Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Хашчулуун: Томоохон төслүүдэд улс төр нөлөөлдөг юм уу, явц муутай байгаа

Ч.Хашчулуун: Томоохон төслүүдэд улс төр нөлөөлдөг юм уу, явц муутай байгааЭдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа. Тэрбээр манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хямрал хэмээн үзэхгүй байгаа ч нийтлэг хүндрэл олон салбарт даамжирч байгаа гэсэн юм.

Манай улсын эдийн засаг хүндэрсэн гэдгийг бүгд хэлж байна. Энэ байдлаас гарах ямар бололцоо байна?

Монголчууд "Айлаас эрэхээр авдраа уудал" гэж ярьдаг.Тэгэхээр Монгол Улсын дотоодын нөөц бололцоо маш их байгаа. Бид уул уурхайн салбар хүнд байна гэж ярихаас илүү дотоодын томоохон бүтээн байгуулалтыг эрчимтэй явуулбал үр дүн нь уул уурхайгаас дутахгүй гарч болно. Тэр нь манай томоохон бүтээн байгуулалтын хийгдсэн төслүүд. Тухайлбал тээврийн салбарт төмөр замын асуудал, нийслэлд барих метро, эрчим хүчний салбарт ТЭЦ-5 цахилгаан станц, "Тавантолгой”-н цахилгаан станц, бусад томоохон аж үйлдвэр, паркийн төслүүд хэрэгжихгүй байна. Эдгээр төслүүдийг улсын мөнгөөр барихгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих боломж байгаа юм. Уул уурхайн байдал хүнд ч гэсэн энэ салбаруудын үйл ажиллагааг эрчимтэй явуулж, инноваци, шинэ технологитой холбоотой мэдээлэл технологийн хотхон гэх мэт төслүүдийг дэмжвэл эдийн засаг сэргэнэ. Хувийн хэвшлийн нөөц бололцоог сайн ашиглах, дэмжих шаардлагатай байна. Өнгөрсөн жил уул уурхай хунд байсан гээд барилгын салбарт мөнгө их орж ирсэн. Эдийн засгийн өсөлт зөвхөн барилгын салбарт өндөр гараад бусад салбарт төдийлөн сайн гараагүй.

Томоохон төслүүдийг хөдөлгөхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулалтын орчин ямар байна гэж та үздэг вэ. Манай улс хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнгөрсөн намрын чуулганаар баталсан. Гэвч үр дүн нэг л харагдахгүй юм?      

Хөрөнгө оруулалтын хууль, өнгөрсөн онд батлагдсан.  Энэ хуулийг хэрэгжүүлэх журам нь, дөнгөж өчигдөр гарлаа. Хууль батлагдсанаас хойш журам гарахгүй бас их хугацаа алдсан л даа. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд төрийн шийдвэр хүнд сурталгүй, хурдан байх ёстой. Ганцхан жишээ дурьдахад, ТЭЦ-5 цахилгаан станцын тендер дөрвөн жилийн өмнө зарлагдсан. Дөрвөн жил хөрөнгө оруулагчдын шийдвэрийг удаашруулж, ямар нэг байдлаар хойшлуулж, дахин дахин өөрчлөөд байхаар хөрөнгө оруулалт хийх бололцоо сул болчихож байгаа юм. Хөрөнгө оруулъя гээд мөнгөө бариад ирэхээр шийдвэрийг нь гаргаж өгөхгүй олон жил болдог байдал ажиглагдаж байна. Төмөр зам дээр гэхэд хувийн хэвшлийн компани 2012 оны тавдугаар сард зөвшөөрлөө авч, ажлаа эхэлсэн байхад зургаан сарын дараа шинэ Засгийн газар гарч ирээд, зөвшөөрлийг нь цуцалсан байх жишээтэй. Ажлаа эхлүүлээд явж байсан компани хохироод үлдсэн. Өнгөрсөн жил гэхэд "Чингис" бондын мөнгөөр хэд хэдэн ажил эхлэхээр болсон ч зарим компаниуд нь одоо болтол мөнгөө авч чадаагүй байсаар байна. Тухайлбал, "Ньюком" компани олон улсын нислэгийн зөвшөөрөл аван, нислэгээ үйлдэж байтал гэнэт нэг өдөр л нислэгийг нь цуцалчихсан. Гэтэл гаднаас үнэтэй том онгоц худалдаад авчихсан компани хохироод үлдэх жишээтэй. Хөрөнгө оруулалтын орчин жижиг, дунд үйлдвэрийн салбарт сайжирч байгаа байх, харин дээрх шиг томоохон төслүүдийн хувьд улстөр нөлөөлдөг юм уу, явц муутай байгаа. Тиймээс хувийн хэвшлийн томоохон төслүүд бугд царцанги байдалд орсон. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Нөгөө талаас хийгдэж байгаа юм үндсэндээ байхгүй байгаа л даа. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, төрийн щийдвэрүүд нь хурдан гараад эхэлбэл болохгүй зүйл байхгүй.

Улс төр ороод томоохон төслүүд гацлаа гэж бодъё. Энэ Засгийн газар өөрийнхөө эхлүүлсэн ажлыг гүйцээх тал дээр хэр байгаа гэж харж байна?

Засгийн газрын хийж байгаа ганц том ажил нь "Гудамж" төсөл. Энэ төслийн хүрээнд тодорхой ажлууд хийгдээд явж байгаа нь сайн жишээ. Гэхдээ "Гудамж" төслөөс өөр төсөлгүй болчихсон юм шиг л харагдаад байгаа. Тиймээс бусад төслүүддээ анхаарал тавьж, дэмжих шаардлагатай байх.

Ер нь сая баталсан Хөрөнгө оруулалтын хуулийг та хэр сайн хууль болсон гэж дүгнэдэг вэ?

Сайн хууль. Харамсалтай журам нь саяхан батлагдсан болохоор өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрэгжээгүй гэсэн үг. Хэрэгжээд эхлэхээр үр дүн нь тодорхой харагдах байх.

"Оюутолгой"-н далд уурхай зогсонги байдалд орсон нь эдийн засагт нөлөөлж байгаа нь мэдээж. Үүнийг дагаад ам.долларын орж, гарах урсгал буурсан нь валютын ханш өсч байгаагийн гол шатггаан гэж үзэх хүмүүс бий. Та үүнгэй санал нийлэх үү?

Ер нь Монгол Улсад ам.доллар, төгрөгийн харьцаа 2013 онд их хэмжээгээр өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбал, гаднаас орж ирж байгаа доллар эрс багасч, зах зээлд хэрэглэж байгаа төгрөг нь бараг гурван их наядаар нэмэгдсэн. Мэдээж "Тавантолгой" алдагдалтай, өртэй байгаа учраас гол найдвар нь "Оюутолгойн" байсан. "Оюутолгойн" нэгдүгээр ээлж хэвийн ажиллаж байгаа ч нийт ордын 80 гаруй хувь нь газрын гүнд байгаа. Газар доорхи ордоо ашиглахгүйгээр ил байгаа ордоо ашиглах юм бол хагас дутуу ашиглалт болно. Хөрөнгө оруулагчид, Монгол Улсын аль болох гүний ордоо ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гол маргаан нь төслийн анхны гэрээний зардал 20 хувиар өссөнд байгаа юм. Томоохон төслүүд дээр 20 хувь битгий хэл хоёр гурав дахин их зардал өсөх тохиолдол байдаг юм билээ. Анхны төсвийг 2008 онд хийж байхад 2012 онд 10-20 хувиар зардал өссөн нь үнэн боловч нөгөө талаас тийм том бүтээн байгуулалтыг богино хугацаанд говьд байгуулсан гэдэг нь технологийн гайхамшиг байсан. "Оюутолгой”-н үйлдвэр дэлхийн хамгийн том уул уурхайн төсөл болж яригддаг. Тиймээс энэ төслөө үргэлжлүүлэхийн тулд гүний ордоо ашиглаж, бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх ёстой. Түүнийг дагаад маш их ажлууд гарч ирдэг. Ер нь Оюутолгойн ханган нийлүүлэгчдээр ихэвчлэн монголчууд байдаг шүү дээ. Сүүлийн үед нэлээн нарийн ажлуудыг нь хийдэг болсон. Ажлын фронт нэмэгдэж, ам.долларын урсгал нэмэгдсэнээр манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ёстой юм. Одоогоор шийдвэр гараагүй байгаа ч хийх ажлууд их байгаа. Засгийн газар биднээс хамаарахгүй гэж байгаа ч Уул уурхайн яамаар энэ төсөл дэмжигдэнэ. Дараа нь Засгийн газар, Их хурал руу орох юм. Хийх ажил ихээхэн байгаа ч, тэр ажил нь өнөөдөр эхлээ ч үгүй байна.

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед үйлдвэржилтэд нэг их наяд төгрөгийг зарцуулахаар төслүүдээ шалгаруулж эхэллээ. Энэ нь зөв гарц болж чадах уу?

Ер нь бол 2013 онд Засгийн газарт таван их наяд төгрөг байсан. Бонд, төв банкны мөнгө байсан. Хэрэв тэр мөнгийг үйлдвэржилтэд хөрөнгө оруулсан бол энэ жилийн нэг их наяд төгрөг, өмнөх жилийн таван их наяд төгрөгөөс хамаагуй бага мөнгө болох байлаа

Энэ мөнгөөр зөвхөн нэг салбараа түлхүү дэмжих ёстой юу, эсвэл олон жижиг төслүудийг дэмжих нь эдийн засагт өгөөжөө өгөх үү?

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улсын дундаж цалин 300400 ам.доллар байна гэж үздэг. Вьетнам улсын дундаж цалин 85 ам. доллар байдаг. Нэг жишээ дурдъя, бид цамц оёдог болъё гэхэд 85 ам.долларын цалинтай бэлэн оёдолчин авах уу, 400 ам.далларын цалинтай оёдолчин хөлсөлж авах уу... Мэдээж 85 ам.долларын цалинтай оёдолчин авна шүү дээ. Дээрээс нь Монголд цамц оёхын тулд даавуунаас нь эхлээд бүх материалыг нь импортоор авдаг. Импортоор оруулж ирэхдээ татвар, гааль, НӨАТ , тээвэрлэлтийн зардлыг нэмж, худалдаална. Тэгэхээр Вьетнам, Мянмяар ч юм уу гадны улс оронтой өрсөлдөхөд хэцуу болж байгаа юм. Импортын бараа орлуулах бутээгдэхүүнд хөрөнгө оруулснаас өөрсдийн давуу татыг апшглан хөрөнгө оруулалт хийх нь ашигтай. Монголын давуу тал бол байгалийн баялаг. Тухайлбал, мах, сүү, ноос, ноолуур, төмрийн хүдэр, зэс, нүурс гээд цөөхөн төрлийн бүтээгдэхүүнээ боловсруулаад өндөр үнээр худалдчихвал манай экспортын хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Тэр мөнгөөр бид хүссэн зүйлээ импортоор худалдаж авч болно. Жишээлбэл, шатахуун, эм хоёр бол зайлшгүй импортоор авах шаардлагатай бүтээгдэхүүн. Их олон зүйл руу мөнгө цацвал үр дүнгээ өгөхгүй. Тэгснээс зэс хайлуулах нэг үйлдвэр төмрийн гангийн нэг үйлдвэр,нүүрс боловсруулах нэг үйлдвэртэй байхад л аж үйлдвэр хөгжөөд явчихна. Олон гжтлын цех байгууллаа гээд үйлдвэрлэл хөгжинө гэвэх их өрөөсгөл ойлголт. Юуг хөгжүүлэх вэ гэдэг хөгжлийн бодлого Монголд дутагдаад байна л даа.

Засгийн газраас зээл, тусламж, бонд босгох аргаар мөнгөтэй болж, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь эдийн засагт нэмэр болсон уу. Сөрөг хүчний хувьд энэ нь хувийн хэвшлийнхэнд ачаа болж, эдийн засгаа татаж унагасан гэж онцлоод байгаа?

Бид өр ярихдаа гадаад өрийг их ярьдаг. Улсын өр ДНБ-ийн 60-70 хувьд хүрсэн. Монголбанкны тооцооллоор бол гадаад өр 17 тэрбулгам.доллар байна гэсэн. Сүүлийн хоёр жилд гадаад өр хоёр дахин ихэссэн. Үүнээс илүү өсгөх биш, үр өгөөжтэй ажил хийх нь чухал байна. Заавал гаднаас тэрбум тэрбумаар нь зээл авч, хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулахын оронд цөөн тооны үр өгөөжтэй зуйлд зарцуулах хэрэгтэй байгаа юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний зээлийг төгрөгөөр олгосон. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт багассан энэ үед төгрөг, ам.долларын харьцаа маш их өөрчлөгдсөн. Ингэхээр ам.долларын ханш өсөх нь тодорхой. Анх үнэ тогтворжуулахад олгосон зэзл нь эргээд ханш өсөхөд түлхэц болоод, түүнээсээ болж энэ хөтөлбөрт хамрагдаагүй бусад барааны үнэ өсч байгаа нь одоо харагдаж байна. Валютын ханшийг алдана гэдэг манайх шиг үйлдвэрлэгч биш хэрэглэгч оронд сөрөг нөлөөтэй.

Энэ оны улсын төсөвт ам.долларйн ханшийг 1380 төгрөгөөр тооцож суулгасан. Гэвч өнөөдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1770 орчим байна. Долларын ханшийг төсөвт суулгасан хэмжээнд барих бололцоо бий юу?

Валютыг тодорхой хэмжээнд барих боломж бий. Гэхдээ тэр боломжийг бий болгохын тулд экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн наадмын дараагаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдал зарчмын хувьд өөрчлөгдсөн зүйл алга байна. Нүүрсний зах зээл хүнд, "Оюутолгой"-н эхний ээлж ашиглалтад орсон хэвээрээ үед төгрөгийн ханш унаж байсан. Одоо ч ханш унасан хэвээрээ л байгаа.

Ер нь манай улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг хямрал гэх үү, хүндрэл гэх үү?

Эдийн засагчдын тодорхойлолтоор хямрал гэж нэрлэхгүй байгаа юм. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил өндөр гарсан, энэ жил ч гэсэн өндөр гарч байгаа. Салбараараа авч үзвэл өнгөрсөн жилийн өсөлт зөвхөн барилгын салбарт л бий болсон. Бусад салбарын хувьд ямар өсөлт гарах вэ гэдгийн хэлэхэд хэцүү. Энэ жилийн хувьд нүүрсний салбар сэргэж магадгүй, зэсийн өсөлт нэгдүгээр улиралд өндөр гарах боловч хоёрдугаар улиралд өнгөрсөн жилийхээс илүү гарч чадахгүй байх. Тэгэхээр томоохон төслүүдээ дэмжээд явбал 2-3 тэрбум ам.долларын нөөцийг оруулж ирэх боломжтой. Одоогийн нөхцөл байддыг хямрал гэж хэлж болохгүй ч нийтлэг хүндрэлүүд олон салбарт даамжирч эхэлж байна. Яагаад гэвэл 2013 онд уул уурхай уналтад орсон ч гаднаас их хэмжээний мөнгө зээлж, барилгын салбарын өсөлт гарсан байсан. Энэ жилийн хувьд тус салбар цацах мөнгө, нөөц нь багассан. Мөн цаасан мөнгийг нэмж хэвлэх боломжгүй болсон. Одоогийнхоос их хэмжээгээр цаасан мөнгө хэвлэвэл инфляци баригдахгүй. Дотоодын мөнгөний нийлүүлэлтээс болж үнэ өсөх явдал гарч болзошгүй. Энэ нь эхнээсээ илэрч байна. Тухайлбал, өнгөрсөн намраас өндөгний үнэ нэмэгдсэн. Дотоодын өндөг импорттой холбоогүй хэрнээ үнэ өсч байгаа нь мөнгөний бодлогоос холбоотой үнийн өсөлт үүсч магадгүй гэдгийг харуулж байгаа юм.

Б.ЭНХЖАРГАЛ

Ч.Хашчулуун: Томоохон төслүүдэд улс төр нөлөөлдөг юм уу, явц муутай байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани