Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн гэрээ парламентын үүдэнд бүдэрчихлээ

Л.НОМИН

Таван толгойн гэрээний төслийг УИХ-ын даргад өргөн барих тодорхой шаардлагуудыг хангаагүй гэж үзжээ. Иймээс УИХ-ын Тамгын газраас Ерөнхий сайдад төслийг буцааж буйгаа өчигдөр өглөө мэдэгдэж, албан бичиг явууллаа. "Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу холбогдох дутуу бичиг баримтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны 16 цагаас өмнө ирүүлэхийг хүссэн манай 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 14/746 тоот албан бичгийн хариу, холбогдох дутуу баримт бичгүүдийг ирүүлээгүй тул Таны "Тов тогтоох тухай” 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн ХЭГ/769 тоот албан бичигт хавсаргасан баримт бичгийг буцаав. УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төсөл нь УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4-т заасны дагуу хууль, тогтоолын төсөлд тавих нийтлэг шаардлага болон албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байхыг анхаарна уу. Тогтоолын төслийн бүрдлийг нь хангаж ирүүлтэл УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлох боломжгүй болохыг мэдэгдье” гэж албан бичигтээ дурдаж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 14/746 тоот албан бичгийг 200 хуудас бүхий хавсралтын хамт илгээжээ.

Харин үүнийг УИХ-ын дарга З.Энхболд фэйсбүүк, твиттер хуудастаа "Хоёр сая хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул Таван толгойн тогтоолыг буцаав” хэмээн бичиж тогтоолын төслийг оруулсан байлаа. Энэ шийдвэрийн араас Таван толгой төслийн гэрээг хариуцаж буй М.Энхсайхан сайд "Тэнэглэлийн туйл гэж харж байна. "Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдахгүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй. Саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. УИХ Засгийн газраас зарим нэг бичиг баримт нэхсэн. Үүний дагуу Засгийн газар өчигдөр /даваа гарагт/ ээлжит хуралдаанаараа "Эрдэнэс Таван толгой”-н өмчлөгч нь өөрөө гэдгээ баталсан шийдвэр гаргасан” гэж хариу мэдэгдлээ. Энэ нь олон нийтийн сүлжээгээр нэлээд хэлэлцүүлэг өрнүүлж, зөв буруу гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөн юм.

УИХ-ын хаврын чуулганы нээлтээс хойш олны анхаарлын төвд орсон гэрээний төслийг ил болгосны дараа УИХ-ын гишүүд байр сууриа янз бүрээр илэрхийлээд байгаа. АН болон МАН-ын бүлгийн гишүүд Таван толгойн гэрээний асуудалд өөр өөр байр суурьтай байгаа гэсэн мэдээлэл яваа. "Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд МАХН-ынхан энэ хэвээр гэрээг явуулахыг дэмжихгүй байгаа гэнэ. Хариуцсан сайд М.Энхсайханы МҮАН-ынхны хувьд байр суурь нь мэдээж тодорхой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Таван толгой Оюу толгойн араас яваад байна. Яагаад гэвэл Таван толгойн талаар ямар ч нээлттэй мэдээлэл алга. Ард иргэдийг төлөөлж байгаа УИХ-аар энэ асуудлыг оруулахгүй гэж ярьж байна. Харин ч гэж Оюу толгой УИХ дээр яригдсан юм шүү. Өөрийгөө Монголын хувь заяаг шийднэ, дэлхийн төв гээд бодчихсон хэдхэн хүн энэ талаар гадаадын хөрөнгө оруулагчидтай яриад шийдчихнэ гэж байгаа бол хууль зөрчсөн зүйл. Таван толгойг гацаах сонирхол хэнд ч байхгүй. Энэ ордод Монголын талын эзэмших хувь 51 байна гэдэг шаардлага хангагдахгүй байна. Ганцхан хүнд хувь заяагаа даатгана гэдэг дэндүү эрсдэлтэй. Төмөр зам төрийн мэдэлд байх ёстой. Хэн уурхайтай байх нь чухал биш хэн нь зөөх вэ гэдэг чухал зүйл болоод байна. Гэрээний төсөлд Монгол Улсын тусгаар тогтнол эрх ашигт ноцтой зөрчил гарсан гэдэг үндэслэлээр гэрээг цуцлах ямар ч эрхгүй гэж Монголын тал хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ бол гадаадын том түрэмгийлэл, тулгалт гэж үзэж байна” хэмээсэн.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулахаар тохирсон. Төслийн эхний хувилбарын танилцуулгыг үзэхээр 49 хувийг "Шенхуа”, 51 хувь нь Монголынх гэсэн заалт бий. Гэвч 51 хувь нь оногдох Монголын талын компани нь үнэхээр үндэсний компани мөн эсэхийг нягтлах хэрэгтэй. Мөн төмөр зам болоод хувьцааны асуудал, УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг зөрчсөн эсэхэд хяналт тавих шаардлагатай гэж үзэж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд л эсэргүүцээд зогсоочихсон мэт ташаа мэдээлэл их түгээж байна. Парламентад бүлэгтэй МАХН, МАН, АН анхнаасаа л хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурьтай, санал нэгдсэн байсан. Дэлхий нийтэд уул уурхайн төслийг Уул уурхайн сайд л хариуцдаг биз дээ. Гэтэл манайд  уул уурхайн төсөл дээр Уул уурхайн сайд юуг нь хариуцах юм. Ойлгомжгүй. Салбар салбарыг хариуцсан мэргэжилтнүүд ч энэ асуудалдаа давамгайлан оролцож байх нь чухал. Бүгдийг мэдэгч дүр эсгээд, хууль зөрчсөн гэрээгээ явуулах гэж улайраад байх хэрэггүй” хэмээн "Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн.

Таван толгойн гэрээний төслийг энэ сарын 6-ны өдөр УИХ-ын албан ёсны цахим хуудас  parlament.mn-т байршуулсан. Үүний дараа дахин нэг гэрээний төсөл гарч ирж түүнийг ч мөн нийтэд нээлттэй харуулах үүднээс дээрх цахим хуудаст байршуулаад байтал өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барина хэмээн УИХ-ын Тамгын газарт хянуулахаар өгсөн гэрээний өөр нэг хувилбар гарч ирэв. Энэ талаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх твиттер хуудастаа бичсэн байлаа. Тэрээр гэрээний төслүүдийг хооронд нь харьцуулан үзэж хууль зөрчсөн ноцтой заалтууд орсныг "Ийгл” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр тайлбарласан. Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг зүгээр л шороо асгаад 280 сая ам.доллар авсан, юу ч хийгээгүй гэж бичих болсонд А.Гансүх зөвлөх ийм хариулт өгөв. "Төмөр замын далан барихад 200 сая ам.доллар зарцуулсан. 280 биш. Энэ асуудлаар хаана ч шалгуулахад бэлэн. Хэтэрхий гүтгэлэг явуулж байна. Төмөр замын ажилд аудит оруулахгүй байж гүтгэж байна. Шалгуулах хүсэлтээ өөрөө Аудит болон АТГ-д өгнө” гэлээ. Түүнийг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед "Монголын төмөр зам” ТӨХК-ийн уг чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч, захиалагчаар "Самсунг Си энд Ти” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, дотоодын 12 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ. Уг чиглэлийн төмөр замын газар шороо, далангийн ажил 86,6 хувийн гүйцэтгэлтэй яваа юм. Таван толгой төслийн гэрээнд төмөр замыг гадаадын компаниараа бариулж, өмчлүүлэх тухай заалт орсныг эсэргүүцэж төмөр замыг төрийн өмч байх ёстой гэж үзэх УИХ-ын гишүүд, эдийн засагчид цөөнгүй байгаа. Харин М.Энхсайхан сайд олон улсын стандартаар барьж буй төмөр замын далангийн ажлыг Хятадын талын шаардлагад нийцэхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн удаатай. Гэхдээ Хятадын тал энэ асуудлыг хөндөөгүй гэдэг. Гэрээний төслийн хууль зөрчсөн заалтуудын нэг болох төмөр замын асуудал гэлтгүй өөр бусад зүйлд талуудын байр суурь ийнхүү зөрүүтэй байгаа  учир телевизийн халз мэтгэлцээн явуулах санаачилга ч гаргав.

Таван толгойн гэрээний төсөл УИХ-ын даргын гар дээр очихоосоо өмнө бүдэрсэн нь Засгийн газарт багагүй ачаалал болж мэдэхээр байдал үүсгэлээ. Ард түмний эрх ашигт нийцсэн нэг ч заалт оруулаагүй хэмээн үзэж буй энэ гэрээний төслийг засч залруулах гэрийн даалгавраа Засгийн газар, Мега төсөл хариуцсан М.Энхсайхан сайд нар хэрхэн хийхээс бүх зүйл шалтгаална. Дараагийн удаад гэрээний төсөл парламентын үүдээр улаан гэрэл анивчуулалгүй нэвтэрч, УИХ-ын дарга, гишүүдийн гарт хүрч чадах хувь заяаг тэд л атгаж байна.
Эх сурвалж: www.assa.mn
Таван толгойн гэрээ парламентын үүдэнд бүдэрчихлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани