Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхсайханы зөв байжээ

М.Энхсайханы зөв байжээ

 

М.Энхсайханы зөв байжээ. Цаг хугацаа бүхний шалгуур гэдэг. Үйл явдал, хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтууд өнгөрсөн хугацаанд Тавантолгой дээр чухам юу болж өнгөрсөн нь зах зухаасаа ил болж байна.
 
М.Энхсайхан ба Х.Баттулга, Л.Гансүх, Л.Эрдэнэчимэг гээд эрх мэдэл, эрх ашгийн эрс тэс ашиг сонирхолтой талууд юу ярьж, нэгийн эсрэг яаж боорлон дайрч байсныг одоо эргэн сөхвөл хэн нь чухам эх оронч, хэн нь хувийн эрх ашгаа хамгаалагч байсныг таньж мэдэхэд амархан болжээ.
 
УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг, "М.Энхсайханы боловсруулсан гэрээ гэмт хэргийн шинжтэй” хэмээн мэдэгдэж, хариуцлага тооцохыг шаардаж байлаа. Харин одоо жинхэнэ гэмт хэрэгтэн хэн байсныг цаг хугацаа харуулж, зарим нэг баримт, нотолгоо дэлгэгдэж эхэлжээ. 
 
Эдийн засаг элгээрээ хэвтэж, өндийж сэхэх нь хугацаа тодорхойгүй болсон өнөө үед, хэрэв Тавантолгойн төсөл хөдөлсөн бол, хэрэв төмөр замаа тавьчихсан байсан бол, хэрэв .... гэсэн харамслыг одоо хэчнээн хэлээд ч нэгэнт орсон борооны хойноос цув нөмрөв гэгч л болж байна.
Монголчуудаас нэгэнт алдагдсан цаг хугацаа, хөгжлийн боломж, таатай нөхцөл эргэж олдохгүй. Харин улстөрчид хөгжлийн зорилго нэгтэй, эвтэй байвал дахин шинэ боломж гарч ирж магадгүй. Гэхдээ тэр боломжийн нөхцөл өмнөхөөсөө илүү хатуу, хөрөнгө оруулалтын хэмжээ илүү татуу байх болов уу.
 
Өчигдрийн байдлаар ам. долларын ханш 2,045.88 төгрөгт хүрсэн нь жилийн өмнөх 1,985.51 төгрөгөөс даруй 3.04 хувь өсчээ. Үүнийг дагах үнийн хөөрөгдлийг Засгийн газар хүчээр зохицуулж, ядаж бензины үнийг өсгөхгүй барьж байгаа нь жирийн иргэдийн хувьд бага ч гэсэн нэмэр болж байна. 
 
Мега төслүүдээ хөдөлгөдөггүй, Засгийн газраас оруулж ирсэн бодлогыг дэмждэггүй, УИХ дээр гацааж,бие биенээ хардаж сэрдсэнээс цаг алдаж өнөөдрийн ийм байдалтай нүүр тулсан. Тэр үед улстөрчдийн хэн ч, юу ч хийгээгүй атлаа одоо бүгдээрээ хямралд анхаарал хандуулж, бурууг бие бие рүүгээ түлхэж буй нь Монгол Улсыг эдийн засгийн төдийгүй улстөрийн хямралын туйлд хүргэх магадлал өндөр байна. 
 
2017 оноос 4.4 тэрбум долларын өр зээлээ төлж эхлэхийг эрх баригч улстөрчид бүгд мэдэж байсан. Гэтэл тэд өнгөрсөн жил ч, өнөөдөр ч энд тэндэхийн улс оронд  очиж зээл тусламж гуйснаас өөрөөр том төслүүдээ хөдөлгөж,экспортоос валют олоход нэгдэж чадсангүй. 
Хэвлэлийн хуудас сөхвөл, өнөөдрөөс яг хагас жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 24-д М.Энхсайхан " Бид илүү их "өвдөлт” мэдэрнэ” гэсэн гарчигтай ярилцлага өгч байжээ.
 
Үүндээ, өнөөдрийн ийм байдалд хүрэхийг урьдчилан харж "Тавантолгой төсөл яваагүйгээс эдийн засагт юу болох вэ?. Нүүрсний салбар уналтад орно. Үнэ ханш өснө. Үндэсний олон компаниуд ажилгүй болно. Өрөнд унана. Банк санхүүгийн байдал муудна. Ажилгүйдлийн хэмжээ өснө. Бидний монголчууд  арьс махан дээрээ бодиттойгоор "өвдөлт” мэдрэнэ. ” хэмээн анхаарч сануулж байжээ. Гэтэл энэ байдал өнөөдөр яг бидэнд тулгараад байна. 
 
Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч О.Орхон банкны салбар анх удаа алдагдал хүлээснийг хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн бол Монголын хөрөнгийн зах зээл судлаач Д.Ангар үнэнээ хэлэх цаг болсныг эрх баригчдад ил тод уриалжээ. Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг хамгийн том институц болох Төв банк ханшаа жолоодож чадахгүйд хүрч нэг ам. доллар 2,040 төгрөг даваад байгаа нь  төгрөгийн чадвар алдагдаж,Монгол Улс дампуурлынхаа ирмэгт өнцөгдөөд буйг сануулсан дохио юм.
 
Энэ бол улс орныхоо эдийн засаг ямар хүнд болсныг харсаар, мэдсээр байж дуугүй өнгөрч чадахгүй байгаа мэргэжилтэн судлаачид, шинжээч, эдийн засагчдийн улстөржилтгүй үнэний дуу хоолой юм. Харамсалтай нь улстөрчид улс орныхоо энэ хэцүү байдалд дөрөөлөн сонгуулийн амлалт, бие биенээ үгүйсгэж муулах, нэг нэгнээсээ дээр гарах гэж ам хэлээрээ уралдацгааж байгаа нь сонгуулийн дараа Монгол улс орших уу эс орших уу гэсэн айдас төрүүлж байна. 
 
Эдийн засагт шинэчлэл хийх үүрэг хүлээсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар эхнээсээ л мега төслүүдийг хөдөлгөх бодлого баримталсан. 
Монгол Улсын сайд гэх яамгүй сайдын албан тушаалыг бий болгож мега төслүүдээ хөдөлгөх ганц л үүрэг өгсөн.
 
Энэ албан тушаалд  томилогдсон М.Энхсайхан Тавантолгой болон түүнтэй адитгах мега төслүүдийг Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлэн, олон улсын жишиг болон Монгол Улсын хуулийн дагуу, ашигтайгаар хөдөлгөх далайцтай ажлыг хийж эхэлсэн.
 
Гэвч "шилтэй” зүйрлэдэг хамгийн эмзэг энэ ажлыг хариуцаж буй түүний хийсэн, ярьсан бүхнийг шүүмжилж, гацааж, унагаж бахаа хангахаас өөр ажил хийлгээгүй. Ийм байхад мега байтугай минитөсөлд хэн итгэж, хэн хөрөнгө оруулахыг хүсэх юм бэ? 
 
Тавантолгойн цахилгаан станцын  төсөлд Японы Марубени корпорацийг шалгаруулсан гэх сайн мэдээг зарлаад удаагүй байна. Бас улстөржиж, хэн нэг эрх мэдэлтний  ашиг сонирхол нөлөөлөхгүй бол тавдугаар сараас хэрэгжих учиртай. Гэвч эрх баригчид хэрхэн хүлээн авахыг таашгүй.
 
Тендерт шалгарсан Марубени хэрэгжүүлж чадна, улстөрчид үймүүлж бас чадна. Мега төслийн хувьд энэ төсөл Тавантолгой, Оюутолгойтой шууд амин холбоотой. Энэ төслийг дангаар нь  хэрэгжүүлснээр одоогийн ийм байдалд ортлоо сөхөрсөн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.
 
Учир нь Тавантолгой болцогц төсөл. Тиймээс хөрөнгө оруулалт, төмөр замын асуудлыг эцэслэн шийдээгүй байж Цахилгаан станцыг эхэлж барьсан ч говийн ганц хайлаас шиг ёрдойж үнэгүйдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Тавантолгойн асуудлыг хамтад нь цогц шийдэж байж мега хэмжээнд хүрч улс орны эдийн засагт үр өгөөжөө өгнө.
 
Гэтэл Тавантолгойн цогц төслийн "толгой” гэж хэлж болох хөрөнгө оруулагчидтай байгуулах амин гэрээг УИХ-ын Ажлын хэсгийн шахалтаар Засгийн газар буцаан татсанаас хойш бүр мартагдчихаад байгаа. УИХ-ын дарга З.Энхболд "Хөрөнгө оруулалтын гэрээг дараагийн Парламентад үлдээлээ” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэнээс үзвэл АН-ын энэ УИХ, Засгийн газрын үед лав шийдэгдэхээсээ өнгөрсөн.
 
Тэгэхээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2017 онд төлөх ёстой их өрөөсөө өмнө даруй нэг тийш болгон шийдэж, эдийн засгийг өндийж сэрээх амь тариа болгох өндөр хариуцлага дараагийн Парламентад ногдож байна. Тавантолгойн төмөр замыг анх ярьж эхэлсэн  10 жилийн өмнө л барьчихсан байсан бол нүүрсний салбар бүрэн зогсож, нүүрсний экспорт өнөөдрийнх шиг 20 ам.доллар буюу duty free-гийн ганц тамхиний үнээр үнэлэгдэх үнсний үнэ цэнэтэй  болохгүй байх байлаа.
 
Тухайн үед үндэсний компани өөрсдийн хөрөнгөөр, эрсдэлээ үүрч төмөр зам тавьж тодорхой хугацааны дараа 51 хувийг улсад үнэ төлбөргүй шилжүүлье гэхэд  эсэргүүцэж, шүүмжлээд байсан.
 
Тэгсэн атлаа одоо болохоор Хятадын Экспорт-Импорт банкнаас 1.3 тэрбум долларын зээл авч, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа нэмсэн өр тавьж Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихаар гуйж гувшиж эхэлсэн нь хэний "эх оронч” бодлого вэ?
 
Улстөржилт, популист хийрхэл өнгөрсөн хугацаанд Монголд сайн зүйл авчирсангүй. 
 
Уг нь М.Энхсайхан сайдын хэлснээр Тавантолгой бол Монголын мега төслүүдийг хувьд мөс зүсэгч,  гол хөдөлгөгч хүч нь байсан. Тиймээс бид алдаа, оноо дээрээ суралцаж, цаашид мэргэжлийн эдийн засагч, судлаачдынхаа үгийг үнэлж, төр засгийн бодлогоо улстөрчдийн биш мэргэжилтнүүдийн санаа оноо дээр тулгуурлан гаргадаг болмоор байна.
 
Улстөржилт, популист хийрхэл өнгөрсөн хугацаанд Монголд сайн зүйл авчирсангүй. Хэн ч юу ч хожсонгүй, боломжоо хангалттай алдлаа. Харин мэргэшсэн судлаач, шинжээч, мэргэжилтнүүдийн үг, санаа оноо, байр суурь улс орны болон дэлхийн чиг хандлагад тулгуурласан алсын хараатай, үнэн зөв, бодит байдгийг л мэдрүүллээ. 
 
 
Эх сурвалж: Д.Оюун-Эрдэнэ  "Өнөөдөр сонин"
М.Энхсайханы зөв байжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани