Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бямбасайхан: Далд уурхайд зарцуулах 100 төгрөг болгоны 80 нь Монголд үлдэх боломжтой

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

Б.Бямбасайхан: Далд уурхайд зарцуулах 100 төгрөг болгоны 80 нь Монголд үлдэх боломжтой

-1072 ширхэг хувьцааг тойрсон асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Зарим нь энэ хувьцааг бүр байхгүй болсон гэж ярьж байна. Ойлголтын зөрүү их байх шиг. Үнэхээр 1072 ширхэг хувьцаа байхгүй болчихсон юм уу?


-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа. Тогтоолуудын хүрээнд компанийн хувьцааг "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" компанид бүртгэж, баталгаажуулсан. Харин хувьцааны арилжаа эхлээгүй байна. Хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бүтээгдэхүүний үнэ ханш, хөрөнгө оруулагчид, засаглал гээд олон хүчин зүйлээс хамаардаг. Тийм учраас маш их бэлтгэл ажил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" компани ашигтай ажиллаж байж хувьцааны үнэ цэнэ эзэмшигч хүнд мэдрэгдэнэ. Түүний дараа арилжаалах боломжтой болно. Ашигтай ажиллахын тулд томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Бизнес бол бизнесийнхээ зарчмаар ажиллах шаардлагатай. Хэдийгээр үйл ажиллагаа нь эхлээд зургаан жил болж байгаа боловч бизнесийн бус нөлөөлөл их байсан. Бүгд л мэдэж байгаа байх. Мөн олборлосон нүүрсээ хаана ямар зах зээлд борлуулах вэ гэсэн асуудлаар маркетингээ шинэчилж, шинэ арга барилаар ажиллах шаардлагатай. Энэ мэт зүйлүүдийг хийж байж хувьцаа үнэ цэнэтэй болно. Эсрэгээрээ компани ашиггүй ажиллаад байхаар хувьцааны үнэ тодорхой биш байна шүү дээ. 

 

-Хувьцаагаа хэн нь мэдэгдэхгүй хүнд 300 мянга, 800 мянган төгрөгөөр зарж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Ийм боломж байдаг юм уу?


-Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ үед янз бүрийн цуу яриагаар асуудалд хандаж болохгүй. "Тавантолгой" компанийг ашигтай ажиллуулах л ёстой. Тэгж байж хувьцаа нь эзэндээ ашгаа өгнө.   


-Ер нь Тавантолгойд хөрөнгө оруулалт хийгдэх үү. Яриа хэлэлцээ хийж байгаа юу?


-Бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулна гэдэг нь нэг талдаа балансаа эрүүлжүүлэхээс гадна шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үг. Шинэ тоног төхөөрөмж, техник авснаараа энэ компани ашигтай ажиллаж эхэлнэ шүү дээ. Тийм шаардлага байгаа учраас ажиллах л ёстой. Түүнээс гадна манай улсын хамгийн том худалдан авагч Хятад улсын зах зээлд төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээнд янз янзын өөрчлөлт гарч байна. Энэ нь бидний бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа. Зах зээлийн нэг хэсэг мөн л юм чинь зарчим, стандарт, дэг жаягийнх нь хүрээнд явах ёстой. Түүнээс асуудлыг улстөржүүлээд байх нь ард түмэн та бидэнд сайн зүйл огт биш.   


-Одоо Тавантолгойн аль хэсгээс олборлолт хийж байгаа вэ? 


-Баруун Цанхийн үйл ажиллагаа түр зогссон. Зүүн Цанхийн олборлолт хэвийн явагдаж байгаа. 


-Төмөр замаа барихгүй л бол Тавантолгой ашигтай ажиллаж чадахгүй гэж ярьдаг. Гэтэл төмөр замын бүтээн байгуулалт зогсчихлоо. Шалтгааныг нь та юу гэж харж байгаа вэ. Нөгөө л улстөржилт үү?


-Аливаа том төсөл, бүтээн байгуулалтыг эхлэхдээ санхүүжилтийг нь 100 шийдвэрлэсэн байх гэдэг нь эрсдэлээс зайлсхийж байгаа зүйл шүү дээ. Зах зээлийн өөрчлөлтүүдээс болж санхүүжилт зогсох асуудал  их байдаг. Тэгэхээр санхүүжилтээ нэгмөсөн шийдэж байж ажлаа эхлүүлдэг зарчим барьж ажиллах хэрэгтэй. Төмөр зам барих хэрэгтэй гэдгийг хүн болгон л ойлгож байгаа. Гэхдээ нүүрсний зах зээл хүнд байдалд орчихоор төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхолтой хүн багасчихаж байгаа юм. Зөвхөн хүслээр том төслийг хэрэгжүүлэх бус нарийн тооцоо судалгаа хэрэгтэй.  

 

-Сэдвээ нөгөө "толгой" руу шилжүүлье. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү. Эхэлсэн бол ямар шатанд үргэлжилж байгаа вэ?


-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны наймдугаар сараас сэргээд явж байна. Ирэх тавдугаар сарын дундаас ажил улам эрчимжинэ. Юу гэхээр, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлж авч байгаа мөнгийг Оюутолгой төсөлд хэрэглэх боломж бүрдэнэ гэсэн үг.  Дэлхий дээр явагдаж байгаа уул уурхайн хамгийн том бүтээн байгуулалт шүү дээ. Тэр утгаараа маш нарийн графиктай ажиллаж байна. Хийх ажлаа ингэж нарийн төлөвлөж явахгүй бол зардлын  хэтрэлт гарах эрсдэл үргэлж байдаг. Зардлын хэтрэлтийг гаргахгүйн тулд бэлтгэл ажлаа сайн хангаж байгаа. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр дэлхий дээр хамгийн бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг зэс, алтны уурхай болох ёстой. Энэ бол бидний гол зорилгуудын нэг. 


-Олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагатай гэрээ, хэлэлцээ хийсэн. Тэдний зүгээс тодорхой шалгуур тавьж байгаа байх?


-Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан. Одоо тухайн мөнгийг авч хэрэглэхийн тулд банкууд тодорхой шалгуурууд тавьж байгаа. 1300 гаруй шалгуурыг хангасан тохиолдолд санхүүжилт олгож эхэлдэг. Энэ бол төслийн санхүүжилтын зарчим шүү дээ. Тиймээс Оюутолгой тус шалгууруудыг биелүүлэх л ёстой. Эхнээс нь хангаад явж байгаа. 


-Зээлийн санхүүжилт хэзээнээс хийгдэж эхлэх вэ?


-Зээлийн санхүүжилтийг тавдугаар сараас авч хэрэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 


-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахад нийт ямар хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?


-Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зургаан жилийн хугацаанд үргэлжилнэ гэсэн төлөвтэй байгаа. Жил тутамд нэг тэрбум ам.доллар зарцуулах графиктай байна. Нийт зургаан тэрбум  орчим ам.долларын төсөвтэй гэж ойлгож болно. Тэгэхээр зургаан тэрбум ам.долларын тодорхой хэсгийг нь ингэж банкнаас зээлж бүтээн байгуулалтыг явуулах юм. Олон хүн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хэзээ эхлэх юм гэж асууж байна. Бүх зүйл нарийн стандартын дагуу явж байгаа. Аюулгүй байдал, нарийн технологи, мэргэжлийн хүн гээд олон зүйл нийлж байж энэ төслийг босгоно. Нэг өдрийн дотор бий болгочихдог зүйл биш шүү дээ. Гол нь санхүүжилт тасрахгүй байх нь хамгийн чухал зүйл. Тэгэхээр бид банкнаас зээл аваад, бусад бүх мөнгөн урсгалыг тооцож үзэж байгаад санхүүжилтийг таслахгүй байхад анхаарах ёстой.     


-Санхүүжилт тасрах эрсдэл байгаа юу?


-Хэрвээ ийм том хэмжээний төсөл хэрэгжих явцдаа санхүүжилтээс болоод зогсох юм бол компанийн хувьд маш эрсдэлтэй зүйл болдог. Тиймээс бид тэр эрсдэлийг бүрэн хааж үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно. 


-Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахад аливаа улсын улс төрийн тогтворгүй байдал их нөлөө үзүүлдэг ш дээ?


-2010 онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын орчин муудсан нь үнэн. Ингэж муудах шалтгааны ихэнх  хувь нь бидэнтэй холбоотой. Тэр алдаагаа засаад явж байгаа. Хөрөнгө оруулагч нар хийж байгаа ажил, болж байгаа бодит зүйлд л итгэдэг. Тэрнээс амлалтанд итгэдэггүй юм. Оюутолгой төслийн хувьд бид бүх тооцоо, судалгаагаа хийгээд, ямар ч улс төрийн шинжтэй зүйл байхгүй цэвэр бизнес гэдгээр явсан учраас банкууд зээл өгч байна. Энэ бол бидэнд итгэж байгаа итгэлийн нэг том хэмжүүр. 


-Эсрэгээрээ зах зээл хүнд хэвээрээ байгаа...


-Тэр үнэн. Бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд байгаагүйгээрээ уналаа. Гэхдээ зах зээл сэргэхийг хүлээнэ гэдэг хэцүү зүйл. Ялангуяа бизнесийн үйл ажиллагаагаа зах зээл сэргэнэ гэсэн үндсэн дээр хийх юм бол их алддаг юм байна. "Рио Тинто" зэрэг томоохон уул уурхайн компаниудыг харахад зах зээл хүндэрнэ гэдгийг 4-5 жилийн өмнө мэдэрч, зардлаа асар их багасгасан байдаг. Үүний үр дүнд зах зээлийн хүнд байдлыг давж чаддаг юм байна. Стратеги нь зах зээл сэргэнэ гэдэгт итгэж үйл ажиллагаагаа явуулахгүйгээр өөрт байгаа хамгийн бага зардлаар ажлаа хийдэг. Энэ бол бидний сурч, хэрэгжүүлэх ёстой арга барил юм. Маргааш үнэ өснө гэдэг байдлаар хандах юм бол бидний өрсөлдөх чадвар сул байна. Харин хамгийн оновчтой технологи, менежментийг ашиглан санхүүгийн өртөг, зардлыг бууруулаад явах юм бол зах зээл дэх өрсөлдөх чадвараа хадгалах, нэмэгдүүлэх боломжтой. 


-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж эхэллээ. Монголын эдийн засаг сэргэнэ гэж байна. Тэгвэл яг хэзээнээс эдийн засагт үр өгөөж нь мэдрэгдэж эхлэх бол?


-2009, 2010 онтой харьцуулахад одоо Монгол Улсын эдийн засаг гурав дахин томорсон. Таван жилийн өмнө 100 сая ам.долларын гүйлгээ хийхэд манай эдийн засагт шууд мэдрэгддэг байсан. 100 шинэ ажлын байр бий болгоход мөн л мэдрэгддэг байлаа. Одоо харин эдийн засаг тэлсэн учраас 100 сая доллар орж ирэхэд төдийлөн нөлөө  ажиглагддаггүй болсон байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр араасаа маш олон хөрөнгө оруулагчдыг татсан өмнөх жишээг давтах боломжтой. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт зах зээл муу байгаа үед хийгдэж байгаа. Энэ нь цаанаа маш том эрсдэлийг хүлээж байгаа юм. Гэхдээ цаг алдахгүй гэсэн стратегитай. Нэгэнт гүний уурхайд Оюутолгойн баялгийн 80 хувь байгаа учраас цаг алдахгүй орох ёстой. Ингээд жил болгон хөрөнгө оруулалтын ажил явагдаад байх нь эдийн засагт тодорхой хэмжээний мөнгөн урсгалыг байнга авчирна. Макро талаасаа эерэгээр нөлөөлөх нь зайлшгүй. Оюутолгой бол нэг л компани. Компанийн зорилго бол бага зардал гаргаж, их ашиг олох. Ашигтай ажиллах механизмыг бүрдүүлээд хувьцаа эзэмшигч бид өөрсдөө хариуцлагатай байх юм бол энэ компани он удаан жил эдийн засагт үр өгөөжөө өгсөөр л байх болно. Үйл ажиллагаа нь эхлээд гуравхан жил болж байгаа гэхэд Монголын хамгийн том татвар төлөгч болчихсон байна. Сүүлийн таван жилд 1.5 тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлсэн. 


-Гүний уурхайд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?


-Гүний уурхайд одоогийн байдлаар 400 орчим хүн ажиллаж байна. Нийтдээ Оюутолгойд 6500 орчим монгол хүн ажиллаж байгаа. Энэ тоог улам нэмнэ. Нийт ажилчдын 97 хувь нь монгол хүн. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа 100 төгрөг болгоны 80-ыг нь Монголд үлдээнэ гэсэн төлөвлөгөө гаргаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд чадавхитай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чадаж л байвал Оюутолгойн бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой. 


-Далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэсэн мэдээлэл гарсан даруйд дотоодын компаниудад болон иргэдийн дунд орлоготой, ажилтай болох нь гэсэн хүлээлт бий болсон. Оюутолгой хэзээнээс ажилчдаа авч эхлэх вэ?


-Тавдугаар сарын дундаас гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжихээр ойролцоогоор зургаан сарын хугацаанд 1000 гаруй ажлын байр бий болно гэсэн тооцоо байгаа. Нийт зургаан жилийн хугацаанд 3000 шинэ ажлын байр нэмэгдэнэ. 3000 ажлын байрны хувьд дараагийн 24 сарын хугацаанд бүрэн бий болох байх. Энэ бол зөвхөн Оюутолгой дээрх ажлын байр. Ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниуд ороод ирэхээр ажлын байр улам нэмэгдэнэ. Өмнө нь Оюутолгойн бүтээн байгуулалт ид явагдаж байсан он жилүүдэд Монголд нийт 40 мянган ажлын байр бий болж байсан гэсэн тоо баримт байдаг. 


-Дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ тийм ч таатай биш байна. Цаашид эдгээр бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага байна уу?


-Зэс, алтны эрэлт ямар байх вэ гэсэн асуудлаар мэргэжлийн шинжээчид янз бүрийн дүгнэлт гаргаж байгаа. Тэр болгоныг харж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт, Азийн эдийн засаг, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт гээд олон зүйл үүнд хамаатай. Гол харилцагч болох Хятад улсын эдийн засаг тогтвортой 6-7 хувиар нэлээд хэдэн жил өсөх хандлагатай байна. 12 триллион доллар гэдэг бол маш том эдийн засаг шүү дээ. Энэ эдийн засаг жилд 6-7 хувиар өснө гэдэг нь том зүйл. Хятадын эдийн засгийн энэ өсөлт манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлнө гэж найдаж байгаа. Шинжээчдийн дүгнэлтийг авч үзвэл үнэ ойрын хэдэн жил үнэ, ханш сайжрахаар байна. Гэхдээ бид өөрсдийн хийж чадах зүйл буюу зардал талаа барьж ажиллах хэрэгтэй. 

 

Г.БАЛЖИННЯМ

Б.Бямбасайхан: Далд уурхайд зарцуулах 100 төгрөг болгоны 80 нь Монголд үлдэх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани