Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ард түмнийхээ “Тавантолгой”-г ард түмэндээ өгье

2007 оны хоёрдугаар сарын 05. "Ардчилал” сонины тавдугаар нүүрт гарсан "Ард түмнийхээ "Таван толгой”-г ард түмэндээ өгье нийтлэлийг уншсанаа санаж байна. Нийтлэлийг тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж бичсэн байлаа. Учир нь энэ цаг үед Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай, ордыг стратегийн гэх жагсаалтанд оруулах уу, эсвэл бусдад өгөх үү гэх асуудал дээгүүр яригдаж байлаа.

Хэрвээ 2007 оны долдугаар сарын сүүлээр МоАХ-ноос суулт зарлаагүй бол наадмын өмнөхөн Таван толгойн гэрээг Оюутолгойн гэрээтэй хамт Засгийн газраар шийдчих байсныг хэн ч анзаарахгүй өнгөрч болох л байлаа.

Оюутолгой нь компанийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд бол Таван толгой улсын / 2008 оны мөнгөн дүнгээр/ 40 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд байв.

Ижилхэн л дэлхийн анхаар­лыг татаж байсан. Гэхдээ дэлхий гэхээс илүүтэйгээр Монголын бизнес, улс төрийн бүлэглэлийн анхаарлын төвд байв. Арав гаруй гэр бүлийн л өмч хэмээн яригдаж байсан энэ ордыг "ард түмэнд нь өгье” гэх саналыг анх АН тэр тусмаа АН-ын дарга Ц.Элбэгдорж дэвшүүлж байсан юм.
Тэрээр "Таван толгойг Монгол толгой бүртээ хувааж өгье. Нэг үгээр хэлбэл хувьцаа болгож өгье гэсэн үг. Хамгийн гол нь Таван толгой гэх нэг баялгийг хоёр сая найман зуун мянган ширхэг болгон нийт ард түмэндээ хуваана гэсэн үг. Ингэснээр төрийн нэртэй хэний ч биш. өмч жинхэнэ эзнийхээ авдарт орно гэсэн үг” хэмээн бичиж, энэ санааг нь УИХ-ын гишүүн А.Мурат, Б.Батбаатар нар тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн барьж байсан юм. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолоор энэ санаа баталгаажин бид 1072 хувьцаа эзэмших эрхтэй болсон гэдгийг та тод санаж буй биз.

2007 оны АН-ын дарга Ц.Элбэгдоржийн нийтлэлд байсан бас нэг чухал зүйл бол "Таван толгойг Монгол түмэндээ хуваах нь зүгээр нэг нүүрсний орд тойрсон асуудлыг шийдэж байгаа хэлбэр биш. Энэ бол явж явж Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдоно” гэх өгүүлбэр. Үнэхээр тийм.
УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор
"2. Стратегийн ач холбог­дол бүхий Тавантолгойн нүүрс­ний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг 1 дүгээр хавсралтаар... баталсугай

3,2-т хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж, уг ажлын явцыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүр танилцуулж байх..” гэсэн чухал баримт бичиг гаргасан билээ.
Тиймээс ч 2015 онд Таван толгойн гэрээг Засгийн газар дангаар байгуулах эрхтэй гэсэн Монгол Улсын сайд М.Энхсайханы үгэнд энэ тог­тоо­лоор хариу барьсан бай­даг. Таван толгой бол Үндэс­ний аюулгүй байдалтай шууд холбогдоно гэдгийг илэр­хийлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төмөр замын суурь бүтцийг хувийн компани 100 хувь эзэмших нь үндэсний аюулгүй байдалд зохисгүй гэдгийг зөвлөмж болгон өгсөн хэдий ч М.Энхсайхан сайд хэрвээ төмөр замгүй бол энэ ордыг ашиглах компани олдохгүй хэмээн гүрийж байсан нь тод үлдэж. Таван толгойг нэг компани эзэмшихийн төлөө­нөө ийн 10 гаруй жил зүтгээд байгаагийн учир юу вэ.
АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж энэ хугацаанд хоёр ч удаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнээсээ сонгогдон ажиллаж байна. Тэр 2007 оныхоо энэ л бодол, үзэл санаандаа үнэнч хэвээр байгаа болов уу. Эргэлзээ... бий.
"Минийх гэж бодож яваа хөрөнгийг нь эзнээс нь асуухгүй, тэр тусмаа эзэнд нь өгөхгүй, эзэнд нь мэдэгдэлгүй ард түмний ачаар, ардчиллын ачаар нэг сэтэр олж зүүчихээд хулгайлаад дээрэмдээд байвал сайн сайхан амьдрал энэ оронд тогтохгүй.

Эхлээд иргэддээ өгчих. Тэгээд буцааж авах бол нийтийн жишгээр, хууль журмын дагуу ав.” гэж түүний бичиж байсныг сануулья. Хуулийн дагуу Монгол Улсын иргэн бүр Таван толгойгоос 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Энэ нь нийт хувьцааны 14 хувь. Тиймээс таны хэлж байснаар "Эхлээд юу ч гэсэн " Миний Эрдэнийн хувийг надад өг” гэж төрдөө хандаад хэл. Болохгүй бол " Би авах хувиа авна” гэж өөрөө шийд” гэх эрхтэй болсныг Засгийн газар хөрөнгө оруулагч нарт сануулах юун.
"Баялгаа нийт иргэд нь биш улстөрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг. Учир нь ард түмнийх нь баялгийг өмчийг цөөхөн улстөрчөөс нь худалдаж авах нь харийн хүнд хамаагүй хямд тусдаг. Ардчилсан оронд чөлөөт нийгэмд удирдагч нь ард түмнээсээ хамаардаг. Манайд бол удирдагчид нь хэн хэдэн төгрөг өгөхөөс хэн түүнд ямар санал хэлэхээс хамаардагт л хамаг аюул байна” гэсэн үгс чинь өнөөдрийн Таван толгой тойрсон улс төрийн нөхцөл байдал бус уу Ерөнхийлөгч өө хэмээн асуумаар ч санагдах.
Тиймээ, таны хэлснээр Төр нь ард түмэндээ итгэвэл, ард түмэн нь төрдөө итгэнэ. Бурхны хишиг-хар галаа-Таван толгойгоо бид манаж байна. Бурхан одоо­­хондоо Монголчуудад хайр­­тай байгаа гэдэгт итгэж байна.

Товчоор "Таван толгой ард түмнийх, тэднээс ав” гэж хэлж байна.
Гэхдээ бас л таны хэлснээр "Нэг л өдөр Монголчууд "Тавантолгойтой байхдаа бид баян байж, Тавантолгойгоо алдсанаар бид ядуу боллоо” гэсээр сууж мэдэхээр байна” гэдгийг сануулах шаардлага тулгараад байна, Ерөнхийлөгч өө.


Эх сурвалж: www.assa.mn

Ард түмнийхээ “Тавантолгой”-г ард түмэндээ өгье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани