Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ ХЭЦҮҮ ГЭДЭГ

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ ХЭЦҮҮ ГЭДЭГКанад нь Монголын томоохон хөрөнгө оруулагч улсын нэг. Тэрхүү хөрөнгө оруулалтын дийлэнх нь Монголын уул уурхайн салбарт хамааралтай бөгөөд энэ улсаар овоглосон уул уурхайн олон компани манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед Өмнөговийн Овоотолгойд ашиглалт явуулж буй Канадын хөрөнгө оруулалттай "Саусгоби сэндс” компанийн хяналтын хувьцааны 60 хувийг Хятадын төрийн өмчит "Чалко” компани худалдан авахаар болсон тухай мэдээллийг тойрсон дуулиан дэгдээд байна. Энэ нь Канадын хөрөнгө оруулалттай компанитай хамаатай хоёр дахь асуудал болж байгаа юм. Өмнө нь Канадын хөрөнгө оруулалттай "Хан Ресорсиз” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас Монгол улсын Засгийн газрыг Олон улсын арбитрийн шүүхэд өгч, 200 сая ам доллар нэхэмжилсэн билээ.

Энэ үед Монгол дахь бизнесийн орчин, түүний тогтвортой байдал, тэдгээрээс үүдэлтэй эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлсэн Элчин сайдын ярилцлагаас хэсэгчлэн нийтэлж байна. Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаук 2010 оны арванхоёрдугаар сард MMJ сэтгүүлд энэ ярилцлагыг өгсөн юм.


Канад улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосон Хойд Америкийн анхны улс. Хамтын ажиллагааны 37 жилийн түүхтэй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түвшинг Та хэрхэн тодорхойлох вэ? Цаашдын хамтын ажиллагааны ирээдүйг хэрхэн харж байна вэ?


Монгол улс бол хөгжлийн гараандаа гарсан улс. Канад улсын хувьд энэхүү хөгжлийн үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцох, хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа. Нэлээд хэдэн жил яригдсаны үр дүнд Элчин сайдын яамаа Монгол улсад нээлээ. Энэ нь хоёр улсын харилцааг цаашид улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа нээснээр бид Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, шаардлагатай үед дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллах боломжтой боллоо.

Канад улс Монголын уул уурхайн салбарт өргөн хүрээтэй ажиллагаа явуулж байгаа. Уул уурхай, эдийн засгийн салбараас гадна бусад салбаруудад хамтран ажиллах боломж байгаа юу?


Хоёр улсын хамтын ажиллагаа их олон салбарт хөгжих боломжтой. Ялангуяа худалдаа, эдийн засгийн хувьд хамтран ажиллах өргөн боломж байна. Энхийг сахиулах салбарт ч хамтран ажиллах боломж байна. Мэдээж хэрэг, уул уурхайн салбар эн тэргүүнд тавигдах нь гарцаагүй. Монгол улсын хувьд ч хөгжлийг тэргүүлэх гарц нь уул уурхайн салбар болж байна. Канад нь Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч улс. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт хийгдсэн.

Гэхдээ зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй, бусад салбарт ч гэсэн хөрөнгө оруулалт хийх байх. Ялангуяа уул уурхайн салбар дагасан туслах үйлчилгээ буюу хоёрдогч үйлдвэрлэл гэж хэлдэг салбарт нэлээд орж ирэх болов уу гэж бодож байна. Бусад боломжууд ч их байна. Тэр дундаас би боловсролын салбарыг онцолж дурдахыг хүсч байна. Ялангуяа мэргэжлийн боловсрол. Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийг дэмжихэд тодорхой чиглэлээр мэргэжсэн хүмүүс хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн боловсролд их ач холбогдол өгөх нь зүйтэй юм.

Хөгжих боломжтой өөр нэг салбар бол хөдөө аж ахуй. Уур амьсгалын хувьд манай хоёр орон ижил төстэй тул Канадын дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлж хэрэгжүүлэх боломжтой. Хамтын ажиллагааны маш өргөн боломжийг ярих хүсэл байгаа боловч загвар болохын хувьд энэ хоёр салбарыг л дурдъя даа.    
        
Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч улсын хувьд манай хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ? Гадаадын хөрөнгө оруулагчдад юу үгүйлэгдэж байна вэ? Хөрөнгө оруулалтын ямар эрсдэлүүд учирч байна вэ?

Зөвхөн Канадын гэлтгүй бусад компаниудын төлөөлөлтэй уулзаад ярьж байхад тэдний зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийхэд хууль эрхзүйн хэрэгжилт их хэцүү гэсэн асуудлыг сөхөж тавьдаг. Канадын компаниудад Монголд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах хүсэл их бий. Мэдээж хэрэг, Монгол улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зорьдог. Гэхдээ урт хугацааны төлөвлөлт хийж, хөрөнгө оруулалтаа баталгаажуулахад хууль эрхзүйн тогтвортой орчин чухал. Үүнийг анхаарах нь зүйтэй санагддаг юм.

Тухайлбал, урт нэртэй хуулийн хувьд бүрхэг зүйл ихтэй нь компаниудад асуудал учруулдаг. Тэдэнтэй уулзахад ойн сав, гол мөрнийг хамгаалах тухай энэ хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ яг ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой гаргаж өгмөөр байна гэдэг юм. Аливаа  улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орныхоо хууль эрхзүйг байнга дээдэлж, хэрэгжүүлдэг. Гэхдээ улс орон бүрийн онцлог өөр байдаг болохоор тухайн хуулийг яаж хүлээж авах, яг ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой гаргаж өгөхгүй бол төөрөлдөх явдал бий. Энэ нь зөвхөн Канадын компаниудад ч биш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад орны компаниудад ч тохиолдож байгаа.

Монголын хууль сахиулагчидтай ярилцаж байхад энэ байдлыг зарим нэг талаар хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэхээр 1990-ээд оны эхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд маш таатай нөхцөл боломжийг гадаадынханд олгосон. Харин ерээд оны сүүлээр гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зарим нэг талаар хязгаарлах бодлого явуулснаар хөрөнгө оруулагчдын боломж нөхцөл нэлээд хумигдсан. Одоо бол аль аль талдаа ашигтай, Монгол улсдаа ч, гадаадын хөрөнгө оруулагчдадаа ч таатай нөхцөл бүрдүүлсэн хууль журам бий болгохоор ажиллаж байна гэж ойлгож байгаа. 

Монгол улсын хувьд уул уурхайн салбарт нь байнга өөрчлөлт гарч байгааг ойлгож болох талтай. Ярилцлагын эхэнд дурдсанчлан Монгол улс эдийн засгийн ихээхэн өөрчлөлтийг дагуулж байгаа. Энэ утгаараа хууль эрхзүйн орчин ч тодорхой хэмжээгээр өөрчлөлт шаардах нь дамжиггүй. Уул уурхайн хууль эрхзүйн тогтолцооны хувьд Канад улс дэлхийд тэргүүлдэг. Ялангуяа байгаль орчныг хамгаалах талаар арвин туршлагатай. Канад улс ч гэсэн өнөөгийн хөгжилд хүрэхийн тулд ихээхэн цаг хугацаа зарж, туршлага хуримтлуулсан.

Төрийн өндөр албан тушаалтнуудтай хөгжлийн талаарх ойлголт дээр санал нэг байдаг. Хэдийгээр хөгжил нь эдийг засгийг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зэрэг сайн талтай ч нөгөө талаар сөрөг үр дагаврыг учруулж болзошгүй. Ялангуяа улс орны өөрийн гэсэн онцлог байдал, соёлын өв, ёс зан заншилд нь сөрөг үр дагавар авчирч мэднэ. Мөнгө санхүүгийн эрсдэл ч бас байж болох юм.

Миний зүгээс Монголын хууль сахиулагчид энэ эрсдэлийг бас бодолцож үзээсэй, тооцоолоосой гэж хүсдэг. Гол нь сайн тогтолцоо бий болгосны дараа орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа хийхгүй бол муу тогтолцоо их эрсдэл дагуулдаг. Энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгч ч бас хэлж байсан. Зөвхөн Ерөнхийлөгч ч биш бусад хүмүүс ч гэсэн ийм бодолтой байгаа байх.                       

Гадны хөрөнгө оруулалтын хувьд Канад улс хэр туршлагатай вэ? 


Канад улсад ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд зарим нэг асуудал тулгарч байсан. Гэхдээ байнга дэмжиж ирсэн. Яагаад гэвэл, сайн үр дагавар нь илүү. Ажлын байр бий болгож, татвар нэмэгдүүлэн, баялгийг хуримтлуулдаг. Жар далаад оны үед Канад улс гадны хөрөнгө оруулагчидтай нэлээд болгоомжилсон байдлаар харьцаж байсан. Зарим нэг талаараа улс орны эрх мэдэл багасч байгаа мэт хардлага төрүүлж байсан л даа.

Монгол улс өөрийн зорьсон эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд гадаадаас хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр татах зайлшгүй шаардлагатай. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд ажлын байр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ нь улс оронд сайн талтай. Канадын компаниудаар зочлоход ажиллагсдын дийлэнх нь монгол хүмүүс байдаг. Удирдах албан тушаалд ч гэсэн монгол хүмүүс ажиллаж байна. Канад ажилтнууд монгол ажилтнуудад арга туршлагаа хуваалцах, нэвтрүүлэх боломжтой. Магадгүй ирээдүйд Канадад монголчууд хөрөнгө оруулалт хийхийг үгүйсгэхгүй. Өнөө өглөө мэдээ уншиж байгаад нэг содон мэдээ харлаа. Тайландад Канадын маш олон хөрөнгө оруулагч байдаг юм. Гэтэл Канадад анх удаа Тайландын хөрөнгө оруулагч 2,3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг газрын тосны салбарт хийснийг уншлаа. Урьд өмнө төсөөлж байгаагүй орнуудаас Канадад хөрөнгө оруулалт хийж байна. Тэдгээрийн ихэнх нь Азийн орных. Тиймээс монголчууд яагаад Канадад хөрөнгө оруулж болохгүй гэж.   
         
Монголд Канадын хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ? Тэдгээрийн хэд нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ? Томоохноос нь дурдвал?


Гадаадын хөрөнгө оруулалтын газраас авсан албан ёсны мэдээллээр Канадын 90 гаруй хөрөнгө оруулагч бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ дунд Хятад, Орос, Солонгос зэрэг бусад оронтой хамтарсан компаниуд зөндөө байгаа. Яг уул уурхайн салбарт 29 компани үйл ажиллагаа явуулж байна. Зарим нь идэвхтэй үйл ажиллагаа эхлээгүй ч байж магад.

Томоохноос гэвэл, "Айвенхоу Майнз”, түүнтэй холбоотой "Саутгоби Рисорсиз”, "Саутгоби  сэндс”, ураны салбарт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа "Камеко”, Бороо гоулдын алтны уурхайг эзэмшигч "Сентарра гоулд”, "Эрдэнэ Рисорсиз” гээд олон компанийг дурдаж болно. Үүний зэрэгцээ олон жижиг компани байгаа. Ялангуяа хайгуулын компани нэлээд бий. Хайгуулын үйл ажиллагаа явуулах нь их чухал. Хайгуул хийхгүйгээр хөгжлийг бий болгоход хэцүү.   
       
Канад улсад Монголын ураны салбарт хамтран ажиллах сонирхол их байгаа. Энэ салбараас ямар үр дүн хүлээж байна вэ? Ямар хамтын ажиллагаа өрнөх боломжтойг Канадын Засгийн газрын төлөөлөгчийн хувьд хэлж өгнө үү?


Канадын гурван компани энэ салбарт ажиллаж байна. Ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бусад уул уурхайн компаниудтай адилхан бэрхшээлтэй учирдаг. Энэ нь хууль, эрхзүйн орчны тогтвортой байдал. Ураны орд стратегийн ордод хамаарагддаг учраас өөрийн онцлогтой. Монгол улсын хууль хяналтын байгууллагууд стратегийн ордуудаа хэрхэн ашиглах талаар бодлогоо боловсруулж байгаа гэж ойлгож байгаа. Хууль эрхзүйн оновчтой орчныг бий болгож хэрэгжүүлэхийн тулд хууль эрхзүйн мэргэжилтнүүд хэлэлцүүлэг явуулж байгаа гэсэн. Канад улсын зүгээс ч гэсэн Монгол улсын хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудад ураны салбарын ашиглалтыг хэрхэн зөв оновчтой явуулах талаар зөвлөгөө өгч байгаа. Америкийн талаас ч зөвлөж байгаа юм билээ.

Ураны салбарыг уул уурхайн бусад салбараас тусгайлан авч үзэх нь тийм ч зөв зүйл биш байх. Яагаад гэхээр тулгамдаж байгаа асуудал яг ижилхэн.

Та ураны салбар гэж асуухдаа "Хан Ресорсиз” компанийн нөхцөл байдлыг ч гэсэн хэлсэн байх. "Хан Ресорсиз” энэ асуудал дээр шаардлагатай газруудтай холбоотой ажиллаж уулзалтуудыг хийж байгаа. Тэд энэ асуудлыг аль аль талдаа ашигтайгаар шийдвэрлэгдэх байх гэж найдаж байгаа. "Хан Ресорсиз”-ийн хэрэг нь олон орны уул уурхайн салбарынхны анхаарлыг татаж байна. Тэр утгаараа гадны хөрөнгө оруулагчид энэ талын мэдээллийг анхааралтай ажиглаж байгаа. Энэ нь Монгол дахь бизнесийн орчин, түүний тогтвортой байдал, тэдгээрээс үүдэлтэй эрсдэлийн талаар тодорхой ойлголтыг өгнө гэдгээрээ эмзэг бөгөөд чухал ач холбогдолтой юм.
МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ ХЭЦҮҮ ГЭДЭГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани