Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн нөлөөллийн бүс дэх айлуудаас хийсэн сурвалжилга

Малчидтай хийсэн гэрээнүүдийн үр дүн одоо эзгүйрчээ

Оюутолгой  төслөөс гол уурхайн төв цэгээс хааш хаашаа 10 км радусыг "нөлөөллийн бүс” хэмээн тодотгож, уг бүсэд  нутагладаг малчдад  чиглэсэн тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ нь 2004  оны нүүлгэн шилжүүлэх гэрээнээс эхтэй бөгөөд 2012 онд нөхөн олговрын гэрээг малчидтай байгуулж. Эдгээр гэрээнүүд нь орон нутаг, Оюутолгой, малчдын гарын үсэг бүхий гурван талт хэлбэртэй хэдий ч малчид ямар ч санал оруулах эрхгүй, зөвхөн гарын үсэг зурах  үүрэг гүйцэтгэсэн байна.

Тоймлон мэдээлэл хүргэхэд,  нөлөөллийн бүсэд орсон айлуудыг Оюутолгойгоос нэг ажлын байраар хангах,  малчдын хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг хариуцах, бэлэн бусаар олгох зориулалттай малчдын бизнесийг дэмжих чиглэлд 18 сая төгрөг олгох, бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах төсөл нэрээр малчдын төлбөл зохих 35 мянган төгрөгийг компани хариуцах зэрэг бүрхэг заалтууд орж. Бүтээн байгуулалтын бүсэд ойрхон байсан айлууд  7.5-18 сая хүртэлх төгрөгний  бизнес дэмжих  зорилготой гэх бэлэн бус олголттой мөнгөө  банкны зээлийг даруулах, сургалт авах зэрэг зүйлүүдэд зарцуулаад өнгөрсөн байна. Мөн нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд шинээр хашаа засаж, зун амьдрах зориулалтай гэгдэх Summer house-ийг өвөлжөөн дээр нь  барьж өгчээ.

Өөрөөр хэлбэл, малчдын амьдралд өнөөдрийн байдлаар Оюутолгойтой байгуулсан 2004, 2012 оны гэрээнүүд  эерэг тусгалаа өгч, өөдөлж дэвшсэн зүйл  байхгүй гэдэг нь газар дээрээс нь сурвалжлахад тодорхой байлаа. Цагийн юм цагтаа болон өнгөрч, одоо тэдний амьдрал жинхэнэ эмзэг үе дээрээ ирсэн байна. Оюутолгой төсөл эхэлснээс хойш малын тоо толгой нь буурч, бүр мал өсгөх нутаг усгүй болсон тул сумын төв бараадах зэргээр Тавантолгойн бүсэд малаа хариулж аж төрж байсан малчдын амьдрал баахан саармагжсан нь харагдаж байлаа.

Оюутолгой ч эдгээр гэрээгээ хөгшдөд нь орны бүтээлэг, чихэрхэн өгч тойглоосоор зуруулсан хийгээд эцэст нь баахан сэтгэлгүй хандсан гэх гомдлыг Ханбогдынхон дуу нэгтэйгээр батлан хэлцгээв.  

                               Тайлбар: Малчдад зун амьдрахад нь зориулж барьж өгсөн Summer house

                                                         

Тодорхой жишээ дурдахад, малчдыг суурьшмал байдлаар өвөлжөөн дээрээ жилийн дөрвөн улирал амьдрахыг санал болгохдоо дээр дурдсан Summer house-ийг барьж өгсөн гэх. Summer house-ийг барихдаа  цонхны байршил сэлт дээр малчдын саналыг авсан бөгөөд бидний нэрлэж заншсанаар тавын банз, 15-ын палк ашиглаж, дан модоор барьжээ. Модны хэмжээнээс хамаарч тавын банзаар барьсан сууцны хэмжээ 3*2.5 м.кв 15-ын палкаар барьсан бол ойролцоогоор 5*6 м.кв орчим хэмжээтэй юм. 

Ийм сууцанд хүн амьдрахад бэрх. Тиймээс малчид пин хэлбэрээр ашиглаж,  элдэв бараа сэлтээ агуулах замаар ашигладаг  аж. Тэд өөр хоорондоо "Манай Summer house” гэж тохууцсан өнгөөр зуны байшингаа шоглон ярилцах агаад "Бид уг нь ийм сууц хэрэгтэй байна гэж хэлээгүй л дээ. Бариад өгөхөд нь ч олон юм ярилгүй хүлээж авсан” гэцгээв. Бид ч эл сууцны тухай олон юм нуршилгүй зургийг нь  уншигчдад мэдээлэл өгөх зорилгоор ил тод нийтлэж байна. Хүн амьдарч болох эсэх, Summer house нэрэндээ хэр дүйцэх талаарх дүгнэлтээ уншигчид өөрсдөө хийх биз ээ.

Хамгийн гол нь малчдад бэлчээр, ус нь хэрэгтэй байж. Нэгэнт мал маллах  нөхцөл хумигдсан тул одоо Оюутолгойгоос ажлын байр хүлээсэн, нэг хүүхдээ ч болов мэргэжлээр нь ажиллуулах гэсэн хүлээлттэй улс болж хувирчээ. Гэвч тэдний ажлын байр нь ...

Хог түүх ажлын гэрээгээ цуцалбал нөлөөллийн бүсээс жийгдэнэ  

Нөлөөлийн бүсэд багтсан өрхүүд сардаа 330 ам.долларын цалинтай орчны хог түүх ажил хийдэг. Гэрээнд тусгаж өгсөн ажлын нэршил нь зам засвар үйлчилгээний ажилтан. Ажилтанд Оюутолгойгоос тухайн сард зарцуулагдах шатахуун, хувцас хэрэглэлээр хангана. Харин малчид өөрсдийн унаагаар явж, орчныхоо хогийг цэвэрлэдэг аж.  Гэхдээ нөлөөллийн бүсэд багтсан тухайн өрхөөс нэг л гишүүн уг ажлын байраар хангагдахаар гэрээ байгуулсан. Ажлаас тэрхүү ажилтан нь гарсан тохиолдолд гэрээгээр солих үүрэг Оюутолгой хүлээгээгүй юм байна.

                              Тайлбар: "Нүүлгэн шилжүүлэх гэрээ"-ний хэсгээс /2004/

Тиймээс ч энэ ажлын байрыг алдалгүй хадгалах нь малчдын хувьд хамгийн чухал. Учир нь, эл хог түүдэг ажил нь өөрөө давхар тэтгэмжийн хэлбэрийг агуулдаг учир гэрээ цуцлагдсанаар үндсэндээ нөлөөллийн бүсийн хүрээнээс орхигдоход хүрдэг байна. Нөлөөллийн бүсийг дотор нь эрсдэл, байршлын хол ойроос хамааран ангилах агаад  бидний зочилсон Ханбогд сумын Гавилууд багийн малчин Б.Эрдэнэжаргалынх усан хангамжийн шугатай ойрохн тул А3 бүсэд багтжээ. Энэ нь эрсдэл өндөртэй бүс гэх агуулгатай учир өрхөөс хоёр гишүүн ажлын байраар хангах санал тавьсаар зургаан жилийг ардаа үдсэн талаар онцолж байв. Гэсэн хэдий ч Оюутолгойгоос  өрхийн тэргүүн Б.Эрдэнэжаргалын гүйцэтгэдэг хог түүдэг ажлын гэрээг цуцалбал хүү Э.Эрболдыг мэргэжлийнх нь дагуу ажилд  авна гэх санал тавьдаг аж.

Үүнийг малчид хамгийн эрсдэлтэй санал гэж тайлбарлав. Учир нь, өмнө Оюутолгойгоос нэр бүхий малчдад уг саналыг тавьж, улмаар хог түүх ажлынх нь гэрээг  цуцлуулан, мэргэжлийнх нь дагуу өөр гишүүнийг ажилд авсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байж. Энэ тохиолдолд ихэвчлэн өрхийн ахмад гишүүн хог түүх ажлынхаа гэрээг цуцалж,  залуучууд нь Оюутолгойн үндсэн ажилтан болдог аж. Оюутолгой өөрөө маш чанга хөдөлмөрийн  гэрээтэй тул тэрхүү мэргэжлээрээ ажилд орсон залуу зөрчил гаргасан тохиолдолд шууд халагддаг байна. Ингэснээр тухайн өрхийн өмнө Оюутолгой нөлөөллийн бүсэд хамарснаас эс шалтгаалан, үүрэг хүлээх эрхзүйн орчин нь бүр мөсөн тасардаг гэх тайлбарыг малчид хийж байна.

Уг нь орон нутгийнхан хайгуулын ажил эхэлснээс хойш битүүхэндээ уул уурхайн ажил өрнөх гэх таамаг авч, үр хүүхдээ эл чиглэлээр түлхүү сургасан байна. Гэвч Оюутолгой хүний нөөцийн бодлогодоо Ханбогд сумын иргэдийг үйлчилгээ болон туслах ажилд л авахыг чухалчилдаг аж. Түүгээр зогсохгүй хог түүдэг өрхийн гишүүдийн тоо одоо багассаар гарын таван хуруунд багтахаар болж. Энэ нь нөлөөллийн бүс дэх айлуудын асуудал Оюутолгойгоос алгуурлан холдсоор буй нь тод жишээ билээ.

Малчдын гарын үсгийг Оюутолгой хууль бусаар ашигладаг уу?

Нөлөөллийн бүсэд орсон айлуудтай Оюутолгой эхэндээ тэтгэвэрт орсныг нь эс харгалзан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх. Харин дараа нь тэтгэврийн насны хэмээн гэрээ цуцлах буюу, тэтгэврийн насанд хүрэнгүүтээ гэрээ нь цуцлагдсан өрхүүд ч байдаг аж. Бидний зочилсон Ханбогд сумын Гавилууд багийн малчин 65 настай Ц.Нэргүй гэх бууралтай таван жилийн гэрээ хийснээ гурван жил ажиллуулаад гэрээг нь үндсэндээ цуцлах бичигт гарын үсэг зуруулж. Ингэхдээ үлдсэн хоёр жилийнх нь мөнгийг бөөнөөр нь өгнө гэж амласнаар настай хөгшин гэрээг бүр цуцлана гэж ойлгоогүй тул гарын үсэг зурсан гэх тайлбарыг бидэнд хийсэн юм. Тэтгэврээ 18 сараар зээлээд үр ач нартаа зориулсан, цагтаа ардын хурлын депатут хүртэл хийж явсан эл эмэгтэйтэй Оюутолгой төсөл 59 настай байхад нь гэрээ байгуулж. Тийм байтлаа тэтгэврийн насных гэж шалтаглан, гэрээг нь цуцалжээ.

Гэрээ цуцлуулах бичигт гарын үсэг зуруулахдаа бүр цуцлаагүй, зүгээр л хоёр жилийн цалинг тань өгч байна гэх утгаар ойлгуулж. Мөн Ханбогд сумын Гавилууд багийн малчин Б.Эрдэнэжаргал "Оюутолгойгоос бидэнд сургалт зохион байгуулаад нэг бичгэн дээр гарын үсэг зур гэсэн юм. Тухайн үед бид энэ чинь ямар учиртай юм бэ гэж асуухад "Та нарын гэрээг цааш сунгах бичиг” гэсэн тайлбар хийсэн. Гэтэл сүүлд сонсоод байх нь ээ, өмнөх таван жилийн гэрээ дууссанаар цаашид ажиллахгүй гэсэн утгатай зүйл дээр биднийг гарын үсэг зуруулсан байсан” гэх өгүүлбэрийг ярилцлагын явцад онцлов.

Мөн ийм утгатай үгийг "Говийн газар шороо” ТББ-ын тэргүүн Л.Батцэнгэл сөхөж "Оюутолгойд ерөнхийлөгч ирэхэд Ханбогд сумынхан бүх асуудлаа хэлсэн. Ерөнхийлөгч тэр уулзалтын үеэр Оюутолгойн удирдлага, орон нутгийн захиргаанд хандан "Та нар малчидтай ойлголцолд хүрээгүй байгаа юм байна. Тэгэхээр асуудлаа сар бүр ярилцаж,  гурвалсан хэлэлцээр хийх замаар малчдын асуудлыг шийдэж бай” гэсэн чиглэл өгсөн юм. Гэтэл Оюутолгой үүнийг малчдад мэдээлэл өгөх маягаар өөрчилж, бидний асуудлыг ерөөсөө сонсдоггүй байсан. Мэдээлэл, сургалт хийсний дараа иргэдийн гарын үсгийг зуруулаад аваад явдаг. Гэтэл Ундайн голын голдрилыг өөрчилсөн асуудлаар бид гомдол гаргасны дараа Хуульзүйн яамнаас ирсэн хүмүүс хэлэлцээрийн үеэр "Голын урсацыг өөрчлөхийг зөвшөөрсөн гэх бичгэн дээр 77 иргэн гарын үсэг байсан" гэж хэлж байгаа юм.  Үнэндээ ийм ямар ч бичгэн дээр малчид гарын үсэг зураагүй. Гэтэл мэдээллийн үеэр авсан гарын үсгээ Оюутолгойгоос ингэж ашигласан байсан”  гэх ноцтой мэдээллийг бидэнд уламжлав.

Мэдээж дэлхийн хэмжээний томоохон групптэй  эл цагаахан зантай, гэнэн итгэмтгий малчид  хэлэлцээр хийж, ямар хэмжээнд гэрээ байгуулж чадах бэ гэдэг нь өөрөө эмзэг сэдэв. Тэр хэрээрээ ч нөлөөлийн бүсэд орсон малчдын амьдрал Оюутолгойн төслийн нөлөөгөөр сайжирсан юмгүй, бууж өгөлтийн байдалд хүрсэн шинжтэй болсныг энд онцлууштай.  Өргөн уудам бэлчээр нутгаа чөлөөлж өгөөд, жилийн дөрвөн улирлын турш нэг бууцан дээр суурьшин амьдарч буй малчид үр хүүхдээ мэргэжлийнх нь дагуу ажилд оруулах, ганц нэг оюутанд сургалтын төлбөр авах төдийхнөөр гэрээний үр дүнгээ үзсэнийг одоо нуух юмгүй болжээ.


          Оюутолгойн нөлөөллийн бүс дэх айлууд юу ярив...?  

Оюутолгойн нөлөөллийн бүс дэх малчдын төлөөллөөс авсан тодруулгыг хүргэж байна.

Ц.Нэргүй: Цалинг маань  урьдчилаад бөөнөөр олгохоор нь баярласан, гэтэл...

                                                                Тайлбар: Ханбогд сумын Гавилууд багийн малчин 

- Танай гэр бүл Оюутолгойн нөлөөлийн бүсэд багтсанаар амьдрал ахуйд тань ямар өөрчлөлт гарсан бэ? 

- Би эндхийн уугуул хүн. Нэгдлийн мал маллахаас өгсүүлээд өдийг хүртэл малын бараа дагаж явна. Оюутолгой манайхтай 2004 оны нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ байгуулаагүй. Отор нүүдэл хийж яваад хоцорчихсон юм. Бид сумын захиргаандаа хүсэлт гаргаж, нөлөөллийн бүсэд энэ орчны айлуудыг хамруулсан юм бол манайхыг ч бас багтааж өгөхийг хүссэнээр хаваржаан дээр нэг жижигхэн бууц засаж өгөөд л холдуулсан. Тэгэхдээ хоёр хүн ажлын байраар хангагдахаар гэрээ байгуулсан юм. Би хоёр хүргэнийхтэйгээ нэг гэрт амьдардаг. Үндсэндээ гурван өрхийн 9 хүн нэг гэрт амьдардаг. Тиймээс хоёр ажлын байр гаргахаар анханаасаа гэрээ хийгдсэн юм. Гэтэл энэ оноос миний ажлыг хийлгэхгүй, "Та тэтгэврийн насных” гэж хүүхдээр минь хэлүүлсэн байна лээ.

Та Оюутолгойтой 2011 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа бас л тэтгэврийн насанд байсан юм биш үү?

- Тийм ээ. Би 2011 онд 59 настай байхдаа Оюутолгойтой  хөдөлмөрийн гэрээ байгуулж, хог түүх ажлыг гурван жил орчим хийсэн. Уг нь тэр ажлыг би хийж чадаж байлаа. Надад ажил хийх нь сайхан санагддаг байсан. Би гэрээ цуцлах гэж байгааг эхлээд сайн ойлгоогүй, Оюутолгойн хүүхэдтэй буруу ойлголцсон байна лээ.

Буруу ойлголцсон гэдэг нь юу гэсэн үг үү. Таны гэрээг цуцлахдаа яг ямар тайлбар хийсэн юм бэ?

-  Хөдөлмөрийн гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан юм. Би ажлаа гурван жил хийгээд байтал нэг өдөр Оюутолгойг төлөөлсөн хүүхэд ирээд "Таны цалинг 2016 он хүртэл бүтнээр нь олгоод явна. Үлдсэн хоёр жилийн цалинг тань нэг дор өгөөд гаргачихъя. Гэхдээ гэрээ бүр цуцлагдаагүй” гэж тайлбарласан юм.

Тэгээд дараа нь ажилд тань эргүүлж авахгүй гэсэн юм уу?

- Би оны өмнөхөн хүүхдээ явуулж асуулгасан юм. Гэтэл манай хүүхдэд "Болно гээд гэрээн дээр гарын үсэг зурсан. Одоо гэрээг  тэтгэврийн насны хүнтэй дахин сунгах боломжгүй” гэж хэлүүлсэн байна лээ. Надад энэ нь жаахан гомдолтой л санагдсан. Ажлаасаа ингээд гаргачихаж байгаа гэхээр надад эвгүй л сонсогддог юм билээ.

Таныг гурван орчим ажиллуулаад, үлдсэн хоёр жилийн цалинг тань нэг дор өгөөд гэрээ цуцлах санал тавьсан гэсэн үг үү?

- Миний цалинг нэг дор бөөн өгөөд гаргачихсан. Гэхдээ би гэрээ бүр цуцлагдаж байна гэж тухайн үед ойлгоогүй. Тэр хүүхэд надад тэгж л ойлгуулсан. Би ч тэдний аясаар гарын үсэг зурсан юм. Гэтэл дахин ажиллахгүй гэж зөвшөөрөн гарын үсэг зурсан гэх утгатай юм манай хүүхдэд хэлсэн байна лээ. Одоо том бага нийлсэн есөн амыг манай том хүүхний сарын цалин л хоолтой явуулж байна. Энэ олон хүүхэд багачуудын сургуулийн  хэрэглэл, хувцас хунар нь дийлдэхгүй болохоор нь би сая тэтгэврээ 18 сараар зээлсэн. Одоо гар дээрээ ямар ч мөнгөгүй, Оюутолгойг ажилд эргүүлээд авах болов уу гэж горьдоод сууж байна. Ус, бэлчээргүй болгочихоод ингээд, өөрсдөөсөө холдуулчихаж байгаа юм болов уу гэж бодох юм.  Амжиргаа хүрэхгүй, үнэхээр зовж байна.

Одоо ус бэлчээрийн байдал ямархуу байна?

-  Манай энд ус бэлчээр хүрэлцэхээ байсан. Нүүгээд явах газар ч алга. Худаг ус бараадаад отор хийхээр айлууд худгаа цоожлоод явчих юм. Оюутолгой төсөл хэрэгжиж эхлэх үед би 500 толгой малтай байлаа. Одоо миний нэр дээр 30 хүрэхгүй тэмээ байна. Том хүргэнийх 160 толгой малтай. Бага хүргэн 100 орчим малтай. Ус бэлчээрийн хүрэлцээ муутай учраас мал өсөхийн арга алга. Одоо энэ  бууцан дээрээ таван улирлын турш суурьшиж байна. Нүүх гэхээр бэлчээр, газар байхгүй. Ургамлын ургац сүүлийн жилүүдэд эрс муудсан. Тоос ургамлыг их хатааж, ургалтыг нь зогсоодог юм байна. Хамгийн гол нь усны асуудал энд маш хүнд болсон. Худгийн усны ундарга багассаар байгаа. Тэмээ өрөө ус их уудаг амьтан болохоор цаашид улм л хэцүүдэх бололтой.

Хүнс төхөөрсөн үедээ та малын уушги, дотор эрхтэнийг ажиглаж байгаа юу?

- Сүргээс сүүлдээд, муудаад байгаа малыг гаргахад гэдэс дотор нь яртай болсон байдаг. Уушги, сэмжинд нь хатуу яслаг зүйл үүссэн байдаг. Яр, цэлцэгнүүр маягийн юм биш, бүр хатуурсан байдаг юм. Малаасаа сайныг нь гаргахад ийм юм нэг их гардаггүй. Манай энд Дугат гээд сайхан бэлчээр, устай нутаг байсан. Одоо их өөрчлөгдсөн л дөө, Оюутолгойн мэдлийн газар болсон. Тэнд зусаж байхад манай гурван ч мал бүр муудаад явж чадахаа байгаад үхсэн.  Тэгээд гэдэс дотрыг нь задалж үзтэл зөөлөн тор, гялгар уут гүзээгээр нь дүүрсэн байсан удаа бий.

    

Тайлбар:  Нөлөөллийн бүс дэх айлуудын малын өвчилсөн дотор эрхтэн


Э.Эрболд: Зургаан жил Оюутолгойгоос ажил хүлээж байна

            

Тайлбар: Ханбогд сумын Гавилууд багийн малчин 

-  Та Оюутолгойд ямар чиглэлээр ажиллах боломжтой бэ?

- Би 2011 онд Өмнөговь аймгийн МСҮТ-ийн Бульдозрын жолооч, засварын мэргэжлээр төгссөн. Дараа жил нь  жолооны B, C,D ангилалтай болсон.  Намайг арван жилийн хүүхэд байхад Оюутолгойн хайгуулын ажил эхэлсэн учраас би нутагтаа уул уурхайн чиглэлээр ажиллана гэж мөрөөддөг байлаа. Тэр ч үүднээс энэ чиглэлээр суралцсан.  Би Оюутолгойд Бульдозрын жолооч, засварчингаар ажиллах боломжтой.

-  Энэ чиглэлүүдэд та анкет хэр олон удаа бөглөсөн бэ?

- Би Оюутолгойгоос  зургаан жил ажлын байр горилон хүлээж байна.  2011 оноос хойш ажлын байр  зарлагдах бүр анкетаа бөглөж байна. Нэг удаа бүр гурван төрлийн ажлын байран дээр ч анкет бөглөсөн. Жилдээ 5-6 удаа анкут бөглөдөг. Ингээд тооцохоор Оюутолгойд би 30 орчим анкет өгсөн байгаа.

Анкетийг хүлээн аваад ажлын ярилцлаганд оруулдаг уу?

- Үгүй. Нэг ч удаа ярилцлаганд дуудаж байгаагүй.

Яг таны мэргэжлээр ажлын байр зарлагдсан тохиолдолд анкетаа хүргүүлдэг  гэсэн үг үү?

- Ер нь бол тийм. Бульдозрын жолоочоос гадна засварчны ажлын байр зарлагдах бүр анкетаа өгдөг.

Оюутолгойгоос  та бүхэнд хандан аман байдлаар ямар хариу өгдөг юм?

- Манай аав хог түүх ажил хийдэг. Тэр гэрээгээ цуцалчих. Тэгвэл асуудалгүй чамайг ажилд авна гэж хэлдэг. Оюутолгойгоос айлуудад яг ингэж хэлээд өмнө нь хог түүдэг ажлын байрыг нь цуцлаж, залуу хүмүүсийг ажилд авч байсан. Мэргэжлээрээ оросн залуус ямар нэгэн байдлаар ажлаас халагдахад хүрэхэд өрхөд эргээд ажлын байр олдоггүй юм. Тиймээс манайх Оюутолгойн  саналыг зөвшөөрөхгүй байгаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Оюутолгойн нөлөөллийн бүс дэх айлуудаас хийсэн сурвалжилга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

Өчигдөр, 11:54
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани