгаа юм байна. Учир нь Тосон бумбын ууланд байдаг ховор ан амьтан болон ирвэс хамгаалах, судлах ажлыг тэрбээр хийдэг байсан аж. Ингээд судлаачийн ажлыг хийж, Тосон бумбын нурууг ямар учраас төрийн хамгаалалтад авах шаардлагатай талаарх судалгаа мэдээллийг гаргаж өгдөг гол хүн нь талийгаач байжээ.

Харин дээрх газарт байгаа лицензийг цуцлуулах талаар Ирвэс хамгаалах нийгэмлэгийн удирдлагууд болон Гурван тэс сумын удирдлага, малчид, нутгийн иргэд идэвхтэй хөөцөлдөж, хэл ам хийж, лиценз цуцлуулахын төлөө удаа дараа шүүхээр явж байсан юм байна. Ингэсний хүчинд тэд 22 лицензийг 18 болгож чадсан аж. Тосон бумбын нурууг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Гурван тэс сумын удирдлагуудын шийдвэрээр хамгаалалтад авчихаад, одоогоор ашиглалт явуулах лицензтэй компаниудыг оруулахгүй байгаа юм байна. Харин Төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулахаар 2012 оноос хойш тасралтгүй хөөцөлдсөн боловч уг асуудал УИХ, Засгийн газарт ирээд л шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ. Өнгөрсөн 10 сард гэхэд л нутгийн иргэд болон сумын удирдлагууд өргөдөл гомдлоо шийдүүлэхээр Улаанбаатар хотод ирээд, Өргөдлийн байнгын хорооны даргатай уулзах гэсэн боловч, чуулгантай завгүй гэдэг шалтгаанаар биечлэн уулзаагүй байна. Харин өөрийгөө төлөөлүүлж, өөр хүнийг тэдэнтэй уулзуулжээ.

Уг нь байнгын хороонд нэг асуудалтай холбоотой 500 өргөдөл ирэхэд л УИХ-аас ажлын хэсэг гарч тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцах ёстой байдаг юм байна. Харин Тосон бумбын нуруутай холбоотой гомдол мянга гаруй ирсэн байгаа ч өнөөг хүртэл УИХ-аас тухайн газарт ажлын хэсэг очоогүй байна. Энэ үеэр нутгийн удирдлагууд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн төлөөлөгчид учирлаж, хэлэхэд Өмнөговь руу томилолт байхгүй учир очиж чадахгүй байна гэжээ.

Энэ талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн "Гурван тэс” сумын Засаг дарга Г.Гангамаагаас тодруулахад:

Тэрбээр "Бид байгаа мөнгөө шавхаад, цалингаа зээлээд, бензин хийгээд, удаа дараа хот орж, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудлыг хөөцөлддөг. Тэгэхэд УИХ-ын гишүүн нь томилолт байхгүй гээд тоож ирэхгүй байна. Улсын төлөө ажиллаж байгаа юм бол сэтгэл гаргаад, ирэхэд бид ямар ч байсан хоосон хонуулахгүй. Угаасаа улстөрчид эдийн засагт хэрэгтэй гэдэг ганцхан шалтгаанаар хамаа замбараагүй лиценз олгочихдог. Гэтэл энд амьдарч байгаа малчид яаж амь зуух. Хэдэн малаа хэрхэн өсгөх. Олборлолт явагдсанаар ямар нөхцөл байдал үүсэх вэ. Улсад нэн ховордсон ан амьтан устаж үгүй болох зэрэг маш олон асуудлыг огт тоодоггүй, тоохыг ч хүсдэггүй нь үнэхээр гайхмаар байна. Тэд Тост, Тосон бумбын ууланд лиценз өгөх боломжтой юу. Төрийн тусгай хамгаалалтад авах ямар шаардлага байгаа гэдгийг сонсохыг ч хүсэхгүй байна. УИХ-ын гишүүд ганц удаа ч болов ирээд, манай сумын нөхцөл байдалтай танилцаасай гэж хүсч байна. Одоогоор бид энд олгогдсон лицензүүдийг цуцлуулах гэж хөөцөлдөөд, шүүхээр ороод явж байна. Өнөө маргаашгүй ажлаа эхлэхэд бэлэн болчихоод байгаа ашиглалтын лицензтэй нь "Саус гоби коэл транс” компани байна. Бид ямар ч байсан ашиглалт явуулахыг хориглоод одоогоор уг компанитай шүүхдэлцэж байгаа. Б.Чойжилсүрэнгийн компанийн авсан 37.221.42 га талбай нь манай нутгийн ойн сан, усан сан бүхий газар байгаа юм. Мөн есөн гайхамшиг, Хөвд булгийн застав хүртэл тэнд байрлаж байгаа.

-Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн үхлийн шалтгааныг Тосон бумбын нуруунд уул уурхайн лицензтэй компанитай холбон тайлбарлаж байгаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Талийгаач залуу өмнө нь халдлагад өртөж байсан. Тухайн үед манай сумын цагдаа нар хэргийг шалгаж, маш олон хүнийг байцаасан байдаг. Гэвч сэжигтэй этгээд олдоогүй. Хэргийн талаарх зүйлийг сумын цагдаагийн газрын ахлагчаас асуусан нь дээр байх. Түүний нас барах шалтгаан юу байсан эсэхийг би хэлж мэдэхгүй ч ямар ч байсан Тосон бумбын нуруунд замбараагүй олон лиценз өгсөн нь маш их сөрөг зүйлийг дагуулж байгаа. Цаашид ч мөн лицензтэй холбоотой асуудлууд гарахыг үгүйсгэх аргагүй байна.

Байгаль хамгаалагч залуу амиа алдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, олон нийтэд ил болсноор Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудал дарга нарын түвшинд яригдаж эхлээд байгаа билээ. Тиймдээ ч уг өргөдөл гомдлыг өчигдөр өргөдлийн байнгын хороогоор оруулж хэлэлцүүлэх байсан ч тус байнгын хорооны гишүүд ажилдаа ирээгүйн улмаас хэлэлцэж чадаагүй юм.

Энэ талаар О.Баасанхүү гишүүн өчигдөр тайлбар өгөхдөө:

"Өргөдлийн байнгын хороо 16 гишүүнтэй. Таван гишүүн ирээд, бусад нь ирсэнгүй.

Байгаль орчны сайд энэ асуудлыг 30-ны Засгийн газрын хуралдаанд оруулна гэж байна. Хэрэв энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулахгүй бол дараа, дараагийн шатанд шахалт үзүүлнэ. 21 лиценз дотор Их хурлын хэд, хэдэн гишүүний лиценз явж байгаа учир нөлөөлөл орчихоод байна” гэв.

 

Харин өргөдөл гомдлоо шийдүүлэхээр ирсэн иргэдийн төлөөлөл болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүүгээс нөхцөл байдлын талаар тодруулахад:

"2001 оноос хойш дөрвөн том компани манай нутагт үйл ажиллагаа явуулдаг. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Өнгөрсөн жилээс манай сумын иргэд 1000 гаруй хүний өргөдөл өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн. Одоо болтол шийдэж өгөхгүй юм. УИХ-ын гишүүд ажилдаа ирдэггүй юм байна.Тосон бумбын нуруу байгалийн үзэсгэлэнтэй, сайхан нутаг. Олон төрлийн ургамал ургадаг, ан амьтан ихтэй. Гэтэл дөрвөн багийн гуравт нь нүүрсний уурхай ажиллаад амьдрах нөхцөл үнэхээр хүнд боллоо. Үүнээс болж гол горхи ширгэж, ан амьтан дайжиж байна” гэлээ.

Тосон бумбын нуруунд одоогоор ажлаа эхлээгүй байгаа 18 лицензийн ихэнх нь хайгуулынх бол ганцхан ашиглалт явуулах зөвшөөрөл байгаа юм.

Тодруулбал МАН-аас Увс аймагт нэр дэвшиж, өнгөрсөн сонгуулиар мөнгөний асуудалд орооцолдон, дуулиантайгаар ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Саус гоби коэл транс” компани. Өнгөрсөн 2012 оны 05 сарын -18-нд Ашигт малтмалын газраас Тосон бумбын ууланд ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл авчээ. Ингээд тэднийх 2042 он хүртэл ашиглалт явуулах эрхтэй болсон байна.

Түүх сөхвөл тухайн үед Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж маш их хэмжээний тусгай зөвшөөрлийн эрх олгохын зэрэгцээ бусдаас авлига авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаад эхэлсэн үе. Энэ үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Батболд С.Баярын хүн гэх Батхуягийг өөрийн зөвлөхөөр ажилд аваад түүний оронд Ашигт малтмалын газрын даргаар мөн л өөрийн нам буюу МАН-ын хүн болох Г.Алтансүхийг томилсон байдаг юм. Ашигт малтмалын газар халаа сэлгээ ороод шинэ хүн томилогдоод хэдхэн хонож байхад ийнхүү Б.Чойжилсүрэн лиценз авсан байна. С.Батболд намын дүүгээ хууль зөрчин хийсэн ажлаас нь зугтаалгаж, хажуудаа татсан боловч хоёр шатны шүүхээр ороод Д.Батхуяг хамсаатнуудынхаа хамт гурваас зургаан жилийн ял аваад шоронд хоригдсон байдаг. Гэтэл ял эдлэх хугацаа дуусаагүй байтал өнгөрөгч наймдугаар сард түүнийг шоронгоос "сэмхэн” сулласан гэх мэдээлэл байгаа юм. За энэ ч яахав...

Тухайн үед МАН-ынхан засгийн эрхэнд байсан учир УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тосон бумбын нуруунд ашиглалт явуулах талбайг төвөггүйхэн авч чаджээ. Өөрөөр хэлбэл |яг одоогийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашиглалт явуулахаар зэхэж, техник тоног төхөөрөмжөө хүртэл бэлдчихээд, нутгийн удирдлагуудтай хэл ам хийж, шүүхдэлцэн олборлолтын төлөө улайрч байгаа компани нь Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшлийн "Саус гоби коэл транс” компани юм байна. Мөн тэнд хайгуулын зөвшөөрөлтэй МАН болон АН-ын нэр бүхий гурван гишүүний компани байна. Энэ талаарх мэдээллийг дараагийн дугаарт нийтлэх болно.

Н.Ганчимэг

Үргэлжлэл бий

 

 

Тосон бумбын нуруунд ашиглалтын лицензтэй нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани юм байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани