Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганхуяг: Манай банкууд 30 сая ам.долларын зээл ч өгч чадахгүй

Д.Ганхуяг: Манай банкууд 30 сая ам.долларын зээл ч өгч чадахгүй"Бизнес, хөгжил” булангийн  зочноор "Нью ком” группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуягийг урилаа.

-Монголын эдийн засгийн форум "Монголдоо бүтээцгээе” уриан дорболлоо. "Нью ком” групп ч эх орондоо үйлдвэрлэе, бүтээе гэж уриалдаг. Тиймээс энэ удаагийн форумын талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна?

-Төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулж, стратегийн бодлого, төлөвлөгөөгөө ярилцана гэдэг маш чухал. Эндээс шинэ шинэ санаа, боломж ч гарна. "Нью ком” группийн хувьд 21 дэх жилдээ ажиллаж байна. Бид урт хугацааны стратегийн, Монгол Улсдаа шинэ техник, технологи нэвтрүүлдэг, эдийн засгийг хөгжүүлэхэд тус дөхөм болдог дэд бүтцийн салбарт бизнесээ явуулж байна.

 

 

Харилцаа холбоо гэхэд "Мобиком”, агаарын тээвэрт "Изинис”, эрчим хүч гэхэд Салхитын анхны салхин цахилгаан станц зэргийг дурдаж болно. Манай групп зөвхөн эдгээр бизнесээс гадна санаачилгаараа Өрсөлдөх чадварын төвийг байгууллаа. "Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэе” гэж хүмүүс ярьж байна. Тэгвэл энэхүү Өрсөлдөх чадварын төв үүнд томоохон нөлөө үзүүлнэ. Ингэснээр бид юугаараа дэлхийд танигдаж, давуу талаа харуулах вэ гэдгээ шийдэх тод жишээ болно. Өрсөлдөх чадвараа сайжруулж байж эдийн засгаа тэнцвэржүүлж, урт хугацаандаа савлагаагүй зах зээлийг бий болгоно шүү дээ.

 

 

-Танай групп Монголын бизнест хүчээ сориод хүнээр бол эрийн цээнд хүрчээ. Энэ хугацаанд бизнес эрхлэх орчин, боломж, нөхцөлд дүн тавьж, өөрийн гэсэн байр суурьтай болсон байх. Монголд бизнесийн орчин ямар байна вэ. Төр, хувийн хэвшлийн оролцоо тэнцвэртэй байж чадаж байна уу?

-Энэ бол чухал асуудал. Манайх үндэсний томоохон групп компани. Ялангуяа, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаагийн хувьд байнга, өдөр тутам төр, засгийнхантай харилцаж байдаг. Харилцаа холбоо, эрчим хүч, агаарын тээвэр зэрэг нь системээрээ урагшилдаг. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт бараагаа зарж байгаа хүнд төр засгийн оролцоо гэхээргүйгээр, бараагаа авчирч зараад л ашигтай ажиллана. Гэтэл бидний бизнес цэвэр төр, засгийн бодлого, бусад салбараа хэрхэн дэмжиж байна, амласан амлалт гэрээ хэлэлцээрээ хэрхэн мөрдөж байна зэргээс их хамаардаг. Тэгэхээр өдөр бүр асуудал, бэрхшээл тулгарна. Хувийн хэвшил өөрөө менежментээрээ аваад явах боломжтой дэд бүтэц зэрэг салбарт төр, засаг нэг их ороод баймааргүй байгаа юм. Өнөөдөр үнэ нь буурч байгаа салбар бол Монголд харилцаа холбоо, электрон бараа л байна. Гэтэл ам.долларын ханш жаахан өслөө гэхэд л талх, таксины үнэ нэмэгддэг. Үүний хажууд сүүлийн хэдэн жил цэвэр өрсөлдөөний үндсэнд харилцаа холбооны үнэ буугаад байна. Энэ юу хэлээд байна гэхээр, хувийн хэвшил цаашдаа арилжааны маягаар хөгжих салбараа аваад явж чадах нь, үүнд төр, засаг оролцоод баймааргүй байна гэдгийг харуулж байгаа юм. Хувийн хэвшил аль нэг салбарыг аваад явах нь төрд хоёр том давуу талыг бий болгодог. Нэгдүгээрт, татвар тө­лөгч­дийн мөнгөөр эл­дэв татаас өгөх нь багас­на. Хоёрдугаарт, тэр салбарын үйл ажиллагааг явуулах гэж толгойн өв­чин болж төсвийн мөнгийг үрэх хэрэг байхгүй болно. Тухайн салбар нь хөгждөгөөрөө хөгжиж, төр татвараа аваад хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулаад явах бизнесийн оновчтой зарчмыг мөрдөх хэрэгтэй байна.

 

-Монголын бизнес эрхлэгчид хямралтай тулгарч, их алдагдал хүлээж байгаагаа ярьж байна. Бизнесэрхлэхэд улам хүнд боллоо гэх юм. 

Танай группийн хувьд байдал ямар байна?

-Нийтлэг, адилхан байгаа шүү дээ. Манай групп 20 орчим компанитай. Ноднин болон энэ оны эхний улиралд ч байдал хэцүү байна. Том бизнес авч байгаа компаниуд зээл авч таарна. Гэтэл бидэнд хэрэгтэй 50-60 сая ам.долларын зээлийг дотоодын банкууд өгч чаддаггүй. 20-30 сая ам.долларын зээлийг ч бараг өгч чадахгүй. Өгье гэсэн ч хүү нь маш өндөр байдаг. Тиймээс бид олон улсын санхүүгийн байгууллага болох IFC, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд ханддаг. Тэдний хувьд нөхцөл нь хамаагүй бага. Том бизнес хийж байгаа хүмүүс том зээлийг гадаадаас ам.доллараар авч байна. Гэтэл бид эндээ үйл ажиллагаа явуулахаар орлого маань төгрөгөөр орж ирж байна. Ханш 5-6 төгрөгөөр өөрчлөгдөхөд бид эрсдэлээ үүрээд явдаг. Гэтэл 200-400 төгрөгөөр савлана гэдэг бол ялангуяа, гадаадаас том зээл авсан компаниудад маш хүнд тусна. Тиймээс бид одоо энэ хүндрэлтэй байдлаас гарах арга замаа хайж байна. Үндэсний үйлдвэрлэгч, суурь бизнесээ хямралаас авч гарах үүрэг төрд байгаа шүү дээ.

-Гэтэл энэ хямралын хажуугаар албаны зарим хүний амнаас "Монголд бизнесийн орчин хэвийн байгаа.Валютын ханшийн эрсдэл зэргээ компаниуд өөрсдөө хариуцах ёстой” гэж ярьж байна лээ?

-Энэ бол буруу. Бид тодорхой хэмжээгээр бизнесийн модел, загварт ороод явдаг. Гэхдээ хэн ч хүлээхээргүй 300-400 төгрөгийн ханшийн зөрүү гэдэг бол хэвийн бус зүйл. Энэ тохиолдолд төр заавал тохируулга хийх, урьдчилан сэргийлэх арга замыг анхаарч, бодож байх ёстой.

 

 

-Ханшийн өсөлтөөс болоод компаниуд ажилтнуудаа ихээр цомхотгож байна. Танай группийн хувьд ямар байна вэ. Үнэхээр цомхотголоос өөр сонголтгүй болоод байна уу?

-Манайд ч бас то­дорхой хэмжээгээр цом­хотголын асуудал яригдсан. "Мобиком” гэхэд бүтцийн өөрч­лөлт хийж, давхардсан албан тушаал зэргийг өөрчилж, үйл ажиллагаагаа цэгцтэй бол­гоод шинэчилж байна. Уг нь бизнес цаашдаа хурдтай өсөх нь ойлгомжтой байвал бид улам үйл ажиллагаагаа өргөжүүлнэ шүү дээ. Гэтэл одоо бизнес валютын ханшийн зөрүүнээс үүдэн том групп, компаниуд яах аргагүй тохируулга хийхээс аргагүй болоод байна.                                 

-

Тэгвэл төрөөс хям­ралын эсрэг ямар "эм”-ийг та бүхэнд санал болговол байдал дээрдэх болов уу?

-Хууль эрх зүйн орчин их тодорхой байх хэрэгтэй. Ялангуяа, урт хугацааны том төслүүд дээр. Хоёрдугаарт, үүрэг хариуцлага, амлалтаа биелүүлмээр байна. Гуравдугаарт, шаардлагагүй салбар руу төр битгий бизнес хийгээч гэж хэлмээр байна.

 

-Сэдвээ жаахан өөр­чилье. Өнгөрсөн жил инфляц хоёр оронтой тоонд хүрэхэд эрчим хүч­ний үнэ нөлөөлсөн юм билээ. Ер нь эрчим хүчний үнийг бууруулах боломж бий юу. Өрсөлдөөн хэрэгтэй байна уу?

-Үнэ гэдэг харьцангуй ойлголт. Та бүхэн 1990-ээд онд талх, таксины үнэ хэд байсныг статистикаас хараад өнөөдөр хүртэл хэдэн мянга дахин нэмэгдсэнийг харьцуулаад үзээрэй. Эрчим хүчний үнэ яав гэдгийг бас хараарай. Эрчим хүч гэдэг өөрөө суурь үнэ. ОХУ шатахууныхаа үнийг нэмэхэд Монголд тээвэрлэлтийн зардал өсчихдөг. Уг нь шатахуун 100 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд такси км нь дөрөв юм уу таван төгрөгөөр нэмэгдэх ёстой. Гэтэл адилхан 100 төгрөгөөр нэмэгдчихэж байна. Ямар ч бодит зүйл тэнд алга. Үүнтэй харьцуулахад эрчим хүчний үнийг маш олон жил барьсан. Энэ бол нэгдүгээрт, суурь үнэ, хоёрдугаарт, улс төрийн нөлөөлөлтэй байдаг. Иймд ямар ч төрийн бодлоготон, улстөрч "Би эрчим хүчний үнийг нэмлээ шүү, намайг сонгоорой” гэж хэлж чаддаггүй. Энэ бол зөвхөн Монголд биш, дэлхий дахины практик. Тэгэхээр тэр болгонд тухайн улстөрч дараагийн хүндээ хариуцуулж үлдээгээд явдаг. Ингэж хуримтлуулж явсан юм чинь тодорхой хугацааны дараа болохоо болино. Эрчим хүчний салбар ноднин жил 70-80 тэрбум төгрөгийн татаас авсан. Энэ чигээр нь дараад байвал тариф ч нэмэгдэргүй бүх юм болоод байгаа юм шиг хэр нь нөгөө талд нь татвар төлөгчдийн асар их мөнгө энэ салбарыг амьд байлгахын тулд зар­цуулагдаж байна. Иймд энэ салбараа эрүүлжүүлэхийн тулд тарифаа бодитой төвшинд хүргэж, хэрэглэгчдийн нуруун дээр ачаа өгөхгүйгээр бага багаар өсгөдөг зөв тогтолцоо руу орох хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр үнийг дарж байгаад 2-3 жилд 5-10 хувиар үнээ өсгөчихөөр үүнийг зарим нь бөөн шуугиан болгож байна. Энэ нь үнэд дөнгөж гурван төгрөгөөр нөлөөлөх байтал 100 төгрөгөөр барааныхаа үнийг нэмчихээд "Цаана чинь эрчим хүчний үнэ өссөн” гэж хэлээд дундаас нь 97 төгрөгийн давхар ашиг олоод сууж байгаа хүмүүс олширч байна. Энэ бол эрүүл бус сэтгэлгээ.

 

-Эрчим хүчний гол эх үүсвэр болох тавдугаар цахилгаан станцыг барих консерциумд "Нью ком” групп багтсан. Энэ станцын ажил маш их удаж байна. Халуун цэг дээр нь ажиллаж байгаа хүний хувьд юу саад болоод байгааг нь ний нуугүй ярьж өгөөч?

-Тавдугаар цахилгаан станцыг барихаар шалгарсан консерциумд дөрвөн компани бий. Тэдгээрийн нэг нь "Нью ком” групп. Төслийг Монгол талаасаа хариуцан ажиллаж хүн нь би. Энэ бол яах аргагүй ужиг төсөл. Энэ ч гэлтгүй эрчим хүчний ужиг төсөл олон бий. Жишээлбэл, та бүхэн усан цахилгаан станц гэж олон жил сонсч байна. Эгийн голын усан цахилгаан станц гэхэд яригдсанаасаа хойш 20 жил боллоо. Тавдугаар станц яригдсанаасаа хойш 7-8 жил болж байна.

Бид 30-40 жилийн өмнө л томоохон станцууд барьж байж. Тухайн үеийн систем нь ч огт өөр. Тэгэхээр энэ нь цоо шинэ төсөл болж байгаа юм. Үүн дээр нэмээд хэлэхэд, эрчим хүчний салбар маань систем, урт хугацаанд ажил нь явж байдаг. Нэг станцыг бид 4-5 жил биш харин 40-50 жил ашигладаг. Гэтэл ажил нь сонгуулийн эргүүлгээр явдаггүй байхгүй юу. Зарим бизнес сонгуулийн эргүүлгээр явж болно. Жишээ нь, нэг уурхайг дөрвөн жилийн дотор ухаж гаргаад, татвараа өгөөд гараад явчихаж болно. Гэтэл бид станц барьчихаад дөрвөн жилийн дараа ашгаа авчихаад явлаа, гарлаа гэж хэлж чадахгүй. Үүнээс цааш дахиад тав, зургаа, долоо найман Засгийн газар дамнах ёстой. Үүний цаана маш том улс төрийн дэмжлэг, эрмэлзэл байх ёстой юм. Тэгэхгүйгээр нэг дарга нь салхи сайн гээд, нөгөө нь салхи шиг хэрэггүй юм байхгүй, ус сайн гээд байвал салбар хөгжихгүй.  

  Тавдугаар цахилгаан станцын хувьд манай консерциум шалгараад өнгөрсөн намраас Хөлийн гол, Ургах наран хорооллын орчимд бүх судалгаагаа хийгээд, ТЭЗҮ-ийг нь дахин шинэчлээд бараг дуусч байна. Одоо концессийн гэрээ жаахан удаашралтай байна. Энд нэг зүйлийг онцлоход, тавдугаар цахилгаан станц Монгол Улсын дулаан, цахилгааны нэг чухал хэсэг болохоос гадна концессийн гэрээгээр явж байгаа хамгийн том төслүүдийн анхных нь. Энэ том төслүүд нь хэр амжилттай хэрэгжихээс бусад том төсөлд хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах эсэх нь хамаарна.

 

-Энэ төсөлд гадаадын хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байна. Удаад сунжраад байхаар ямархуу хүлээлттэй болж байгаа бол?

-Тавдугаар станцын хувьд Франц, Солонгос, Япон гэсэн олон улсын маш туршлагатай, том групп компаниуд ажиллаж байна. Эдний зүгээс Монголд хууль эрх зүйн орчин маш тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эн­гийнээр хэлэхэд, амласандаа бай гэсэн үг шүү дээ. Гэтэл өнөөдөр нэг дарга нь хэлсэн ч маргааш тэр дарга нь өөрчлөгдөхөд дараагийн дарга нь "Өө, үүнийг чинь би мэдэхгүй. Өөр замаар явна” гэвэл хэцүү. Манай улсад 70, 80 тэрбум ам.долларын эдийн засагтай болох боломж байна. Гэхдээ манай шингээх чадвар нь бага. Иймд үүнийг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг бид ойлгож байна.

 

-Уг нь Концессийн хуулийг хувийн хэвш­лийнхэн алга ташин угтаж авсан. Гэвч энэ хууль, хуулиар зохицуулагдах гэрээ нь хүлээгддэг, уддаг, зарим яам, Тамгын газрын удирдлага нь энэ гэрээгээ ч ойлгодоггүй гэсэн шүүжлэл их байх юм?

-Үнэн. Энэ хууль батлагдаад 3-4 жил боллоо. Төр, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх төслүүд гээд жил бүр шинэчлэх том төслүүд бий. Гэвч одоогоор хэрэгжсэн нь алга. Сүүлийн үед ганц, хоёр төслийн концессийн гэрээ нь зурагдлаа гэсэн мэдээ л байна. Гэрээ батлагдсанаар шууд хэрэгжинэ гэсэн баталгаа бас биш. Түүнийг дагасан арилжааны гэрээнүүд, санхүүжилтээ баталгаатай болгоно, техник технологио шийднэ. Тэгэхээр тэдгээр төслүүд 100 хувь хэрэгжих үү гэдэг нь бас асуудалтай.

Төр, засгийн зарим төвшинд концессийн гэрээг зүгээр л төр үүргээ хувийн хэвшил рүү хаячихна. Тухайн хувийн хэвшил нь тэр ажлыг авч явж байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй хариуцлагыг нь тооцоод сууж байна гэсэн ойлголт байна. Энэ бол буруу. Уг нь төрийн авч явахад хэцүү дэд бү­тэц зэрэг салбарын үйл­чил­гээний хэсгийг хувийн хэвшил авч, төр тодорхой дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил түүнийг нь тодорхой хэмжээгээр арилжааны хэлбэрт оруулж амжилттай ажил­луулахыг зорьдог зүйл шүү дээ. 

 

-Тавдугаар цахилгаан станцын концессийн гэрээ батлагдахгүй байсаар энэ оны эхний улирал шувтарлаа.Хоёрдугаар улиралд энэ ажил амжих уу. 

Хэрэв энэ онд станцын ажил эхлэхгүй бол та бүхэн ямар алдагдалхүлээх вэ?

-Манай консерциум өнгөрсөн намар Засгийн газартай тохиролцоонд хүрсэн. Станцын байрлалыг өөрчилсөн шүү дээ. Энэ мэт станцтай холбоотой зардлаа бид өөрсдөө гаргая гэсэн. Шинэ газар нь цэвдэгтэй гэвэл энэ бидний цэвэр алдагдал болох юм. Өөрөөр хэлбэл, бид санхүүгийн болон судалгаа хийх үүрэг хариуцлагаа хүлээгээд юмаа хийгээд үндсэндээ дууссан. Техникийн асуудлаа одоо Эрчим хүчний яамныхантай яриад тодорхой төвшинд урагштай явж байгаа. Гэтэл концессийн гэрээнээс гадна 5-6 суурь гэрээ байгаа юм. Цахилгаан, дулаан худалдаж, худалдан авах гэрээ, нүүрсний, усны гэрээ зэрэг бий. Энэ намар гэхэд энэ бүхэн амжих болов уу гэсэн найдлага байна.

Үйл ажиллагаа явуулаагүй учраас үйл ажиллагааны алдагдал одоогоор байхгүй. Гэвч Засгийн газар гэнэт "Тавдугаар цахилгаан станцыг барихгүй” гэ­чихвэл бид 5-10 сая ам.долларын цэвэр алдаг­дал хүлээх юм. Ямартаа ч одоо Засгийн газар ч, бид ч энэ цахилгаан станц хэрэгтэй гэдгийг нь мэдэж байгаа, бас хүлээж байгаа.

 

Д.Ганхуяг: Манай банкууд 30 сая ам.долларын зээл ч өгч чадахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани