Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хямралын “тан” нь Оюутолгой

Хямралын “тан” нь ОюутолгойДэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох далд уурхайн бэлтгэл ажил үргэлжилж байна. Үүний хүрээнд ханган нийлүүлэгчдийн форумыг "Оюутолгой” компани лхагва гарагт зохион байгууллаа. Гүний уурхайг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу ирэх оны хоёрдугаар хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм. Түүний өмнө далд уурхайн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй ханган нийлүүлэгчдэд хамтран ажиллах зарчмаа "Оюутолгой” компани танилцуулж байна. Айсуй далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаж бизнесийн шинэ боломжууд бий болжээ.

Айсуй боломжийг далд уурхайн бүтээн байгуулалт дуулгаж байна

"Гүний уурхайн бүтээн байгуулалт хуваарь ёсоор 5-6 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ нь ханган нийлүүлэгчдэд томоохон боломж” хэмээн "НБИК” компанийн дэд захирал Х.Болдсүх тэмдэглэлээ. "Манай компани "Оюутолгой”-той гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа. Барилга угсралт, барилгын материалын ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна” хэмээн тэрбээр цааш өгүүлсэн юм.

Далд уурхайн ханган нийлүүлэлтийг ил тод зохион байгуулах, боломжит ханган нийлүүлэгчдийг олж илрүүлэх нь чуулганы үндсэн зорилго байв. Үүнээс гадна Монголын болон гадаадын компаниуд хамтран ажиллах суурь тавих, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээлэл үүгээр хүргэхийг чухалчилсан байна. Анх удаа болж буй ханган нийлүүлэгчдийн уг форумд уурхайн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн үе шатанд бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой 29 орны 600 гаруй компани оролцлоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Тэдний 400 орчим нь Монголын компани байсан юм. Форумд дотоодын компаниудаас гадна БНХАУ, Канад, Австрали, АНУ-ын компани давамгайлж байв. Тэдний далд уурхайн бүтээн байгуулалтад оролцох төрлөөр нь бүртгэж авлаа.

Үр өгөөжтэй урт хугацааны түншлэлийг суурь зарчмаа болгосон "Оюутолгой” компани ханган нийлүүлэгчдэд мөн ийм шаардлага тавьж буй. Нэн тэргүүнд аюулгүй ажиллагааг онцолдог тус компани бизнесийн ёс зүйтэй ажиллах учиртайг чуулганы оролцогчдод тайлбарласан юм. "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хэмээх монгол зүйр үгийг эшилсэн "Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй "Далд уурхайг эхлүүлснээр бид дэлхийн зэс, алтны зах зээлийн гол тоглогч болно. Ханган нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалтын нэг хэсэг нь болно. Бидний хамтран гаргаж авах бүтээгдэхүүн биднээс урт настай байг” хэмээн онцоллоо.

Оюутолгойн зэсийн баяжмалаар АНУ-ын Луизиана мужид чийдэн үйлдвэрлэж байна

Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр "Оюутолгой” компани жилд 1.8 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломжтойг Эндрью Вүдлэй захирал чуулганы индрээс дуулгав. Одоо ил уурхайгаас жилд 700 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байгаа юм. Ордын үнэ цэнийг нэмэгдүүлэхээр далд уурхайг ашиглахаар зэхэж байгаа энэ үед ханган нийлүүлэгчидтэй нүүр тулан уулзаж байгаа нь бизнесийн орчинд эерэг "уур амьсгал” бүрдүүлж байна гэж Хөрөнгө оруулалтын газрынхан олзуурхаж байсан юм. "Оюутолгой”-н далд уурхай болон бусад ордыг ашиглавал уурхайг 2100 он хүртэл ашиглах боломжтойг Эндрью Вүдлэй хэллээ.

Хүлээлт үүсгээд буй далд уурхайн санхүүжилтийг эцэслэн шийдэх хугацаа ойртож байгааг "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан чуулганы үеэр мэдэгдлээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх олон улсын хөгжлийн болон арилжааны 19 банктай тун удахгүй гэрээ байгуулахаар болсон байна. Ингэснээр бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанд зогсолтгүй үргэлжилнэ хэмээн Б.Бямбасайхан захирал тодотголоо. Далд уурхайг ашиглалтад оруулахад нийт 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Монголын эдийн засагт нэг тэрбум орчим ам.долларын ажил, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх аж. Үүний нөлөөгөөр ирэх онд эдийн засгийн өсөлт 4-5 хувьтай гарах тооцооллыг судалгааны зарим байгууллага хийсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлийг анагаах "тан” нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт болох нь "Оюутолгой” компанийн хувьд энэ оны гуравдугаар улирлын сүүлийн байдлаар 885 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан байна. Тэдний 576 нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын зардлын 52 хувийг эдгээр компанид зарцуулжээ.

ДАЛД УУРХАЙ ХАМГИЙН ГҮНДЭЭ 1.3 КМ БАЙНА

Гүний уурхайн бүтээн байгуулалтын сураг улам тодорч байна. Энэ нь орон нутагт, тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын бизнес эрхлэгчдэд шинэ найдвар төрүүлэх болсныг тус сумын Бизнес, хөгжлийн төвийн захирал Б.Эрдэнэбаатар онцоллоо. "Оюутолгой”-н ордын нийт баялгийн 80 хувь буюу агуулга сайтай хүдэр нь газрын гүнд байдаг. Үүнийг далд уурхайн аргаар ашиглах бэлтгэл ажил үргэлжилж байгаа юм. Далд уурхай нь хамгийн гүндээ 1.3 км байх бөгөөд энэ нь гүнээрээ 12 ширхэг "Блю Скай” цамхагтай тэнцэж байна. Гүний уурхайн хөндлөн малталт буюу тунель нь ойролцоогоор 200 км байх аж. Энэ нь Улаанбаатараас Дархан хүрэх зайтай дүйцэхүйц хэмжээ юм. Блокчлон олборлох аргыг далд уурхайд ашиглах бөгөөд үүнийг дэлхийн томоохон уул уурхайн компанид нэвтрүүлсэн байдаг. Таван босоо ам байгуулахаас үүний хоёрыг бариад байгаа юм.

Б.БЯМБАСАЙХАН: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОХ ҮҮД НЭЭЛТТЭЙ

"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас зарим цөөн зүйлийг тодрууллаа.

-Далд уурхайн бүтээн байгуулалт Монголын эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-"Оюутолгой” ордын гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй маш олон компани, аж ахуйн нэгж байгааг энэ удаагийн чуулганаас харж болохоор байна. Ирэх зургаан жилийн хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаж бизнесийн шинэ боломжууд бий болж буйг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй байх. "Оюутолгой”-н бүтээн байгуулалт, уурхайн үйлдвэрлэл нь Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, томоохон суурь болж өгч байна. "Оюутолгой”-гоос үүдэлтэй нэг ам.доллар бүр араасаа хоёр ам.доллар дагуулдаг гэсэн тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл, ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн цагаас хойш манай эдийн засаг тухайн цаг үетэйгээ харьцуулахад даруй гурав дахин томорсон байна. Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалт эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Бүтээн байгуулалт эхэлснээр нэг тэрбум ам.долларын ажил, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ

-Бүтээн байгуулалтыг дагаж хэчнээн ажлын байр шинээр бий болох вэ?
-Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаж шинээр 3000 ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Одоогийн байдлаар "Оюутолгой” компанид 6000 монгол иргэн ажиллаж байгаа. Тиймээс ажлын байр нэмэгдэнэ. Бүтээн байгуулалт, ханган нийлүүлэлтийн 80 орчим хувийг Монголын компаниуд гүйцэтгэх, давуу эрхтэй оролцоход бодлогын түвшинд анхаарна. Ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа нээлттэй бөгөөд олон улсын стандартын дагуу явагдах учиртай. Өөрөөр хэлбэл, танай компани үйл ажиллагаа, гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ чанарын өндөр түвшинд байвал ямар ч компанийн хувьд гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцох боломж нээлттэй.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ

Хямралын “тан” нь Оюутолгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани